Хүний эрхийн үндэсний комиссоос өнөөдөр /2024.08.22/ шаардлага хүргүүлсэн ч биелүүлээгүй хуулийн этгээдүүдийн талаар мэдээлэл хийлээ. ХЭҮК-ын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд Комиссын гишүүний шаардлага хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор, зөвлөмж хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар бичгээр хариу мэдэгдэх үүрэгтэй аж.
Гэвч хэд хэдэн эрх бүхий албан тушаалтнууд ХЭҮК-ын гишүүний шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлээгүй, хариу өгөөгүй байна.
ХЭҮК-оос өгсөн мэдээллээр дараах хуулийн этгээдүүд шаардлагын хариуг ирүүлээгүй аж. Тухайлбал,
1. Нийслэлийн ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн өргөтгөлийн барилгын ажил олон жил ашиглалтад орохгүй удсанаас сурагчдын сурч боловсрох эрх зөрчигдөж байх тул тус өргөтгөлийн барилгыг яаралтай ашиглалтад оруулах бүх талын арга хэмжээг авах тухай Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайдад хүргүүлсэн өнгөрсөн тавдугаар сарын 29-ний өдрийн шаардлагын хариуг зургадугаар сарын 29-ний өдрийн дотор ирүүлэх байсан боловч хариу ирүүлээгүй. Монгол Улсын Засгийн газар шинээр байгуулагдаж, салбарын сайд өөрчлөгдсөн тул Комиссын гишүүний шаардлагыг шинэ сайдад танилцуулж биелэлтийг ирүүлэх тухай албан бичгийг Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргалд хүргүүлсэн боловч мөн хариу ирүүлээгүй.
2. Нийслэлийн хэмжээнд дахин төлөвлөлт хийгдсэн болон ойрын хугацаанд хийгдэхээр төлөвлөж байгаа газруудад оршин суугаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрхийн судалгааг гаргаж, эхний ээлжинд төлөвлөлтөд хамруулах арга хэмжээ авах тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хүргүүлсэн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн зөвлөмжийн хариуг долдугаар сарын 07-ны өдрийн дотор ирүүлэх байсан боловч хариу ирүүлээгүй. Салбарын сайд өөрчлөгдсөн тул Комиссын гишүүний зөвлөмжийг шинэ сайдад танилцуулж биелэлтийг ирүүлэх тухай албан бичгийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзулд хүргүүлсэн боловч мөн хариу ирүүлээгүй байна.
3. Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт хийсэн хөдөлмөрлөх эрхийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах тухай Эрүүл мэндийн сайдад хүргүүлсэн 2024 оны зургадугаар сарын 07-ны өдрийн зөлөмжийн хариуг 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дотор ирүүлэх байсан боловч хариу ирүүлээгүй.
4. Орон нутгийн хэмжээнд хүний эрхийн асуудлыг сайжруулах, хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллах тухай Өвөрхангай аймгийн Засаг дарга И.Доржсүрэнд хүргүүлсэн зургадугаар сарын 17-ны өдрийн зөвлөмжийн хариуг 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн дотор ирүүлэх байсан боловч хариу ирүүлээгүй.
5. Дулааны цахилгаан станц-2 ТӨХК-д хийсэн хяналт шалгалтаар илэрсэн эвлэлдэн нэгдэх, хөдөлмөрлөх эрхийн зөрчлийг арилгуулах тухай Эрчим хүчний сайдад хүргүүлсэн 2024 оны зургадугаар сарын 18-ны өдрийн зөвлөмжийн хариуг 2024 оны наймдугаар сарын 18-ны өдрийн дотор ирүүлэх байсан боловч хариу ирүүлээгүй.
6. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/154 дүгээр тушаалаар баталсан “Төмөр замын техник ашиглалтын журам”-ын 9 дүгээр бүлэгт заагдсан “Сэлгээний үеийн дуут дохио” хэсгийг Гранд вилла хотхоны оршин суугчид, нэн ялангуяа эх нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг хангах үүднээс өөрчлөх боломж байгаа эсэхийг бодитойгоор судлан үзэж, шийдвэрлэх тухай Зам, тээврийн сайдад хүргүүлсэн зургадугаар сарын 19-ний өдрийн зөвлөмжийн хариуг наймдугаар сарын 18-ны өдрийн дотор ирүүлэх байсан боловч хариу ирүүлээгүй.
CarlaJones 2024-08-22 109.248.54.131
Харуулах боломжгүй.
StacieMoore 2024-08-22 46.8.17.71
Харуулах боломжгүй.
StacyRojas 2024-08-22 109.248.142.174
Харуулах боломжгүй.
ChristinaDubois 2024-08-22 94.158.190.132
Харуулах боломжгүй.
AshleyPowell 2024-08-22 45.86.0.214
Харуулах боломжгүй.
ErinJackson 2024-08-22 188.130.210.73
Харуулах боломжгүй.
SueHovey 2024-08-22 46.8.11.161
Харуулах боломжгүй.
MarshaChristensen 2024-08-22 46.8.106.202
Харуулах боломжгүй.
MaryannConcoma 2024-08-22 109.248.12.199
Харуулах боломжгүй.
JenniferChandler 2024-08-22 46.8.22.184
Харуулах боломжгүй.
DianaDrake 2024-08-22 109.248.55.165
Харуулах боломжгүй.
DawnJohnson 2024-08-22 45.84.176.37
Харуулах боломжгүй.
JodyMoore 2024-08-22 46.8.110.185
Харуулах боломжгүй.
AleshaRobinson 2024-08-22 109.248.54.186
Харуулах боломжгүй.
StaceyBrantley 2024-08-22 109.248.54.131
Харуулах боломжгүй.
LoriJohnson 2024-08-22 109.248.12.134
Харуулах боломжгүй.
HeatherHunt 2024-08-22 95.182.126.197
Харуулах боломжгүй.
MirandaChandler 2024-08-22 188.130.128.38
Харуулах боломжгүй.
TamikaJohnson 2024-08-22 188.130.143.149
Харуулах боломжгүй.
FeliciaSimon 2024-08-22 109.248.138.149
Харуулах боломжгүй.
TamekaLewis 2024-08-22 45.87.253.147
Харуулах боломжгүй.
SuzanneGomez 2024-08-22 46.8.56.188
Харуулах боломжгүй.
ToniTorres 2024-08-22 46.8.22.86
Харуулах боломжгүй.
ElizabethJohnson 2024-08-22 109.248.13.70
Харуулах боломжгүй.
StacyJones 2024-08-22 46.8.106.75
Харуулах боломжгүй.
TamikaAllen 2024-08-22 45.15.73.203
Харуулах боломжгүй.
BenitaValenzuela 2024-08-22 188.130.220.5
Харуулах боломжгүй.
MariaRodriguez 2024-08-22 109.248.54.131
Харуулах боломжгүй.
DebPhillips 2024-08-22 45.15.73.203
Харуулах боломжгүй.
AmberHill 2024-08-22 188.130.129.16
Харуулах боломжгүй.
AmandaBrenner 2024-08-22 46.8.22.67
Харуулах боломжгүй.
LoriWilson 2024-08-22 94.158.190.26
Харуулах боломжгүй.
TiffanyBurden 2024-08-22 92.119.193.70
Харуулах боломжгүй.
LisaOlson 2024-08-22 188.130.189.39
Харуулах боломжгүй.