Номын баярын сайн дурын ажилтан бүртгэж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2024.08.21-нд нийтлэгдсэн

Номын баярын сайн дурын ажилтан бүртгэж эхэлжээ

Номын баярын сайн дурын ажилтан бүртгэж эхэлжээ

Үндэсний номын баяр 36 дахь удаагаа ирэх сард болох гэж байна. Энэ удаагийн номын баярын үндсэн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд ирэх есдүгээр сард гурав хоног болох юм. Тэгвэл энэхүү номын баярын 240 мянган хүн үзэж сонирхдог арга хэмжээнд сайн дурын ажилтнаар ажиллах хүмүүсийг бүртгэж эхэлжээ.

Сайн дурын ажилтнаар номын баяр оролцох хүмүүс энэ линкээр нэвтэрч холбоосын дагуу бүртгүүлэх боломжтой.

УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийн баталсан.  Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав  дахь долоо хоногийн Бямба, Ням гариг” гэж тусгасны дагуу энэхүү өдрүүд албан ёсны тэмдэглэлт өдөр болсон юм.

Үндэсний номын баярын 35 дахь удаагийн арга хэмжээ өнгөрсөн тавдугаар сард  “Илүү их уншъя” уриатайгаар болсон.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлигаар жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гаригт “Номын баярын өдөр”-ийг улс орон даяар тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Харин энэ жилийн хувьд номын баярын онцлог нь бүх нийтээр тэмдэглэх хуультай болсон гэдгээрээ илүү өргөн цар хүрээг хамарсан аж.

Номын баярыг угтаж "Номын соёлт ертөнц” ТББ-аас сайн дурын ажилтнуудыг бүртгэхээс гадна оролцогчдыг бүртгэж эхэлсэн байна.

Номын баярын өдрүүдэд бусад үйл ажиллагаануудыг ч зохиохоор төлөвлөсөн бөгөөд номын баяртай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг "Номын ертөнц" пэйж рүү хандаж авах боломжтой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж