Тэргүүн шадар сайд Чанчуньд ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Тэргүүн шадар сайд Чанчуньд ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газрын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг БНХАУ-ын Жилин мужийн Чанчунь хотноо жил бүр зохиогддог Зүүн хойд Азийн Хөрөнгө оруулалтын үзэсгэлэн яармагийн нээлтэд оролцсон байна. Тэрбээр  Зүүн хойт Азийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний форумд оролцож үг хэлжээ..
Үзэсгэлэн яармагт Монгол Улсаас барилга, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбар болон арьс шир боловсруулах, авто машины тоног төхөөрөмжийн худалдаа зэрэг салбарыг төлөөлсөн 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй бизнесийн төлөөлөгчдийн баг оролцож байгаа юм.

Тэргүүн шадар сайд  Н.Алтанхуяг  дараа нь Бээжин хотод айлчилж БНХАУ-ын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн дэд дарга Ван Ган,  ХКН-ын Гадаад харилцааны газрын сайд Ван Жаруй нартай уулзалт хийх юм байна.

  Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж