"Цэцэрлэгийн бүртгэлийн мессэж өнөөдрийн дотор очих ёстой"

"Цэцэрлэгийн бүртгэлийн мессэж өнөөдрийн дотор очих ёстой"

"Цэцэрлэгийн бүртгэлийн мессэж өнөөдрийн дотор очих ёстой"

Цэцэрлэгийн хүүхэд болон нэгдүгээр ангийн сурагчдын элсэлтийн бүртгэл цахимаар явагдаж буй. Үүнтэй холбоотойгоор бага насны хүүхдүүдтэй эцэг эхчүүдийн дунд олон асуулт гарч байна.  Тиймээс цахим бүртгэлтэй холбоотой асуудлаар "E-Mongolia" цахим үйлчилгээний нэгдсэн порталын Салбар дундын зохицуулалтын газрын шинжээч Б.ДУЛАМСҮРЭНгээс тодрууллаа. 


-Цэцэрлэгийн бүртгэлээс эхэлье. Эцэг, эхчүүд хүүхдүүд бүртгүүлэх хүсэлт гаргасан ч ямар ч хариу ирэхгүй байгаа талаар, хүсэлт амжилттай болсон талаар мэдээлэл цахим хаяг болон гар утсанд нь ирэхгүй байна гэх саналыг хэлж байна. Хүсэлт гаргасан хүн бүрд хариу очих уу?

-Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах бүртгэлийн нэгдүгээр шат энэ сарын 1-18-ны хооронд болоод дууссан. Хүсэлт гаргасан иргэдийн хариу наймдугаар сарын 19-21-нд иргэдийн гар утсанд мессэжээр очих ёстой. Мөн И-Монголиа цахим хаяг руу орж нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүн гэсэн үйлчилгээнээс хариуг харах боломжтой байгаа. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн дотор иргэдийн бүртгэлтэй гар утасны дугаарт хүсэлтийн хариу очно гэсэн үг. Наймдугаар 19-ний өдөр ихэнх хүмүүсийн хүсэлт хянагдаж байгаа төлөвт байсан. Харин  энэ сарын 20-нд Нийслэлийн боловсролын ерөнхий газраас тодруулахад хүсэлт гаргасан бүх хүний хуваарилалт хийгдээд дууссан. Мессэжийг илгээж эхэлсэн гэх хариу өгсөн.

-Нийт хэчнээн хүүхэд цэцэрлэгт хамрагдах хүсэлт гаргасан бэ?

-Нийслэлийн хэмжээнд нийт 2-5 насны цэцэрлэгт хамрагдах шаардлагатай 142 мянга гаруй хүүхэд байгаа статистик гарсан. Нэгдүгээр шатны бүртгэлээр 104 мянга орчим хүүхэд элсэх хүсэлт гаргасан байна.

-Цэцэрлэгийн хуваарилалтад гомдол, саналтай эцэг, эх байвал хаана хандах нь зүйтэй вэ?

-Нийслэлийн боловсролын газарт хандана. Цэцэрлэгийн бүртгэлийн энэ жил гурав дахь удаагаа цахимаар зохион байгуулж байгаа учраас эхний жилтэй харьцуулахад гомдол, санал харьцангуй бага ирж байна. Гар утсандаа аппликейшны шинэчлэлт татаагүйгээс хүсэлт амжилтгүй болсон, алдаа заасан цөөн тохиолдол гарсан. Тэр бүрд аппликейшнтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж, заавар зөвлөгөөг өгч ажиллаж байна.

-Мөн нэгдүгээр ангийн сурагчдын бүртгэл цахимаар хийгдэж байгаа. Сурагчдын сургуулийн хуваарилалт дууссан уу?

-Нэгдүгээр ангийн тухайд наймдугаар сарын 12-ноос бүртгэл эхэлсэн бөгөөд 25-нд бүртгэл хаагдана. Энэ бүртгэл улс даяар явагдаж байгаа. Энэ жил нэгдүгээр ангид элсэн суралцах 77 мянга гаруй хүүхэд байгаагаас одоогоор 23 мянга орчим хүүхэд элсэх хүсэлтээ баталгаажуулсан.

Цахим хүсэлтийн тухайд систем гацсан, аппликейшн алдаа заасан нэг ч тохиолдол гараагүй.

Хүсэлт илгээгдсэн даруйд хүсэлт амжилттай илгээгдлээ гэсэн бичиг гарна. Буцаад цэцэрлэг болон, нэгдүгээр ангийн бүртгэл хэсэг рүү орохоор сурагчдын тухайд түүх харах, цэцэрлэгийн хувьд илгээсэн хүсэлт харах гэсэн хэсэг бий. Тэдгээр товч дээр дарж мэдээллээ харах боломжтой.

Олон мянган хэрэглэгч хандаж байгаа учир мессэж удаж очиж магадгүй. Ямартай ч өнөөдөртөө багтаж хүсэлт гаргасан хүмүүсийн утсанд цэцэрлэгийн бүртгэлийн хариу очно.

Хүсэлтийн хариуг боловсролын газраас явуулдаг учир бид хэзээ дуусна гэдгийг шууд цаг зааж хэлэх боломжгүй. И-Монголиа дээрх бүртгэлтэй дугаараа зөв бичсэн л бол хүсэлт гаргасан хүн бүрд хариу очно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

AshleyDavis 2024-08-21 46.8.56.215

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferChandler 2024-08-21 46.8.22.184

Харуулах боломжгүй.

Avatar

DianaDrake 2024-08-21 109.248.55.165

Харуулах боломжгүй.

Avatar

DawnJohnson 2024-08-21 45.84.176.37

Харуулах боломжгүй.

Avatar

ConnieLong 2024-08-21 46.8.106.65

Харуулах боломжгүй.

Avatar

JodyMoore 2024-08-21 46.8.110.185

Харуулах боломжгүй.

Avatar

AleshaRobinson 2024-08-21 109.248.54.186

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyBrantley 2024-08-21 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

LoriJohnson 2024-08-21 109.248.12.134

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherHunt 2024-08-21 95.182.126.197

Харуулах боломжгүй.

Avatar

MirandaChandler 2024-08-21 188.130.128.38

Харуулах боломжгүй.

Avatar

TamikaJohnson 2024-08-21 188.130.143.149

Харуулах боломжгүй.

Avatar

FeliciaSimon 2024-08-21 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

TamekaLewis 2024-08-21 45.87.253.147

Харуулах боломжгүй.

Avatar

SuzanneGomez 2024-08-21 46.8.56.188

Харуулах боломжгүй.

Avatar

ToniTorres 2024-08-21 46.8.22.86

Харуулах боломжгүй.

Avatar

ElizabethJohnson 2024-08-21 109.248.13.70

Харуулах боломжгүй.

Avatar

TamikaAllen 2024-08-21 45.15.73.203

Харуулах боломжгүй.

Avatar

TanyaOlson 2024-08-21 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

MariaRodriguez 2024-08-21 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

DianaMarchetti 2024-08-21 94.158.190.26

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaBrenner 2024-08-21 46.8.22.67

Харуулах боломжгүй.

Avatar

AnitaGreen 2024-08-21 194.32.229.211

Харуулах боломжгүй.

Avatar

LoriWilson 2024-08-21 94.158.190.26

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyBurden 2024-08-21 92.119.193.70

Харуулах боломжгүй.

Avatar

LisaOlson 2024-08-21 188.130.189.39

Харуулах боломжгүй.

Avatar

CynthiaWoods 2024-08-21 46.8.110.16

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyPerry 2024-08-21 109.248.142.83

Харуулах боломжгүй.

Avatar

MeganNelson 2024-08-21 109.248.205.139

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieJohnson 2024-08-21 46.8.14.149

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherEnglert 2024-08-21 45.84.177.66

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж