Хоёр нүүртнүүд

Хоёр нүүртнүүд

Хамгийн сүүлд гарсан онигоо:

-Ёс зүйтэй иргэнийг төлөвшүүлнэ. /Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөөс/

Ичих нүүр гэж алга аа. Ичихгүйн дээр иргэдэд тэрийгээ итгүүлэх гээд баларч байна. Ичсэн хүн хүн алав гэгчээр өөрийн толгой дээрх тэмээг харалгүй хүний толгой дээрх өвсийг харав болов. Сав хийвэл утсаа бариад уйлж, дуулж явдаг шинэ гишүүний бараа, бүтээгдэхүүн сурталчилсанд ёс зүйн хариуцлага тооцох шийдвэр УИХ-ын байнгын хороо гаргажээ. Саваад уначих шахав. Хоёр нүүртэй, ичгүүр сонжуургүй амьтад ийм зүйлийн тухай ярихаар хөх инээд ч хүрэх шиг. Хаана байна аа, тэр ёс зүй чинь.

Сонгуулийн өмнөхөн л Монголын хамгийн том “солгой” нам төсвийн зардлыг хэрхэн багасгах тухай мөрийн хөтөлбөртөө тусгаад бид ч “Засарсан янхан заяаны хань” ухааны юм дэмий донгосёоор дахин сонгоцгоосон. Гэтэл яав. Тэгээд юу болов?! Дахиад л сумдад улаан булангаа барихын тулд төсвийн тодотгол хийж байна. Үе “мултарсан” Сангийн сайд өнөөх “Z” үеийн төлөөлөлд “Улаан булан хэрэгтэй” гэж ухуулах гээд барсангүй. Ичмээр ч юм шиг. Намбар гуайн хүү ид гялалзаж явахад асуулт болгоныг үг бүрчлэн давтаж хэлээд ганцхан үгээр хариулт өгдөг байсан дарга шиг эдийн засгийн үр өгөөжгүйн дээр онолын хувьд уналтад оруулах төсвийн тодотголоо гишүүдийг “Та буруу ойлгоод байна аа” гэж байгаад будилуулах гэсэн Сангийн сайд өөрөө өнөөгийн төсвийн алдагдал, эдийн засгийн уналтын шалтгаан гэдгийг энэ хэдэн өдрүүдэд монголчууд ойлгов. Тэр татвар бууруулахгүй гэдгээ хэнд ч ойлгомжтойгоор хэлчихлээ. Харин барууны үзэл баримтлалтайгаа гайхаж, чөлөөт зах зээл ярьж явсан Т.Доржхандтан ирэх өвөл эрчим хүчний үнийг чөлөөлөх бус нэмэхээс өөр аргагүй тухай зарлаж, социалзимын он жилүүд шиг өөрсдөдөө ч байхгүй эрчим хүчийг экспортод гаргадаг улс болох тухай ярьж явна.

“Ногоон автобус”, “Нүүрсний хулгай”, Хөгжлийн банк мөнгө гээд эрх баригчдын идсэн уусантай хариуцлага тооцох тухай музей гаргаж явсан тэр хайрын тэврэлтэд нь хамаг бүхнээ мартчихсан тууж явна.

Үе залгамжилсан хаан гэдэг шиг сонгуульд залгамжилсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч ялгаа алга. “МАНАН дэглэмтэй тэмцэж байна” гэж мангартуулж ирсэн этгээд өөрөө жинхэнэ МАНАН дэглэмээ, авлигын схемээ бий болгож байна. Халамжаас хөдөлмөрт шилжих нь туйлын чухал гэж хаваржин ярьсан хэр нь залууст байр авч өгөх тухай тэр хэлжээ. Яасан их мөнгөтэй, ямар сайхан сэтгэлтэй есөн шид нь бүрдсэн ЕС вэ?

Гэтэл Монгол ядуу байгаа нь Хятад эсвэл Оростой холбоотой гэж бодогчид ОХУ-ын нийслэл Москва дроны халдлагад өртсөнийг шүүрч аваад сүйд. Монгол зутруу, үнийн өсөлт, цалин хүрэлцээгүй, салалт өндөр, сургууль, цэцэрлэгийн хомсдол байсаар байгаа нь зах зээлд төрийн оролцоо дээд цэгтээ хүрснээс үүдэлтэй болохоос урд, хойд хөршөөс огтхон ч хамаагүй. Нүүдлийн шувууг мөнгө төлж бариулж буй арабуудад бүр падлий ч байхгүйг Оросыг баримтлагчид ойлгохгүй нь тоогүй.

Тийм болохоор топ гэгддэг бизнесүүдийг улам бүр төрөөс угжих тухай, тэгэхдээ бүр тендер ч зарлахаа болих тухай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр гар хөлүүд нь энэ өдрүүдэд идэвхийлэн зүтгэж байна. Юун тэдний хэрүүлийг сонсох манатай, урдах ажлаа урагшлуулахаар зүтгэж явдаг жижиг, дундчууд үүнийг анзаарах ч сөхөөгүй явна.

Амьд үлдэхийн тулд АН, МАН, сүүлд ХҮН намд мөнгө хувааж өгдөг болсон бизнесийнхэн өөрсдийг нь үгүй хийх гэж байхад "Гурвуулангийнх нь сонгуульд мөнгө өгсөн учраас гайгүй байгаа" гэсэн шүү юм бодоод чимээгүй ажиглацгааж байна. "Хожиж байна" гээд хожигдож суудаг хоёр нүүртнүүд.

Хоёр нүүртэй, ялзарсан ардчилагчид "данхар төрийн эсрэг тэмцэнэ" гэж сонгогчдоос чамлахааргүй санал авчаад хүчтэй сөрөг хүчин бус төрийг данхайлгах системийн нэг эд анги нь болоод суув. Дэлхий эргэдгээрээ эргэж, хүний нөлөөгүйгээр хувьсан өөрчлөгддөг байхад түүнийг нь өөрчлөх тухай Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд болж буй хүнд зудын гамшиг албан тушаалаа хадгалж үлдэх ашигтай үйл явц болно уу гэхээс амьдралд тустай зүйл авчрахгүй.

…Тийм байхад хүүхдийн памперс тарааж байгаад учиргүй уйлан ярицлага өгч буй ээмэгтэнг хоёр нүүртэн, оочерлож буйг нь ичих нүүргүй, огт хамаагүй эрчүүдийг арчаагүйгээр нь дуудаад ч яах билээ.

Бид өнөөдөр улстөрчдийг, төрийн үйл ажиллагааг шүүмжилж, өвөлдөө хүүхдээ тэврэн эмнэлгийн хонгилын шалаар нэг зулж, сурч боловсрох сургууль, цэцэрлэгийнх нь оронд сумын төвд улаан булан барина гэж байхад тоодоггүй, хэдэн зуугаараа угаартаж үхэцгээж байж урин цаг ирэхэд мартдаг адгийн хоёр нүүртнүүд.

Байгаа байдлаа төр засгийн буруу гэсэн хэр нь тэднийгээ байнга өөрсдөө сонгодог өрөвдөлтэй амьтас хойно, одоо яалтай…

Ийм болохоор ирээдүйн ёс зүйтэй иргэнийг бий болгоно гэж ичгүүр сонжуургүйгээр гэр бүл рүү чинь дайрч, өөрсдийг нь шүүмжилдэггүй, өөрийн гэсэн бодолгүй хүн болгохоор үр хүүхэд рүү чинь улстөрчид довтолж байна. Хүүхдийн чинь ёс зүйн доголдлыг хэн тодорхойлно вэ? Тэдний хүүхдүүд үү эсвэл аав, ээж нь үү?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

53 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-08-23 202.126.89.218

76 байсан.126 болоод.бүр хэцүүдэх байх.
Доржханд126 болохоор гишүүн болж чадав.
,ийм л байна даа

Avatar

CarlaJones 2024-08-23 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

StacieMoore 2024-08-23 46.8.17.71

Харуулах боломжгүй.

Avatar

StacyRojas 2024-08-23 109.248.142.174

Харуулах боломжгүй.

Avatar

ErinJackson 2024-08-23 188.130.210.73

Харуулах боломжгүй.

Avatar

SueHovey 2024-08-23 46.8.11.161

Харуулах боломжгүй.

Avatar

KristenScott 2024-08-23 188.130.128.41

Харуулах боломжгүй.

Avatar

MarshaChristensen 2024-08-23 46.8.106.202

Харуулах боломжгүй.

Avatar

MaryannConcoma 2024-08-23 109.248.12.199

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferChandler 2024-08-23 46.8.22.184

Харуулах боломжгүй.

Avatar

DianaDrake 2024-08-23 109.248.55.165

Харуулах боломжгүй.

Avatar

DawnJohnson 2024-08-23 45.84.176.37

Харуулах боломжгүй.

Avatar

RhondaBrown 2024-08-23 109.248.143.139

Харуулах боломжгүй.

Avatar

JodyMoore 2024-08-23 46.8.110.185

Харуулах боломжгүй.

Avatar

AleshaRobinson 2024-08-23 109.248.54.186

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyBrantley 2024-08-23 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

дорж 2024-08-23 202.131.251.130

Дан дээлтэй хоцорч, үнэн үг хэлэх болсон хэдэн гишүүнээ ад үзээд, хөөрхөн нэр хоч зүүгээд, хулгайгаа нуух аргаа олохоо манай төр , засаг маш сайн мэдэж байгаа.Бид тэднийгээ сонгосон. одоо гоншигоноод хэрэггүй.Хэнтий аймагт 10 аймгийн төсөвтэй тэнцэх мөнгө өгөх хэрэгтэй.Яагаад гэвэл , Чингисийн төрсөн нутаг. хэнч барьцаж чадахгүй.Бэрхэд олон улсын их сургууль байгуулах хэрэгтэй. Яагаад гэвэл тэнд ерөнхий сайд Оюунэрдэнэ, хотын дарга Нямбаатар нар төрж өссөн ээлтэй нутаг.

Avatar

HeatherHunt 2024-08-23 95.182.126.197

Харуулах боломжгүй.

Avatar

MirandaChandler 2024-08-23 188.130.128.38

Харуулах боломжгүй.

Avatar

TamikaJohnson 2024-08-23 188.130.143.149

Харуулах боломжгүй.

Avatar

FeliciaSimon 2024-08-23 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

TamekaLewis 2024-08-23 45.87.253.147

Харуулах боломжгүй.

Avatar

SuzanneGomez 2024-08-23 46.8.56.188

Харуулах боломжгүй.

Avatar

ToniTorres 2024-08-23 46.8.22.86

Харуулах боломжгүй.

Avatar

ElizabethJohnson 2024-08-23 109.248.13.70

Харуулах боломжгүй.

Avatar

KathleenJohnson 2024-08-23 46.8.156.176

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2024-08-23 103.57.92.78

өөрсдөө л олон нам хэрэгтэй ард түмний оролцуулья гэж сонгочихоод битгий олон юм ярь залуус хийхийн төлөө байгаа биз дээ харцгаая битгий муу ёрлосон ам билүүдээд бай н**ш минь

Avatar

MariaRodriguez 2024-08-23 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

DebPhillips 2024-08-23 45.15.73.203

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-23 66.181.190.208

Луйварчдад, харгисуудад, тэр тусмаа эрлийзүүдэд ёс зүй, ёс суртахуун, яриваас зэвүүцэх нь аргагүй. Тэд Монголчуудын дунд яс хаях, зодолдуулах үндсэн зорилготой. Энгийн жишээ гэхэд: данх саваар доромжлох, гүтгэх дхйрах г.м тэдэнд жирийн зүйл. Юун боловсрол, ёс суртахуун, хүмүүжил ярих аан

Avatar

Нэргүй 2024-08-23 139.5.219.111

Odoo yaaya gehev dee hohchini ee gehees,hamag uhgutei uudtei bolgonoo gadnii luivarchidtai niilj baigaad noed,bayachuud,tom tolgoi lam taij,altan urag gej yanz bureer hoch ugsuur baigaad ali uudtei gen.fondoo ustgaad hamgiin adgiin s***r shavhruunuud ni uldchihsen tedgeer ungutei uudtei gesnuudee ustgaltssan ur uddmaa enhrii hairt nam geed tolgoi deeree zalchihsan ta bid odoo mudduu sergehgui bh barag l zuun jildee oligtoi nar harahgui biz

Avatar

Нэргүй 2024-08-23 202.126.91.223

ТЭР ДАРАВГАР УРУУЛТАЙ БАНГЛАДЕШ НӨХӨРТ ӨӨРИЙН ГЭСЭН ҮЗЭЛ БОДОЛ АЛГАА. ДАНХ ЮУ ГЭЖ ТУШААНА ТҮҮНИЙГ НЬ СОХРООР БИЕЛҮҮЛЭХ ГЭЖ ДӨВЧИГНӨХ ЮМ. ЦАХИЛГААНЫ ҮНЭ НЭМНЭ ГЭНЭЭ.

Avatar

JessicaThomas 2024-08-23 45.87.253.242

Харуулах боломжгүй.

Avatar

Хотын уугуул 2024-08-23 202.126.90.184

Оюун-Эрдэнэ үүргээ биелүүлсэн. Одоо мань хүнээс өөдтэй юм гарахгүй юм байна. Сонгуулийн дараах шийдвэрүүд нь зөвхөн өөрийн арьсаа хамгаалах зорилготой, улс орныг гэж бодсон юм даанч алга. Өлөн намуудын цөөврүүдтэй сүрэглэх нь муу ер байх.

Avatar

зочин 2024-08-23 66.181.190.14

Ард иргэд олонхын саналаар төр засгаа сонгосон, байгуулсан, Одоо элдэв долоон юм солиоролгүй ажлыг нь хийлгэх хэрэгтэй, Бусдыг гүтгэх доромжлох хорон муу санаархах нь сайн зүйлд хүргэхгүй, Иргэд ийм зүйлд автаж үймээн самуун үүсгэж болохгүй ,

Avatar

Нэргүй 2024-08-23 66.181.182.27

Ийм амьтадыг Иргэд бид л сонгоод байна. Яамаар ч юм бэ дээ. Үнэхээр аргаа барж байна

Avatar

AmandaBrenner 2024-08-23 46.8.22.67

Харуулах боломжгүй.

Avatar

Шорон 2024-08-23 202.126.89.163

Нүүрсний хулгайч Амарбаясгаланг огцоруулаад байх ёстой газар руу нь явуулах хэрэгтэй.

Avatar

Del 2024-08-23 202.55.188.42

Монголд олигтой амьтан улс төрд ордоггүй шүү залуу үе орж ирэхээр юм өөрчилт гарна гэж бодож байна уу горьдсоны гарз хөгшин луйварчидийн залгамж халаа залуу луйварчид шүү ер нь монголд олигтой амьтан улс төрд ордоггүй шүү дахин давтан хэлье

Avatar

Нэргүй 2024-08-23 66.181.160.122

тэнэг гичййй нарантөгс бага солиороо

Avatar

Нэргүй 2024-08-23 202.126.89.244

Нүүрсний хэдэн их наядаар санхүүжсэн "МАНАН дэглэмийг устгах"" уриатай мөнгөний сүрт жагсаал дээр "Цэлмаг залуу насныхаа гал дөлөөр бадарч Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ Чин сайхан амрагтаа хэлж үзээгүй мөртөө Чиний төлөө үхье гэж эх орондоо би хэлсэн…" гэсэн алдарт Ц.Цэдэнжав гуайн шүлгийг олны өмнө хоолой цахиртуулан тультчин хашгарч явсан Оюук шинэ МАНАН үүсгэчихээд Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг С.Зоригийн нэрийг худалдан авч лоозогнон тультчиж явааг харах бидний үеийн эмгэнэ

Avatar

Нэргүй 2024-08-23 203.91.115.53

Олигархуудын бусармаг үйлдлүүдийн тухай нийтлээч ээ! Төрийн албан хаагчид сонирхолтой бус.

Avatar

Нэргүй 2024-08-23 59.153.115.191

Туйлын үнэнийг бичиж бодит нүүр царайг нь илчилсэн бна.

Avatar

Даваа 2024-08-23 66.181.181.62

яг тамын тогооны үлгэр, бие биеээ үгүйсгээд, ажил ч хийхгүй, ажил ч хийлгэхгүй

Avatar

Нэргүй 2024-08-23 64.120.121.73

4 жилийн дараа бас хэнийг буруутнаар тодруулж, ямар шалтаг тоочиж суух бол доо? Ийм улстөр, засаглалтай, ард түмэнтэй улсад ямар ч хөгжих найдвар алга. Нэг бол хувьсгал хийж, өөрчлөх эсвэл Венесуэл болно доо

Avatar

Нэргүй 2024-08-23 66.181.160.103

Монголын төрд Z үеийнхэн гарч ирэхээс нааш бид өөдлөхгүй ээ!! Энэ нь багцаагаар 20 орчим жилийн дараа гэсэн үг!!!

Avatar

Нэргүй 2024-08-23 59.153.115.191

Тэр Z үеийнхэн чинь гарч ирчихээд байгаа царай нь энэ шүү дээ! Юуны 20 жилийн дараа вээ, тэнэг амьтан.

Avatar

zochin 2024-08-23 64.119.31.179

Daraa jilees ard tumen oilgoj ehlene. Zuv bichsen bna. Odoo bol ard tumen oilgohgui. Tugjiree ehelj bna daa … yana daa???????????????

Avatar

LoriWilson 2024-08-23 94.158.190.26

Харуулах боломжгүй.

Avatar

Бурхан 2024-08-23 202.9.46.233

зөв, эцсийн эцэст асуудлууд улс төрийн намуудад биш харин ард иргэдийн ялзарч тэмбүүрсэн тархинд байгаа шүү

Avatar

Нэргүй 2024-08-23 66.181.181.63

Данх зайлаарай

Avatar

Буриад Зон 2024-08-23 122.201.31.237

Оюукийг зайлуулах сонирхолтой дуракууд Зориг агсны үхэлтэй ямар нэгэн байдлаар холбоотой дог
та нарын хүслээр зайлдаг залуу биш шүү Чи өөрөө зайлж далд ор!!!!!

Avatar

Нэргүй 2024-08-23 31.221.37.130

Buriad zon cham shig bodohgyi shuu malaa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж