Ходорковский Путинд тавих асуудлаа Independent сонинтой хуваалцав

Хуучирсан мэдээ: 2010.03.18-нд нийтлэгдсэн

Ходорковский Путинд тавих асуудлаа Independent сонинтой хуваалцав

big_pic_296312.thumbnailМихаил Ходорковский шүүхээс айхгүй, өөрийн хэргийг ялагдсан гэж үзэхгүй байна
Михаил Ходорковский шүүхийн
танхимаас ОХУ-ын Ерөнхий сайдад тавих асуултаа бэлтгэжээ. Энэ тухайгаа
2003 оноос хойш ял эдэлж байгаа ЮКОС нефтийн компанийн тэргүүн асан
Михаил Ходорковский Британийн The Independent. сонинд өгсөн
ярилцлагадаа өгүүлсэн байна. Бизнесмен Оросын Ерөнхийлөгч асаныг
ЮКОС-ын хэргийг шинээр шүүх хуралд гэрчээр дуудуулах гэнэ. Сүүлийн
саруудад Владимир Путин түүний хэрэг явдалд ихээхэн ширүүн хандах
болсон байгаа билээ.

Сүүлийн саруудад Владимир Путин түүний хэрэг явдалд ихээхэн ширүүн хандлагатай болсон байгаа билээ

Ходорковскийн хэлснээр Путин шүүх
хурал дээр ЮКОС-ын ихэнх хөрөнгийг худалдан авсан “Роснефть” компанийн
байдлын талаар тайлбар хийх хэрэгтэй болж байна. “Роснефть” компанийг
Ерөнхий сайдын дотнын хамтран зүтгэгч бөгөөд Засгийн газрын тэргүүний
орлогч Игорь Сечин удирддаг. ”Яллагчид намайг ЮКОС-ыг удирдаж байхдаа
компанийн тэргүүн биш харин зохион байгуулалттай гэмт хэргийн төлөөлөгч
шиг байсан гэж байгаа” гэж Ходорковский ярилцлагадаа хэлээд Путинд шууд
хандан “Та надтай ЮКОС-ын талаар ярилцаж байх үеэр би тэр үед хэн
байсан гэж та бодож байна вэ?” гэж асуужээ.

Гэрч болох Путин

“ЮКОС-ын хөрөнгийг үнэлгээгээр нь
худалдан авсан “Роснефть” компанид Оросын Засгийн газар тэр татварын
шаардлагаа яагаад гаргаж тавихгүй байна вэ?” гэж бизнесмен асуусан
байв.

Ходорковскийн хэрэг

Михаил Ходорковскийг 2003 онд
баривчилсны дараа түүний хэргийг шүүж эхэлсэн билээ. 2005 онд шүүх
бизнесменийг эдийн засгийн гэмт хэргийн буруутан гэж үзэн есөн жилээр
хорих ял өгсөн билээ. 2005 онд түүний ялыг нэг жилээр хассан байлаа.
2006 онд ОХУ-ын прокурор Ходорковскийн эсрэг шинэ хэрэг үүсгэн шүүж 22
жил хүртэл ялаар шийтгэхээр зэхэж байна. Түүнийг компанийн хөрөнгө
болон 1998 оноос 2003 он хүртэл ЮКОС-ын олборлосон түүхий эдийг завшсан
гэх бурууг түүнд өгч байна. Бизнесмен өөрөө шинэ хэргийг утгагүй хэмээн
үзэж байгаа юм. Тэрээр The Independent сонинд ярихдаа одоогийн түүнд
тулгаж байгаа хэрэг олон тооны зөрчилтөй явагдаж байна гэжээ.

ЮКОС-ын 1998-2003 онуудад олборлосон бүх нефтийг Ходорковский хулгайлсан гэж прокурор яллаж байна

Бизнесменд үүсгэсэн шинэ хэргийн
мөрдөн байцаалт жил орчим үргэлжилж байна. Ходорковскийн өмгөөлөгч
нарын яриагаар ойрын хоёр долоо хоногийн дотор гэрч нараас мэдүүлэг авч
дуусна. Үүний дараа өмгөөлөгч нар нь гэрч нарыг асууж сонсох болно.
Ходорковский гэрч нарын тоонд Владимир Путиныг дуудах хэрэгтэй гэж үзэж
байна. Ходорковскийн хэлснээр сүүлийн саруудад энэ хэргийн талаар Путин
их ширүүн ярих болсон байна (The Independent сонинд бичснээр)

Путинд тавих Ходорковскийн дөрвөн асуулт

-Яллагчид намайг ЮКОС-ыг удирдаж
байхдаа компанийн тэргүүн биш харин зохион байгуулалттай гэмт хэргийн
төлөөлөгч шиг байсан гэж байгаа. Та надтай ЮКОС-ын талаар ярилцаж байх
үеэр би тэр үед хэн байсан гэж та бодож байна вэ?

-Таны прокурорууд намайг ЮКОС-ын
1998-2003 оны бүтээгдэхүүнийг хулгайлсан гэж яллаж байна. Таны 2003 онд
ЮКОС-т хувиараа талархал илэрхийлэн “арилжааны болон олон нийтийн
амжилт” гэж хэлж байсныг энд өгүүлсэн хэрэг үү?

-Та 2003 оны хоёрдугаар сард
ЮКОС-тай татварын асуудал байхгүй, бүх асуудал шийгдэгдсэн гэж улс
даяар зарлаж байх цагаар, одоо прокуроруудын компанийн бүх нефть
хулгайлагдсан гэж байгааг тооцвол ямар татварын талаар өгүүлсэн хэрэг
вэ?

-Танай прокурорууд ЮКОС-ын бүх
нефтийг намайг хулгайлсан гэж яллаж байхад таны төлөөлөгч нар
Страсбургт (Европын хүний эрхийн шүүх дээр ЮКОС-аас Оросын засггийн
газрын эсрэг гаргасан гомдлыг авч хэлэлцэж буйг хэлж байна.) ЮКОС
өөрийн бүх нефтийг худалдаад харин татвар өгөөгүй гэж хэлж байна.
Эдгээр мэдэгдлүүдийн аль нь худал вэ? ЮКОС-ын хөрөнгийг тэр үнэлгээгээр
нь худалдан авсан “Роснефть” компанид Оросын Засгийн газар тэр татварын
шаардлагаа яагаад гарган тавихгүй байна вэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж