
Үзэсгэлэн яармагт Монгол Улсаас барилга, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбар болон арьс шир боловсруулах, авто машины тоног төхөөрөмжийн худалдаа зэрэг салбарыг төлөөлсөн 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй бизнесийн төлөөлөгчдийн баг оролцож байгаа юм.
Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг дараа нь Бээжин хотод айлчилж БНХАУ-ын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн дэд дарга Ван Ган, ХКН-ын Гадаад харилцааны газрын сайд Ван Жаруй нартай уулзалт хийх юм байна.
Д.ОЮУН