БНСУ-ын визний материал шалгах хугацааг богиносгожээ

БНСУ-ын визний материал шалгах хугацааг богиносгожээ

БНСУ-ын визний материал шалгах хугацааг богиносгожээ

Өмнөд Солонгос руу аяллын журмаар виз мэдүүлэхэд материалыг нь 60-аас дээш хоног шалгадаг байсан. Тэгвэл өнөөдрөөс /2024.08.22/ тус хугацааг 40 хоног болгож, богиносгохоор болжээ. Тодруулбал, БНСУ-ын ЭСЯ-ны визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагуудаас “2024 оны наймдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн богино хугацааны аялал болон олон удаагийн виз, мөн F1, F2, F3 ангиллын визний шалгагдах хугацаа 60 хоногоос 40 хоног болж өөрчлөгдлөө” хэмээн мэдэгдсэн байна.

Визний материал шалгах хугацаа ангилал тус бүрээр ялгаатай байдаг. Тодруулбал,

  • Эмчилгээ, визний зөвшөөрлийн код: 7 хоног
  • Байгууллагын урилга: 30 хоног
  • Сургалтын виз: 20 хоног
  • *Байгууллагын урилгатай тохиолдолд тухайн арга хэмжээ болох хугацаанаас хамаар ч хариу олгох хугацаа өөр байх боломжтой.
  • Богино хугацааны аялал болон олон удаагийн виз, F-1, F-2, F-3 ангиллын виз: 60 хоног (Өнөөдрөөс 40 хоног болж байна)
  • Гэрлэлт цагаачлал F-6 ангиллын виз: 80 хоногоос дээш байдаг.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 4400 гаруй иргэн БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж амьдарч буй бол тус улсын 1800 орчим иргэн Монголд албан ёсоор оршин сууж байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DebPhillips 3 цагийн өмнө 45.15.73.203

Харуулах боломжгүй.

Avatar

JamieTurner 10 цагийн өмнө 95.182.126.197

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2024-08-22 103.57.94.61

паспорт хурааж авдаг мөртлөө виз цахим болгосон гэж ойлгосон виз наахгүй юм бол яах гэж паспорт хурааж авдаг билээ ГХЯ уулзалт хийгээд асуудал тавил даа

Avatar

LoriWilson 2024-08-22 94.158.190.26

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyBurden 2024-08-22 92.119.193.70

Харуулах боломжгүй.

Avatar

LisaOlson 2024-08-22 188.130.189.39

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-08-22 59.153.115.188

Арай дэндүү урт

Avatar

Нэргүй 2024-08-22 66.181.178.188

паспорт хурааж царцаахаа л больчих

Avatar

Г 2024-08-22 103.57.92.214

хил дрээс олон иргэд буцааж бгаашдээ..визтэй бол шууд оруулдаг болгоочээ.ГХЯ юу ч хийхгүй.тхд со нар манайд визгүй дураараа орж бгааздээ

Avatar

Нэргүй 2024-08-22 103.9.90.100

гийгүүлж дээ

Avatar

Наран 2024-08-22 112.72.15.86

Солонгос Виз авах гэж 60 хоног хүлээж байна. Солонгос иргэдийн 60-70 хоног хүлээлгэх хэрэгтэй шүү дээ

Avatar

Нэргүй 2024-08-22 59.153.115.21

Мэдүүлэхдээ паспортоо өгчихөөд 30-80 хоног хүлээдэг юм байх даа. Тэгээд дараа нь виз өгөхгүй гээд буцаагаад өгдөг юм болов уу. Гайхалтай

Avatar

Нэргүй 2024-08-22 202.126.89.204

их юмаараа гийгүүлж дээ өмхий кимчинүүд

Avatar

Б 2024-08-22 202.131.225.197

ЧИ ТЭГВЭЛ ХАЙРТ МАНГАД РУУГАА ТОН ИЛООЧ. ЦААД ЦАРЬ БСДА ЧИНЬ ЗАРЛАН ДУУДАХ ӨГӨХ ГЭЭД УРИАЛГА ГАРГАЧИХСАН БАЙНА ЛЭЭ ШД.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж