Сүүлийн жилүүдэд зайлшгүй анхаарах, цэгцлэх хэрэгцээ шаардлага үүсээд буй асуудлын нэг нь оршуулгын зан үйл болоод байна. Хотжилт нэмэгдэж байгаа энэ үед нийслэлийн өнгө үзэмж, иргэдийн эрүүл мэнд, байгальд ээлтэй байх зэргийг бодож, оршуулгын зан үйлийг орчин үетэйгээ зохицуулан өөрчлөх, хэрэгцээ шаардлага зайлшгүй үүсчээ. Хот суурин газар олшроогүй цаг үед хүн бүр, бурхан болоочоо хүссэн газраа оршоож ирсэн. Тиймээс монголчууд өнөөдөр оршуулгын газартай хаяа залган амьдарч буй. Өдгөө нийслэлийг тойрсон 20 гаруй байршилд оршуулгын газар байдаг аж. Энэ нь хотын өнгө үзэмж цаашлаад байгальд, хүний эрүүл мэндэд гээд олон сөрөг үр дагаврыг бий болгосоор байна. Тухайлбал нэг шарил, хөрсөнд задрахдаа 30 гаруй жил болдог аж. Монгол Улсын хэмжээнд оршуулгын газрын зориулалттай 1512 га талбай бүхий газар байдаг. Газрын тухай хуулиар газар олголтыг тухайн сум, дүүргийн Засаг дарга нар олгодог байна. Гэвч сүүлийн жилүүдэд буяны зан үйл хийдэг бизнесийн байгууллагууд олширсон нь оршуулгын газрыг тэлэхэд нөлөөлж байгааг мэргэжилтнүүд хэлж байна.
Улсын бүртгэлд, оршуулгын үйлчилгээ эрхэлнэ гэсэн чиглэлтэй 69 компани хуулийн этгээд байгаагаас нийслэлд 30 орчим нь бүртгэлтэй байдаг аж. Үүнээс 20 орчим нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байна.
Энэ талаар “Буяны зан үйлийн холбоо” ТТБ-ын гүйцэтгэх захирал С.Аригуун "Монгол Улсын нийт хүн амын талаас дээш хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна. Үүнийгээ дагаад нас баралт оршуулгын үйл ажиллагаа Улаанбаатар хот болон Төв аймгийн нутаг дэвсгэрийг хамарч байгаа.
Улсын хэмжээнд жилд 18 мянга орчим хүн нас барж байгаагаас нийслэлийн харьяалалтай найман мянга гаруй хүн нас бардаг гэсэн судалгаа бий.
Оршуулгын газрууд эзэнгүй, арчлалт хамгаалалт байдаггүй, үүн дээр ямар нэг зохицуулалт байхгүй. Тиймээс оршуулгын газрыг тонох, улмаар муухай харагдах, сэтгэлд сэвтэй, оршуулгын газар гэхээр айдастай, аюултай газар гэж ихэнх иргэд хардаг.
Гэтэл гадаадын улсуудад оршуулгын газруудыг илүү амар амгалан, тохитой, тайван, хүний сэтгэлийг тайвшруулах байдлаар зохицуулж, тохижуулсан байдаг. Харин Монгол Улсад энэ нь эсрэгээрээ байгаа юм.
Оршуулгатай холбоотой хууль эрх зүйн зохицуулалт үгүйлэгдэж байна. Үүнд холбогдох байгууллага, хүмүүс анхаарах хэрэгтэй байгаа юм. Мөн Монголчууд И-Монголиа системийг өргөн ашигладаг болсон. Тиймээс үүнийг нас баралт, оршуулгын тэтгэмж, нийгмийн даатгал, оршуулга хийсэн газрын мэдээлэл, үйлчилгээ үзүүлсэн компанийн мэдээлэлтэй уясан сан үүсгэх хэрэгцээ байна. Монгол Улсын архивд, иргэний нас барсан тухай л мэдээлэл байхаас, яаж нас барсан, хаана ямар газар, хэрхэн оршуулсан зэрэг талаарх мэдээлэл огт байдаггүй. 10 жил 20 жилийн дараа үр хүүхдүүд нь шарилаа эргээд олдоггүй асуудал маш их.
Мөн нас барсны гэрчилгээг авах асуудал одоог хүртэл механик, явдал суудал ихтэй хэвээр л байна. Үүнийг цахимжуулж, иргэдэд илүү хялбар түргэн шуурхай үйлчилгээ үзүүлдэг болох хэрэгцээ зайлшгүй тулгарч байна.
Буяны зан үйлийн үйлчилгээ үзүүлдэг газрууд олширсон нь, оршуулгын газрыг тэлэхэд нөлөөлж байна. Тодруулбал, шинжээ нээх үед талийгаачийг оршуулах зүгийн асуудал гарч ирдэг. Энэ үед тухайн лам, өөрийн хамаарал бүхий оршуулгын газартай компанийг зааж чиглүүлдэг гэсэн гомдлыг иргэд ярьдаг. Тиймээс, зүг чигийн тухай нэгдсэн ойлголтыг олон нийтэд өгөх хэрэгтэй. Цаашлаад жижиг зан үйлүүд, байгальд яаж ээлтэй байх вэ, хэрхэн оршуулгаа хүндрэл бэрхшээлгүй, энгийн минимал хийж болох вэ, орчин цагтай яаж хуучны зан үйлийг уялдуулах зэрэг асуудалд анхаарах шаардлагатай байна” гэсэн юм.
Далан давхрын оршуулгын газар нь Чингэлтэй дүүргийн суурьшлын бүс, Дэнжийн мянгын хүнсний захтай зэрэгцэн оршдог. Иймд 2022 онд нийслэлээс, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл талаасаа тус газарт “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын үйлчилгээний нэгдсэн төвийг” байгуулах санаачилгыг гаргасан. Үүний хүрээнд тухайн шарил байсан газрыг бурхан болоочийг хүндэтгэх дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил хийгдэж байгаа аж. Уг төсөл одоогоор нийт 70 га талбайн 10 га-д нь эхэлжээ. Эхний шатанд хоёр га талбайд тухайн талбайгаас гаргасан талийгаачдын чандрыг мөнхөлж байршуулан, дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулсан байна. Цаашлаад дээр дурдсан 10 га талбайг тохижуулан, оршуулгын үйлчилгээний цогцолбор төв байгуулахаар төсөл санаачлан ажиллаж байгаа талаар “Буяны зан үйлийн холбоо” ТТБ-ын гүйцэтгэх захирал С.Аригуун хэлэв.
Буддын шашинтай Азийн орнууд 80-90 хувьтай чандарлах зан үйл хийдэг аж. Газар нутаг багатай орнуудын хувьд бараг 100 хувь чандарладаг байна. Үүнийг ч хууль, журамдаа нийцүүлэн зохицуулж өгсөн байдаг.
Оршуулгын ёслол бол тухайн улс орныхоо онцлог, уламжлалаас шалтгаалдаг ч сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа байгальд экологид ээлтэй хэлбэрийг сонгодог болсон гэнэ. Үүний жишгээр Монгол Улсад энэ чиглэлд хууль, эрх зүйн зохицуулалт шаардлагатай байна.
JenniferChandler 2024-08-21 46.8.22.184
Харуулах боломжгүй.
DianaDrake 2024-08-21 109.248.55.165
Харуулах боломжгүй.
DawnJohnson 2024-08-21 45.84.176.37
Харуулах боломжгүй.
ConnieLong 2024-08-21 46.8.106.65
Харуулах боломжгүй.
MelanieFrye 2024-08-21 46.8.223.153
Харуулах боломжгүй.
MaritzaMitchell 2024-08-21 109.248.54.186
Харуулах боломжгүй.
JodyMoore 2024-08-21 46.8.110.185
Харуулах боломжгүй.
AleshaRobinson 2024-08-21 109.248.54.186
Харуулах боломжгүй.
StaceyBrantley 2024-08-21 109.248.54.131
Харуулах боломжгүй.
HeatherHunt 2024-08-21 95.182.126.197
Харуулах боломжгүй.
MirandaChandler 2024-08-21 188.130.128.38
Харуулах боломжгүй.
TamikaJohnson 2024-08-21 188.130.143.149
Харуулах боломжгүй.
FeliciaSimon 2024-08-21 109.248.138.149
Харуулах боломжгүй.
TamekaLewis 2024-08-21 45.87.253.147
Харуулах боломжгүй.
SuzanneGomez 2024-08-21 46.8.56.188
Харуулах боломжгүй.
ToniTorres 2024-08-21 46.8.22.86
Харуулах боломжгүй.
ElizabethJohnson 2024-08-21 109.248.13.70
Харуулах боломжгүй.
TanyaOlson 2024-08-21 45.11.21.102
Харуулах боломжгүй.
MariaRodriguez 2024-08-21 109.248.54.131
Харуулах боломжгүй.
DianaMarchetti 2024-08-21 94.158.190.26
Харуулах боломжгүй.
TiffanyRoberts 2024-08-21 109.248.128.71
Харуулах боломжгүй.
AmandaBrenner 2024-08-21 46.8.22.67
Харуулах боломжгүй.
LoriWilson 2024-08-21 94.158.190.26
Харуулах боломжгүй.
TiffanyBurden 2024-08-21 92.119.193.70
Харуулах боломжгүй.
LisaOlson 2024-08-21 188.130.189.39
Харуулах боломжгүй.
TiffanyPerry 2024-08-21 109.248.142.83
Харуулах боломжгүй.
MeganNelson 2024-08-21 109.248.205.139
Харуулах боломжгүй.
StephanieJohnson 2024-08-21 46.8.14.149
Харуулах боломжгүй.
HeatherEnglert 2024-08-21 45.84.177.66
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-08-21 202.21.126.30
Ил тавихыг хатуу хориглох. Улсын чанартай болох орон нутгийн чанартай хотуудад бол заавал чандарладаг болгох хууль гаргаад мөрдүүлэх нь зөв дөө. Мэдээж хөдөө суманд бол хэцүү. Гэхдээ ил тавихыг хуулиар хориглох хэрэгтэй.
Нэргүй 2024-08-21 202.126.90.220
Оршуулгын ажлыг ёс заншлаа дагаж хийдэг болохоос биш хуулиар зохицуулна гэж юу байх вэ дээ
Нэргүй 2024-08-21 66.181.160.9
1930, 40 өөд оноос л эхэлж ажлын цаг зав, автомашины хэрэглээтэй холбоотойгоор зөвхөн сондгой өдрүүдэд оршуулах болсон түүхтэй гэсэн шүү, үүнийг ч гэсэн эргэж харж засч залруулах хэрэгтэй санагддаг. бурхан шашны байгууллага ч гэсэн санаачлагатай байх хэрэгтэй.
Нэргүй 2024-08-21 103.212.117.82
Буяны зан үйл бохир бизнесийн зан үйл болсон харагдах хүний эмзэг хэцүү байгаа байдал дээр нь дөрөөлсөн элдвийн зохиомол бизнес үйл болоод байх шиг үлдэж байгаа хүмүүст нь хүндрэл чирэгдэл багатай байдлаар үдэх зан үйлтэй л байвал зүгээр юмсан
Нэргүй 2024-08-21 202.179.27.239
чандарлах нь хамгийн зөв арга
иргэн 2024-08-21 202.9.46.155
ОРШУУЛГЫН БИЗНЕС ХЭТЭРХИЙ ЦЭЦЭГЛЭЖ ТЭД БАЯЖИЖ , ИРГЭД ХООСОРЧ БАЙНА….МОНГОЛЧУУД ОРШУУЛГЫНХАА ЗАРДЛЫГ ДИЙЛЭХЭЭ БОЛЬЖ БАЙНА… ОРШУУЛАХ ГАЗАРАА ХУДАЛДАЖ АВМААРГҮЙ БАЙНА..
Зочин 2024-08-21 103.212.117.82
газар шороогоо эрүүл байлгая гэвэл төр нь тэр чандарладаг үйлчилгээгээ маш хямд болгох хэрэгтэй байх оо бас тэр төхөөрөмжөө нэмэгдүүлсэн нь дээр хүмүүс бид сэтгэлгээ сүсэг бишрэлээ бага зэрэг өөрчилсөн дээр байх оо оршуулгын газрын хажуугаар өнгөрөхөд хэцүү эвгүй л санагддаг оршуулах үйлчилгээг маш хямд болгомоор юм шиг шашныхан хүн арддаа зөв нөлөөлбөл зүгээрсэн
Нэргүй 2024-08-21 103.168.34.98
mash zuv zuitei zuil hunduj bichej..mash olon asuudal bgaa..bygdiih munguur harj hemjdeg bolj..boldoggui zuil uul ni baidag..
Зочин 2024-08-21 122.201.31.187
Манай нэг танил маань өөд болсон хүний оршуулгын үйлчилгээний төлбөрт 30-аад сая төгрөг зарцуулсан тухайгаа ярьж байсан. Үүнээс үзвэл, бид ер нь хэний газар нутаг дээр амьдраад байнаа. Цэрэг эрс маань хэний газар нутгийг манаад байнаа. Мөнгөгүй хүмүүс нь тэгээд яана гэсэн үг үү.
Нэргүй 2024-08-21 202.21.126.30
Арай ч дээ. Худлаа байлгүй дээ
Зочин 2024-08-21 103.212.118.242
чандарлах, хөнгөн
Нэргүй 2024-08-21 66.181.191.210
Талийгч болсон хүнээ маш олон хоног эмнэлгийн морогт байлгах нь муухай санагддаг 1,2 хоног байлгд газартаа шингээх нь зөв цагаалга гэж утгаа алдалаа бөөн баяр болж буй мэт бдг ширээ дүүрэн юмс ер оршуулганы идээнээс хүн цэрэвдэгшд дам хэлвэл бузартах гэж ярьдаг тиймээс хаягдал гаргахгүйгээр хөнгөн хоол цай нтр гэж дэмийрэхгүйгээр зөвхөн бресээр цагаалгаа хийгээд дуусгаж бьл ямар вэ