Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр иймэрхүү утгатай зүйлийг өнгөрсөн долоо хоногт хэлсэн юм. Тэрбээр "Гэр бүлийн гишүүдийн тоотой нь уясан татварын бодлогыг гаргахаас өөр аргагүй. Адилхан ажил хийж байж нэг нь долоон ам бүл, нөгөө нь гурван ам бүл авч явдаг мөртлөө адилхан орлогын албан татвар төлдөг. Амьдралын чанарыг нэмэгдүүлэхийн тулд үүнийг ярихаас аргагүй" гэв. Одоогийн залуус нарийн учрыг нь мэдэлгүй өвөө, эмээгийнхээ дурсамжаар гоёчилдог төсөөлдөг коммунист нийгэмд гэр бүлгүй бол татвар төлдөг байв. Энэ нь наанаа гэр бүлийг дэмжсэн мэт харагдавч үнэн хэрэгтээ хүний бие даасан оршихуй руу халдсан зүйл байв. Шинэ юм гэж удаан мартагдсан хуучин зүйлийг хэлдэг аж. Энэ нь наанаа шударга мэт боловч цаанаа дахин нэг шаталсан буюу өсөн нэмэгдэх татварыг бий болгоно гэсэн үг. Өнөөдөр монголчууд нийт орлогынхоо 40-өөс илүү хувийн төрийг тэжээхийн тулд элдэв татвараар хураалгаж, үлдсэнийхээ 10 гаруй хувийг элдэв хураамжаар хураалгаж, үлдсэн 40 орчим хувийг хэрэглээндээ зарцуулж байна. Тэгвэл удахгүй хүүхэдгүйн татвар сайжруулсан хувилбар нэмэгдэх бололтой. Өмнө нь хүүхдийн мөнгө авах гэж үр хүүхдээ өнчрүүлдэггүй байсан бол маргааш татвар төлөхгүйн тулд олон хүүхэдтэй болох арга замыг эрэлхийлэх болох нь. Монголд төртэй сүлбэлдсэн эсвэл цүнхний компаниас бусад нь ямар нэгэн байдлаар татварын өртэй, үгүй бол "Х" тайлан гаргаж өдөр хоногийг аргацаах болжээ.
Шүүхийн тоон мэдээлэл ч ёозгүй байна. Иргэний хуулиар шийдвэрлэсэн хэрэг, маргаан өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17097 хэргээр буюу 1.8 дахин өссөн байна. Иргэний хуулиар шийдвэрлэсэн нийт хэргийн 40.2 хувийг банк бус санхүүгийн байгууллагаас олгох зээлтэй холбоотой маргаан, 17.3 хувийг зээлийн гэрээтэй холбоотой маргаан, 14.0 хувийг худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой маргаан, 12.8 хувийг банкнаас олгох зээлтэй холбоотой маргаанууд тус тус эзэлж байна. Энэ татвар бидний толгойны өвчин болсны тод жишээ.
Татвар бол төр юм бол татварын байцаагчийн форм шуба юм
Татвар төвлөрүүлэх шууд чиг үүрэгтэй байгууллага ажлаа хийснийхээ төлөө өөрсдийгөө урамшуулдаг хачин журам арваад жилийн өмнө гарсан юм. Тэр нь "Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 474 дүгээр тушаалаар баталсан “Үр дүнгийн гэрээний биелэлтийн урамшууллыг захиран зарцуулах журам”-д урамшууллын 60 хүртэлх хувийг тусгай санд төвлөрүүлэн захиран зарцуулахаар зохицуулсан.
Үр дүнд нь 2014 онд урамшууллын мөнгө нэрээр хоёр тэрбум төгрөг өөрсдөдөө олгосон хэрэг мандсан. Гэтэл хоёр ч биш бүр дөрвөн тэрбум төгрөг болохыг АТГ-ын шалгалтаар тогтоогдсон билээ.
Тухайлбал, Баянгол дүүргийн татварын хэлтэс 574 сая төгрөг, мөн 200 саяыг нь Татварын ерөнхий газар руу шилжүүлээд, хэлтсийн дарга нь 20, таван ахлах байцаагч тус бүр 12, нэг ахлах байцаагчийг таван сая төгрөгөөр шагнаж урамшуулсан байгаа юм. Мөн Баянзүрх дүүргийн татварын хэлтэст нэг тэрбум 174 сая төгрөг урамшууллаар олгосноос Татварын хэлтсийн даргад нь 273 сая төгрөг, 32 албан хаагчийг 528.7 сая төгрөгөөр урамшуулсан бол, Сонгинохайрхан дүүрэг 501 сая төгрөгөөс хэлтсийн дарга нь 75 сая төгрөг, Хан-Уул дүүрэг 416, Чингэлтэй дүүрэг 250 сая төгрөгийн шагналын ихэнхийг хурган дарга нар нь хувааж авсныг АТГ-ынхан баримттайгаар жагсаан бичиж байв.
Гэтэл өнөөдөр ч энэхүү урамшууллаа авсаар байх магадлалтай аж. УИХ-ын гишүүн Н.Энхбаяр 2022 оны хоёрдугаар сарын 22-нд Сангийн сайд Б.Жавхланд хандан дараах албан тоотыг илгээсэн юм.
Урамшуулал хүчингүй болоогүйг Н.Энхбаяр гишүүний энэхүү санал асуулгаас харж болно. Харин Б.Жавхлан сайд асуулгад нь хариулсан уу эсвэл намын нөхөд дундаа найр тавиад өнгөрсөн үү, бүү мэд.
Татварынхан ажлаа хийснийхээ төлөө татвар төлөгчдийн мөнгөнөөс урамшуулал хүртдэг бол хувийн малаа маллаж буй малчин, түүний туслах малчны нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг нь улсын төсвөөс сар бүр төлөхөөр хуульчилсан. Төр ч юу байх вэ. Таны төлж буй татвараас төлнө гэсэн үг.
Ер нь бүх нам, засаг татвар нэмэхгүй гэдэг ч нэмдэг. Бууруулах тухай бүгд амладаг ч яг эсрэгээр нь хийдэг. Үүний нэгэн жишээ гэвэл өнгөрсөн парламентын даргын явуулсан санал асуулга.
Ийм санал асуулга явуулсан УИХ-ын дарга Г.Занданшатар асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэлгүй байсаар ажлаа өгсөн. Өнөөдөр үүнийг хэлэлцэх нь байтугай өөрсдийн төсвийг тодотголоор нэмэгдүүлэх хэлэлцүүлэг өрнүүлж байна. Дараагийн жилийн төсвийг боловсруулж байх ёстой засаг он бөгсөнд төөсвөө нэмэх тухай, тэр дундаа 3 их наядаар нэмэхээр тусгажээ. Үүнийг эдийн засагт зарцуулахаас илүү шинээр бий болсон яам, агентлаг, түүний сайд, сэтэртэн, ажиллагсдын цалин, сандал ширээ, тансаг тавилга, машин унаанд зарцуулна. Ингэхийн тулд мэдээж нэг бол мөнгө хэвлэх нь ойлгомжтой болов. Татвар нэмэхгүй ч мөнгө хэвлэсний балгаар бий болсон инфляцийн гайгаар үнэ нэмэгдэж ариун цэврийн цааснаас хямдхан болсон төгрөг "жогорхой" болно. Дараагийн жилийн төсөвт харин синглчүүдийн татварыг суулгах вий!
JenniferChandler 2024-08-21 46.8.22.184
Харуулах боломжгүй.
DianaDrake 2024-08-21 109.248.55.165
Харуулах боломжгүй.
DawnJohnson 2024-08-21 45.84.176.37
Харуулах боломжгүй.
JodyMoore 2024-08-21 46.8.110.185
Харуулах боломжгүй.
AleshaRobinson 2024-08-21 109.248.54.186
Харуулах боломжгүй.
StaceyBrantley 2024-08-21 109.248.54.131
Харуулах боломжгүй.
LoriJohnson 2024-08-21 109.248.12.134
Харуулах боломжгүй.
HeatherHunt 2024-08-21 95.182.126.197
Харуулах боломжгүй.
MirandaChandler 2024-08-21 188.130.128.38
Харуулах боломжгүй.
TamikaJohnson 2024-08-21 188.130.143.149
Харуулах боломжгүй.
FeliciaSimon 2024-08-21 109.248.138.149
Харуулах боломжгүй.
TamekaLewis 2024-08-21 45.87.253.147
Харуулах боломжгүй.
RohiniKey 2024-08-21 46.8.107.220
Харуулах боломжгүй.
SuzanneGomez 2024-08-21 46.8.56.188
Харуулах боломжгүй.
ToniTorres 2024-08-21 46.8.22.86
Харуулах боломжгүй.
ElizabethJohnson 2024-08-21 109.248.13.70
Харуулах боломжгүй.
TamikaAllen 2024-08-21 45.15.73.203
Харуулах боломжгүй.
TanyaOlson 2024-08-21 45.11.21.102
Харуулах боломжгүй.
BenitaValenzuela 2024-08-21 188.130.220.5
Харуулах боломжгүй.
MariaRodriguez 2024-08-21 109.248.54.131
Харуулах боломжгүй.
DebPhillips 2024-08-21 45.15.73.203
Харуулах боломжгүй.
DianaMarchetti 2024-08-21 94.158.190.26
Харуулах боломжгүй.
SashaMaldonado 2024-08-21 45.90.196.132
Харуулах боломжгүй.
JessicaThomas 2024-08-21 45.87.253.242
Харуулах боломжгүй.
TiffanyRoberts 2024-08-21 109.248.128.71
Харуулах боломжгүй.
AmandaBrenner 2024-08-21 46.8.22.67
Харуулах боломжгүй.
LoriWilson 2024-08-21 94.158.190.26
Харуулах боломжгүй.
TiffanyBurden 2024-08-21 92.119.193.70
Харуулах боломжгүй.
LisaOlson 2024-08-21 188.130.189.39
Харуулах боломжгүй.
Зочин 2024-08-21 66.181.191.238
УБ хотын дүүргүүдийн татварын албаны хэлтсийн дарга, ахлах байцаагч нар нь мөнгийг бол тэрбум тэрбумаар , сая саяаар нь урамшуулал хэлбэрээр ард түмний төлсөн татвараас авдаг юм байна.
жирийн иргэн 2024-08-21 66.181.160.69
Их олон хүүхэд төрүүллээ гээд хувь хүний амьдралд ч дарамттай, цалин нь хүрэхгүй гээд ль улсад ч дамттай, хүүхдийн цэцэрлэг сургуулийн зардал, тэднтй хоолны мөнгийг ч хангалттай өгч чадахгүй, сургууль цэцэрлэгийн байрыг нь ч хангалттай барьж чадахгүй, харин Солонгос улсад л ирээдүйн ажиллах хүний нөөцийг нь бэлтгэж өгөхөөс цаашгүй ээ.
BrittanyBroussard 2024-08-21 188.130.143.245
Харуулах боломжгүй.
TiffanyPerry 2024-08-21 109.248.142.83
Харуулах боломжгүй.
MeganNelson 2024-08-21 109.248.205.139
Харуулах боломжгүй.
StephanieJohnson 2024-08-21 46.8.14.149
Харуулах боломжгүй.
HeatherEnglert 2024-08-21 45.84.177.66
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-08-21 202.9.40.166
тэнэглэлээ зогсоо! Харин наад татварын байцаагчид чинь урамшуулал авдаг бол тэрийгээ үтэр түргэн зогсоо эргүү минь!
Нэргүй 2024-08-21 66.181.160.59
1 эрд 2,5 эм ноогдож байхад яаж гэр бүлтэй болох вэ? Эргүү шаймий минь
Нэргүй 2024-08-21 202.21.126.67
Энэ эргүүтсэн хар төлгийг төрийн сэнтийнээс зайлуул.
Нэргүй 2024-08-21 103.212.162.39
gahai nohoi shig urjsen ulsuudiin umnuus gants biey humuus tulnu gej baihgui shuu bitgii gorid
Нэргүй 2024-08-21 124.158.107.60
Шаймий Гантөмөр багахан тэнэгтээрэй. Олон хүүхэдтэй гэр бүл түүнийгээ тэжээж чадна гээд л Бурхан зөвшөөрч байгаа шүү дээ. Харин ч Сингл -үүдээ харж үзмээр юм.
Зочин 2024-08-21 103.215.14.2
Татвар авах нь зөв. Яагаад? 30 нас хүрээд гэрлээгүй байгаа залуусаас хүүхэдгүйн татвар авах хэрэгтэй, тэр татвараас хүүхэдтэй залуу гэр бүлүүдэд дэмжлэг үзүүлэх нь нийгмийн ачааллыг тэнцвэржүүлж, залуусыг гэр бүл зохиох, хүүхэдтэй болоход түлхэц өгөх боломжтой. Бодлогын асуудал байгаа шүү.
Нэргүй 2024-08-21 103.168.34.62
битгий гуц, чиний зулбасгыг яахаараа би тэжээлцэх ёстой юм.
man_x 2024-08-21 202.55.191.194
Muusain amia bodson psdanuud torolt bagassanaar uls oron mohno. Avah ni zov
Нэргүй 2024-08-21 103.168.34.62
энэ ямар коммунист улс уу эргүү хүүрээ? Ардчилсан улсад хүн өөрөө хэзээ гэр бүл зохиох, хүүхэдтэй болох үгүйгээ сонгоно ОК?
Нэргүй 2024-08-21 103.212.117.82
Ёрын нөхдүүд төрд орж ёрын санаагаа хэрэгжүүлэх эхлэл нь энэ санаа байна даа синглүүдээс татвар авах санаа ёрын нөхдүүдээс ёрын л санаа үргэлж гарах жамтай тэднээс хэзээ ч зөв эрүүл сайхан гэгээлэг санаа гарахгүй жамтай тиймээс төрд ёрын нөхдүүд байх учиргүй даанч баг зүүж орчхоод байдаг яана даа
Zochin 2024-08-21 202.55.188.82
Синглүүдээс татвар авдаг байсан түүх бий
БЗХӨ 2024-08-21 202.131.230.90
өвчин тараасны тоогоор нь төлбөр авбал таарна
Нэргүй 2024-08-21 103.168.34.72
Олон хүүхэдтэй байхыг дэмжих гэж байгаа бол хүүхдийн мөнгөө л нэм.
Ганц ибе хүнээс татвар авна гэдэг чинь буруу шүү
Иргэн 2024-08-21 202.21.127.114
Олон хүүхэдтэй гэр бүлийн орлогын олж ирж байгаа эцэг эхчүүдээс хурааж авдаг ХХОАТ-ыг хүүхдийнх нь тооноос хамааруулан тодорхой хувиар хөнгөлөлт үзүүлдэг байх хэрэгтэй.
Хишигээ 2024-08-21 139.5.218.187
Өрхийн орлогод татвар ногдуулдаг болох нь үндэсний аюулгүй байдал, хөгжлийн талаасаа зөв бодлого юм. Хувиа хичээгч нарт таалагдахгүй л байх л даа. Татвар байцаагч нь төрийн тусгай албан үүрэг гүйцжтгэж байгаагийн хувьд авилгал_ хээл хахиулиас сэргийлэх, амьдралын баталгааг хангахын үүднээс урамшууллын систем байх ёстой. Бүх л улсад ийм байдаг. Зөв зүйлийг эерэгээр харцгааяв
Нэргүй 2024-08-21 66.181.177.222
ОДООГИЙН 100/40 ХУВИЙН ЦАЛИНГИЙН СИСТЕМЭЭС БОЛЖ АЖИЛ ХИЙХ ХҮН ОЛДОХГҮЙ ДЭЭРЭЭ БҮҮР АЖИЛ ЗОГСООХ ШИЙДВЭР БНА
МОНГОЛЫГ ЯАГААД ИНГЭЖ ХОРЛООД БГААН
Нэргүй 2024-08-21 103.212.117.82
хуучны арга байна буруу даа тийм хууль хэрэгжиж эхэлвэл маш буруу болно хэрвээ Синглүүдээс хүчээр татвар авах хууль баталвал
zochin 2024-08-21 64.119.31.179
Turiinhnii avaad baidag mungu ni ene bolj taarj bna uu?
Нэргүй 2024-08-21 66.181.181.176
Лхагваа Нарантөгс алдаатай бичдэг хэвээрээ шив, хахаха.
Zochin 2024-08-21 202.55.191.130
Gantumur ardchilsan namiin yarij baisnaas shal esreg zuil yariad yavzan. Ygaasaa syl hun, ardiin namiin yatgalgaar l yaria biz
zochin 2024-08-21 103.11.195.34
ene erguu yum nuguu belenchleed surtsan p***a tsarailtsan mal shig urjdeg orkuudiigaa buur yum tuluulehguin l tee muu har hotjij chadaagui l*****n ork chin. tuulai shig urjdeg tarhi tolgoi baihgui mal adguusaa hotoos avaad zailtsgaagaarai, ulaanbaatar hot niigmiin hog shaariig tsugluuldag gazar bish shuu, orkuudiin belcheeriin gazar bish shuu muu har novshnuudaa. minii hotoos zailaarai