"Хууль өөрчилж, төсвийн алдагдлыг нэмэгдүүлэхийг зөвшөөрөхгүй"

"Хууль өөрчилж, төсвийн алдагдлыг нэмэгдүүлэхийг зөвшөөрөхгүй"

"Хууль өөрчилж, төсвийн алдагдлыг нэмэгдүүлэхийг зөвшөөрөхгүй"

УИХ-ын гишүүн Ж.Золжаргалтай  цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-УИХ-аар Монгол Улсын 2024 оны төсөвт тодотгол оруулах асуудал хэлэлцэгдэж байна. Та энэ үйл явцыг хэрхэн дүгнэж байна?

-Шинэ Засгийн газар бүрдмэгц төсөвт тодотгол оруулах нь жам ёсны зүйл. Хамтарсан Засгийн газар байгуулагдсаны давуу талуудын нэг нь томоохон төсөл, хөтөлбөрүүд дээрээ маргалдаж цаг алдаж байхаар хамтраад хөдөлгөхийг зорьж байна. Тиймээс томоохон төслүүдийн бэлтгэл ажлын төсөв нэлээд орж ирж байна. Гэхдээ нөгөө талаасаа төсвийг хэт үрэлгэн байлгахгүйн тулд хэзээ, юуг хэрэгжүүлэх вэ гэсэн эрэмбэ дарааг тооцох ёстой. Миний хувьд томоохон төслүүдийн бэлтгэл ажлыг хийх нь зүйтэй. Гэхдээ олон төсөл хөтөлбөрийг нэгэн зэрэг эхлүүлж зөвлөх үйлчилгээ, ТЭЗҮ-д ихээхэн хэмжээний мөнгө зарцуулах нь тийм ч үр ашигтай байхгүй гэж үзэж байна. Энэ үйл явц нь эргээд төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх бодит эрсдлийг бий болгож байна. Янз бүрийн төсөл хөтөлбөрийн зөвлөх үйлчилгээ, ТЭЗҮ хийлгэхэд 450 тэрбум төгрөг болж байна. Өөрөөр хэлбэл, 2024 оны төсвийн тодотгол, 2025,2026 оны төсвийн хүрээнд гэсэн үг.

Тиймээс эдгээр ажлуудыг эрэмбэлж, яг одоо тулгамдаж байгаа бодитой хөрөнгө оруулалтадаа ашиглах боломж байгаа гэж харж байна.

-Монгол Улсын 2024 оны төсвийг өнгөрсөн жил хэлэлцэн баталж байх үед “Сонгуулийн жилд зориулж өндөр тэлэлттэй буюу 27 их наяд төгрөгийн төсөв баталлаа” гэж шүүмжилж байсан. Гэтэл одоо 30 их наяд болгож тэлэх гэж байна. Найман жил дангаараа засагласан МАН-д эрх мэдэл дутаад байсан учраас Хамтарсан Засгийн газар байгуулж байгаад төсвийг тэлж, тодотгох замаар  төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулна гэдэг нэг л үнэмшилгүй санагдаад байна л даа?

-Хамтарсан Засгийн газар байгуулагдсан учраас хариуцлагаа хамтарч хүлээнэ гэсэн үг. Хариуцлагаа хамтарч хүлээх учраас илүү зоригтой шийдвэр гаргах шийдэлд хүрсэн. Нэг талаасаа зориг гаргаж том төслүүдээ хөдөлгөх нь зөв. Харин шаардлагагүй төсөл, хөтөлбөрүүдээ танах нь зүйтэй. Энэ талаар санал олон гарсан. Хамтарсан Засгийн газар “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” үнэт зүйлд нэгдэж, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулсан гэдгийг ажлын хэсгийнхэн онцолж байгаа. Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудал, сорилтыг шийдвэрлэх, эдийн засгийн суурийг тэлэх эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэржилтийн томоохон төслүүдийг хурдтай, зоригтой, бодитой хэрэгжүүлж эхлэх үндсэн суурийг тавих учраас тал талаас нь хэлэлцэж байгаад ирэх дөрвөн жилд томоохон төслүүдээ ашиглалтад оруулсан, урагшлуулсан жил болгох зорилт тавьж ажиллаж байна. Олон жил ярьсан эргээд эдийн засгаа тэтгэх төслүүдээ урагшлуулах хэрэгтэй.

"ТӨСВИЙН АЛДАГДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЭРСДЛИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ"

-Та гишүүн болоогүй байхдаа, нам чинь засагт хамтраагүй байх үед төсвийн алдагдлыг бууруулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлдэг байсан. Гэтэл одоо төсөвт тодотгол хийхийг дэмжиж байна. Таны үзэл бодол өөрчлөгдсөн гэсэн үг үү?

-Төсвийн тогтвортой байдлын тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээг ДНБ-ийн 30 хувиас хэтрүүлэхгүй байлгах, байнгын шинжтэй, тогтмол гардаг төсвийн урсгал зардлыг эдийн засгийн багтаамжийн тодорхой хувиар хязгаарлах, нэгдсэн төсвийн суурь тэнцлийг ДНБ-ийн хоёр буюу түүнээс дээш хувийн ашигтай байлгаж, дотоод эдийн засгийн нөөц сууриас бүрдсэн тэнцвэржүүлсэн орлогын эх үүсвэрээр төсвийн зардлыг хязгаарлаж, суурь тэнцлийн ашгийг тооцох ба уг эх үүсвэрээр өрийн үндсэн төлбөрийг төлөх, Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр тооцох зэрэг өөрчлөлтүүдийг оруулахаар төслүүдийг боловсруулсан байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.2-т төсвийн алдагдлыг ДНБ-ний хоёр хувиас хэтрүүлэхгүй байхаар хуульчилсан буюу хязгаар тогтоож өгсөн. Мөн 6.1.4-т Монгол Улсын Засгийн газрын өр ДНБ-ний 60 хувиас ихгүй байх хязгаар байсан. Гэтэл УИХ 2024 оны зургадугаар сарын 5-ны өдөр баталсан хуулиар 6.1.2-т заасан тусгай шаардлагыг 2025 оны төсвийн жил хүртэл, 6.1.4-т заасан тусгай шаардлагыг 2025 оны төсвийн жилээс хэрэгжүүлнэ гэсэн заалт оруулсан байгаа юм. Энэ бол зайлшгүй залруулах ёстой алдаатай заалт болсон учраас Хууль зүйн байнгын хороонд саналаа хүргүүлсэн. Төсвийн зээлийн хязгаарт орон зай байгаа ч төсвийн алдагдлын хязгаартаа тулчихсан. Тиймээс хийсэн гэрээ, авсан зээлээ ашиглахын тулд төсвийн алдагдлыг хязгаараа нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. Үүний тулд төсвийн орлогоосоо зарлагаа хасаад зөрүү нь хоёр хувиас хэтрэхгүй байх ёстой учраас нийт зарлагаасаа зээлийн санхүүгийн зардал болон, үнэт цаасны санхүүгийн зардлыг хасах замаар зарлагаа багасгаж, суурь зардал гэх шинэ нэр томъёо оруулж ирсэн.

Энэ бол төсвийн тогтвортой байдалд оруулж байгаа томоохон өөрчлөлт учраас заавал төсвийн алдагдлын хувь хэмжээг сулруулах шаардлагагүй гэсэн саналыг олон гишүүн илэрхийлсэн.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс “төсвийн алдагдлын хэмжээг нэмэгдүүлэх нь эрсдэл дагуулна” гэсэн зөвлөмж өгсөн. Тиймээс хамтарч томоохон төслүүдээ урагшлуулах саналыг дэмжиж байгаа ч Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчилж, төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх эрсдлийг хүлээн зөвшөөрөхгүй.

-Улс орон ч, айл гэр ч олдог орлогодоо тулгуурлаж зарлагаа тооцдог. Ялангуяа Монгол Улсын хувьд олох орлого нь төрөлжиж чадаагүй, уул уурхайн салбараас түлхүү хамааралтай байгаа үед зарлагын хэмжээгээ нэмэх нь өрийн дарамтыг нэмэгдүүлэх юм биш үү. Он гарсаар эхний долоон сарын орлого, экспортын хувь хэмжээг хэдэн хувьтай байна вэ?

-Монгол Улсын гол орлого олох бүтээгдэхүүн нүүрс, зэс байдаг. Сангийн сайд 2024 оны эхний улирлын байдлаар эдийн засаг 7.8 хувиар өссөн, энэ онд 5.6 хувиар өсөх төлөвтэй гэсэн мэдээлэл өгсөн. 2024 оны эхний долоон сард нүүрсний экспорт өмнөх оноос 34 хувиар өсч, нийт 47.5 сая тн-д хүрсэн.  Энэ оны эцэст 78 сая тн-д хүрэх, "Оюутолгой" төслийн гүний уурхайн олборлолт эхэлсэн зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр уул уурхайн салбар энэ онд 13.5 хувиар өсөх хүлээлттэй байгаа гэж танилцуулсан. Оны эхний хагас жилд 40 гаруй сая тонн нүүрс экспортлосон учраас оны төгсгөлд бараг 80 сая тонн нүүрс экспортлох төсөөлөлтэй байгаа нь тодорхой харагдаж байна. Гэхдээ нүүрсний үнэ бол унаж байна. БНХАУ-ын талаас татан авалтаа бууруулсан байна. Агуулахууд нь нөөц сайтай байна. Үүнийг нэг талаас улирлын шалтгаантай буюу зуны улиралд экспортын хэмжээ буурч, эргээд аравдугаар сараас сэргэдэг циклтэй холбож тайлбарлаж болно. Гэсэн хэдий ч үлдсэн саруудад нүүрсний экспортын хувь хэмжээ огцом нэмэгдэж, үнэ нь өснө гэж харахгүй байна. Учир нь, улирлын нөхцөл байдлаас гадна БНХАУ-ын эдийн засаг үйлдвэрлэлийн үйл явцтай шууд хамааралтай. Хятадын томоохон бүтээн байгуулалтууд, гангын үйлдвэрлэлүүдийн үйл явц ахиц, өсөлт муутай байна.

Эдгээр үзүүлэлтээс хамаараад коксжих нүүрсний эрэлт буурч байна. Мөн өнгөрсөн жил ОХУ-ын БНХАУ-ыг чиглэсэн дэд бүтцийн ажлууд эрчимтэй хийгдсэн. Тиймээс энэ жил экспортын хувь хэмжээ нь нэмэгдсэн байх учиртай. Энэ мэтээр асуудлыг бодитоор харвал нүүрсний экспорт 80 сая тоннд хүрч өсөхгүй.

БНХАУ бол Монгол Улсын хувьд том тогтвортой зах зээл мөн. Гэхдээ дараа дараагийн жилүүдэд ч эдийн засгаа хэт өөдрөг төсөөлж, 80 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөх нь эрсдэлтэй. Дэлхий ертөнцөд геодполитикийн болоод олон улсын нөхцөл байдал эргэлзээтэй байгаа энэ үед Монгол Улс хамтарсан Засгийн газар байгуулах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрч, засгаа байгуулсан. Энэ үндэслэлийг аваад үзвэл, эрсдэлтэй геополитикийн нөхцөл байдал нь эдийн засгийн хувьд ч эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэнэ. Тийм учраас эдийн засгийн эрсдэл нь түүхий эдийн зах зээлийн савалгаа үүсгэх учраас олон улсын нөхцөл байдал ээдрээтэй байгаа үед төсвийн сахилга батыг чандлан сахих учиртай.Тийм учраас төсвийн үндсэн шалгуур, зарчимаа хамаагүй өөрчилж болохгүй. Төсөвт гарсан нэмэгдсэн боломжоо л тултал ашиглъя. Заавал эрсдэл дагуулах зүйл хийх шаардлагагүй.

"ЭРХ ЗҮЙН ОРЧНОО САЙЖРУУЛЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТАТАХ ЗАМААР ТОМ ТӨСЛҮҮДЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ"

-Сонгуулийн өмнө нам, эвслүүд хувийн хэвшлүүдийг дэмжих, татварын орчин, зээлийн хүүг бууруулах талаар зүйл ярьсан. Гэтэл одоо төсвийг тэлэхийн хэрээр Монгол Улсын бодлогын хүү буурах сулрах орон зай гарахгүй байх гэж бодож байна. Тэгэхээр хувийн хэвшлээ боймолж байна гэж дүгнэж болох уу?

-Анзаарч байхад хандлагын суурь ялгаа байна. Төрийн оролцоотой, удирдлагын зөв менежментээр хангаж том төслүүдээ урагшлуулаад түүнд нь хувийн хэвшлүүд туслан гүйцэтгэгчээр ажилладаг байх хандлага түгээмэл байна. Миний хувьд үүний эсрэг бодолтой байдаг. Төрөөс төсөв зарцуулж, зөв менежмент хийж удирдан залах гээд байх хэрэггүй. Аж үйлдвэржсэн, зах зээлийн эдийн засаг хөгжсөн суурь үзүүлэлтээ хөгжүүлье гэж байгаа бол татварын хөнгөлөлт үзүүлж, хөрөнгө оруулагчид Монголд орж ирээд ашигтай ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэх замаар хувийн хэвшлийн орж ирэх орон зайг нь нэмэгдүүлэх ёстой. Том төслүүдээ хэрэгжүүлж болно. Гэхдээ төсвийн мөнгөөр хэрэгжүүлэхээс илүүтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар хөрөнгө оруулалтыг татаж хэрэгжүүлэх нь зүйтэй. Төсвийн сахилга бат талаасаа ч тэр.

-Хамтарсан Засгийн газраас хэрэгжүүлэх мега төслүүд дээр гадны хөрөнгө оруулагчид шууд ороод ирэх юм шиг өөдрөг төсөөлөлтэй байна. Төрийн оролцоо өндөр, бодлого тогтворгүй байхад Засгийн газраа хамтарч байгуулсан нь хөрөнгө оруулагчдыг татах бодит шалтгаан болж чадах уу?

-Хөрөнгө оруулагч хэзээ орж ирэх вэ гэхээр ашигтай байвал орж ирнэ. Ашигтай байна гэдэг нь Монголд үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнес эрхлэх нь бусад улс орнуудаас илүү өртөг зардал бага, татварын орчин таатай нөхцөлд бий болно. Монголд үйлдвэрлэл явуулах нь гадаад далайгаа, ханган нийлүүлэх сүлжээнээс хол учраас өртөг өндөртэй байдаг. Тиймээс үйлдвэрлэл явуулж, экспортод гаргаж байгаа тохиолдолд татваруудын хувь хэмжээг зоригтой багасгаж байж хөрөнгө оруулалт татна. Тиймээс энэ бодлого төрийн оролцоо нэмэгдэж байж хөрөнгө оруулалт татах талаарх яриа үзэл бодолтой огт нийцэхгүй. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалт татах дараагийн үзүүлэлт бол дэд бүтэц. Тээвэр логистик, хил, гааль, усан хангамж, эрчим хүчний асуудал төрийн дэмжлэг хэрэгтэй.Тиймээс зайлшгүй хийх ёстой төслүүд, заавал төр хийх шаардлагагүй төслүүд гэж ялгаж байгаа дүрмийнхээ хүрээнд төсвийн алдагдлаа эрсдэлд оруулахгүйгээр явуулах нь зүйтэй.

-Татварын орчинтой холбоотой эерэг өөрчлөлтүүд гарах хүлээлт байна уу?

-Татварын орчинтой холбоотой тодорхой хүсэлтүүдийг гишүүд илэрхийлж байна. Гэхдээ Засгийн газрын үйл ажиллагааний хөтөлбөрийн төсөл дээр “Бизнесийн орчны татварын нөхцөлийг сайжруулна” гэсэн бөөрөнхий зүйл заалт туссан. УИХ-ын сонгуулиар татварын хөнгөлөлт, бизнесийн орчныг сайжруулах талаар амлалт өгч сонгогдсон гишүүд энэ тал дээр анхаарч ажиллана гэж бодож байна.

-Иргэдийн хувьд эдийн засгийн өсөлт өрх гэрийн үүд хаалгаар орж, бодит орлого болохыг хүлээж суугаа. 

-Инфляци буурах талаар хүлээлт, ойлголт надад лав алга. Тухайлбал, эрчим хүчний салбарын үнийг чөлөөлөх асуудлыг ярьж байна. Олон жил өртөгөөсөө бага үнээр эрчим хүчээ борлуулж ирсэн. Тиймээс алдагдлаа бууруулахын тулд үнийг нэмэх асуудлыг ярьж байна. Эрчим хүч гэдэг бүх зүйлийн суурь үнэ учраас инфляцид сөрөг нөлөөлөх байх.

Энэ мэтчилэн эдийн засгийн суурь үзүүлэлтүүд нь хий хоосон биш бодит үзүүлэлтрүүгээ дөхөх учраас эерэг өөрчлөлтүүд богино хугацаанд гарч өрх гэрийн үүд хаалгаар орохгүй байх. Хамгийн багадаа жилийн дараагаас эерэг өөрчлөлтүүд мэдрэгдэг байх.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-08-20 103.140.10.199

Эрчим хүчний үнийн бодлогын өсөлтийг инфляцмас хасдаг олон улсын уламжлал бий.

Avatar

JodyMoore 2024-08-20 46.8.110.185

Харуулах боломжгүй.

Avatar

AleshaRobinson 2024-08-20 109.248.54.186

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyBrantley 2024-08-20 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

SarahCanty 2024-08-20 188.130.210.190

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherHunt 2024-08-20 95.182.126.197

Харуулах боломжгүй.

Avatar

MirandaChandler 2024-08-20 188.130.128.38

Харуулах боломжгүй.

Avatar

TamikaJohnson 2024-08-20 188.130.143.149

Харуулах боломжгүй.

Avatar

FeliciaSimon 2024-08-20 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

TamekaLewis 2024-08-20 45.87.253.147

Харуулах боломжгүй.

Avatar

RohiniKey 2024-08-20 46.8.107.220

Харуулах боломжгүй.

Avatar

SuzanneGomez 2024-08-20 46.8.56.188

Харуулах боломжгүй.

Avatar

ToniTorres 2024-08-20 46.8.22.86

Харуулах боломжгүй.

Avatar

ElizabethJohnson 2024-08-20 109.248.13.70

Харуулах боломжгүй.

Avatar

TamikaAllen 2024-08-20 45.15.73.203

Харуулах боломжгүй.

Avatar

TanyaOlson 2024-08-20 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

BenitaValenzuela 2024-08-20 188.130.220.5

Харуулах боломжгүй.

Avatar

MariaRodriguez 2024-08-20 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaBrenner 2024-08-20 46.8.22.67

Харуулах боломжгүй.

Avatar

LoriWilson 2024-08-20 94.158.190.26

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyBurden 2024-08-20 92.119.193.70

Харуулах боломжгүй.

Avatar

LisaOlson 2024-08-20 188.130.189.39

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyBroussard 2024-08-20 188.130.143.245

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyPerry 2024-08-20 109.248.142.83

Харуулах боломжгүй.

Avatar

MeganNelson 2024-08-20 109.248.205.139

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieJohnson 2024-08-20 46.8.14.149

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherEnglert 2024-08-20 45.84.177.66

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-08-20 103.145.234.104

Төсвийн гол орлогыг бүрдүүлэгч нүүрсний асуудал тодорхойгүй байдалд орж магадгүй байхад төсвийн зарлага нэмэх боломжгүй ээ. Төсвийн зарлага нэмээд орлогын эх үүсвэргүйгээс их хэмжээний зээл авах уу??? Одоо байгаа өр зээлээ яах вэ??? Улсаараа дампуурах уу? Харин шинээр төсвийн орлого бүрдүүлэх эх үүсвэрээ олох нь дээр…

Avatar

LoriAnderson 2024-08-20 46.8.107.131

Харуулах боломжгүй.

Avatar

SueReichmann 2024-08-20 188.130.129.159

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-20 103.212.116.62

МАН ын луйварчид арай л байна. АН ХҮн ч гэх шиг өлөнгүүд бас юу ч билээ

Avatar

Нэргүй 2024-08-20 202.9.46.86

Зөв.

Avatar

Зочин 2024-08-20 124.158.119.18

Тооцоо судалгаа маш сайн хийж байж аливаа шийдвэрээ гаргах нь ард олонд тустай шүү … хэт хувьсгалч зангаар бүх асуудлыг шийдэх нь эрсдэлтэй бөгөөд нийгэмд сайн нөлөө, ойлголт өгч чадахгүй байж мэднэ. Ер нь аливаа шинчлэлийн үр дүн ганц нэг жилийн дараа олигтой харагдах уу ? Эдийн засагч, судлаачид минь ээ … ганц нэг хүний мэргэн санаач олонх дэмжихдээ судал, задлан шинжил, тал талаас нь дүгнэж шийдвэрээ гаргана уу ?

Avatar

Твд 2024-08-20 202.126.89.245

Ярьсан хэлсэндээ хүрдэггүй ийм л*******д байсан цагт ХҮНэнцэр царайлсан энэ нам явахгүй

Avatar

зочин 2024-08-20 202.126.90.247

энэ залууг
их итгэж
харж
бгаа шүү
улс оронд
нэмэртэй бодлого
гаргах боловуу гэж

Avatar

RachaelCathey 2024-08-20 109.248.143.4

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-20 103.168.34.47

Энэ удаагийн парламен. Улс орныг минь сүйрүүлж бидний амьдралыг дордуулахгүйг хичээгээч

Avatar

Нэргүй 2024-08-20 122.201.23.83

Хувааж идэх шуналтангууд МАН АН

Avatar

Нэргүй 2024-08-20 188.162.254.107

Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!

Avatar

Нэргүй 2024-08-20 202.126.88.190

Тэгээд яах юм? Палестин болох уу? Эргүү ардчилсан оркуудын бичиж байгааг нь ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж