Зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө самар түүхийг хориглоно

Зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө самар түүхийг хориглоно

Зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө самар түүхийг хориглоно

Хуш модны самар түүж бэлтгэх хугацаа болоогүй, болц гүйцээгүй үед самар түүхгүй байхыг Нийслэлийн байгаль орчны газраас анхаарууллаа. Түүнчлэн зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө хуш модны самар түүх, бэлтгэх, худалдан борлуулах зөрчил гаргасан иргэд, хуулийн этгээдэд Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Байгалийн ургамлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох дүрэм журмын дагуу арга хэмжээ авах юм байна.

Болц гүйцсэн боргоцой нь аравдугаар сараас эхлэн газарт унаж эхэлдэг ба журмын дагуу иргэд ахуйн зориулалтаар 50 кг хүртэл хэмжээтэй самрыг нэг кг тутамд 1000 төгрөгөөр тооцон төлбөр төлж, тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчаас эрхийн бичиг авсны үндсэн дээр аравдугаар сарын 20-ноос эхлэн түүх боломжтой юм.

Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн санал, дүгнэлтийг үндэслэн ойн дагалт баялгийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах дээд хэмжээг аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрээр тухайн оны аравдугаар сарын 5-ны өдрийн дотор тогтоодог аж. Хуш модны самрыг болц гүйцээгүй үед нь түүх, их хэмжээгээр зүй, зохисгүй бэлтгэх нь ой хортон шавжид нэрвэгдэж ургалтгүй болох, экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж улмаар самраар хооллогч шувуу, мэрэгчид болон амьтдын хүнс тэжээлд сөргөөр нөлөөлөх гол шалтгаануудыг үүсгэдэг. Самраа өгч буй хуш мод байгальд 50 гаруй жил ургасны дараа болцоо өгч эхэлдэг байна. Гэсэн ч хүний буруутай үйлдлээс болж гэмтсэн мод дахин ургах боломжгүй болох аюултай. Өөрөөр хэлбэл, самрын болц гүйцээгүй байхад түүхийгээр нь түүх гэж модыг хүчээр цохиж гэмтээснээр насжилтыг нь 30 гаруй хувиар бууруулдаг байна. Ойд 140 гаруй жил наслах ёстой байсан нэг хуш модыг гэмтээснээр ердөө 100 орчим жил насална. Энэ нь байгаль орчинд асар их хохирол дагуулж буйг албаны хүмүүс хэлж байгаа юм.

Мөн иргэдээс байгаль орчны эсрэг зөрчлийн шинжтэй мэдээллийг Нийслэлийн Байгаль орчны газрын 72720303 дугаарын утсанд болон байгууллагын фейсбүүк хуудасны чатаар авч ирүүлсэн мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэж эргэн мэдэгдэж байгаа гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JennyCarter 2024-08-23 185.181.246.160

Харуулах боломжгүй.

Avatar

CarlaJones 2024-08-23 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

StacieMoore 2024-08-23 46.8.17.71

Харуулах боломжгүй.

Avatar

StacyRojas 2024-08-23 109.248.142.174

Харуулах боломжгүй.

Avatar

MarshaChristensen 2024-08-23 46.8.106.202

Харуулах боломжгүй.

Avatar

MaryannConcoma 2024-08-23 109.248.12.199

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferChandler 2024-08-23 46.8.22.184

Харуулах боломжгүй.

Avatar

DianaDrake 2024-08-23 109.248.55.165

Харуулах боломжгүй.

Avatar

DawnJohnson 2024-08-23 45.84.176.37

Харуулах боломжгүй.

Avatar

JodyMoore 2024-08-23 46.8.110.185

Харуулах боломжгүй.

Avatar

AleshaRobinson 2024-08-23 109.248.54.186

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyBrantley 2024-08-23 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherHunt 2024-08-23 95.182.126.197

Харуулах боломжгүй.

Avatar

MirandaChandler 2024-08-23 188.130.128.38

Харуулах боломжгүй.

Avatar

TamikaJohnson 2024-08-23 188.130.143.149

Харуулах боломжгүй.

Avatar

FeliciaSimon 2024-08-23 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

TamekaLewis 2024-08-23 45.87.253.147

Харуулах боломжгүй.

Avatar

RohiniKey 2024-08-23 46.8.107.220

Харуулах боломжгүй.

Avatar

SuzanneGomez 2024-08-23 46.8.56.188

Харуулах боломжгүй.

Avatar

ToniTorres 2024-08-23 46.8.22.86

Харуулах боломжгүй.

Avatar

ElizabethJohnson 2024-08-23 109.248.13.70

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleStern 2024-08-23 194.32.229.64

Харуулах боломжгүй.

Avatar

MariaRodriguez 2024-08-23 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

Иргэн 2024-08-23 202.126.89.156

Ямар хошногоо шалгаж байгаа юм бол ? Гудамжаар дүүрэн самар зарж байна ?

Avatar

AmberHill 2024-08-23 188.130.129.16

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaBrenner 2024-08-23 46.8.22.67

Харуулах боломжгүй.

Avatar

zochin 2024-08-23 64.119.31.179

Samar zarisan heveer l bna. Urguu kinoteatriin zamiin urd zarsaar l bna. Uuniig shalgaj arga hemjee avah heregtei.

Avatar

Zochin 2024-08-23 202.21.111.170

Самарын модыг арай л зэрлэг балмадаар сүйтгэж байна шүү. Самар түүхийг 5 жил бүрэн хориглож, хатуу хариуцлага тооцог болгое. ССамар идээгүй гээд өлбөрч үхэх нэг ч монгол хүн байхгүй.

Avatar

Нэргүй 2024-08-23 139.5.216.13

Монголын байгальд хамгийн их хор хөнөөл учруулж байгаа 3 зүйл байдаг.
1. Хог
2 3амбараагүй өсгөсөн адуу, ямаа
3. Шороон зам. Малчид, аялагчид, самарчин, жимсчин, модчид, хулгайн анчидын гаргасан шороон зам бэлчээрийн 5%

Гэтэл олборлолт явуулж буй уурхайн газар нийт газар нутгийн 0,25% байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж