Мичиганы хөдөө тосгонд өссөн Нина Жоб үе тэнгийн залуусынхаа нэгэн адил коллежид сурч, хүнтэй гэрлэж, хүүхэдтэй болно гэж боддог байв. Гэвч тэр Нью-Йоркт нүүж ирээд нүд тайлагдах шиг болжээ. Өөрөөс нь хамаагүй ахмад боловч ганц бие хүмүүстэй уулзаад тэр эхэндээ гайхжээ. 36 настай Нина Жоб маш олон янзын амьдралын хэв маяг, уламжлалт бус гэр бүлийн харилцааг олж харсан байна.
Хүүхэдгүй амьдралыг сонгосон америкчуудын тоо улам өссөөр байна. Эрүүл мэндийн статистикийн үндэсний төвийн мэдээлснээр 2023 онд АНУ-ын төрөлтийн түвшин 1.6 болж, түүхэн доод хэмжээндээ хүрчээ.
Төрөлтийн түвшин гэдэг нь нэг эмэгтэйд ногдох төрөлтийн тоог хэлнэ. Хүн амын тоог тогтвортой байлгаж, ажиллах хүчний хомсдолд орохгүйн тулд нэг эмэгтэйд ногдох төрөлтийн түвшинг ойролцоогоор 2.1 байлгах шаардлагатай аж. Төрөлт цөөрөх нь цөөн ажиллах хүчин, цөөн татвар төлөгч, цаашилбал, хумигдмал эдийн засгийг үүсгэх юм.
Зарим улстөрч, нийгмийн зүтгэлтэн хүүхдээс татгалзах энэ үзлийг ёс суртахууны доройтлын шинж тэмдэг гэж нэрлэх нь бий. Тухайлбал, пап лам 2022 онд хүүхэдтэй болохыг хүсэхгүй байх нь хувиа хичээлтийн нэг хэлбэр гэж тунхагласан юм.
Америкчуудын хүүхдээс татгалзаж буй шалтгаан нь харагдаж байгаагаасаа илүү төвөгтэй. Эцэг эх байх нь зардал өндөртэй ч гэлээ энэ нь тэргүүлэх шалтгаан биш аж. Уламжлалт гэр бүлийн тогтолцоог амжилт гэж хардаг сэтгэхүй өөрчлөгдөж, америкчууд мянган өөр арга хэлбэрээр аж төрөхийг илүүд үзэж байна.
АНУ-Д ЭЦЭГ ЭХ БАЙХ ҮНЭТЭЙ
Америкчууд бүгдээрээ хүүхэд хүсэхгүй байгаа юм биш. “Pew Research”-ийн 2023 оны судалгааг харвал хүүхэдгүй 18-34 насныхны талаас илүү хувь нь хүүхэдтэй болмоор байгаагаа хэлжээ. Хүйсээр нь ялгаж салгавал, эрчүүдийн 57 хувь нь, эмэгтэйчүүдийн 45 хувь нь хүүхэд хүсч байна гэжээ.
Гэвч АНУ-д хүүхэд өсгөх маш үнэтэй. Энэ өртөг сүүлийн 10 жилд улам өсчээ. 1991-2024 оны хооронд өдөр өнжүүлэх болон сургуулийн өмнөх боловсролын үнэ ойролцоогоор 263 хувиар өссөн болохыг Хөдөлмөрийн статистикийн товчооны мэдээлэлд дүн шинжилгээний хийсний үндсэн дээр тогтоожээ. “Northwestern Mutual”-ын судалгаагаар хүүхдийг 18 нас хүртэл нь өсгөх дундаж зардал 330 мянга гаруй ам.доллар байгааг тогтоосон байна. Тиймдээ ч 2023 онд “Нялх хүүхэд бол тансаг хэрэглээ” гэсэн утгатай нийтлэл гарч байв.
Тус улсын халамжийн тогтолцоо өндөр настнуудад өгөөмөр боловч хүүхдүүдэд харьцангуй харамч байдаг. Тиймээс гэр бүлүүд засгийн газрын тусламжид найдах нь бага. Түүнчлэн АНУ бол эцэг эхийн цалинтай чөлөө олгодоггүй цорын ганц чинээлэг улс юм.
БУСАД ШАЛТГААН
Мөнгө бол америкчуудын хүүхэдтэй болохыг хүсдэггүй тэргүүн шалтгаан биш. Бусад зүйлд анхаарлаа хандуулахыг хүсдэг, дэлхийн нөхцөл байдалд санаа зовдог гэсэн хүчин зүйлүүд хүүхэдтэй болохгүй байх томоохон шалтгаанд тооцогддог аж.
АНУ-д төрөлт буурахад далайцтай нөлөөлсөн хүчин зүйл нь төлөвлөөгүй жирэмслэлт буурсан явдал юм. Төлөвлөөгүй жирэмслэлт 2010-2019 оны хооронд 15 хувиар буурсныг Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, жирэмслэлтээс хамгаалах болон нөхөн үржихүйн технологийн дэвшлийн ачаар хүмүүс хүүхэдтэй болохоос зайлсхийж байна.
2018 онд 50-иас доош насны насанд хүрэгчдийн 37 хувь нь хэзээ ч хүүхэдтэй болохыг хүсэхгүй байна гэж хариулж байсан бол 2023 онд энэ тоо 47 болж өсчээ.
Мөн эцэг эх байх үүрэг хариуцлагыг хүмүүс өөрөөр хардаг болжээ. Эцэг эх байна гэдэг аймшигтай гэж олон америк хүн үзэж байна.
33 настай Калли Фрейтаг хэлэхдээ “Бидний хэн нь ч бага насны хүүхэд асрах, тэжээх үүрэг хүлээх сонирхолгүй байгаа учраас хүүхэд төрүүлэхгүй байх шийдвэрт хүрсэн. Бид цаг хугацаа, эрч хүч, нөөцөө өөр зүйл зарцуулахыг илүүд үздэг. Нагац эгч байх сайхан ч гэлээ 7/24 цагаар хүүхэд асрахгүй байхыг илүүд үзнэ” гэжээ.
ХЭН Ч МУУ ЭЦЭГ ЭХ БАЙХЫГ ХҮСДЭГГҮЙ
Муу эцэг эх байх вий гэсэн нэг төрлийн ерөнхий түгшүүр зарим хүнд байдаг аж. Залуу үеийнхэнд хүүхэд өсгөх талаар нийтлэг нэг айдас байдгийг "Калифорни"-ийн их сургуулийн профессор Паула Фасс хэлсэн байна.
Өнөөгийн эцэг эхчүүд өмнөх үеэ бодвол төрүүлсэн хүүхдэдээ цаг хугацаа их зарцуулдаг болсон. 1965 онд ээжүүд хүүхдэдээ өдөрт 54 минут дунджаар зарцуулдаг байжээ. Харин 2012 онд энэ тоо 104 минут болж нэмэгдсэнийг 2016 онд хийсэн судалгаагаар тогтоосон байна. Аавуудын хувьд ч ялгаагүй хүүхдэдээ зарцуулах цаг нэмэгджээ. 1965 онд аавууд өдөрт дунджаар 16 минутыг хүүхдэдээ зарцуулж байсан бол 2012 оны байдлаар 59 минут зарцуулах болсон байна.
Тэгэхээр хүүхдэдээ цаг их зарцуулснаар карьер, хобби болон бусад хүсэл тэмүүллээ үргэлжлүүлж чадахгүй байх вий гэсэн айдас томчуудад байдаг. Хүүхэдтэй болвол амьдралынхаа чухал зүйлсийг дахин эрэмбэлэх, тэр бүү хэл хувийн зан чанараа хүртэл өөрчлөх шаардлагатай болно гэж тэд эмээж байна.
Төрөлтийн түвшин буурч буй нь зөвхөн АНУ-ын асуудал биш юм. Дэлхий даяар олон засгийн газар үүнтэй тэмцэж байна. Нярай хүүхэдтэй гэр бүлд олгох сарын тэтгэмжийг нэмэгдүүлэх, мөнгөн тэтгэмж, татварын хөнгөлөлт үзүүлэх, цалинтай чөлөө олгох зэрэг янз бүрийн арга хэмжээг улс орнууд авч байна. Бодлогын чанартай шийдлүүдийн цөөн хэд нь л мэдэгдэхүйц өөрчлөлт авчирч чадсан бөгөөд Норвеги зэрэг гэр бүлийг дэмжих гуйвшгүй бодлоготой улсад хүртэл төрөлт буурч эхэлжээ.
Эх сурвалж: CNBC
KristenScott 2024-08-22 188.130.128.41
Харуулах боломжгүй.
MarshaChristensen 2024-08-22 46.8.106.202
Харуулах боломжгүй.
MaryannConcoma 2024-08-22 109.248.12.199
Харуулах боломжгүй.
AshleyDavis 2024-08-22 46.8.56.215
Харуулах боломжгүй.
JenniferChandler 2024-08-22 46.8.22.184
Харуулах боломжгүй.
DianaDrake 2024-08-22 109.248.55.165
Харуулах боломжгүй.
DawnJohnson 2024-08-22 45.84.176.37
Харуулах боломжгүй.
MaritzaMitchell 2024-08-22 109.248.54.186
Харуулах боломжгүй.
JodyMoore 2024-08-22 46.8.110.185
Харуулах боломжгүй.
AleshaRobinson 2024-08-22 109.248.54.186
Харуулах боломжгүй.
StaceyBrantley 2024-08-22 109.248.54.131
Харуулах боломжгүй.
HeatherHunt 2024-08-22 95.182.126.197
Харуулах боломжгүй.
MirandaChandler 2024-08-22 188.130.128.38
Харуулах боломжгүй.
TamikaJohnson 2024-08-22 188.130.143.149
Харуулах боломжгүй.
FeliciaSimon 2024-08-22 109.248.138.149
Харуулах боломжгүй.
TamekaLewis 2024-08-22 45.87.253.147
Харуулах боломжгүй.
RohiniKey 2024-08-22 46.8.107.220
Харуулах боломжгүй.
SuzanneGomez 2024-08-22 46.8.56.188
Харуулах боломжгүй.
ToniTorres 2024-08-22 46.8.22.86
Харуулах боломжгүй.
ElizabethJohnson 2024-08-22 109.248.13.70
Харуулах боломжгүй.
MariaRodriguez 2024-08-22 109.248.54.131
Харуулах боломжгүй.
AmberHill 2024-08-22 188.130.129.16
Харуулах боломжгүй.
AmandaBrenner 2024-08-22 46.8.22.67
Харуулах боломжгүй.
The united states of america is a barbaric capitalist state. The population of this country is decreasing due to the financial crisis. 2024-08-22 66.181.181.68
The united states of america is a barbaric capitalist state. The population of this country is decreasing due to the financial crisis.
LoriWilson 2024-08-22 94.158.190.26
Харуулах боломжгүй.
TiffanyBurden 2024-08-22 92.119.193.70
Харуулах боломжгүй.
Нэртэй 2024-08-22 202.9.46.233
юмны үнэ өдрөөс өдөрт өсч байхад олон хоолны саваар яахав
LisaOlson 2024-08-22 188.130.189.39
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-08-22 66.181.160.69
Монгол улсын ерөнхийлэгчээс суралцаад эх чүүддээ алдарт эхийн 1; 2-р зэргийн одонгоор шагна, тэгвэл цаад янкууд чинь хүүхэд цувуулаад өгнө, ха ха
зочин 2024-08-22 66.181.180.171
АНУ-д хүүхдүүд 12-13 наснаас м*нс**р*х бодис хэрэглэж эхлэдэг, Сургуулиуд туйлын дэг журамгүй,багш нарын үгийг үл тоох, сурах сонирхолгүй, сургалтын чанар маш муу, тэгээд өсөөд эцэг эхээ хүртэл хүн гэж үзэхгүй амиа бодож хувиа хичээсэн г м энэ нь тэр барууны эрх чөлөө нь юм гэсэн
Нэргүй 2024-08-22 202.55.188.86
хуулийн дарангуйлал нь гэр бүлийн харилцааг хөндийрүүлж хүүхэдтэй болох боломжыг хязгаарлаж байна
О 2024-08-22 122.201.31.127
Худлаа ш*****а орос х***а хоёр аль хэдийн хүүхэдгүй болсоншдээ
Hurungutun niigmiin unen tsarai ni 2024-08-22 73.222.87.68
AMin huvia bodoh, mungund zahiragdah 2 gol shaltgaan ni daa.Capitalist niigem huniig iim l bolgodog
CynthiaWoods 2024-08-22 46.8.110.16
Харуулах боломжгүй.