Шүүгчид нэр дэвшигчдийг өргөн мэдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Шүүгчид нэр дэвшигчдийг өргөн мэдүүлнэ

Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр  хуралдаж, долоон асуудал хэлэлцсэн байна.

Тус хуралдаанаар Ц.Зоригийг  Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд, Н.Болормааг Дорноговь  аймгийн шүүхийн шүүгчийн албан тушаалд, Г.Сүрэнг   Сүхбаатар  аймгийн шүүхийн шүүгчийн албан тушаалд, Н.Дэлгэрмааг Завхан аймаг дахь  сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилуулах, Д.Оюунжаргалыг Төв аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн шүүгчийн албан тушаалаас  түдгэлзүүлэх  тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтоол гаргалаа.

Түүнчлэн зарим шүүгчдийн зэрэг дэвийг нэмэгдүүлэн олгох асуудлыг  хэлэлцэж тогтоол ч гарсан байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж