Айлчлал болгон ач холбогдолтой!

Айлчлал болгон ач холбогдолтой!

Айлчлал болгон ач холбогдолтой!

Биднээс ялгаатай нь, ердөө 30 гаруй жилийн өмнө тусгаар тогтнолоо зарласан Словенийн улсын нэг хүнд ногдох  ДНБ-ий хэмжээ нь 52 мянга ам.доллар, энэ нь Монголоос даруй арав дахин өндөр үзүүлэлт юм. Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ-ийн хэмжээг 2028 онд 10 мянган ам.долларт хүргэсэн байна гэж шинэ Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусгасан. Ижил тал нь Словени, Монгол хоёулаа парламентын засаглалтай, Ерөнхийлөгчөө ард түмнээсээ сонгодог, Төрийн тэргүүн нь Зэвсэгт хүчний ерөнхий дээд командлагчийн үүрэг гүйцэтгэдэг.

 Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох, парламентын доод танхимын сонгуулийн товыг тогтоох эрх мэдэлтэйгээс гадна парламентын баталсан хуулиудыг зөвшөөрч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болдог гээд багагүй эрх мэдэл бүхий Слованийн ерөнхийлөгчөөр сэтгүүлч, өмгөөлөгч мэргэжилтэй Др.Наташа Пирц Мусар хоёр жилийн өмнө буюу 2022 онд бие даан нэр дэвшиж, сонгогдсон байна.

Тэрбээр өдгөө Монголд төрийн айлчлал үеэрээ Улаанбаатарт болох Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцох юм.

 Газар нутгийн хэмжээ, хүн амын тоогоороо жижиг боловч, хүний хөгжлийн индексээрээ Словени дээгүүрт бичигддэг, НАТО-гийн гишүүн орон. Байгаль орчинд хамгийн ээлтэй гэж улс орны нэг, газар нутгийнх нь 60 хувь нь ой модоор бүрхэгджээ. Тус улсын  эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь газрын тосны “Petrol”, “Рено-Клио” загварын автомашин үйлдвэрлэгч “Revoz”, нунтаг металлургийн салбарын “UNIOR групп”дээрээ, түүнчлэн Копер хот дахь тэнгисийн боомт, “Кршко” атомын цахилгаан станц нь аж.

Харин Монгол орны нийт нутгийн бараг 77 хувьд нь цөлжилт нүүрлэсэн. Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн агаад ойн салбарт Словени улстай хамтран ажиллахаар болжээ. Монголчууд мод тарьдаг ургуулж, тордохдоо тааруу. Тэгэхээр мод тарих, суулгац үйлдвэрлэх арга техник болон ойг нөхөн сэргээх, ойжуулах чиглэл словеничуудын туршлага хэрэгтэй. Модны тарьц, суулгацын хүртээмжийг сайжруулах, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий ойн үржүүлгийн байгууламжийн хүрээнд эмийн анхилуун үнэрт ургамал, гоёл чимэглэлийн ургамал, жимсний мод зэрэг хосолсон агро-ойн аж ахуйг хөгжүүлэхэд  тэдний ноу хауг нэвтрүүлэх нь чухал. Цөлжилтөөс сэргийлж байж, монголчуудын эрүүл мэнд, эдийн засагт өөрчлөлт ирнэ.

Монгол, Словени хоёр газарзүйн байрлалын хувьд алс хол оршдог ч ойр дотно зүйл бий. Хоёр улс хоёулаа ардчилал, хүний эрхийг тунхаг болгосон, адууны соёл ойролцоо. Мөн хүн ам цөөтэй.

Хоёр улсын Төрийн тэргүүн нар энх тайван, аюулгүй байдлыг хангах, тогтвортой хөгжлийг цогцлоох, цөлжилттэй тэмцэх, хүнсний аюулгүй байдлыг хангах зэрэгт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн бүх салбарт жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих асуудалд санал нэгджээ. Гэх мэтчилэн сүүлийн гурван жил Монгол Улс гадаадын зочин, гийчид ихтэй байгаа. Дэлхийн улс орнуудтай том, жижиг улс гэлтгүй найрсаг, олон тулгуурт, бие даасан бодлогоор харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч байгаа юм. Нэг сарын дотор Бутаны хаан, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Блинкен, Швейцарийн ерөнхийлөгч Монголд ар араасаа айлчилснаас харвал У.Хүрэлсүх үндэсний ашиг сонирхлоо дээдэлсэн тэнцвэртэй, зөөлөн хүчний бодлого гадаад харилцаанд хэрэгжүүлж байна. Айлчлал болгон өөр, өөрийн эрх ашигтай ч Монгол дэлхийн бүх улстай найрсаг харилцаатай, эвийг эрхэмлэсэн, тусгаар тогтносон ардчилсан улс болохоо харуулж байгаа нь гол ач холбогдол нь юм.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ErinJackson 2024-08-22 188.130.210.73

Харуулах боломжгүй.

Avatar

MarshaChristensen 2024-08-22 46.8.106.202

Харуулах боломжгүй.

Avatar

MaryannConcoma 2024-08-22 109.248.12.199

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferChandler 2024-08-22 46.8.22.184

Харуулах боломжгүй.

Avatar

DianaDrake 2024-08-22 109.248.55.165

Харуулах боломжгүй.

Avatar

DawnJohnson 2024-08-22 45.84.176.37

Харуулах боломжгүй.

Avatar

JodyMoore 2024-08-22 46.8.110.185

Харуулах боломжгүй.

Avatar

AleshaRobinson 2024-08-22 109.248.54.186

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyBrantley 2024-08-22 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

MarshaRodriguez 2024-08-22 109.248.142.213

Харуулах боломжгүй.

Avatar

SarahCanty 2024-08-22 188.130.210.190

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherHunt 2024-08-22 95.182.126.197

Харуулах боломжгүй.

Avatar

MirandaChandler 2024-08-22 188.130.128.38

Харуулах боломжгүй.

Avatar

TamikaJohnson 2024-08-22 188.130.143.149

Харуулах боломжгүй.

Avatar

FeliciaSimon 2024-08-22 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

TamekaLewis 2024-08-22 45.87.253.147

Харуулах боломжгүй.

Avatar

SuzanneGomez 2024-08-22 46.8.56.188

Харуулах боломжгүй.

Avatar

ToniTorres 2024-08-22 46.8.22.86

Харуулах боломжгүй.

Avatar

ElizabethJohnson 2024-08-22 109.248.13.70

Харуулах боломжгүй.

Avatar

MariaRodriguez 2024-08-22 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

SashaMaldonado 2024-08-22 45.90.196.132

Харуулах боломжгүй.

Avatar

JamieTurner 2024-08-22 95.182.126.197

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaBrenner 2024-08-22 46.8.22.67

Харуулах боломжгүй.

Avatar

LoriWilson 2024-08-22 94.158.190.26

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyBurden 2024-08-22 92.119.193.70

Харуулах боломжгүй.

Avatar

LisaOlson 2024-08-22 188.130.189.39

Харуулах боломжгүй.

Avatar

иргэн 2024-08-22 66.181.189.180

Америк, Барууныханы хувьд манай Улсын тусгаар тогтнол тэдэнд сонин биш, Тэд манай Улсыг Азийн бүс нутгийн Улс орнуудыг ШХАБ, Евро-Азийн ЭЗ-ын холбоо , Брикс зэрэг Орос-Хятадын бүлэглэлүүдээс аль болох хол байлгах , мөн манай Улстай сайн харилцаатай байж ,Нөлөөндөө байлгаж байх нь Улс төр, Эдийн засаг, Геополитикийн ашигтай учраас л Америк, Барууныхан гол зорилтоо биелүүлж гүйцэтгэхын тулд манайх руу ар араасаа Айлчилж байна,

Avatar

z**l; 2024-08-22 216.38.195.74

yn

Avatar

Шал худлаа 2024-08-22 139.5.216.240

Айлчлал болгон биднээс мөнгө шаардана. Нөгөө татварын мөнгөөр дайллага цайллага. Манайх айлчллалаас ашиг гаргаж чаддаггүй, харин дээр суугаа хэд л гадаад томилолт, энэ тэр гээп ашиг гаргадаг байх. Тэгэхээр айлчлал болгон ашиггүй

Avatar

зочин 2024-08-22 66.181.160.15

200 жилийн өмнө дэлхийд Америк гэдэг ганцхан ардчилсан улс байлаа.. Харин одоо гарын таван хуруунд багтхаар цөөхөн хэдхэн дарагуйлагч улс үлдлээ дээ … Тэр цөөхөн хэдхэн улсын дотор Орос цохиж явдаг нь тун ч харамсалтай …

Avatar

CynthiaWoods 2024-08-22 46.8.110.16

Харуулах боломжгүй.

Avatar

y 2024-08-22 216.38.195.74

ni

Avatar

Зочин 2024-08-22 66.181.182.249

Ид ажлын үеэр Газрын зураг дээр жижигхэн харагддаг үйлдвэрлэл байхгүй ХАА голлосон хүн ам нь бусад орнуудад хөдөлмөр эрхэлдэг орон Манайд гийгүүлэх юу байхав. Замын түгжрэл нэмж л байна.

Avatar

Нэргүй 2024-08-22 188.162.254.64

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2024-08-22 174.94.62.137

Том газар нутгийнxаа xэргийг яаж гаргаx вэ гэдгээ л бодоx xэрэгтэй юм даа, одоо бол нутагтаа тэлэгдээд xөдөөнөө төөрч xотдоо түгжрээд ДНБ өсөx ямарч үндэс алга!

Avatar

Нэргүй 2024-08-22 66.181.186.10

Монголыг том газар нутагтайгэж монголчууд өөрсдөө л хөөрцөгөлдөг болохоос үнэндээ бол нэгих томд орохоор гүй газартай ш дээ !

Avatar

Нэргүй 2024-08-22 66.181.186.10

Лаа лаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж