Японы ерөнхий сайд Фүмио Кишида эрх баригч намын даргын сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэний дараа түүний орыг хэн залгамжлах вэ гэдэг асуулт үүссэн. Түүний орыг залгамжлан ерөнхий сайд болох хүсэлтэй байгаагаа Японы засгийн газрын одоогийн болон хуучны хэд хэдэн албан тушаалтан мэдэгдсэн билээ.
Горилогсдын хэн нь ерөнхий сайд болох өндөр магадлалтайг урьдчилсан байдлаар тодруулахаар Киодо агентлаг Бямба гаригаас хойш гурван өдрийн турш улс даяар санал асуулга явуулжээ. Санал асуулгын дүнг Батлан хамгаалахын сайд асан Шигэрү Ишиба 25.3 хувиар тэргүүлжээ. Иргэд түүнийг Кишидаг залгамжлахад хамгийн тохиромжтой хүн гэж үзэж байна. Түүний араас Байгаль орчны сайд асан Шинжиро Коизүми 19.6 хувиар, Эдийн засгийн аюулгүй байдлын сайд Санаэ Такаичи 10.1 хувиар удаалав.
Харин Либерал ардчилсан намын дэмжигчдийн дунд явуулсан санал асуулгыг Шинжиро Коизүми 24.2 хувиар тэргүүлж, Ишиба 21 хувийн саналаар хоёрдугаарт оржээ.
Японыг хэдэн арван жил тасралтгүй удирдсан Либерал ардчилсан нам 500 сая иен буюу 3.4 сая ам.долларын авлигын хэрэгт өнгөрсөн онд холбогдсон. Энэ хэргийн хариуцлагыг хүлээхийн тулд сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ Кишида зарласан билээ. Тэгвэл Кишида ерөнхий сайдын албан тушаалаа хүлээлгэж өгсөн ч эрх баригч намд итгэх итгэл сэргэхгүй гэж судалгаанд оролцогчдын 78 хувь нь хариулсан байна. Мөн санал асуулгад оролцогчдын 66.8 хувь нь Кишидаг намын дарга болон ерөнхий сайдын албан тушаалаасаа огцрох нь зүйтэй гэж үзжээ. Ердөө 25.4 хувь нь Кишидаг огцрох шийдвэр гаргах ёсгүй гэж үзэж байна.
67 настай Шигэрү Ишибагийн хувьд нам дотроо тийм ч өндөр нэр хүндтэй биш гэдэг. Өнөөг хүртэл тэр Либерал ардчилсан намыг удирдахаар дөрвөн ч удаа оролджээ.
Өдгөө 43 настай Шинжиро Коизүми нь 2001-2006 онд Япон улсыг харьцангуй өндөр үнэлгээтэй удирдаж байсан ерөнхий сайд асан Жүнитиро Коизүмигийн хүү юм. Харин санал асуулгын гуравдугаар байранд орсон Санаэ Такаичи нь эмэгтэй улстөрч бөгөөд хатуу үзэл баримтлалтай гэдгээрээ алдартай.
Эх сурвалж: JAPAN TODAY
JenniferChandler 2024-08-20 46.8.22.184
Харуулах боломжгүй.
DianaDrake 2024-08-20 109.248.55.165
Харуулах боломжгүй.
DawnJohnson 2024-08-20 45.84.176.37
Харуулах боломжгүй.
MaritzaMitchell 2024-08-20 109.248.54.186
Харуулах боломжгүй.
JodyMoore 2024-08-20 46.8.110.185
Харуулах боломжгүй.
AleshaRobinson 2024-08-20 109.248.54.186
Харуулах боломжгүй.
StaceyBrantley 2024-08-20 109.248.54.131
Харуулах боломжгүй.
HeatherHunt 2024-08-20 95.182.126.197
Харуулах боломжгүй.
MirandaChandler 2024-08-20 188.130.128.38
Харуулах боломжгүй.
TamikaJohnson 2024-08-20 188.130.143.149
Харуулах боломжгүй.
FeliciaSimon 2024-08-20 109.248.138.149
Харуулах боломжгүй.
TamekaLewis 2024-08-20 45.87.253.147
Харуулах боломжгүй.
RohiniKey 2024-08-20 46.8.107.220
Харуулах боломжгүй.
SuzanneGomez 2024-08-20 46.8.56.188
Харуулах боломжгүй.
ToniTorres 2024-08-20 46.8.22.86
Харуулах боломжгүй.
ElizabethJohnson 2024-08-20 109.248.13.70
Харуулах боломжгүй.
TamikaAllen 2024-08-20 45.15.73.203
Харуулах боломжгүй.
TanyaOlson 2024-08-20 45.11.21.102
Харуулах боломжгүй.
MariaRodriguez 2024-08-20 109.248.54.131
Харуулах боломжгүй.
TiffanyRoberts 2024-08-20 109.248.128.71
Харуулах боломжгүй.
AmberHill 2024-08-20 188.130.129.16
Харуулах боломжгүй.
AmandaBrenner 2024-08-20 46.8.22.67
Харуулах боломжгүй.
LoriWilson 2024-08-20 94.158.190.26
Харуулах боломжгүй.
TiffanyBurden 2024-08-20 92.119.193.70
Харуулах боломжгүй.
LisaOlson 2024-08-20 188.130.189.39
Харуулах боломжгүй.
TiffanyPerry 2024-08-20 109.248.142.83
Харуулах боломжгүй.
MeganNelson 2024-08-20 109.248.205.139
Харуулах боломжгүй.
HeatherEnglert 2024-08-20 45.84.177.66
Харуулах боломжгүй.
LoriAnderson 2024-08-20 46.8.107.131
Харуулах боломжгүй.
SueReichmann 2024-08-20 188.130.129.159
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-08-20 202.131.225.242
Зөв ийм үед Японыг цэргийн салбарыг удирдаж байсан хүн удирдана гэдэг цаанаа нэг юм хэлж байна гэсэн үг шүү. Саяхан манайд БХД сайд нь ирсэн. Японтой манайх батлан хамгаалах салбарт хамтрах хэрэгтэй. Ялангуя өөрсдөө хийхээр оролдож байгаа нисэх төхөөрөмжүүд дээрээ япон технологи ашиглаж хөгжүүлэх хэрэгтэй. Камиказе дроныг өндөр түвшинд хөгжүүлэх хэрэгтэй. Манайх шиг хүн ам цөөтэй улс муу юм боллоо гэхэд орос шиг хүнээр дайтаж чадахгүй тиймээс технологид суурилах хэрэгтэй.