Харуулууд суулт зарлаагүй гэлээ

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Харуулууд суулт зарлаагүй гэлээ

“НИК” компанийн харуулууд  суулт зарласан гэсэн мэдээлэл манайд ирсэн талаар мэдээлсэн. Олны нэрлэж заншсанаар “НИК”-ийн Толгойт дахь агуулахад ажилладаг харуулуудыг ажлаас нь халж, харуул манаагаа гэрээт хамгаалалтын албаар гүйцэтгүүлэх гэсэн тул ийнхүү эсэргүүцлээ илэрхийлжээ гэсэн мэдээлэл ирээд байсан юм. Энэхүү агуулах “Петровис трэйд” компанийн харьяалалд байдаг. Тус компанийн зүгээс дээрх мэдээллийг няцааж байр сууриа илэрхийлэхийг хүссэн учраас агуулахыг эрхлэгч Я.Гэрэлтээс тодрууллаа. Тэрбээр тус агуулахад ямар нэгэн зүйл болоогүй, ажил хэвийн явж байгаа гэлээ. Эднийх 22 харуултай, одоо бүгд ажиллаж байгаа юм байна. Гэхдээ ер нь бол харуул хамгаалалтаа гэрээт албаар гүйцэтгүүлэх талаар яригдаж байгаа, гэхдээ одоогоор шийдсэн зүйл үгүй, ганц ч хүн ажлаас нь халаагүй байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж