Казанова даргыг шүүхэд өгчээ

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Казанова даргыг шүүхэд өгчээ

Москвагын нэгэн  байгууллагын  оффисын  албан хаагч эмэгтэйчүүд даргаа  бэлгийн дарамт үзүүлдэг гэж  шүүхэд мэдүүлсэн байна.  Барууны орнуудад ажлын байран дээрх бэлгийн дарамт нь аюул занал гэхээсээ илүү албан тушаал дэвших арга гэж ойлгогддог юм. Харин Оросод эмэгтэй албан хаагчид дээрх асуудлаар шүүхэд мэдүүлэх нь харьцангуй нэмэгдэж байгаа гэнэ.
Саяхан Москва хотын шүүхэд хотын нэгэн томоохон байгууллагын 15 эмэгтэй албан хаагчын гарын үсэгтэй гомдол иржээ.  Эмэгтэйчүүд гомдолдоо Казанова даргынхаа зүй зохисгүй үйдлийг нэгд нэгдгүй дурьдсан аж.
Өдгөө 63 настай гурван хүүхдийн аав Аркадий ажил дээрээ эмэгтэйчүүдтэй ямар нэгэн асуудалд орооцолддоггүй, нэр хүндтэй нэгэн гэнэ. Гэсэн хэдий ч хоёр сарын өмнө даргынх нь зан ааш эрс өөрчлөгдөж эхэлжээ. Тэрбээр ажлынхаа бүсгүйчүүдтэй ёс бус зүйл ярих болж, хоргоох болсон аж. Харин эмэгтэйчүүд үүнийг дунд насны хямралын үед тохиолддог энгийн үзэгдэл гэж бодоцгоож байжээ.  Харин түүний зохисгүй шог ярианы хариуд инээмсэглэсэн бүсгүйчүүдийг зүгээр байлгахаа болих үед тэд юу болоод байгааг мэджээ.
Хэдийгээр Казанова даргын  дээрх үйлдэл ноцтой үр дагаварт хүрээгүй ч  эмэгтэйчүүд өөрсдийгөө ажил дээрээ бэлгийн дарамтанд өртөж сэтгэл зүйгээр хохирсон гэж гомдол гаргасан байна.  Өөрсдийгөө доромжлуулсан гэж үзэж байгаа тэдгээр эмэгтэйчүүдийн төлөөлөгч Тамара “ Дээр үүссэн нөхцөл байдлыг шүүхийн шүүхийн шийдвэрээр л зогсоож болно гэдгийг бид ойлгосон.  Бид даргын сэрэл хөдөлсөн шалтгаанаас болж  ажлаа алдахыг хүсээгүй” гэжээ.
Шүүхэд гомдол мэдүүлсэн тэдгээр эмэгтэйчүүд түүний шүүгээнээс олсон секс тоглоомнууд болон нууц камерын бичлэгүүдийг  нотлох баримт болгон авчирчээ.
Уг хэрэг хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байгаа юм. Учир нь Орост бэлгийн дарамттай холбоотой дээрх шиг хэрэг гарч байгаагүй аж.

О. Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж