ЗГ: Их өгөгдөлд үндэслэж, төсвөө юунд зарцуулахаа шийддэг болно

ЗГ: Их өгөгдөлд үндэслэж, төсвөө юунд зарцуулахаа шийддэг болно

ЗГ: Их өгөгдөлд үндэслэж, төсвөө юунд зарцуулахаа шийддэг болно

 Монгол Улсын Засгийн газрын хуралдаан өнөөдөр /2024.08.21/-нд боллоо. Өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдврийн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Шадар сайд Т.Доржханд, Боловсролын сайд П.Наранбаяр нар мэдээллэл хийлээ.


Мэдээллийн эхэнд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хэлэхдээ, Засгийн газар шийдвэр гаргахдаа их өгөгдлийг ашиглах танилцуулгыг хийлээ. Төрд өнөөдрийн байдлаар 15 тэрбум бүхий бичлэг бүхий өгөгдөл, 185 терабайт хэмжээний мэдээллийн сан байдаг. Үүнээс төр 39 хувийг ашигладаг нь шийдвэр гаргахад оновчтой биш байна. Төр өөрт буй мэдээллээ иргэдээс нэхэхгүй байх зарчмыг хэрэгжүүлэхийн тулд их өгөгдөл буюу Dashboard системийн хэрэглэхээр боллоо.

Засгийн газрын гишүүдэд Dashboard-ыг суулгаж өгч байна. Ингэснээр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ бодит цагаар харагдана.  Эрүүл мэндийн үйлчилгээ авсан иргэдийн тоо харагдах бөгөөд өвчлөлийн талаарх мэдээллийг харж болох юм. Халамжийн үйлчилгээг аль аймагт их авч байгааг уялдуулж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогоор төсвийг хуваарилна. Түүнчлэн татвар төлөгчдийн тоо, экспортын хэмжээ, цалингийн дундаж хэмжээ бүгд харагдана. Тухайн аймаг, сумын амьжиргааны түвшнийг зөв тооцоолдог болно.Их өгөгдлөөс төрийн үйлчилгээг иргэд ямар хэмжээгээр авч буйг ч харж болно. Шийдвэр ухаалаг байж, төсвийн зарцуулалт тодорхой болно.

Найман төрлийн 54 үзүүлэлтийг дата болгож нэгтгэхээр агентлагийн дарга, аймаг, сумдын дарга нарын шийдвэр байгаа зөв онож эхэлнэ. Түүнчлэн хүйтний улиралд өвчлөл хаана их байх, төсөв мөнгөө хаана их зарцуулах, ирэх оны төсвөө юунд илүү зарцуулахыг их өгөгдөлд үндэслэж шийдэж байхаар болсон.

Цаашид улсын хэмжээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийг өгөгдөл болгож, хаана төсөл хөтөлбөр гацаад байгаа талаарх гүйцэтгэлийн түвшнийг хэмжинэ. Хоёр долоо хоногийн дотор олон улсын индексүүдийг байршуулна. Жишээ нь хүний хөгжил, өрсөлдөх чадварын индексээр хэдэн байр урагшлах ёстойг тусгана. Олон улстай индексийн тоогоор харьцдаг болохын төлөө ажиллана.Их өгөгдлийг нэгтгэснээр хиймэл оюун ухааныг ашиглах боломж нээгдэх юм. Өгөгдөл дээр суурилж чадвал замын хөдөлгөөний түгжрэлийг шийдэх, урдуур нь хүн орвол машин зогсох уу гэдгийг хэмждэг цаг үед амьдарч буй учир хөгжлийн шинэ трэндээс хоцрох ёсгүй"  гэв.

Мөн Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажил болон нүүрс худалдах, худалдан авах, олборлолтыг эрчимжүүлэх чиглэлээр авах арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ. "Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 2014 онд БНХАУ-ын худалдааны сайд хамтын ажиллагааны санамж бичгийн зурснаар эхлүүлсэн. Хятадын талаас үүргээ биелүүлж, төмөр замыг барьсан хэдий ч улс төрийн тогтворгүй байдал, үл ойлголцлоос болж удаан хугацаанд их хэмжээний хохирол учруулсан гэдгийг  БНХАУ-ын талаас байнга хэлдэг. Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг урагшлуулснаар нүүрсний экспортыг 30 сая тонноор нэмэгдүүлэх, Шивээхүрэн, Сэхээ, Хангийн төмөр замын холболт энэхүү ажлаас шалтгаалж байгаа юм. Тиймээс Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийн үйл ажиллагааг шуурхайлах, зөвхөн хил холболтоос гадна Хятадын талаас тавьж буй нүүрс худалдах, худалдан авах, олборлох асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийг ажлын хэсгийнхэнд үүрэг болгосон байна.

МОНГОЛ УЛС ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭКСПОРТЛОГЧ УЛС БАЙЖ ЧАДНА

Монгол Улс эрчим хүчний салбарт хараат бус болж, хэтдээ экспортлогч улс болох бүрэн боломжтой учир энэ чиглэлд зорьж ажиллана гэдгийг Шадар сайд Т.Доржханд  мэдэгдлээ.Тэрбээр"Өнөөдрийн хуралдаанаар тун чухал асуудал буюу эрчим хүчний салбарын реформын талаар хэлэлцсэн. Шинэ сэргэлтийн бодлого, яамдын үйл ажиллагааг уялдуулах хүрээнд Дэд хороог байгууллаа. Эрчим хүчний шинэчлэл хийх, мега төслүүдийг хөдөлгөх, үнэ тарифыг өөрчлөх зэрэг ажлыг уг Дэд хороо хариуцах бөгөөд Засгийн газрын гишүүдээс гадна улс төрийн намууд, мэргэжлийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудаас төлөөлөл ч багтах шийдвэр гарлаа.Бид бодлогоо урт хугацаанд төлөвлөж байна. Монгол Улс уул уурхайгаас хамааралтай, нийт эдийн засгийн 70-80 хувь нь энэ салбараас санхүүждаг. Тэгвэл дараагийн салбар нь эрчим хүч болно.

Монгол Улсын эрчим хүчний нөөц асар их. Том газар нутагтай, газар доорх эрчим хүчний нөөц ихтэй, нар салхи буюу "ногоон эрчим хүч"-ний нөөцтэй. Монгол Улс эрчим хүчний экспортлогч улс байж чадна. Бодлогоо урт хугацаанд энэ чиглэлд уялдуулж харж байгаа. Дунд хугацаанд реформыг зоригтой хийнэ. Энэ салбарын төрийн өмчит компаниудад бүтцийн өөрчлөлт хийнэ, үр ашгийг нь сайжруулна, нээлттэй олон нийтийн компани болгоно, хөрөнгө оруулалтуудыг бий болгоно.

Хөрөнгө оруулалт бий болгохын тулд үнэ тарифын шинэчлэлтийг хийнэ. Эхний ээлжид өнөөдрийн бодит өртгөөр алдагдалгүй байх хэмжээнд хүргэнэ. Дараа нь зах зээлийнх зарчимд оруулж, үр дүнд нь нийлүүлэлт өссөнөөр үнэ буурна. 2023 оны гүйцэтгэлээр Монгол Улс 10.9 тэрбум кВт/цаг цахилгаан эрчим хүч боловсруулж, 9.9 тэрбум кВт/цаг цахилгаан эрчим хүчийг түгээсэн. Үүний 77.7 хувийг дотоодоосоо нийлүүлж, 22.3 хувийг гаднаас импортолсон байна. Гаднаас импортолсон эрчим хүчний 60 хувийг БНХАУ, 40 хувийг ОХУ-аас авсан байна гэв.
ХҮСЭЛТ ГАРГАСАН ХҮҮХЭД БҮРИЙГ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛНА

Харин Боловсролын сайд П.Наранбаяр энэ хичээлийн жилд 2-5 насны 142,150 хүүхэд цэцэрлэгт суралцана. Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн нэгдүгээр шатанд 103,999 хүүхэд цахимаар илгээсэн бөгөөд энэ сарын 19-21-нд эцэг эх, асран хамгаалагч нарынх нь утсанд хариуг нь илгээж байна. Хоёрдугаар шатны цахим бүртгэл есдүгээр сарын 5-15-нд цахимаар үргэлжилнэ. "Хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулна. Энэ жил 11,768 хүүхдийн хүч чадалтай 368 бүлэг бүхий 94 байрыг сургалтын зориулалтаар түрээслэхээр шийдвэр гаргаад байна. Хамран сургах тойргоо тогтоолгосон хувийн хэвшлийн 274 цэцэрлэгт 15,000 хүүхдийг хувьсах зардлыг нь төрөөс дааж, явуулна.

Нийслэлийн ерөнхий боловсролын 36 сургуулийн 560 бүлгийн 23,188 хүүхэд гурван ээлжид орох эрсдэлтэй байгаа. Иймд 29 сургуульд нэмэлтээр сургалтын зориулалтаар байр түрээслэхээр ярьж байгаа. 22 сургуулийнх нь байрыг шийдвэрлэсэн бөгөөд 15,955 хүүхэд суралцах боломжтой" гэв. Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн хүүхдүүдийн бүртгэл 2024 оны наймдугаар сарын 12-25-нд үргэлжилнэ гэдгийг сайд мөн санууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

44 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MaryannConcoma 2024-08-21 109.248.12.199

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferChandler 2024-08-21 46.8.22.184

Харуулах боломжгүй.

Avatar

DianaDrake 2024-08-21 109.248.55.165

Харуулах боломжгүй.

Avatar

DawnJohnson 2024-08-21 45.84.176.37

Харуулах боломжгүй.

Avatar

ConnieLong 2024-08-21 46.8.106.65

Харуулах боломжгүй.

Avatar

RhondaBrown 2024-08-21 109.248.143.139

Харуулах боломжгүй.

Avatar

JodyMoore 2024-08-21 46.8.110.185

Харуулах боломжгүй.

Avatar

AleshaRobinson 2024-08-21 109.248.54.186

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyBrantley 2024-08-21 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

SarahCanty 2024-08-21 188.130.210.190

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherHunt 2024-08-21 95.182.126.197

Харуулах боломжгүй.

Avatar

MirandaChandler 2024-08-21 188.130.128.38

Харуулах боломжгүй.

Avatar

TamikaJohnson 2024-08-21 188.130.143.149

Харуулах боломжгүй.

Avatar

FeliciaSimon 2024-08-21 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

TamekaLewis 2024-08-21 45.87.253.147

Харуулах боломжгүй.

Avatar

RohiniKey 2024-08-21 46.8.107.220

Харуулах боломжгүй.

Avatar

SuzanneGomez 2024-08-21 46.8.56.188

Харуулах боломжгүй.

Avatar

ElizabethJohnson 2024-08-21 109.248.13.70

Харуулах боломжгүй.

Avatar

BenitaValenzuela 2024-08-21 188.130.220.5

Харуулах боломжгүй.

Avatar

MariaRodriguez 2024-08-21 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

DebPhillips 2024-08-21 45.15.73.203

Харуулах боломжгүй.

Avatar

JamieTurner 2024-08-21 95.182.126.197

Харуулах боломжгүй.

Avatar

AmberHill 2024-08-21 188.130.129.16

Харуулах боломжгүй.

Avatar

LoriWilson 2024-08-21 94.158.190.26

Харуулах боломжгүй.

Avatar

Тимон 2024-08-21 103.9.90.130

Эхэндээ ч овоо юумуу гэж хараад байсан одоо бол зүгээр овоолсон … худлаа PR хийхээс өөрцгүй мэргэжлийн мэдлэггүй баян айлын эрх тимон. Тойрон хүрээлэгчид нь хүртэл мэргэжлийн бус. Их хуралд байгаа хүмүүсийн цахим мэдлэггүй нь харагдаж байна энэ хүнд тархиа угаалгаж байгаа нь.

Avatar

TiffanyBurden 2024-08-21 92.119.193.70

Харуулах боломжгүй.

Avatar

LisaOlson 2024-08-21 188.130.189.39

Харуулах боломжгүй.

Avatar

GinaMiller 2024-08-21 45.11.20.166

Харуулах боломжгүй.

Avatar

Хотын уугуул иргэн 2024-08-21 202.126.89.155

их өгөгдөл ч гэх шиг. Элдэв чамин гадны үгийг шууд хуулбарлааас өөр юм мэдэхгүй. их өгөгдөл гэж яг юуг хэлээд байгаа юм.Төрийн албан хаагчид өгсөн авлагын хэмжээг хэлээд байгаа юм уу.

Avatar

TiffanyPerry 2024-08-21 109.248.142.83

Харуулах боломжгүй.

Avatar

MeganNelson 2024-08-21 109.248.205.139

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieJohnson 2024-08-21 46.8.14.149

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherEnglert 2024-08-21 45.84.177.66

Харуулах боломжгүй.

Avatar

Санаатай 2024-08-21 122.201.31.216

Буруудвал их өгөгдөл рүү чихэх нээ хөө.

Avatar

kk 2024-08-21 203.91.115.244

00-E0-8B-36-07-6B

Avatar

Нэргүй 2024-08-21 59.153.112.39

1E8CE-33A-1E4A5-563-1EACB

Avatar

Судлаач 2024-08-21 192.82.92.42

Боловсролын сайд асуудлыг цогцоор авч узэх естой шуу! Боловсролын салбарын цогц бодлого, тогтолцоо байна уу? ЕБС л яриад байх уу!!!

Avatar

Нэргүй 2024-08-21 66.181.190.45

Монголын ядуус халамжийн мөнгөөр үнэтэй ресторануудаар орж хоол идээд байна. Тэтгэмжүүд тараахаа больцгоо!

Avatar

ШУДАРГА ЁС 2024-08-21 45.117.35.4

НИЙСЛЭЛ ХОТЫН ЗАХИРАГЧ Х.НЯМБААТАР МАШ САЙН АЖИЛЛАЖ БАЙНА.БАЯР ХҮРГЭЕ. ҮЕ ҮЕИЙН ХОТЫН ЗАХИРАГЧ НАРЫН ТОЛГОЙ ШҮДНИЙ ӨВЧИН БОЛ УТАА, ТҮГЖРЭЛ. ДАРГАА САНАЛ ХҮЛЭЭЖ АВНА УУ. ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ЗОРЧИХ ХЭСГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХААР ХОТОД БАЙГАА ТӨР ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЭХНЭР , ХҮҮХДИЙГ ЗӨӨДӨГ ТЭЭВЭРЛЭДЭГ АВТОМАШИНЫГ ЖУРАМЛАХ НЬ ЗОРЬЖ БУЙ АЖИЛ, ШҮДНИЙ ӨВЧИН БОЛСОН ТҮГЖРЭЛ БУУРАХ ТОМ ҮНДЭСЛЭЛ ШҮҮ. ХЭРЭГЖҮҮЛЭЭРЭЙ. АМЖИЛТ ХҮСЬЕ.

Avatar

Нэргүй 2024-08-21 66.181.191.82

Энэ бас нөгөө Баярцогт шиг баахан томъёо тоо бичиж мань хэдийгээ хуурах гэж байгаа юм биш биз ?

Avatar

Үнэн үг 2024-08-21 202.126.90.189

Их өгөгдөл байна уу аливаа дата, статистикийн үзүүлэлтэд шинжилгээ хийдэг, түүндээ тулгуурлан шийдлийн хувилбар боловсруулдаг салбар бүрийн тооцооллын төвүүд бодлогын шийдвэр гаргахад тусалдаг байхгүй бол баахан тоон үзүүлэлтийг хэдэн сайд яаж учрыг нь олж зөв шийдвэр гаргах юм.

Avatar

Нэргүй 2024-08-21 103.212.116.62

Ха ха нэг л дүр үзүүлсэн луйварчид улс орныг самарч дууслаа

Avatar

123456 2024-08-21 43.228.129.139

Жил бүр л ийм итгэл төрүүлсэн худлаа юм ярих юмдаа

Avatar

Нэргүй 2024-08-21 66.181.181.63

Үхсэн нохойн оцгор …тунхаглалын чанартай иймэрхүү нүд хуурсан хуралдаан хийгээд яах вэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж