"Төсөв тэлэхээр мөнгөний бодлого чангарч, хувийн хэвшилд цохилт болно"

"Төсөв тэлэхээр мөнгөний бодлого чангарч, хувийн хэвшилд цохилт болно"

"Төсөв тэлэхээр мөнгөний бодлого чангарч, хувийн хэвшилд цохилт болно"

УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай 2024 оны төсвийн тодотгол болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-УИХ-аар Монгол Улсын 2024 оны төсөвт тодотгол оруулах асуудлыг хэлэлцэж байна. Төсөвт заавал тодотгол оруулах ёстой басйан гэж үзэж байна уу?

-Төсвийг тодотгохоос өөр аргагүй нөхцөл байдал үүссэн.Учир нь Засгийн газрын бүтэц өөрчлөгдөж зарим нэг яамнб хариуцдаг байсан чиг үүргийг өөр яам руу шилжүүлж, нэгтгэсэн. Тийм учраас төсвийн хөдөлгөөн гарах нь ойлгомжтой асуудал байсан. Төсвийн тодотголын хүрээнд урсгал зардал болон хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн. Засгийн газраас Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчлөх санал оруулж ирсэн. Нэг талаас нь харвал төсөв тогтворгүй, тодотгол оруулах шаардлагаггүй мэт харагдаж байгаа. Нөгөө талаас нь харвал өрнөж байгаа үйл явцтай холбоотой буюу шинэ Засгийн газар байгуулагдсантай холбоотой төсөвт тодотгол оруулахаас өөр аргагүй байна. Ер нь бол шинэ парламент, Засгийн газар бүрдээд эхний хоёр жил ажил ахицтай урагшилдаг. Харин дараагийн хоёр жилд нь сонгууль ойртчихдог учраас улстөржилт нь нэмэгдээд ажлаа урагшлуулдаггүй. Тиймээс эхний хоёр жилийн хугацаагаа бүрэн дүүрэн ашиглах сонирхол УИХ, Засгийн газарт байх шиг байна. Үүнээс ч өөр арга алга. Томоохон төсөл хөтөлбөрүүдээ явуулахгүй юм бол хамтарсан Засгийн газар байгуулах ямар ч шаардлагагүй л дээ. Наад зах нь эрчим хүчний хараат байдлаасаа гарахын тулд төсөл хөтөлбөр эхлүүлэхээр янз бүрийн зорилготой хүмүүс гарч ирж эсэргүүцээд зогсоочихдог. Дотоодынхоо улс төрийг дийлдэггүй байсан. Тиймээс одоо нэгдэж, хамтарсан хугацаандаа том төслүүдээ урагшлуулъя гэсэн зорилготой байгаа гэдгийг Ерөнхий сайд, Сангийн сайд, хотын дарга ч хэлж байгаа.

Тиймээс энэ талаас нь харж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг, төсөв мөнгөний асуудлыг нь хэлэлцэж шийдээд явуулах талаас нь хувь гишүүнийхээ хувьд бодож байна. Гэхдээ дараа нь дүгнэх, өөрчлөх боломжууд олдоно.

Шинэ Засгийн газар, УИХ байгуулагдаад сар гаруй хугацаа өнгөрч байна. Шинэ Засгийн газар ирэх дөрвөн жилийн хугацаанд юу хийх, алийг нь төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд, алийг нь хувийн хэвшил, алийг нь гадны хөрөнгө оруулалтаар хийх вэ гэдгээ тодорхой болгох ёстой.

-Өнгөрсөн найман жилийн хугацаанд МАН дангаараа засаглахдаа эдгээр төслүүдээ яагаад урагшлуулж чадаагүй талаар ямар нэгэн үнэлэлт дүгнэлт гарсан уу. Хамтарчихаар л бүх юм урагштлчихна гэсэн итгэл төрөхгүй л байна?

-Миний хувьд өмнөх дөрвөн жилийн тухайд хариулт өгөх боломжтой. Түүний өмнөх дөрвөн жилд УИХ-д суугаагүй учраас сайн мэдэхгүй байна. УИХ-ын 76 гишүүний 62 гишүүн нь нэг намаас сонгогдож томоохон төслүүдээ хөдөлгөөд явахаар иргэд, олон нийт өөрсдөө сөрөг хүчин болчихдог. Сөрөг хүчин болсон нам нь үүн дээр улс төрийн тоглолт явуулдаг. Тийм учраас том төслүүдээ хөдөлгөх боломж тааруу байдаг. Тухайлбал,  Багануурын цахилгаан станц зогссон шалтгаан бол иргэдийг турхирч, эсэргүүцэгч нэртэй нөхөр орилоод, түүнийг нь улстөржүүлээд зогссон. Бусад эрчим хүчний төслүүд ч ийм байдлаар зогссон. Сөрөг хүчин эдгээр төслүүд дээр очиж бужигнуулдаг. Иргэд том төслүүдийнхөө ач холбогдлын талаар буруу ойлголттой болчихдог. Тийм учраас эсэргүүцэлд нэгддэг. Яг ийм байдлаар явж ирсэн.

-Ямартай ч 14 мега төсөл хэрэгжүүлэхийг зорьж байгаа юм байна. Гэтэл олон жил улиг болтол ярьсан бүтээн байгуулалттай холбоотой үг иргэдэд итгэл төрүүлэхгүй, тэдний чихэнд наалдахаа больчихлоо. Ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэхийг зорьж байгаа төслүүдийн хэд орчим хувь нь бодитой биелэх бол?

-Та үүнийгээ Засгийн газрын гишүүнээс асуух ёстой байх. УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүдэд ажиллах нөхцөлийг нь бүрдүүлж өгөхийн тулд асуудлыг тал талаас нь хэлэлцэж байна. Тийм учраас эрсдэл байна, төсвийн тогтвортой байдалд халдаж байгаа талаар хэлж байгаа ч нөгөө талаас нь ажил явах ёстой, ард иргэд түүнээс нь хожих ёстой гэж бодож байна. Миний хувьд анхнаасаа хамтарсан Засгийн газар байгуулахыг дэмжээгүй. Гэсэн хэдий ч олонхоороо шийдээд хамтраад ажиллах шийдэлд хүрсэн учраас, иргэд олон нийт энэ шийдвэрийн үр дүнг хүртэх ёстой.Үнэнийг хэлэхэд эрчим хүчний хараат бус байдлаасаа гарч, эрчим хүчээ дотооддоо хангалттай үйлдвэрлэдэг болоогүй цагт ямар нэгэн үйлдвэр хөгжүүлэх боломж байхгүй. Томхон хороолол барихад эрчим хүч, дулаанаар хангах боломжгүй байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон 14 мега төслийн 3-4 нь эрчим хүчний төсөл байна лээ.

Дараагийн 30-50 жил Монгол Улс эрчим хүчний асуудалд орохгүй байх боломжийг бүрдүүлэх нь энэ удаагийн парламентын томоохон даалгавруудын нэг болчихоод байна.

Тийм учраас одоо Засгийн газраас орж ирчихээд байгаа будилаантай, өөрчлөлт оруулсан асуудлыг аль болох ойлгох гэж, ажлыг нь урагшлуулах талаас нь хараад, уншаад, тодруулаад сууж байна.

-Монгол Улсын олдог орлого тодорхой байгаа.Гэтэл зарлага талаа хэт тэлэх нь эргээд өрийг нэмэгдүүлэх бодит эрсдэл байх. Өрийн хэмжээ нэмэгдэх нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалтай ч холбогдох асуудал шүү дээ?

-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд урсгал зардал нэмэгдсэн асуудал байхгүй. Гэхдээ миний хувьд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрт УИХ-ын чуулганы хуралдаан дээр энэ асуудлын талаар анхааруулж хэлсэн. “Эдийн засаг, хөгжлийн сайд тухайн улсын хэрэгжүүлэх төслүүдийг нь эдийн засгийн өсөлт, боломжтойгоо уялдуулж сонгоод 100 хувь хэрэгжүүлнэ гэх амлалт өгсөн. Миний хувьд “Танд Монгол Улсын эдийн засгийг долоон хувийн өсөлттэй нь, 5.5 тэрбум ам долларын валютын нөөц, өр ширний асуудал харьцангуй сайжирсан, инфляцийн түвшин 5.7 хувьтай хүлээлгэж өгсөн. Өөрөө чадна гэж эдгээр төслүүдийг оруулж ирсэн. Дараа жилийн өдийд эдгээр тоогоо  тулгаж үзнэ шүү” гэж хэлсэн.

Засгийн газрын мөрийн хөтөлбөр, төсвийн тодотголыг тал талаас нь аваад үзэхээр өөрчлөлт шинэчлэлтийн талаар “амлаж байна” гээд байхаар том төслүүдийг хөдөлгөх хэрэгтэй учраас ацан шалаанд орчихоод байна.

Дараа жил намрын чуулганаар төсөв хэлэлцэгдэх үед үр дүн сайн эсвэл муу байсан нь тодорхой харагдах байх. Аль, аль төсөл нь бодитой хөдлөв, алийг нь төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийв, алийг нь төсвийн хөрөнгөөр хийв гээд бүх зүйл тодорхой харагдах байх. Яг одоо бол гурван намын дарга нар “Би чадна” гээд гүйгээд байна.

-Иргэд бол үүд хаалгаар нь эдийн засгийн бодит боломж орохыг хүлээж байна. Макро түвшинд том тоо яриад эдийн засаг өслөө гээд хувийн хэвшил, аж ахуйн нэгжид, иргэд хүртэх өгөөж бодитоор нэмэгдэх боломж харагдаж байна уу. Тухайлбал, 2024 оны төсөвт оруулж байгаа гурван их наяд төгрөгийн тодотголын хэмжээгээр хувийн хэвшлийн орон зай хумигдах л байх даа?

-Ер нь бол 2024 он дуусахад дөрвөн сар хүрэхгүй хугацаа үлдсэн байна. Бизнесийн орчин мууддаг хэд хэдэн шалтгаан байдаг. Түүнтэй холбоотой эрх зүйн шинэчлэлийг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийх гэж нэлээд үзсэн. Үндсэндээ 47 хууль дээр ажилласан байна лээ. Тухайлбал, Аялал жуулчлалын хуулийг ахалж ажилласан. Аялал жуулчлалын салбар өмнө нь байгаагүй хэмжээнд өсөлттэй гарсан байна. Мөн Зөвшөөрлийн хуулийг батлуулснаар 1600 орчим зөвшөөрлийг 360 болгон цөөлж, үйл ажиллагаа нь шилэн болсон. Одоо хэрэгжилтийг нь хангуулахаар тал талаас нь шахаад ажиллаж байна. Банкны хуулийг батлуулсан. Уг хуулийн хэрэгжилт 2026 оны арванхоёрдугаар сар хүртэл сунгагдсан. Банкны хууль үйлчилж эхэлснээс хойш банкны салбарын монополь арилна. Тэр үед зээлийн хүү буурна. Бүх асуудлыг өргөс авсан мэт шийдэх боломжгүй. Монгол Улс 800 гаруй хуультай. Гэтэл яамдууд 2700 орчим журам баталчихсан байна. Эдгээр журмуудыг цэгцэлж, хууль болохыг нь хууль болгож, заримыг нь цуцлахгүй бол хуулиас давсан журамтай байна.  Ийм их хэмжээний журам байна гэдэг нь Засгийн газар өөрөө мэдээд хууль баталж байна гэсэн үг.  Тэр нь иргэдийн болоод, УИХ-ын шүүлтүүрээр орохгүй байна гэсэн үг. УИХ дээр хууль хэлэлцэхэд иргэдийн хяналт дор явагддаг.

Харин журам бол иргэдийн хяналтад ордоггүй. Тиймээс эрхзүйн орчноо засч, хүн төвтэй байх нь чухал. Хоёрдугаарт эдийн засгийн өсөлтийг өрх гэрийн үүд хаалгаар оруулна гэдэг бол төрийн үйлчилгээг төвөггүй авдаг буюу хүртээмжтэй сургууль, цэцэрлэг, нийтийн тээврийн үйлчилгээг иргэддээ ойртуулснаар иргэдийн халааснаас гарах зардлыг бууруулдаг.

Тиймээс 20 минутын хот хөтөлбөрийг боловсруулсан. Эдийн засгийн өсөлтийг дан ганц цалин, тэтгэвэр, халамжаар шийддэггүй гэсэн агуулга энд хөндөгдөж байна. Мөн шударга өрсөлдөөнийг тогтмол дэмжих ёстой. Өрсөлдөөний орчныг нэмэгдүүлж байж бараа бүтээгдэхүүний үнэ буурна. Түүнчлэн сүүлийн 34 жилийн хугацаанд Монгол Улсын вальтын ханш нэг ч удаа суларч байгаагүй. Харин 2024 онд долларын ханш өсчихөөд буурсан. Анх удаа суларсан. Экспортын ханш сулрахаар бараа бүтээгдэхүүний үнэ буурсан. Ганц эрсдэл хаан байна гэхээр төсөв тэлэхээр мөнгөний бодлого чангардаг. Энэ нь хувийн хэвшилд цохилт болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

CynthiaWilliams 2024-08-22 194.34.248.32

Харуулах боломжгүй.

Avatar

ErinJackson 2024-08-22 188.130.210.73

Харуулах боломжгүй.

Avatar

SueHovey 2024-08-22 46.8.11.161

Харуулах боломжгүй.

Avatar

MarshaChristensen 2024-08-22 46.8.106.202

Харуулах боломжгүй.

Avatar

MaryannConcoma 2024-08-22 109.248.12.199

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferChandler 2024-08-22 46.8.22.184

Харуулах боломжгүй.

Avatar

DianaDrake 2024-08-22 109.248.55.165

Харуулах боломжгүй.

Avatar

DawnJohnson 2024-08-22 45.84.176.37

Харуулах боломжгүй.

Avatar

ConnieLong 2024-08-22 46.8.106.65

Харуулах боломжгүй.

Avatar

RhondaBrown 2024-08-22 109.248.143.139

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2024-08-22 103.140.10.199

Эдийн засгаа, дотоод үйлдвэрлэлээ, дэд бүтцээ дэмжиж байж хэмээн инфляци бууна. Махаа, бензинээ, цементээ, гуриалаа бэлтгэж хямд тээвэр төмөр замаа тавьснаар инфляци гарахгүй. Мөнгө зарах нь инфляци өснө гэж ярьдаг хүмүүсийг дуурайхын оронд Хятад, Япон, Германийг харна уу Мөн юунд мөнгө зарахыг эхлээд бодоцгооё

Avatar

JodyMoore 2024-08-22 46.8.110.185

Харуулах боломжгүй.

Avatar

AleshaRobinson 2024-08-22 109.248.54.186

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyBrantley 2024-08-22 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherHunt 2024-08-22 95.182.126.197

Харуулах боломжгүй.

Avatar

MirandaChandler 2024-08-22 188.130.128.38

Харуулах боломжгүй.

Avatar

TamikaJohnson 2024-08-22 188.130.143.149

Харуулах боломжгүй.

Avatar

FeliciaSimon 2024-08-22 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

TamekaLewis 2024-08-22 45.87.253.147

Харуулах боломжгүй.

Avatar

SuzanneGomez 2024-08-22 46.8.56.188

Харуулах боломжгүй.

Avatar

ToniTorres 2024-08-22 46.8.22.86

Харуулах боломжгүй.

Avatar

ElizabethJohnson 2024-08-22 109.248.13.70

Харуулах боломжгүй.

Avatar

MariaRodriguez 2024-08-22 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

DebPhillips 2024-08-22 45.15.73.203

Харуулах боломжгүй.

Avatar

JamieTurner 2024-08-22 95.182.126.197

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyRoberts 2024-08-22 109.248.128.71

Харуулах боломжгүй.

Avatar

AmberHill 2024-08-22 188.130.129.16

Харуулах боломжгүй.

Avatar

LoriWilson 2024-08-22 94.158.190.26

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyBurden 2024-08-22 92.119.193.70

Харуулах боломжгүй.

Avatar

LisaOlson 2024-08-22 188.130.189.39

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-22 103.212.117.19

ш*****а чи чи тэр шар энхээг очиж эргээч

Avatar

Зочин 2024-08-22 103.71.100.239

НДШ, НӨАТ-ийн хувь хмжээг бууруулж орлого олж байгаа бүхэн НӨАТ төлөх хэрэгтэй байна. Тайлан гаргадаг ААН үүд үнэхээр сөхөрч уналаа шүү

Avatar

Нэргүй 2024-08-22 59.153.114.243

Ерөөсөө хувийн хэвшилгүй болмоор юм. Бүгд УИХ-ын гишүүд эсвэл яам тамгын дарга нар болчихвол тээ

Avatar

зочин 2024-08-22 66.181.191.216

Төсөвийн тодтгол тендерээр мөнгө зувшуулах хяналт шалгалтгүй хуучирсан дүрэм журмыг мөрдөх саналыг шантаажилж үнэн шудрага ажиллах сонирхолгүй хүмүүс юм

Avatar

Нэртэй 2024-08-22 202.9.46.69

хөгжлийн банкыг идцэн ман-ын хулгайч шдээ. люксэмбургийн давхар иргэншилтэй хулгай. үхэр ард түмэн ман-аа, соц нийгмээ, улаан орсоо, дарангуйлагчаа өмөөрөөд л байвал хэзээ ч нар өөр харахгүйн тод жишээ энэ

Avatar

Нэргүй 2024-08-22 66.181.186.235

s*** pddu uruu tul

Avatar

Зочин 2024-08-22 103.57.92.114

чи өрөа төлөхгүй байгаа учир манай э/з урагшаа явахгүй байна. үгүй бол чи зайл.

Avatar

Нэргүй 2024-08-22 178.174.229.45

BAS 1 BUURUNHII ZUSARCH ARDIIN NAMIIN NOHOIN GULUG BNAAA

Avatar

Тхмхаа 2024-08-22 202.9.41.19

Манж х***а гар хөлүүд уих нам төрд шиглсн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж