Хятадын цагаан хэрэм дээр дроноор хоол хүргэдэг болжээ

Хятадын цагаан хэрэм дээр дроноор хоол хүргэдэг болжээ

Хятадын цагаан хэрэм дээр дроноор хоол хүргэдэг болжээ

Хятадын цагаан хэрмээр аялж буй жуулчид өлсвөл хүргэлтийн хоол захиалах боломжтой болжээ. Хүргэлтийн салбарын тэргүүлэгчдийн нэг "Meituan" компани дроноор хоол хүргэх шинэ үйлчилгээг нэвтрүүлж буйгаа өнгөрсөн долоо хоногт зарлалаа. Зөвхөн хоол гэлтгүй уух зүйл, эм зэргийг ч хүргэлтээр авах боломжтой.

Дроны маршрут нь ойролцоох зочид буудлын дээврээс цагаан хэрмийн хамгийн алдартай хэсэг болох Бадалин хүртэл үргэлжилнэ. Явганаар 50 минут зарцуулах замыг дроноор таван минутад туулна. "Meituan" компаниас мэдээлснээр шинэ дрон нь нэг удаадаа 2.3 кг ачаа тээвэрлэх чадвартай, бороо, салхинд тэсвэртэй. Төлбөр нь ердөө дөрвөн юань. Хүргэлтийн үйлчилгээний цагийн хуваарь 10:00-16:00 цагийн хооронд байх бөгөөд бусад цагт нь тус дрон хог хаягдлыг дахин боловсруулах цэгт хүргэх үүрэгтэй.

Гэхдээ хүргэлтийн үйлчилгээнд хүний тусламж мэдээж хэрэгтэй. Захиалгыг боож баглах, зочид буудлын дээвэрт хүргэх, цагаан хэрэм дээр тосч авах ажилтнууд хэрэгтэй.

Дрон хүргэлтийн бизнес Хятадад сүүлийн үед хурдацтай хөгжиж байна. Тус улс нь иргэний хэрэглээний дрон үйлдвэрлэл, экспортоороо дэлхийд тэргүүлдэг. "Meituan" компанийн хувьд Хятадын хэд хэдэн хотод хүргэлтийн 30 чиглэлтэй. Мөн өнгөрсөн жилээс Шанхай, Шэньжэн хотуудад хүргэлтээр ирсэн бараагаа авах тусгай киоск машин байрлуулжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DebPhillips 3 цагийн өмнө 45.15.73.203

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyRoberts 2024-08-23 109.248.128.71

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaBrenner 2024-08-23 46.8.22.67

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2024-08-23 103.212.118.145

Хөгжил бидний дэргэд л бна даа. Холоос хайлтгүй.

Avatar

GAYNi ? 2024-08-23 216.38.195.74

galzyy

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж