Сурвалжлага: Барилгын компаниуд иргэдийн эрхэнд халдаж байна

Сурвалжлага: Барилгын компаниуд иргэдийн эрхэнд халдаж байна

Сурвалжлага: Барилгын компаниуд иргэдийн эрхэнд халдаж байна

Улаанбаатар үерт живэх эрсдэлтэй болсон талаар сүүлийн жилүүдэд албаныхан болоод холбогдох хүмүүс нь удаа дараа мэдэгдсэн. Мөн нийслэлийн ус зайлуулах хоолойн насжилттай холбоотой шугам, хоолойнуудад их засвар хийх шаардлага үүссэнийг ч сануулдаг. Дэд бүтэц, инженерийн төлөвлөлтгүйн алдаанаас болж хотын зарим бүс ийнхүү үерийн өндөр эрсдэлд орсон. Гэвч энэ бүхнийг засч, шинэчлэхэд хөрөнгө төсвөөс эхлээд цаг хугацаа их шаардах учир хотоо үерийн эрсдэлгүй болгоё гээд нэг өглөө асуудал шийдэгдчихнэ  гэсэн үг биш. Тиймээс хотын захиргаанаас үе шаттай ажлуудыг хийж буй. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд барилгын компаниуд хууль зөрчиж, өөрсдийн барилгын газраас гарсан хөрсний усаа ус зайлуулах шугам хоолой руу зөвшөөрөлгүй цутгаж байсан талаар мэдээлсэн. Тэгвэл тус хэсэгт ямар асуудал үүссэн, аж ахуй нэгжүүд ямар нөхцөл байдалтай байгаа талаар сурвалжиллаа.

СУРУГА МОНГОЛЫН ТОДОТГОЛТОЙ ГАЗАР ДАХЬ ААН-ҮҮДИЙН ЗӨРЧИЛ

"Хүннү 2222" хороолол орчимд "Орчло"н сургуулийн зүүн талд барилга барьж буй аж ахуй нэгж борооны ус зайлуулах шугам хоолойг тасалж, хөрсний усаа авто зам руу хаяж байсан зөрчлийг арилгуулж байгаа талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр мэдэгдсэн. Тодруулбал, тухайн хэсэг буюу "Суруга Монгол"-ын тодотголтой газрын эзэмшигч компаниуд хөрсний усаа барилгын ажил гүйцэтгэх явцдаа нийтийн эзэмшлийн бүс буюу нийслэлийн борооны ус зайлуулах шугам хоолой руу дур мэдэн цутгаж байж.

Хотын даргын хэлж байгаагаар, зам дээр тунаж байгаа борооны усыг Геодизи усны барилга байгууламжийн газрын өдөр шөнөгүй соруулаад байдаг. Гэтэл хуучин хийгдсэн шугамуудыг барилгын компаниуд зөвшөөрөлгүй ашиглаж, өндөр өндөр орон сууцуудынхаа хөрсний усыг зайлуулж, хариуд нь иргэд нийтийн эзэмшлийн талбайд усанд живээд явж байгаа нөхцөл байдал үүсээд байна.

Тиймээс энэ Даваа гаригаас хотод баригдах гэж байгаа, баригдаж байгаа барилгуудын хөрсний ус зайлуулж байгаа үйл явцыг газар дээр нь ажиллаж, шалгаж, бүх зөрчлийг тогтоож, холбогдох улсын байцаагч нарын дүгнэлтийг гаргуулна. Зөрчил гаргасан аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг бүрэн зогсоож, лацадна гэсэн юм.

БАРИЛГЫН КОМПАНИУД ХУЛГАЙГААР УС ШАХАЖ БАЙГАА НЬ ИХ ХОХИРОЛ УЧРУУЛДАГ

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Ерөнхий инженер С.БАТСАЙХАН:

-Хотын хэмжээнд геодизи усны барилга байгууламжийн газрын эзэмшлийн 212 км урт шугам сүлжээ байдаг. Дээрх шугам сүлжээ рүү зөвшөөрөлгүй барилгын сууриас гарсан усаа асгах, эвдэж сүйтгэх зөрчил ихээр гардаг. Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны ‘Суруга Монгол"-ын борооны ус зайлуулах хоолой 2011 онд анх ашиглалтад орсон. Ашиглалтад орсон цагаас гаргалгаа нь шийдэгдээгүй. Худагтаа хөрсөндөө шингээх, нэвчүүлэх зориулалттай хийгдсэн шугам байдаг. Цаашид энэ шугамыг нийслэлээс нэгдсэн системд холбох, төв шугамд холбох ажлын зургийг хийлгэж, ажлыг эхлүүлэх зөвшилцлийн түвшинд явж байна.

Борооны ус зайлуулах шугам хоолой руу ус шахсанаас болж бороо орсон үед нийтийн эзэмшлийн зам талбайд их хэмжээний ус хальж, соруулах ажил гарч байгаа. Зайлшгүй тохиолдолд бид ус зайлуулах ажлыг хийдэг.

Гэхдээ барилгын компаниуд хулгайгаар шугам хоолой руу хөрсний усаа шавхаж байгаагаас нийтийн эрхэнд халдаж, зам талбайг усанд автуулах, лаг шаварт шугам хоолой бөглөрөх нөхцөл үүсч байна.

ХӨРСНИЙ УСАА ШАВХСАН ГЭХ КОМПАНИУД ХЭВИЙН АЖИЛЛАЖ БАЙНА

Зөрчил гаргасан нэг компани нь "М-Си-Эс Проперти" ХХК. Тус компанийн барьж буй "Орчлон" сургуулийн өргөтгөлийн талбайд нийслэлээс шалгалт хийж, хөрсний усаа шугам хоолой руу шавхаж байгаа нь тогтоогдсон тул барилгын үйл ажиллагааг Ням гаригаас /2024.08.18/ зогсоосон. Тус компани 500 диаметр ус зайлуулах хоолойг ухаж, эвдсэн байжээ. Энэ талаар тус компани мэдээлэл тайлбар өгөөгүй юм.

Дараагийн  зөрчил гаргасан аж ахуй нэгж нь "Тэсо" группийн "Альфа зоне" төсөл. Нийтийн зориулалтын борооны ус зайлуулах шугамыг эвдэж, хөрсний усаа шавхаж байсан аж.

"Альфа зоне"-ийн барилгын ажил хэвийн үргэлжилж байлаа. Нийт зургаан блок бүхий тус төслийн гурван барилга нь захиалагчдаа хэдийнэ оруулж эхэлжээ. Харин гурван блокын барилгын ажил үргэлжилж байна. Баригдаж байгаа орон сууцнуудын хувьд суурь цутгалтууд нь дуусч, барилгын заслын ажил нь эхэлсэн харагдана. Барилгын ажил үргэлжилж байгаа хашаанд ил харагдах ус байсангүй. Харин борооны болов уу гэмээр тогтоол ус харагдсан.

МАНАЙ КОМПАНИ ӨНГӨРСӨН ЖИЛ ЗӨРЧИЛ ГАРГАСАН НЬ ҮНЭН ХАРИН ЭНЭ ЖИЛ БОЛ ҮГҮЙ ГЭВ

"Альфа зоне" төслийн менежер ОРГИЛ хэлэхдээ "Манай барилга барьж газар хөрсний устай. Хөрсний устай газар барилгын сууриа яаж цутгах вэ гэдэгт бид анхаарч ажилладаг. Компани чанарын албаны баг, автор, хөндлөнгийн хоёр ч компанитай хамтарч ажилладаг. Манай төсөл нийт зургаан блок, блок тус бүр 23 давхраас бүрдсэн барилга юм. Энэ жилийн барилгын суурь цутгаагүй, өнгөрсөн жил цутгаад дууссан. Одоо зөвхөн жижиг суурь буюу грашийн баганан суурь хэсгийг хийж байгаа. Ул бетоны доод хэсэг хөрсний усны дээр байдаг. Суурь цутгах үед хөрсний ус гарвал хашаан дотроо шийддэг. Гадагш нь цутгасан удаагүй. Хотын даргын харуулсан нүх бол биднийг төсөл эхлүүлэхэд  байсан.

Ус сувгийн удирдах газар, Геодизи усны барилга байгууламжийн газар зэрэг бүх холбогдох албаныханд шаардлагатай мэдээллийг өгч, харуулах ёстой барилгын талбайнуудаа ч харуулсан.

Хөрсний устай хэсэгт барилгын ажил гүйцэтгэж байгаа компаниуд бүгд ижил зохицуулалттай ажилладаг. Хоёр нүх ухаж, нэгэнд нь сууриа цутгаж, нөгөөд нь суурийн хэсгийн усыг түр дамжуулах хэлбэрээр дотооддоо зохицуулалт хийдэг. Манайх өнгөрсөн жил ийм төрлийн зөрчил гаргасан, энэ жил алдаагаа давтахгүй.

Энэ хэсгийн бусад компаниуд ч хөрсний устай ажиллаж байгаа. Гэхдээ бусад компаниудыг бид мэдэхгүй" гэлээ.

ИРГЭД ХОХИРЧ, НИЙСЛЭЛ ЗАХИРААГДСАН Ч ЭРХ АШИГ НЬ ДАВУУ ХЭВЭЭР ҮЛДЭХ ҮҮ?

Энэ мэт эзэн холбогдогчгүй үйлдлүүд иргэд, нийтийн эрх ашгийг зөрчиж байгаад ойролцоох хотхон хорооллын оршин суугчид ч бухимдалтай байна. Улирлаас хамаарсан олон асуудал дунд амьдардаг улаанбаатарчуудад хавар, зуны цаг тун ч хэцүүхэн өнгөрдөг болсон гэхэд хилсдэхгүй. Учир нь бороо орох бүрд иргэд үер битгий болоосой, замтайгаа, барилгатайгаа, машинтайгаа живэх вий дээ гэхчлэн айдас дунд амьдарч байна. Энэ айдсыг нь аж ахуй нэгжүүд ч хурцалж, хөрсний усаа ус зайлуулах шугам хоолой руу нууцаар асгаж байгаа нь дайны хажуугаар дажин гэдэг шиг…

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

49 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JodyMoore 2024-08-20 46.8.110.185

Харуулах боломжгүй.

Avatar

AleshaRobinson 2024-08-20 109.248.54.186

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyBrantley 2024-08-20 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherHunt 2024-08-20 95.182.126.197

Харуулах боломжгүй.

Avatar

MirandaChandler 2024-08-20 188.130.128.38

Харуулах боломжгүй.

Avatar

TamikaJohnson 2024-08-20 188.130.143.149

Харуулах боломжгүй.

Avatar

FeliciaSimon 2024-08-20 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

TamekaLewis 2024-08-20 45.87.253.147

Харуулах боломжгүй.

Avatar

MoniqueSanders 2024-08-20 46.8.154.192

Харуулах боломжгүй.

Avatar

SuzanneGomez 2024-08-20 46.8.56.188

Харуулах боломжгүй.

Avatar

ToniTorres 2024-08-20 46.8.22.86

Харуулах боломжгүй.

Avatar

ElizabethJohnson 2024-08-20 109.248.13.70

Харуулах боломжгүй.

Avatar

TanyaOlson 2024-08-20 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

MariaRodriguez 2024-08-20 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

DebPhillips 2024-08-20 45.15.73.203

Харуулах боломжгүй.

Avatar

JamieTurner 2024-08-20 95.182.126.197

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaBrenner 2024-08-20 46.8.22.67

Харуулах боломжгүй.

Avatar

LoriWilson 2024-08-20 94.158.190.26

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyBurden 2024-08-20 92.119.193.70

Харуулах боломжгүй.

Avatar

LisaOlson 2024-08-20 188.130.189.39

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyBroussard 2024-08-20 188.130.143.245

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyPerry 2024-08-20 109.248.142.83

Харуулах боломжгүй.

Avatar

MeganNelson 2024-08-20 109.248.205.139

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieJohnson 2024-08-20 46.8.14.149

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherEnglert 2024-08-20 45.84.177.66

Харуулах боломжгүй.

Avatar

LinaFernandez 2024-08-20 194.32.229.173

Харуулах боломжгүй.

Avatar

AnitaWilson 2024-08-20 188.130.129.254

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-20 202.9.41.22

ЯВЖ ИРСЭН ЗАМААРАА Л ЯВЖ БАЙГАА НЬ ЭНЭ, НӨГӨӨДҮҮЛИЙН ЦАГ ҮЕД АВЛИГАА ӨГӨӨД, АШГАА ХУВААЛЦААД ЯВДАГ СУРСАН СУУУРЬ ХЭВШИЛ НЬ ….КОМПАНИУДЫН НЭРИЙГ ХАР Л ДАА…..ТАВАН БОГД ЯАСАН БАЙНА………..

Avatar

LoriAnderson 2024-08-20 46.8.107.131

Харуулах боломжгүй.

Avatar

JulieRowe 2024-08-20 188.130.129.211

Харуулах боломжгүй.

Avatar

GALZUUGAAS galzyy CHUTGUR IND XOT nyraaj,trashilj,@ shalnui alchyyr ygaadg medley's y/Gyi opasninr 2024-08-20 216.38.195.74

yab Workersuin tubshin delgyyreec CJN zarj baij,adilwr,

Avatar

yrelsy yu,shaalzdag xyychnuig ni olox, gadni xamaaralgyi baix gedguig uursduug nixuux 2024-08-20 216.38.195.74

oopsduixoo delgyyreec security kompanaas shagailgaxgyi Xuudguin bailee, opon nytag trakni galzyychyyduin zasaglal yabd nuluulux gadarguin yrsatsuin maani bysryy
yuni send ch xereggyi sayni mod yarixgyi ashiglaad bna gj yzsen bne,

Avatar

иргэн 2024-08-20 66.181.181.193

Эрхийг нь цуцал, барилгыг нь буулга

Avatar

SueReichmann 2024-08-20 188.130.129.159

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-20 59.153.114.65

Вакзалын ард баригдаж бгаа барилгууд вакзалын зам дагуух ус зайлуулах хоолойруу усаа жил гаран шахаж бна тэрнээс хойш вокзалын арын зам ус маш их хэмжээгээр тогтдог бллсон

Avatar

#? ; I I 2024-08-20 216.38.195.74

###–

Avatar

yrdniwst; 2024-08-20 216.38.195.74

mash zopiylj baigaa ni kameruin xinaltand+ appleTV UTACAAr bishyygj.galzyy TOLGOI shalnui mod bolobyy gexees,ajilcgid zugui xangana gj chadaxgyi,+ Ubchlyylex olonlog ajilchnaar Dampyyryylax xandlagatai.Xolbogdoogyi xyngyi, xylgaich ni xylgaichuigz.

Avatar

Зочин 2024-08-20 124.158.119.18

Орон сууцанд орох олны хүсэл мөрөөдөл, зах зээлийн элт хэрэгцээг маш сайн мэдэрсэн барилгын ажил эрхлэгч, барилгын захиалга хариуцагч компаниуд дураараа аашилж, дур зоргоороо байдаг болоод удаж байгааг хэн бүхэн мэднэ дээ … Барилгын тухай хууль зөрчиж хагас дутуу барьсан, барьж байгаа барилгаа харуулаад иргэдээс урьдчилгаа авч барилга барих гэдэг нь чанаргүй барилга барих "ЛУЙВАР" болж хувирч мэдэхээр байна шүү …

Avatar

Зочин 2024-08-20 192.82.65.88

МАН -н эрх бүхий хүмүүс Суругагийн японыг хар тамхины хэрэгт хэлмэгдүүлж, газрыг нь булаасан. Энэ сууриан дээр Хүннү боссон. Ямар бүлэглэл энд ажиллаж байгааг хараарай. Маш том артай. Уул ус бүгдийг эзлэнэ, захирна, болохгүй бол хүчээр гэмт хэрэгтэн болгож зайлуулна. Тийм бүлэглэлийг ивээн тэтгэгч, ашиг шимийг хүртэгч нь Чойжилсүрэн, Номингийн эзэн болохыг энэ барилгууд блэхнээ харуулна.

Avatar

иргэн 2024-08-20 202.9.46.199

ЭЗЭНГҮЙ МОНГОЛД Л ИРГЭД БАЙГУУЛЛАГА ИНГЭЖ ДУРААРАА ДУРГИЖ БОЛДОГ. БИД 30 ЖИЛ ЭЗЭНГҮЙ ЯВЖ ИРСЭН …………ХЯТАДУУД ЯАЖ ДУРААРАА ДУРГИЖ БАЙГАЛЬ СҮЙТГЭЖ БНА ??? Хэн ч тэдэнтэй хариуцлага тооцож чаддаггүй, айдаг …..!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2024-08-20 202.9.41.22

ӨМНӨХ ТИЙРЭНГҮҮДИЙН 30 ЖИЛ БОЙЖУУЛСАН ҮЙЛИЙН ХАР БАЛАГ ШҮҮ ДЭЭ, АВЛИГА ЛУЙВРЫН БҮЛЭГЛЭЛИЙН БИЙ БОЛГОСОН ХОР ХОХИРОЛ

Avatar

JenniferValente 2024-08-20 46.8.157.232

Харуулах боломжгүй.

Avatar

нарангэрэл 2024-08-20 103.212.162.150

эртнээс барилгын новшнууд дандаа ийм байдалтай ажилладаг ш дээ хулгайчуудын энэ барилга барих газрыг нь одоо сайн шалгаад цуцалж болдоггүй юм уу газар мундсан юм шиг хулгайчууд чинь

Avatar

Иргэн 2024-08-20 103.212.118.136

Дандаа Увсын хүн сүгнүүдийн барилгын компаниуд зөрчил гаргасан байна.

Avatar

BITONON SHIRENGE 2024-08-20 139.5.216.224

HAMGIIN JIJIG GAZAR HAMGIIN SHIGUU BAISHIN BARIDAG SHUNALTAI l******d CHIN NAAD UVSUUD CHIN. HUNNU ALPHA RAPID ENE TER BOL b*** ERGEH ZAIGUI HAMGIIN l*****n HOTHONUUD.

Avatar

BITONON SHIRENGE 2024-08-20 139.5.216.224

HAMGIIN JIJIG GAZAR HAMGIIN SHIGUU BAISHIN BARIDAG SHUNALTAI l******d CHIN NAAD UVSUUD CHIN. HUNNU ALPHA RAPID ENE TER BOL BOG.S ERGEH ZAIGUI HAMGIIN lAL.ARIIN HOTHONUUD.

Avatar

Санал 2024-08-20 202.9.47.47

За худлаа гарууд, ил болсон хэргийг нэг хэсэг шуугиад л ….. таг болно ш д.

Avatar

зочин 2024-08-20 103.212.118.47

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДЭЭ ДЭМЖЬЕ ГЭХЭЭД НИЙТИЙН ЭРХ АШГИЙГ ЗӨРЧӨӨД ХОГИЙН ЗАН ГАРГААД БАЙХЫН.
НЯМБААТАРЫН ЗӨВ ШҮҮ. ИРГЭДИЙНХЭЭ ЭРХ АШГИЙГ САЙН ХАМГААЛЖ ТЭМЦЭЭРЭЙ.

Avatar

Нэргүй 2024-08-20 202.126.90.175

ДАВАРСАН БАРИЛГИН КАМРАНУУД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж