Геополитикийн тэнцвэрийг өөрчлөх сонгууль

Геополитикийн тэнцвэрийг өөрчлөх сонгууль

Геополитикийн тэнцвэрийг өөрчлөх сонгууль

Шри Ланкын ерөнхийлөгчийн сонгууль есдүгээр сарын 21-нд болно. Энэ удаагийн сонгуульд 39 нэр дэвшигч өрсөлдөж буй нь түүхэн дээд үзүүлэлт юм. Хамгийн сүүлд 2019 оны сонгуулиар 35 нэр дэвшигч өрсөлдөж байв.

Нэр дэвшигчдийн кампанит ажил үргэлжлэхтэй зэрэгцээд Энэтхэг, Хятадын сөргөлдөөн анхаарал татаж байна. Тодруулбал, шинэ ерөнхийлөгчийн баримтлах бодлого нь ирээдүйд Энэтхэг, Хятад гэсэн том гүрнүүдтэй харилцах харилцааг нь тодорхойлох юм.

Шри Ланкын гадаад өр дээд хэмжээндээ хүрснээр 2022 онд дампуурлаа зарлан, олон улсын төлөлтөө зогсоосон. Энэ үеэс хойш эдийн засгийн хамгийн хүнд хямралыг шри ланкачууд даван туулж байна. Нэгэн цагт давамгай эрх мэдэлтэй байсан Ражапакса олон нийтийн эсэргүүцэл, санхүүгийн хямралын улмаас эрх мэдлээсээ унав.

39 нэр дэвшигч дундаас хамгийн их анхаарал татаж буй өрсөлдөгч бол дайны үеийн алдарт удирдагч Махинда Ражапаксагийн хүү Намал Ражапакса юм.

Сонирхуулахад, Махинда Ражапакса нь өмнөх ерөнхийлөгч Готабаяа Ражапаксагийн ах бөгөөд ерөнхийлөгч, ерөнхий сайдаар ажиллаж байсан туршлагатай. Ах дүү Ражапаксагийн засаглал Шри Ланкын өнөөгийн уналтын үндэс суурийг тавьсан ч гэж хэлэлцэх нь бий. Тэдний дүү Басил Ражапакса нь мөн Шри Ланкын Сангийн сайдаар ажиллаж байв.

Өдгөө уналтад ороод буй Ражапакса овгийг сэргээхээр Намал Ражапакса нэр дэвшиж байна. Тэрбээр 38 настай.

Одоогийн ерөнхийлөгч Ранил Викремесингх мөн нэр дэвшиж байна. Тэрбээр таван жил хамтран ажилласан Үндэсний нэгдсэн намаа төлөөлөх бус бие даан нэр дэвшчээ. Мөн Самаги Жана Балавегая намаас Сажит Премадаса, Үндэсний ардын хүч намаас Анура Кумара Дисанаяке зэрэг онцлох нэр дэвшигчид байна.

Шинжээчдийн үзэж буйгаар сонгуулийн дүн нь тус улсын бүс нутгийн хүчирхэг хоёр хөршийн хоорондох геополитикийн тэнцвэрт байдлыг өөрчлөх болно. Ялангуяа Үндэсний ардын хүч намаас нэр дэвшиж буй Анура Кумара Дисанаяке гарч ирвэл их зүйл өөрчлөгдөх аж.

Нарендра Моди парламентын сонгуульд олонхийн суудал алдаж, шейх Хасина унасны дараа Энэтхэг, Бангладешийн харилцаа хурцадсан. Энэ мэт бүс нутагт тохиолдсон улс төрийн гэнэтийн үйл явдлуудаас улбаалаад Энэтхэг улс Шри Ланкын сонгуулийг анхааралтай ажиглаж буй нь ойлгомжтойг шинжээчид онцолж байна.

Ерөнхийлөгч Викремесингхэгийн хувьд геополитикийн харилцааг нарийн удирдан зохион байгуулдаг удирдагч гэж яригддаг. Тэрбээр Ираны удирдагчийг хүлээн авах, Улаан тэнгист хуситуудын эсрэг үйл ажиллагаа явуулж буй АНУ-ыг дэмжих зэргээр мөргөлдөөнтэй улс орнуудтай ч найрсаг харилцаа тогтоож чаддагаа харуулсан.

Мөн тэрбээр эргэлзээгүй Энэтхэгийг дэмжигч хандлагатай. Энэтхэгийн рупитэй валютын интеграцчлал хийх төлөвлөгөөг сурталчилсан зэрэг түүний санаачлага нь Премадаса зэрэг сөрөг хүчний эсэргүүцэлтэй тулгарсан юм. Үндсэндээ Энэтхэгийн хувьд энэ сонгууль тоглоомыг өөрчлөх сонгууль болж байна. Энэтхэг улс одоогийн ерөнхийлөгч Викрмесингхе болон өмнө нь ноёрхож байсан Ражапакса овгийн аль алинтай нь хамтран ажилласан урт удаан бөгөөд ээдрээтэй түүхтэй.

Түүнчлэн Хятад, Шри Ланкын харилцаа энэ сонгуулийн дараачаас хэрхэх вэ гэдэг ч сонирхолтой асуулт хэвээр байна. Хятад улсын барьсан Хамбантота боомтыг Хятадын төрийн өмчит компанид 99 жилийн хугацаатай түрээслэх маргаантай асуудалд ногоон гэрэл асаасан хүн нь ерөнхийлөгч Викремесингхе. Тэрбээр 2017 онд ерөнхий сайдын хувиар энэ шийдвэрийг гаргасан нь дотоодын ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан юм.

Ирэх сард аль ч нэр дэвшигч ялсан Хятад улс оролцох хүсэлтэй байна гэдэг нь тодорхой. АНУ-ын Энх тайвны хүрээлэнгийн зочин шинжээч Ниланти Самаранаякегийн хэлснээр “Хоёр талын харилцаа бэхэжсэн.

Хятад нэгэнт Шри Ланкад гүнзгий нэвтэрсэн. Удирдагч өөрчлөгдлөө гээд түүний стратегийн үндэс суурийг тасалдуулах магадлал багатай” аж.

Үндэсний нэгдсэн нам ялсан тохиолдолд Энэтхэг улс болгоомжлонгуй хандах бол Хятад улс үүнийг бүс нутагт оролцоогоо нэмэгдүүлэх боломж гэж харах юм. Тус нам нь Энэтхэгийн гадаад харилцаагаа зохицуулах шинэ бөгөөд тодорхойгүй динамик болно гэдгийг Ниланти Самаранаяке хэлж буй. Викремесингхегийн Хятадтай ойр дотно харьцдаг байдал нь Энэтхэгийн хувьд гол өргөс.

Үндэсний нэгдсэн нам ялбал энэ нь Шри Ланкын түүхэн дэх шинэ хөгжил болоод зогсохгүй гадаад харилцааны арга барилд ч тодорхой өөрчлөлтүүд гарна гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр, Шри Ланкын хувьд аливаа эвсэлд нэгдэхгүй, олон талт байдлыг баримтлах нь илүү ашигтай ч байж болно. Бүх улс оронтой аль болох найрсаг харьцах замаар эдийн засгийн хөшүүрэг олж авахыг хичээх нь Шри Ланкын тэргүүлэх чиглэл болох юм.

Эх сурвалж: SCMP, AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JenniferChandler 2024-08-21 46.8.22.184

Харуулах боломжгүй.

Avatar

DianaDrake 2024-08-21 109.248.55.165

Харуулах боломжгүй.

Avatar

DawnJohnson 2024-08-21 45.84.176.37

Харуулах боломжгүй.

Avatar

MaritzaMitchell 2024-08-21 109.248.54.186

Харуулах боломжгүй.

Avatar

JodyMoore 2024-08-21 46.8.110.185

Харуулах боломжгүй.

Avatar

AleshaRobinson 2024-08-21 109.248.54.186

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyBrantley 2024-08-21 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherHunt 2024-08-21 95.182.126.197

Харуулах боломжгүй.

Avatar

MirandaChandler 2024-08-21 188.130.128.38

Харуулах боломжгүй.

Avatar

TamikaJohnson 2024-08-21 188.130.143.149

Харуулах боломжгүй.

Avatar

FeliciaSimon 2024-08-21 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

TamekaLewis 2024-08-21 45.87.253.147

Харуулах боломжгүй.

Avatar

RohiniKey 2024-08-21 46.8.107.220

Харуулах боломжгүй.

Avatar

SuzanneGomez 2024-08-21 46.8.56.188

Харуулах боломжгүй.

Avatar

ToniTorres 2024-08-21 46.8.22.86

Харуулах боломжгүй.

Avatar

ElizabethJohnson 2024-08-21 109.248.13.70

Харуулах боломжгүй.

Avatar

TanyaOlson 2024-08-21 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

BenitaValenzuela 2024-08-21 188.130.220.5

Харуулах боломжгүй.

Avatar

MariaRodriguez 2024-08-21 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

DebPhillips 2024-08-21 45.15.73.203

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyRoberts 2024-08-21 109.248.128.71

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaBrenner 2024-08-21 46.8.22.67

Харуулах боломжгүй.

Avatar

LoriWilson 2024-08-21 94.158.190.26

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyBurden 2024-08-21 92.119.193.70

Харуулах боломжгүй.

Avatar

LisaOlson 2024-08-21 188.130.189.39

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyPerry 2024-08-21 109.248.142.83

Харуулах боломжгүй.

Avatar

MeganNelson 2024-08-21 109.248.205.139

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-21 47.227.179.89

манай Эби очиж туслах хэрэгтэй юм байна.

Avatar

HeatherEnglert 2024-08-21 45.84.177.66

Харуулах боломжгүй.

Avatar

ybitsaniXUXDUG GAYBOLJ 2024-08-21 216.38.195.74

AIMSHIGTAI

Avatar

---## ynselzxgyiV, xritsxgyiyj 2024-08-21 216.38.195.74

BOOVJNI UTUN XARLALTTAIV

Avatar

-1; 2024-08-21 216.38.195.74

mdr

Avatar

y 2024-08-21 216.38.195.74

atd

Avatar

gadniy gytaj cyyxyy keni,+Opni 2024-08-21 216.38.195.74

-shinjlgeegyi opugoon yy,
NEGTEI SHAALTSDAG? Uryylv+ b*** XARLALTTAI VIRUStyyraltaar UBDULTUUr?
GADNi XYNui XOOL+ UTUN TOLGOIT +XUXDUG GAY AIMSHIGTAI,daryitai;

Avatar

xuutsulduxuig demjlee elbegeepk? 2024-08-21 216.38.195.74

– AlsnEr; xsgyi CJ##| txcg? # yridcjln 8

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж