Үндэсний статистикийн хорооны судалгаанаас харвал, 2022 оны наймдугаар сард шинэ болон хуучин байрны дундаж үнэ 3,225,000 төгрөг байжээ. Харин 2023 онд шинэ орон сууцны дундаж үнэ 3,720,000 төгрөг, хуучин орон сууц 3,380,000 төгрөг бол дундаж үнэ 3,550,000 төгрөгийн үнэтэй байв. Тэгвэл 2024 оны долдугаар сард шинэ орон сууцны метр квадратын дундаж үнэ 4 сая 100 мянган төгрөг байгаа бөгөөд Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4 сая 300 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж.
Тодруулбал, Улаанбаатар хотод нийт орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 12.8 хувиар, өмнөх сараас 1.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.8 хувиар , өмнөх сараас 1.2 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 14.5 хувиар , өмнөх сараас 1.6 хувиар тус тус өсчээ. Уг статистик мэдээллээс, жил бүр байрны үнэ тасралтгүй нэмэгдэж буйг харж болох юм. Монголбанкны судалгаагаар, хотыг зорих шилжилт хөдөлгөөн нь байр худалдан авах эрэлтийг нэмэгдүүлдэг, нөгөө талаас барилгын материалын үнэ өртөг, иргэдийн орлогын өсөлт, урт хугацааны ипотекийн зээлээр байр худалдан авах эрэлт, дэд бүтэц, байршил, хангамжаас шалтгаалан газрын худалдаа хийгддэг зэргээс үүдэж байрны үнэ өсдөг гэжээ. Ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмснээс хойш зээл олголт өмнөх жилүүдийнхээс 100 гаруй хувиар өссөн байна. Тухайлбал,
Орон сууцны ипотекийн хөтөлбөрийн хүрээнд оны эхнээс 2024 оны наймдугаар сарын 9-ний өдрийн байдлаар 970 тэрбум төгрөгийн зээлийг 8,372 өрхөд олгосноос, Улаанбаатар хотод 541.8 тэрбум төгрөгийн зээлийг 4,206 өрхөд, 428.2 тэрбум төгрөгийн зээлийг 4,166 өрхөд олгосон байна.
Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад ойролцоогоор 155 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд үүнээс орон нутагт олгосон зээлийн дүн ойролцоогоор 315 хувь өсчээ. Улсын Их Хурлаас “Үндэсний баялгийн сангийн тухай хууль”-ийг баталж, Засгийн газраас “Хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан. Тус тогтоолд хуримтлалын сангаас орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт Монголбанкаар дамжуулан хөрөнгө оруулахаар заасны дагуу хөтөлбөрийн хүрээнд олгох санхүүжилт нэмэгдсэнээр хөтөлбөрийн зээл олголт 2.3 дахин нэмэгдсэн байна.
3,600.44






















































Холбоотой мэдээ