УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2024.08.23/ ээлжит хуралдаан эхэллээ.
Татварын орчноо сайжруулж бизнесийнхнээ дэмжих хэрэгтэй
УИХ-ын гишүүн Г.ГАНБААТАР:
-Татвар, гадаадын хөрөнгө оруулалт дээр анхаарч ажиллаж чадвал энэ дөрвөн жилд монгол хүний амьдралын чанар сайжирна гэж харж байна. Өөр нэг асуудал бол нефтийн үйлдвэр.
Сүүлийн найман жил алдагдсан жилүүд
УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:
-Сүүлийн найман жил МАН дангаар засаглаж, алдагдсан найман жил өнгөрсөн. Тэр нь юугаар илэрч байна вэ гэхээр ард иргэдзийн ядуурлаас харж болно. Бид бүх зүйлээрээ гадаадаас хараат байна. Эрчим хүч энэ өвөл тасарвал хэн хариуцлага хүлээх юм. Хэрэв ган зуд болбол бензин шатахуун дахин тасрах уу. Ийм л зүйлийг асууж байна. Олон жил худал ярилаа. Ер нь одоо сайн зүйл хийх гээд байвал ярьж хэлэх хэрэгтэй. Тэгэхээр УИХ одоо 126 гишүүнтэй болсон. 100 ямаанд 60 ухна гэдэг шиг яам, сайдууд их байна. Эдгээр хүмүүс ямар хариуцлага хүлээх вэ.
Шадар сайд Л.ГАНТӨМӨР:
-Мэдээж хамтарсан Засгийн газрын хийх ажилд эргэлзэж байгаа УИХ-ын гишүүд байгаатай маргах зүйлгүй. Бидний хийх ажил бодитоор харагдах ёстой. Гадаадын хөрөнгө оруулагчид Монголд ирж чуулдаг улс болно. Бидний тавьж байгаа зорилго бол улс орны эрх ашиг нэгдүгээрт. Эдийн засаг босч ирж байж үйлдвэр эрхэлдэг, чадалтай улс болно. Үүний хажуугаар бид онцгой анхаарч байгаа.
Сонгогчид АН-ыг мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээрэй гэж санал өгсөн. Хүний мууг үзэх бол амархан. Улс орны сайн сайхныг үзэх бол хэцүү байна.
Тиймээс мөрийн хөтөлбөрөө ажил хэрэг болгохын тулд ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Н.УЧРАЛ:
-Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд хөтөлбөрт тусгасны дагуу байгаа. Д.Ганбат гишүүний хэлснээр хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн хөгжлийн яаманд бий.
УИХ-ын гишүүн Д.ЭНХТУЯА:
-Олон гоё нэртэй хөтөлбөрүүд явж байсан. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар 140 мянга гаруй иргэн гадаадад амьдарч байна гэсэн тоон мэдээлэл гарсан. Сүүлийн найман жилийн цалингийн өсөлт ердөө 17 хувьтай байна. Энэ бол хөдөлмөрийн насны хүмүүс эх орноосоо дүрвэх гол шалтгаан болж байна. Монгол улсын хөдөлмөрийн зах зээл 300 гаруй мянган хүнээр дутаж байна. Том мега төслүүдийг явуулахад эдийн засгаа тэлэх шаардлагатай.
Гадаадад байгаа монголчууд бүгд л эх орондоо ирэх саналыг хэлдэг. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ хэрхэн туссан бэ?
Мөн хөтөлбөрт хүний эрхийг хангах талаар тусгагдсанд таатай байна. Үүнээс гадна хүний эдийн засгийн эрх чөлөөгөө хангахад юуг хэрхэн тусгаж өгсөн талаар. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар жагсаал цуглаан хийхдээ зөвшөөрөл авдаггүй зохицуулалттай гэж би ойлгож байгаа. Энэ зохицуулалтыг хэрхэн өөрчилж байгаа вэ.
Мөн Ази тивийн хүний эрхийн төвийг Монголд байгуулна гэж байгаа. Тэгэхээр нарийн бодлого, буусан төлөвлөгөө бий юу. 4.1.2-т хэвлэлийн эрх чөлөөг мөн тусгасан харагдаж байна.
УИХ-ын гишүүн Л.ЭНХ-АМГАЛАН:
-Гадаадад Монгол Улсын 240 мянга гаруй иргэн ажиллаж байгаа гэсэн сүүлийн тоон мэдээ байна. Ирэх жилүүдэд бид гадаад дахь монголчуудаа авч ирэх талаар бодлогыг хэрэгжүүлнэ.
Бид хүчээр биш иргэдээ бодлогоор татан авч ирнэ.
Гадаадаас тэр дундаа Өмнөд Солонгосоос ирж байгаа монголчуудаа жижиг дунд бизнес хөгжүүлэх боломжоор хангахаар ажиллаж байна. Энэ чиглэлд хэрэгжүүлэх боломжууд байгаа гэж харж байна.
Хууль зүй дотоод хэргийн сайд О.АЛТАНГЭРЭЛ:
-2023 онд төв талбайд жагсаал хийхээр гаргасан 230 хүсэлтийг бүртгэхээс татгалзсан. Бүртгэхгүй байна гэдэг хүмүүсийн эрхийг зөрчиж байгаа асуудал. Тиймээс хуулийн зохицуулалтаар зохицуулах шаардлагатай гэж үзэж байгаа.
УИХ-ын гишүүн С.ЭРДЭНЭ:
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт бодит үр өгөөжтэй олон төлөвлөгөөнүүд орсон байна. Гэхдээ зээл аваад төсөл хөтөлбөр босгоод эдийн засгаа дэмжихгүй байвал зохисгүй. Тиймээс ирэх дөрвөн жилд иргэдийн дундаж орлого хэрхэн өсөх вэ гэдгийг салбар бүрийн төлөөлөл бодох ёстой. Энэ бол зөвхөн салбар яамны асуудал, ажил биш. Төрийн албаны шинэчлэлт хийнэ гэж байгаа. Цаашид олон төсөл хөтөлбөр дотор төрийн албан хаагч, үйлчилгээний салбарынхан ажиллана. Тэгэхээр төрийн албан хаагчдын тоог цөөлөхөөс илүү тоонд биш чанарт анхаарах нь чухал.
Төрийн заримм чиг үүргийг холбоод руу шилжүүлнэ
УИХ-ын гишүүн С.ГАНБААТАР:
-Би үйл ажиллагааны хөтөлбөрт санал оруулаад долоо хоног хөөцөлдлөө. Мега төслийн 13-т Оюутолгойг түшиглэсэн зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг. Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдээ хамгаалдаггүй юм аа гэхэд дэмжих хэрэгтэй.
Ц.ТУВААН:
-Зэс боловсруулах цогцолборыг ашиглалтад оруулна гэж заасан. Тэгэхээр С.Ганбаатар гишүүний ярьж байгаа тодорхой асуудлууд тусгагдсан гэж ойлгож болно.
УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ:
-С.Ганбаатар гишүүнээ таны олон жил ярьсан зүйлийг үндэслэж мэргэжлийн байнгын хорооны даргаар тавьсан. Бодлогын газрыг даргалж байгаа хүний хувьд та өөрөө оруулж ирнэ. Хариуцлага байх ёстой.
УИХ-ын гишүүн Н.УЧРАЛ:
-Төрийн албан дээр шинэчлэлт хийх шаардлага үүссэн. Төрийн жинхэнэ албыг хааж байгаа хүн 21 мянга гаруй байгаа. Бид төрийн албыг илүү хурдан шуурхай болгохын тулд технологийг ашиглах хэрэгтэй гэж үзэж байна. Технологи суурьтай хүнээс хамааралгүй шийдэлтэй байхад бид анхаарч байгаа. Дизайн хийгээд мониторонг хийгээд үр дүнг дүгнэдэг болно. Хоёрдугаарт, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоод руу шилжүүлнэ.
УИХ-ын гишүүн Л.СОРОНЗОНБОЛД:
-Мөрийн хөтөлбөрт олон боомтын үйл ажиллагааг дэмжих талаар тусгасан байна. Тэгэхээр боомтуудаар орж ирж байгаа зүйлд тавьж байгаа хяналт шалгалт, лабораториудын асуудлыг хэрхэн шийдэж байна вэ? Хоёрдугаарт, нийгмийн даатгалын хуримтлалын санг хэрхэн бүрдүүлэхээр ажилалж байна. Гуравдугаарт, их дээд сургуулиудын цогцолбор хотхонуудыг байгуулна гэж хөтөлбөрт тусгасан байна. Мөн хувийн секторт мэргэшсэн боловсон хүчин олдохгүй байна гэж байгаа. Тэгэхээр хувийн сектор болоод мэргэшүүлэх секторт боловсролын сайд юу бодож байна вэ?
Дараагийн асуудал нь хот байгуулалттай холбоотой эрчим хүчний хувьд ус бохирын хувьд бие даасан байгальд ээлтэй зөөврийн орон сууцны технологийг судална гэжээ. Орон сууц гэхээс илүүтэй амины орон сууцны жишиг загвар гаргах нь илүү зүйтэй юм биш үү гэдгийг Барилга хот байгуулалтын сайдаас тодруулъя.
Боловсролын сайд П.НАРАНБАЯР:
-Насан туршийн боловсролын хөтөлбөр болон үйл ажиллагааны хөтөлбөрийн хэсэгт бий. Эдийн засгийн 2.2.6-д туссанаар байгаа. Суралцах, хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх, хосмог ажлын байрны сургалтыг бүрэн хэрэгжүүлнэ.
Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын Ж.БАТСУУРЬ:
-Гурван намын мөрийн хөтөлбөрт 105 мянган айлын орон сууц, ХҮН намын мөрийн хөтөлбөрт орон сууцны чанар, төрлийг сайжруулна гэж орсон.
УИХ-ын гишүүн Н.УЧРАЛ:
-Хөгжлийн хөтөлбөрт ирээдүйн өв сан хөгжлийн сангаас бүрдэж байгаа. Рояалти, АМНАТ-ын татварын сангаас үлдэх хэсгийн орлогыг бүрдүүлж буй. Ирээдүй өв сангийн нэгээс доошгүй хувь инноваци технологид зарцуулагдана. Үндэсний баялгийн сан ч гурван сангаас бүрдэж байгаа. Хөгжлийн сан ч гэсэн ялгаагүй.
Авлигын эсрэг хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
УИХ-ын гишүүн О.НОМИНЧИМЭГ:
-Монгол Улсын Их хурлын тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1.5 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.8 дахь хэсэг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22.22.3 дахть хэсгийг үндэслэн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг боловсруулж төрийн байгуулалтын байнгын хороо наймдугаар сарын 21-ний өдөр хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Жадамбын Бат-Эрдэнийг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, УИХ-ын гишүүн Жамбалын Ганбаатарыг тус дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахыг байнгын хорооны гишүүдийн 67.7 хувь нь дэмжсэн болно.
УИХ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:
-Тогтоолын төслийг батлах эсэхэд санал хураалт явуулахад нийт гишүүдийн 50 нь буюу 54.3 хувь нь дэмжлээ.
Дараагийн хэлэлцэх асуудал. Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай эцсийн найруулгыг батлах. Санал хэлэх гишүүн байхгүй тул эцсийн найруулгыг сонссонд тооцлоо. Хэлэлцэх асуудал 4. Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг танилцуулах тухай. Хууль зүйн байнгын хорооноос төлөөлөл байхгүй учир тавдугаар асуудалдаа оръё.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулна.
УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ:
-Монгол Улсын Засгийн газраас наймдугаар сарын 125-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийг төрийн байгуулалтын байнгын хороо наймдугаар сарын 21-нд хэлэлцлээ. Хуралдаанаас гарсан санал, зарчмын зөрүүтэй саналыг хүргүүлсэн болно.
УИХ-ын гишүүн Н.НАРАНБААТАР:
-Орон нутгийн бие даасан байдалтай холбоотой ирэх дөрвөн жилд хууль эрх зүйн хувьд ямар өөрчлөлтүүдийг хийх вэ. Хоёрдугаарт, бүсчилсэн хөгжлийг амилуулахад хууль эрх зүйн өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай байгаа. Ингэж байж удирдлагатай, зөвлөлтэй, төсөвтэй бодит ажил болно. Тэгэхээр ямар өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөж байна вэ? Шинэ сэргэлтийн бодлогын хамгийн эхнийх нь боомтын сэргэлт. Хилийн тухай хуульд боомтын захиргаатай байна гэж нэг л заалт бий. Цаашид боомтоо өргөтгөхөд бие даасан хуультай байх ёстой гэж үзэж байгаа. Тэгэхээр мөн цаашид үүнд хэрхэн анхаарч ажиллах талаар мэдээлэл өгнө үү. Дараагийн асуудал нь тойргийн гишүүний хувьд. Өмнөговь аймгийн төвд 50 МКв дулааны цахилгаан станц барих санал өгсөн. Мөн Даланзадгад хотод ШУТИС-ийн харьяа сургуулийн барилгын ажлыг эхлүүлэх санал өгсөн, мөн тус хотын Говь гурван сайхан нисэх онгоцны буудлыг 4D буюу олон улсын чанартай болгох саналууд өгсөн. Энэ ямар шатанд явж байгаа вэ?
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.АЛТАНГЭРЭЛ:
-Хөтөлбөрт дурдагдсанаар Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт хүний эрх, эрх чөлөөний талаар олон зйүл заалт орсон. Хэвлэлийн эрх чөлөө, хүний эрх чөлөөтэй холбоотой олон шинэчлэлт хийгдэнэ. Мөн үүнээс дутахгүй ач холбогдол өгч оруулсан хэсэг бол авлигатай тэмцэх үйл ажиллагааны чиглэл. Авлигын эсрэг хууль тогтоомжийг боловсронгуй болгоно. 5Ш ажиллагааг үргэлжлүүлнэ. Хүний эрхийн хөтөлбөр хэрэгжүүлнэ, авлигатай тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлнэ. Монгол Улсад эрх зүйн шинэтгэлийн хоёрдугаар хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Үүнээс гадна хууль сахиулах байгууллагуудын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох заалтууд тусгагдсан байгаа.
УИХ-ын гишүүн Н.УЧРАЛ:
-Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулаад Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний хуваарьт өөрчлөлт оруулах тухай асууудал Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орох нь зохимжгүй. Нэгэнт бүсчилсэн хөгжлийн бодлогыг тухайлан авч үзэж байгаа болохоор гурван намын хамтарсан Засгийн газрын гэрээнд бүсчилсэн хөгжилтэй уялдуулаад засаг захиргаа, нэгжийн хуьваарьт өөрчлөлт оруулж, гүйцэтгэх эрх мэдлийн зарим томилгоог орон нутгийн удирдлагад шилжүүлнэ гэдэг шийдвэр хамтарсан Засгийн газрын гэрээнд тусгагдсан. Үйл ажиллагааны хөтөлбөрт хот тосгоны эрх зүйн байдлын тухай бие даасан байдлыг тусгах, хот тосгоны хуулийн хэрэгжилтийг хангуулна. Хот тосгоны тухай хууль 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Хууль хэрэгжих бэлтгэл ажлыг хангуулна. Орон нутгийн бие даасан байдлыг хангуулахад энэ хууль том өөрчлөлт авч ирнэ. Тиймээс Засгийн газарт бүсчилсэн хөгжлийн дэмжих шадар сайд ажиллаж байгаа учир бодлогоо боловсруулж ажиллана.
Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Н.ТАВИНБЭХ:
-Өмнөговь аймгийн цахилгаан дулааны эрчим хүчний хэрэглээг хангах зориулалттай Даланзадгадад 50 Мкв хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих ажлыг байнгын хорооноос дэмжсэн. Яам мөн дэмжиж байгаа.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Валют орж ирдэг гурван гол суваг байдаг. Экспорт, гадаадын хөрөнгө оруулалт, зээл. Өнгөрсөн цаг хугацаанд бид зээлийг түлхүү ашиглаж экспортоо нэмэгдүүлж чадаагүй. Гарч ирсэн Засгийн газар бүр сайхан зүйл ярьдаг ч үр дүн байдаггүй. Одоо уул уурхайн экспорт дээр тодорхой тоон хэмжүүрүүд хэрхэн тавьж байгааг танилцуулна уу.
УИХ-ын гишүүн Ц.ТУВААН:
-Аж үйлдвэржилтийн асуудлын нэг номерт тавьж нэмүү өртөг шингээж ажлын байр бий болгох гэдэг тал дээр анхаарч ажиллаж байгаа. Мөн энэ эрдэс баялгийн салбар маань дарааллаар явагддаг. Эхлээд геологи хайгуулын ажил явагддаг. Дараагаар олборлолт, үйлдвэрлэлийн ажил явагддаг. Тодорхой хэлэх юм бол бид хайгуулын асуудал дээр уламжлалт өрөм тавьж хайгуул хийхээс илүүтэй агаарын соронзонг ашиглах бодлого баримталж байгаа.
УИХ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:
-Бүгд найрамдах Лаос улс хоёр улсын найрамдалт харилцааны найрамдлын бэлгэ тэмдэг болгож Монгол Улсын Их хурлын гишүүдийн сандал ширээ зэрэг тавилгыг 2003 онд бэлэглэж байсан. Эдгээр тавилгыг УИХ-ын чуулганы танхимд өнөөг хүртэл ашиглаж байгаа. Гишүүдийн тоо 126 болсонтой холбоотойгоор улаан модон ширээ болон холбогдох бусад тавилгыг хийлгэх ажлыг Лаос улс найрсгаар хүлээн авч тусалж дэмжсэнд талархаж байна.
Нийт найман асуудлыг хэлэлцэнэ
УИХ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:
-Өнөөдрийн хуралдаанаар нйит найман асуудлыг хэлэлцэнэ. Нэгдүгээрт, УИХ-ын дэггийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулна. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүдийн халдашгүй байдлын дэд хорооны бүтцэд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Гуравдугаарт Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батална. Дөрөвдүгээрт, улсын дээд шүүхийн гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулна. Тавдугаарт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Зургадугаарт, Монгол Улсын нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, долдугаарт, Монгол улсын 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах Үндэсний баялгийн сангийн төсвийн тухай төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ. Наймдугаарт, Монгол Улсын төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулна.
УИХ-ын гишүүн Ч.ЛОДОЙСАМБУУ:
-Наймдугаар сарын 14-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг 2024 оны наймдугаар сарын 19-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр ёс зүй дэгийн байнгын хороонд шилжүүлсэн билээ. Ес зүй дэгийн байнгын хороо наймдугаар сарын 20-ны хуралдаанаар тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлги йг явуулахад гишүүдээс асуулт болон зарчмын зөрүүтэй санал гараагүй тул УИХ-ын гишүүн А.Ариунзаяа чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.39.24-т заасны дагуу хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах шат хүртэл горимын санал гаргасныг байнгын хуралдаанд оролцогчдын олонх дэмжсэн болно.
УИХ-ын гишүүн Б.БАТБААТАР:
-Дэгийн тухай хуулийг өмнөх хуралдаанаар хэлэлцэхэд дэгийн асуудал дээр нэмэлтээр УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай ажлын хэсэг байгуулах талаар яригдсан. УИХ-ын дарга болоод гишүүд, намуудыг бүлэгтэй болгох тал дээр ямар боломж байгааг анхаарч, ажлын хэсэг байгуулна гэсэн. Ажлын хэсэг яаралтай байгуулж өгөхийг хүсч байна.
Ж.ЗОЛЖАРГАЛ:
-Дэгийн тухай хуулийн оруулж ирсэн заалтыг дэмжиж байгаа. Асуулт байхгүй.
УИХ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:
-Байнгын хорооноос Монгол Улсын Их хурлын дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналыг дэмжих санал хураалт явуулъя. 90 гишүүнээс 54 нь дэмжиж санал дэмжигдлээ.
Хэлэлцэх асуудал 2. УИХ-ын гишүүний халдашгүй байдлын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ.
Зочин 2024-08-23 172.56.200.160
Ямар үхсэний чинь гадаадын хөрөнгө оруулалт вэ ??? Та нарыг нүдээ аниад мөрөөдөж байхад чинь түрүүчийн гадаадын хөрөнгө оруулалтаар 8 том Эрдэнэттэй тэнцэх баялгийг тусгай замаар зөөгөөд дуусах гэж байна. Зүгээр л үйл ажиллагааг нь зогсоо л доо. Наадуул чинь хоёр өвдөг дээрээ унаад гэрээгээ 50:50 болгоё гээд гуйгаад ирнэ. Тэгэх юм бол бүх насаар чинь парламентад сонгоё
CarlaJones 2024-08-23 109.248.54.131
Харуулах боломжгүй.
JenniferMartinez 2024-08-23 185.181.246.200
Харуулах боломжгүй.
StacieMoore 2024-08-23 46.8.17.71
Харуулах боломжгүй.
StacyRojas 2024-08-23 109.248.142.174
Харуулах боломжгүй.
ErinJackson 2024-08-23 188.130.210.73
Харуулах боломжгүй.
SueHovey 2024-08-23 46.8.11.161
Харуулах боломжгүй.
MarshaChristensen 2024-08-23 46.8.106.202
Харуулах боломжгүй.
MaryannConcoma 2024-08-23 109.248.12.199
Харуулах боломжгүй.
JenniferChandler 2024-08-23 46.8.22.184
Харуулах боломжгүй.
DianaDrake 2024-08-23 109.248.55.165
Харуулах боломжгүй.
MelanieFrye 2024-08-23 46.8.223.153
Харуулах боломжгүй.
MaritzaMitchell 2024-08-23 109.248.54.186
Харуулах боломжгүй.
JodyMoore 2024-08-23 46.8.110.185
Харуулах боломжгүй.
AleshaRobinson 2024-08-23 109.248.54.186
Харуулах боломжгүй.
StaceyBrantley 2024-08-23 109.248.54.131
Харуулах боломжгүй.
MarshaRodriguez 2024-08-23 109.248.142.213
Харуулах боломжгүй.
HeatherHunt 2024-08-23 95.182.126.197
Харуулах боломжгүй.
MirandaChandler 2024-08-23 188.130.128.38
Харуулах боломжгүй.
TamikaJohnson 2024-08-23 188.130.143.149
Харуулах боломжгүй.
FeliciaSimon 2024-08-23 109.248.138.149
Харуулах боломжгүй.
TamekaLewis 2024-08-23 45.87.253.147
Харуулах боломжгүй.
RohiniKey 2024-08-23 46.8.107.220
Харуулах боломжгүй.
SuzanneGomez 2024-08-23 46.8.56.188
Харуулах боломжгүй.
ToniTorres 2024-08-23 46.8.22.86
Харуулах боломжгүй.
ElizabethJohnson 2024-08-23 109.248.13.70
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-08-23 66.181.180.208
УИХ: "ШҮДТЭЙ АРСЛАН УУ?"
"ШҮДГҮЙ АРСЛАН УУ?"
Монгол улсын төрийн дээд байгууллага болох УИХ – аар хамтарсан засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж олон сайхан зорилтууд
дэвшүүлж байгаад ард түмэн талархаж байна.
Гэвч энэ мөрийн хөтөлбөрийн биелэлтийг УИХ хэдийд, хэрхэн яаж дүгнэхээ тодорхой болгоогүй байх шиг. Хэрэв хөтөлбөрийн зорилтуудаа хэрхэн биелүүлсэнийг ард түмний өмнө ил тод, шудрага үнэнээр дүгнэхгүй бол УИХ хурал "шүдгүй арслан" нэртэй үлдэх биз ээ.
Эвсэлд хамаарагд
Нэргүй 2024-08-23 103.71.100.40
АН намыхан гударч чадаагүй 8 жил ха ха ха тарвагаа хорсож байна уу?
Нэргүй 2024-08-23 66.181.160.33
битаан ганбаа гэж тэнэг здаг сонгож байдан дүүрцэн малууд байнаа
Dr. urologist 2024-08-23 129.205.113.177
Харуулах боломжгүй.
DR. ADITYA 2024-08-23 129.205.113.177
Харуулах боломжгүй.
MariaRodriguez 2024-08-23 109.248.54.131
Харуулах боломжгүй.
ХУУЛЬЧ 2024-08-23 202.9.46.151
СҮҮЛИЙН 8 БИШ .,,,, ҮНЭН ХЭРЭГТЭЭ СҮҮЛИЙН 12 ЖИЛ ШҮҮ.,,,,,2013 ОНД БАРУУНЫ ЕРТӨНЦӨД ХАЙРТАЙЧУУД ОЛШИРЧ ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТДАГ ГЭЭД ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХУУЛИА ДАХИН ЗАСВАРЛАЖ,,,БАТЛЖ,,,,ЗАДГАЙРУУЛСАН ДАА.,,,,,ТЭГЭЭД ЗАСАГ ДАРГА ГАЗРЫГ ГАДНЫХАНД ЭЗЭМШҮҮЛЖ ЭХЛНЭДЭЭ .,,,,,ШУДАРГА,,,, БАС МӨНГӨНД ДУРТАЙ СЭТГҮҮЛЧДИЙН БИЧИЛТЭД ӨРТӨЖ ХӨГЖЛИЙН БАНК,,,,ГАЗРЫН МАРГААН,ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗӨРЧИЛ БАРИМТАД ГҮНГИЙ ТУЛГУУРЛАЛГҮЙ СЭВЭЖ ИРСЭН ШҮҮ
Зочин 2024-08-23 76.220.74.140
За тэгээд хамаг баялагаа гадныханд үнэгүй шахам өгчихсөн гашуун туршлага байгаа ш дээ
DebPhillips 2024-08-23 45.15.73.203
Харуулах боломжгүй.
JamieTurner 2024-08-23 95.182.126.197
Харуулах боломжгүй.
зочин 2024-08-23 103.57.94.152
Намууд бие биеэ хянадаг бурууг залруулдаг олон уургалч үзэл бодолтой ардчилсан үлгэр 30 жил ярьж эцэст баяжих хөрөнгөжихийн тулд хянадаг шалгадгийг хүнд суртал нэрээр хасаж шудрага хүмүүсийн амыг барих цаг үед аажим шилжих нээ
Нэргүй 2024-08-23 66.181.160.103
Монголд гадаадын хөрөнгө оруулалт цутган орж ирэх ямар ч сайхан таатай нөхцөл бүрдүүлсэн ч Женко мэт нь гацаах даалгавартай учир олигтой хууль батлуулахгүй дээ!!! Монголд барууны хөрөнгө оруулалт орж ирэхийг оросууд хэрхэвч зөвшөөрөхгүй!! Хүрэлбаатарын санаачилсан хуулийн төслийг "газраа 100 жилээр өгөх гэж байна" г.м. цэвэр популист лоозонгоор гацааж чадсан!?
TiffanyRoberts 2024-08-23 109.248.128.71
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-08-23 27.123.212.86
Хяналт үнэлгээний механизм, шалгуураа тодорхой болгоод харилцан гэрээгээр шилжүүлж болох талтай
З 2024-08-23 202.126.90.173
21 мянга гэнээ нөгөө 210 мянга нь хаачсан бэ
Ообрб 2024-08-23 66.181.161.34
Улсын эрх ашгаас давсан хуулийн заалт байвал тэрийг хэрэглэхгүй хэлэлцэж ярилцаад хөнгөхөн шийддэг болох хэрэгтэй. Ер нь манай улсын сүржигнэл, хүнд суртлыг давж улс орныг хөгжүүлэх төрийн шийдвэр гарах боломж маш бага даа.
Обоб 2024-08-23 66.181.161.34
Одоо энэ манай эрх мэдэл бүхий албан тушаалтнууд төрийн албан хаагчид сүржигнэдэгээ бас хулгай хийх сэтгэхүйгээр ханддагаа болимоор бна. Зарим хууль нь яг үнэндээ улсын эрх ашгийн эсрэг ашиглагддаг олон тохиолдол байна. Жишээлбэл тендерийн хуулиар жижигхээн шалтаг гаргаж өрсөлдөгч компанийг хасдаг. Тэр ялихгүй шалтаг нь ямар үндэслэлгүй тодруулаад авчих зүйл байдаг. Тэгээд хууль ийм гэж худлаа дүгнэлт гаргаад үнэтэй юм худалдаж авдаг байдал олон гарсан даа.
AmandaBrenner 2024-08-23 46.8.22.67
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-08-23 66.181.182.114
бадамжунай шг толгойг нь илсэнээс бариагү нь дээр
AnitaGreen 2024-08-23 194.32.229.211
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-08-23 66.181.181.63
5 Ш гэдэг чинь эргүү Данхын амны хий
Нэргүй 2024-08-23 192.82.66.243
naadag 5
Zochin 2024-08-23 202.21.111.170
УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон нэмж хууль хэлэлцэх үйл ажиллагааг чанаржуулж байгаа гэсэн яасан бэ. Сахил хүртээд шал дортов гэгч болжээ. Гишүүдийн тоог буцаагаад 76 болгое. Амарбаясгалан ирц бүрдээгүй нөхцөлд хуралдаан хийлгэх эрх байхгүй. Төсөв болон бусад чухал асуудал хэлэлцэх нөхцөл ирц заавал 100 хувь байх хэрэгтэй.
Нэргүй 2024-08-23 66.181.160.103
Төрийн тогтолцооны хямралаас гарах ганц л гарц бий, тэр нь дээд ба доод танхимтай парламент буюу 1990-1992 онд манайд байсан АИХ ба УБХ гэсэн тогтолцоонд шилжих явдал мөн!!! Манай улс төрийн намууд яагаад үүнээс зайлсхийгээд байна вэ гэвэл: байнгын ажиллагаатай хууль тогтоох УБХ нь жинхэнэ ард түмний дотроос сонгогдсон АИХ-ын хяналт дор байх учраас хулгай хийх, албан тушаалаа ашиглах боломжгүй болно!!!!
Влл 2024-08-23 202.126.88.163
Архиа уууж нууц амрагаа нэг хах гээд хуулийг гялалзуулж байх шив 126 мангуунууд
oogii 2024-08-23 66.181.181.169
АЖИЛ ХИЙХИЙГ МЭДДЭГҮЙ, УЛНЫ ОРКУУДААР УИХ БҮРДЖЭЭ. ЭНЭ УЛС ОРОН ЯАН ДАА
Нэргүй 2024-08-23 66.181.182.114
бадамжунай нисээд явсан у
Нэргүй 2024-08-23 103.57.94.50
64 сдуу хамраа ухаад сууж байна гэсэн үг үү