Замын хөдөлгөөнд өөрчлөлт орлоо

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Замын хөдөлгөөнд өөрчлөлт орлоо

Өнөөдрөөс эхлэн Индира Гандигийн гудамж буюу олны нэрлэж заншсанаар Жаргалан хотхоны уулзварын замын хөдөлгөөнд өөрчлөлт орсон байна. Замын цагдаагийн газрын байрны баруун урд талын уулзварыг хойноосоо урагшаа  нэвтрэх бүх төрлийн тээврийн хэрэгсэл зөвхөн баруун гар тийш эргэх бөгөөд чигээрээ хөдөлгөөнийг хориглож байгаа юм. Чигээрээ явдаг байсан тээврийн хэрэгслүүд баруун гар тийш эргээд 30 м яваад зүүн гар тийш буюу тойрох хөдөлгөөний зарчмаар явж “Маршал” хотхон руу явна. Харин “Баян монгол хороолол” –ынхон тойргийг бүтэн тойрч явах  юм. Ингэснээрээ баруун гар тийш эргэх эхний хэсэгт түүнчлэн Жаргалан хотхоноос гарч ирэхэд гардаг байсан огтлолцол үгүй болж дээрхи хэсгүүд дээр үйлдэгддэг байсан ноцтой осол, хэрэг багасах, тээврийн хэрэгслийн ачааллын үед гарах түгжрэл багасна гэж үзэж байгаа аж.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж