Төрийн албаны шалгалтад бүртгүүлэх иргэдийн анхааралд

Хуучирсан мэдээ: 2024.08.22-нд нийтлэгдсэн

Төрийн албаны шалгалтад бүртгүүлэх иргэдийн анхааралд

Төрийн албаны шалгалтад бүртгүүлэх иргэдийн анхааралд
Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар хуульчилсны дагуу энэ онд авах дөрвөн удаагийн шалгалтын хуваарийг 2023 онд баталсан.
Хуваарийн дагуу 2024 оны гуравдугаар улирлын шалгалтын цахим бүртгэлийг өчигдөр 09:00 цагаас эхлүүлж, ирэх есдүгээр сарын 05-ны 09:00 цаг хүртэл Төрийн албаны зөвлөлийн https://exam.csc.gov.mn/ цахим хуудсаар дамжуулан зохион байгуулж байна.
Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны ерөнхий шалгалтад оролцогчдод зориулсан 2024 оны “Төрийн албаны ерөнхий шалгалтын сорил, даалгавар” цахим номыг цахим болон цаасан хувилбараар гаргасан. Шалгалт энэхүү цахим номын хүрээнд явагдах аж.
Шалгуулагчид энэ линкээр орж цахим номтой танилцах боломжтой.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХУВААРЬ

Шалгалт өгөх хуваарийг 2024 оны есдүгээр сарын 16-ны өдөр байршуулах юм байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй Салбар комиссоос утсаар холбогдож шалгалт өгөх хуваарь мэдэгдэнэ гэжээ.

Төрийн албаны ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн шалгалтыг Салбар комисс зохион байгуулна.

Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны ерөнхий шалгалтад оролцогчдод зориулсан 2024 оны “Төрийн албаны ерөнхий шалгалтын сорил, даалгавар” цахим номыг та бүхэндээ толилуулсан билээ. Шалгалт энэхүү цахим номын хүрээнд явагдана.

ЗӨВЛӨМЖ: Та төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр Төрийн албаны зөвлөлийн албан ёсны “E-taz” аппликэйшн ашиглаж бэлтгэж байгаа бол одоо ашиглаж байгаа аппликэйшнээ гар утаснаасаа устгаад, шинээр суулгаарай. Сорил болон гарын авлагыг шинэчлэн байршуулсан болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж