Тайланд, Филиппинд сармагчны цэцгийн тохиолдол илрэв

Тайланд, Филиппинд сармагчны цэцгийн тохиолдол илрэв

Тайланд, Филиппинд сармагчны цэцгийн тохиолдол илрэв

ДЭМБ сармагчны цэцэг өвчний дэгдэлттэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт дэлхийн хэмжээнд онц байдал зарласан. Сармагчны цэцэг өвчин Африкийн орнуудаас гадна Европ тивд, тодруулбал, Шведэд гарсан байсан.

Тэгвэл Тайланд, Филиппинд мөн халдварын тохиолдол бүртгэгдэж, Азийн орнууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих шаардлагатай болов. Тайландын тохиолдол нь Африкийн улсад аялаад ирсэн 66 настай европ эрэгтэйгээс илэрчээ. Түүний шинжилгээний хариу эцсийн байдлаар Баасан гаригт гарах аж. Харин Филиппиний тохиолдол нь 33 настай филиппин эрэгтэй байжээ. Тухайн эрэгтэй нь өөр улсад аялсан түүхгүй бөгөөд одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

ДЭМБ энэ долоо хоногийн Мягмар гаригт мэдэгдэл хийхдээ "Сармагчны цэцэг бол шинэ Covid-19 биш. Өвчний тархалтаас үл хамааран эрх баригчид үүнийг хэрхэн хянахаа мэднэ" гэж онцолсон юм.

ДЭМБ онц байдал зарласны дараа олон оронд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, Индонез улс хилийн нэвтрэх цэгүүдэд хяналт шалгалтаа чангатгажээ. Индонезид нэвтэрч буй гадаадын иргэд эрүүл мэндийн байдал, сүүлийн үеийн аяллын түүхийг тодорхойлсон маягт бөглөнө. Малайз улс ч мөн ижил арга хэмжээ авахын зэрэгцээ тохиолдол бүртгэгдсэн улс орнуудаас ирсэн бол 21 хоног эрүүл мэндээ хянахыг иргэдэд зөвлөж байна. Ижил төстэй арга хэмжээүүдийг Сингапур, Вьетнам, Хятад, Япон улсууд авч байна.

Эх сурвалж: NIKKEI ASIA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DebPhillips 3 цагийн өмнө 45.15.73.203

Харуулах боломжгүй.

Avatar

DianaMarchetti 7 цагийн өмнө 94.158.190.26

Харуулах боломжгүй.

Avatar

JamieTurner 11 цагийн өмнө 95.182.126.197

Харуулах боломжгүй.

Avatar

LoriWilson 2024-08-22 94.158.190.26

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyBurden 2024-08-22 92.119.193.70

Харуулах боломжгүй.

Avatar

LisaOlson 2024-08-22 188.130.189.39

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-22 202.179.27.239

манай монгол таг

Avatar

Нэргүй 2024-08-22 202.179.27.239

Азид ороод ирлээ, дорхноо тарна даа яана даа

Avatar

Нэргүй 2024-08-22 192.82.65.88

ЖДҮ-чин, нүүрсчин гаруцд нь өвөл утаанаас зугтаж гадагшаа тэнэж яваад өвчин зөөж, гай болох байхдаа

Avatar

Нэргүй 2024-08-22 103.168.34.35

Жуулчин авах ажил бол өндөр эрсдэл дагуулна даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж