Хөндөх сэдэв: Эм нэртэй "хор" импортолсоор байх уу?!

Хөндөх сэдэв: Эм нэртэй "хор" импортолсоор байх уу?!

Хөндөх сэдэв: Эм нэртэй "хор" импортолсоор байх уу?!

Монгол зарагдаж буй эмийн чанар эрүүл мэндийн салбарын анхаарах асуудал удаж байгаа. Иргэдийн зүгээс дотоодод зарагдаж буй эмийн чанар стандарт гадаадад зарагдаж байгаа эмээс өөр байгааг шүүмжилдэг.  Түүнчлэн Монголд бүртгэлгүй эм тариаг хууль бусаар импортлож, зарж байгаа тохиодлууд ч гарсан. Хүнд, ховор төрлийн өвчин эмгэгтэй хүмүүсийн хувьд гаднаас эм тариа захихаас өөр аргагүйд хүрдэг. Гэвч, хил гааль дээр  хураалгахад хүрдэг. Эмийн чанар үйлчилгээг сайжруулна гэж үе, үеийн Эрүүл мэндийн сайд нар амалдаг ч  бодитоор хэрэгжсэн нь үгүй. Чанар стандартад нийцээгүй эм монголчуудын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй УИХ-ын гишүүн Ж.Баясгалан чуулганы хуралдаан дээр анхааруулсан. Тэрбээр "Би өөрөө эмийн өндөр хэрэглээтэй. Монголын нийт иргэдийн 90 гаруй хувь нь ямар нэг шалтгаанаар эмээс хамааралтай байгаа. Миний хувьд маш олон эм уудаг. Гэтэл миний ууж буй зарим эм Монголд байдаггүй. Тиймээс гаднаас хувийн хэрэглээний эмээ авдаг. Ингэхдээ байнга явж чадахгүй учир ихээр оруулж ирэх гэхээр  Монгол Улсын эмийн бүртгэлд байхгүй гэх шалтгааны улмаас хил, гааль дээр асуудал үүсдэг. Би нугасны гэмтэлтэй учраас өвчин намдаах хүнд эм хэрэглэдэг. Надтай адилхан маш олон хүн байгаа. Гэтэл тэр эмийг авах үйл явц нь маш удаан. Миний уудаг эмийн хэрэглээ өндөр байдаг. Гэтэл миний хэрэглэдэг эмүүд Монгол Улсын стандартаар, маш бага хэмжээгээр ологдохоор заасан байдаг. Монголын эмийн чанарын жишээг биеэрээ мэдэрсэн хүн би. Монголоос хэрэгтэй эмээ оллоо гэхэд тунгаа хоёр дахин нэмж ууж байж үйлчилдэг. Гадагшаа яваад эмээ олж уухаар хамаагүй илүү үйлчилгээтэй, өвчин багасдаг. Чанаргүй эм ууснаас болж маш олон хүн хохирч байна. Монголд эмийн чанар үнэхээр муу байгаа. Уг асуудал улсаас сайн анхаарал тавиасай гэж хүсч байна” гэжээ.

Монголд эм тариа импортолдог монполь тогтоосон хэдхэн компани байдаг. Тэдгээр компаниудын импортолсон эм, тариа чанар стандартын шаардлага хангахгүй байгаа гэх асуудал үргэлж хөндөгддөг ч энэ талаар төрөөс дорвитой арга хэмжээ авсан нь үгүй. Товчхондоо, монголчууд гадаадын эм үйлдвэрлэгчид болон дотоодын импортлогчдын туршилтын туулай болж буйг үгүйсгэх аргагүй.

Монголд 3400 гаруй нэр төрлийн эмийг импортоор авдаг бол 1000 орчим нэр төрлийн эмийг дотоодод үйлдвэрлэж байна. Эдгээр эмийн чанар, аюулгүй байдал, үйлчилгээний идэвхийг бодитойгоор үнэлж, дүгнэлт гаргах лавлагаа лабораторийн чадавх бэхжээгүйг албаныхан хэлсэн. Энэ оны дөрөвдүгээр сард Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хороо, эмийн хүртээмж, үнэ, чанарын асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулсан. Уг сонсголоор, эм үйлдвэрлэх, хадгалах, түгээх, худалдах зохистой дадал бүрэн хэвшээгүй зэргээс шалтгаалан эмийн чанар, аюулгүй байдал, үйлчлэлийн идэвхийн баталгааг хангах үйл явц сул байдаг гэдгийг хэлж байв. Мөн хүн амын дунд эмийн чанар, үйлчлэлд үл итгэх, эргэлзэх хандлага гарсаар байгааг албаныхан онцолсон.

2022 оны байдлаар эмийн 26 үйлдвэрийн ердөө ес буюу 35 хувь нь эм үйлдвэрлэлийн зохистой дадал (GMP)-ын шаардлага хангаж байна гэсэн  судалгаа гарчээ. Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийн үр дагаварт 2021 онд хийсэн Аудитын гүйцэтгэлийн үнэлгээнд импортын эмийн 6.1 хувь, дотоодод үйлдвэрлэсэн эмийн 18.6 хувь нь чанарын шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлт гарсан байдаг.

Мөн эмийн чанар үнийн асуудалд, эрүүл мэндийн салбарын бодлогыг зохицуулах ёстой яам нь өөрөө компанийн эрх ашиг, нэгдмэл сонирхлын төвлөрөл болчихсон, цөөхөн компани эм хангах нийлүүлэх чиглэлд монопол тогтоочихсон байгаа нь уг асуудалд нөлөөлж байгааг эмийн чанарын сонсголын үеэр дурдаж байсан. Сонсгол зохион байгуулснаар  Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьса. Уг асуудлыг яаралтай цэгцэлж анхаарлаа хандуулахгүй импортлогчдын оруулж ирсэн эм тариа  монголчуудыг эмчлэх биш эсрэгээрээ хор болж буйг хэн мэдлээ.  Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас асуухад эм тарианы чанар стандартад Эрүүл мэндийн яам хэзээ анхаарах вэ. Эрх мэдэлтнүүд өндөр хөгжилтэй орнуудад очиж, эрүүл мэндийн үйлчилгээ авдаг байж болно. Харин иргэд чинь эм нэртэй стандартын чанар хангаагүй "хор" ууж байгааг чимээгүй харсаар суух уу. "Эрүүл монгол хүн" бий болгоё гэвэл эм тарианы стандартдаа анхаарах цаг болжээ.  Эм нэртэй стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн оруулж ирж байгаа импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцлахаас эхлээд арга хэмжээ авдаг болъё.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

44 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

KristenScott 2024-08-22 188.130.128.41

Харуулах боломжгүй.

Avatar

MarshaChristensen 2024-08-22 46.8.106.202

Харуулах боломжгүй.

Avatar

MaryannConcoma 2024-08-22 109.248.12.199

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferChandler 2024-08-22 46.8.22.184

Харуулах боломжгүй.

Avatar

DianaDrake 2024-08-22 109.248.55.165

Харуулах боломжгүй.

Avatar

DawnJohnson 2024-08-22 45.84.176.37

Харуулах боломжгүй.

Avatar

RhondaBrown 2024-08-22 109.248.143.139

Харуулах боломжгүй.

Avatar

JodyMoore 2024-08-22 46.8.110.185

Харуулах боломжгүй.

Avatar

AleshaRobinson 2024-08-22 109.248.54.186

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyBrantley 2024-08-22 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

LoriJohnson 2024-08-22 109.248.12.134

Харуулах боломжгүй.

Avatar

SarahCanty 2024-08-22 188.130.210.190

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherHunt 2024-08-22 95.182.126.197

Харуулах боломжгүй.

Avatar

MirandaChandler 2024-08-22 188.130.128.38

Харуулах боломжгүй.

Avatar

TamikaJohnson 2024-08-22 188.130.143.149

Харуулах боломжгүй.

Avatar

FeliciaSimon 2024-08-22 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

TamekaLewis 2024-08-22 45.87.253.147

Харуулах боломжгүй.

Avatar

SuzanneGomez 2024-08-22 46.8.56.188

Харуулах боломжгүй.

Avatar

ToniTorres 2024-08-22 46.8.22.86

Харуулах боломжгүй.

Avatar

ElizabethJohnson 2024-08-22 109.248.13.70

Харуулах боломжгүй.

Avatar

KathleenJohnson 2024-08-22 46.8.156.176

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleStern 2024-08-22 194.32.229.64

Харуулах боломжгүй.

Avatar

BenitaValenzuela 2024-08-22 188.130.220.5

Харуулах боломжгүй.

Avatar

MariaRodriguez 2024-08-22 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

DianaMarchetti 2024-08-22 94.158.190.26

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaBrenner 2024-08-22 46.8.22.67

Харуулах боломжгүй.

Avatar

LoriWilson 2024-08-22 94.158.190.26

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-22 103.168.34.6

Энэ асуудлыг яаралта йзохицуулах хэрэгтэй болов уу

Avatar

TiffanyBurden 2024-08-22 92.119.193.70

Харуулах боломжгүй.

Avatar

LisaOlson 2024-08-22 188.130.189.39

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-22 103.57.94.140

ханиад эдгээж чаддагүй баахан эм

Avatar

Нэргүй 2024-08-22 66.181.177.39

Монголд эм импортлох эрхтэй 100+ компани байгаа. Гэхдээ хэтэрхий их ашгийн хойноос хөөцөлдөөд нэг нэр төрлийн эм гэхэд хамгийн хямд зарж байгаагаас нь авч оруулж ирдэг. Бас нэг ойлгогдохгүй юм нь, тийм олон компанитай байж ганц эм хэрэг болоод хайхаар бүх эмийн санд байдаггүй, тасарсан гэж балайрдаг. Яагаад чухал, хэрэгтэй, сайн эмнүүдийг оруулж ирдэггүй, ашгаа хараад бүх эмийн сан адилхан хямд эм оруулж ирээд байгааг шалгаж, шаардмаар байгаа юм даа.

Avatar

Нэргүй 2024-08-22 66.181.185.98

хэ хэ Оригнал Эм жинхэнэ зөв Эмч нартай л болмоор юм одоо бол хуурамч буруу бохир бизнэс далайд живсэн байдалтай л байгаа

Avatar

Жаран насандаа жаргах ёстой жирийн нэгэн иргэн 2024-08-22 66.181.160.59

Эдгээдэггүй эм Эмчилдэггүй эмчтэй салбар болоод байгаа нь Засаг Төрийн бодлого л биш байгаасай даа

Avatar

Нэргүй 2024-08-22 103.57.95.14

сайдын хийх гол ажил блд эмийн чанар шүү дээ хамга мөнгөө л хөгшчүүл эмэнд өгч байна шүү дээ

Avatar

Нэргүй 2024-08-22 192.82.65.88

хөгшчүүл ихэнхдээ хөнгөлөлттэй ам авдаг. Өрхийн эмнэлэг хөгшчүүлд, эсвэл таньдаг хүмүүстээ л хөнгөлөлттэй эм бичиж өгдөг.

Avatar

Нэргүй 2024-08-22 66.181.184.195

худлаа ярих юм аа !!! хөнглөлтөнд хамрагддаггүй эм өчнөөн байдаг ! хэсгийн эмнэлэг дээр жагсаалтанд орсон л бол ямар ч эмийг ямар ч танил тал харахгүйгээр бүр саадгүй бичэж өгдөг

Avatar

KariPeterson 2024-08-22 46.8.57.30

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2024-08-22 103.212.118.145

Админаа сэтгэгдэл алга болгох хэрэггүй шүү

Avatar

зочин 2024-08-22 103.212.118.145

ЭМИЙН СОНСГОЛ ДАХИЖ ХИЙХ ХЭРЭГТЭЙ БАЙНАА.

Avatar

Зочин 2024-08-22 66.181.187.56

Гаднаас авчруулсан сахарны эм маш сайн үйлчлээд манайд худалдаж байгаа адил шошготой эм огт үйлчлэхгүй банйа аа.. Өөр дээрээ туршаад.. гадагш захиалдаг боллоо. Үүнд тавих хяналт шинжилгээ, журам, эрх мэдэл байна уу.. Хаана учир нь байна????

Avatar

Badag ovogtoi Choidogiin Uranchimeg 2024-08-22 66.181.161.87

irgeddee, tymen olondoo, bie biedee, neg negendee eryyl enhiig eruumuur baigaa bol emiinhee chanar, yned setgeleesee hand

Avatar

CynthiaWoods 2024-08-22 46.8.110.16

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-22 192.82.92.204

Энэ үнэхээр ярих асуудал мөн шүү. Хилийн цаад талд Оросын тосгонд зарж байгаа эмийн чанар УБ-т зарж байгаа эмийн чанар 2 шал өөр байдаг шүү. За тэгээд манайд эм бол зүгээр л бизнес болчихлоо. Хамгийн чанаргүй эм, хамгийн өндөр үнэ л болчихоод байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж