О.Сийлэгмааг БЗС-гийн албаны даргаар томилжээ

О.Сийлэгмааг БЗС-гийн албаны даргаар томилжээ

О.Сийлэгмааг БЗС-гийн албаны даргаар томилжээ
Боловсролын зээлийн сан /БЗС/-тай холбоотой асуудлаар "шүгэл" үлээж хууль бус үйлдлийг илчилсэн гэгдэж байгаа Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа БЗС-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, доктор О.Сийлэгмааг тус зээлийн сангийн ажлын албаны даргаар томилжээ. Түүний хувьд өнгөрсөн жилүүдэд боловсролын зээлийн санг ил тод болгох шаардлагатайг удаа дараа мэдэгдэж, нийтэд мэдээлж байсан. Харин өнөөдөр ажлын албаны даргын хувьд түүнд тус санг хүнээс хамаарсан байдлыг бууруулахыг Боловсролын сайд даалгалаа.
О.Сийлэгмаа нь боловсролын зээлийн сангийн асуудлаар нийгэмд шүгэл үлээж танигдсан. Гэхдээ өнгөрсөн 2023 онд тэрбээр Боловсролын яамнаас ажлын байрны санал тавибал хүлээж авахгүй гэж байсан юм.
Түүний хувьд боловсролын зээлийн санд олон жил ажилласан туршлагатай бөгөөд асуудал юунд байгааг ч гарамгүй мэддэг нэгэн хэмээгдэж буй. Харин үүрэгт ажилдаа хэрхэн ажиллахыг салбар яам болоод сангийн мэргэжилтнүүд нь дүгнэх бизээ.
О.Сийлэгмаа нь УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд ХҮН намын жагсаалтад багтсан бөгөөд бизнесийн удирдлагын доктор зэрэгтэй. Тэрбээр өмнө нь 2007-2014 онд Мандах бүртгэл их сургуульд хөтөлбөрийн эрхлэгч багшаар, 2015-2017 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Эрдмийн сургуульд хөтөлбөрийн ахлагчаар, 2016-2021 онд Монголын үндэсний их сургуульд багш, магистр хамгаалах зөвлөлийн гишүүнээр, 2020-2022 онд БШУЯ-ны харьяа Боловсролын зээлийн сан, гадаад зээл тэтгэлгийн хэлтэст хэлтсийн дарга ахлах мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан туршлагатай.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 6 цагийн өмнө 66.181.191.178

50 нас гарсан өвөө, эмээ нараар яам юу хийх юм. Ядаж шүд нь бүтэн байгдаа

Avatar

JamieTurner 10 цагийн өмнө 95.182.126.197

Харуулах боломжгүй.

Avatar

Зориг 2024-08-23 103.212.117.131

ТӨР ЗУУН ХУВЬ ДАМПУУРСАНЫ ШИНЖ ДЭ ЭНЭ БОЛ.

Avatar

иргэн 2024-08-23 62.55.205.86

Энэ авгай шударга уу, жүжигчин үү гэдгийг харах үлдлээ.

Avatar

Зочин 2024-08-23 59.153.112.55

хамгийн гоё мэдээ байлаа сийлэн багшид итгэж бна

Avatar

Isee 2024-08-23 103.212.116.94

Сийлэгмаа, Батинженер гэх мэт ажлаа шударга хийгээд хэлмэгдэж бсан. Ийм чадвартай хүмүүсээ нам харгалзахгүй зохих ажилд тавих нь улсад ч, ажил хариуцсан сайдууддаа ч , иргэдэд ч хэрэгтэй байна. Эдгээр хүмүүс ярьсан байж чаддаг даа. Одоо Гонгоржавын Ганбат, Болушка гэх мэт хүмүүсийг төр ашиглаасай гэж боддог шүү.

Avatar

ЗОЧИН 2024-08-23 203.91.115.50

НАСААРАА БАГШ ИЙМ ХҮН ШУДАРГА БАЙДАГ ДАА.АМЖИЛТ

Avatar

Нэргүй 2024-08-23 103.168.34.74

ene sang uil ajillagaanii chigleliig ni solih heregtei. mongol uls tarhinii goojiltond ortson bhad iim san baih ni zohimjgui. Mongoliin ih surguuliudad gadaadiin ih surguuliudiin noy hay sain bagsh nariig avchirahad demjleg uzuuldeg san bolgoj huvirgah heregtei.

Avatar

Хамгийн их шударга юм ярьсан хүн хамгийн шударга бус байдаг гэдэг 2024-08-23 202.9.40.63

Хамгийн шударга, эх оронч улс цагаа тулахад хамгийн хулчгар, хамгийн өөдгүй бэртэгчид байдаг гэдэг. Одоо харж л байя даа. Лав л Монголын сүүлийн 30 жилийн улс төрийн түүхэнд зөв юм ярих мөртөө хийхдээ эсрэгээр нь хийдэг жишгээр баялаг. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдад итгэл өвөрлөж байсан ч ЗГ-аа эвсэж байгуулаад төсвийн тодотгол түүнийг дагуулж ирсэн хуулиудыг хараад байхад өөрийн үнэт зүйл, зарчим, ярьдаг зүйлээсээ тэс эсрэг зүйл хийж буйг Монголын ард түмэн харж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Avatar

зочин 2024-08-23 202.9.46.67

Монгол улсын ЗГ- н тэтгэлгээр АНУ-д сурч төгсөөд эх орондоо ирсэн хүмүүсийн барьцаанд байгаа орон сууцуудыг чөлөөлж өгөөч ээ…. бид ажил амьдралаа зохицуулмаар бна. гэтэл орон сууцыг чөлөөлж өгөхгүй бариад байх юм ямар учиртай юм бэ ???

Avatar

Зочин 2024-08-23 66.181.164.202

Ажлын амжилт хүсье.

Avatar

g 2024-08-23 202.9.40.197

AMJILT

Avatar

Нармандах 2024-08-23 202.131.236.181

Ажлаараа харуулахыг иргэд хүлээж байна. Итгэл маань хөсөрдөхгйү байгаасай даа. Сурагчийн формхын асуудлыг ярьж байгнааг харахд итгэл маань сэмэрч эхэлсэн шүү.

Avatar

Сэтгүүлч Пүрэвсүрэн С 2024-08-23 202.126.89.244

Ёстой зөв томилгоо. Тэгэж ярьж байсан үеэс шинэ нөхцөл байдал үүссэн тул саналыг зөвшөөрөхөөс аргагүй… Наранбаяр энэ талд зөв ажиллав. Бусад асуудал дээр ч нам гэж явцууралгүй шударга хүмүүсийг аьч ажиллуулаарай. "Зөв Монгол хүүхэд" хөтөлбөр хэрэгжүүлсэн Гантөмөр сайдын ажлыг үргэлжлүүлээрэй. Цэцэрлэгт очиж хүүхдүүдтэй тоглодог шигээ бүү попороорой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж