"Тусгай зориулалттай ангийн зөвшөөрлийг орон нутгийн Засаг дарга олгоно"

"Тусгай зориулалттай ангийн зөвшөөрлийг орон нутгийн Засаг дарга олгоно"

"Тусгай зориулалттай ангийн зөвшөөрлийг орон нутгийн Засаг дарга олгоно"

Өвөрхангай аймгийн Тарагт суманд араб иргэд хууль бусаар шонхор шувуу барьж байна гэх бичлэг цахим хуудаст нийтлэгдсэн. Энэ талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас холбогдох мэргэжилтнүүд өнөөдөр /2024.08.19/ мэдээлэл өглөө.


Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлого хэрэгжилтийн газрын дарга М.Нарангэрэл:

-Монгол Улсын Засгийн газрын 224 дүгээр  тогтоолоор Монгол Улсад соёлын зориулалтаар идлэг шонхор шувууг барих, зэрлэг ан амьтан ургамлыг хамгаалах, худалдаалах конвенцийн дагуу гадаад улсад гаргах зохицуулалтыг хийдэг. Энэ хүрээнд зөвшөөрлийн тухай хууль 2023 оны нэгдүгээр сард хэрэгжиж эхэлсэн. Үүний дагуу соёлын болон тусгай зориулалттай анг барих, агнахтай холбоотой зөвшөөрлийг Аймаг, нийслэлийн Засаг дарга  зохион байгуулж олгоно. Монгол Улсын хэмжээнд 12 аймагт идлэг шонхор шувууны тархац нөөц бий. Шонхор шувууг хуулийн хүрээнд барьж, гадаад улсад гаргахыг зөвшөөрлийн конвенцийн дагуу зохион байгуулдаг. Тодруулбал, тухайн сумын мэргэжилтнүүдийн гаргасан дүгнэлт, байгалийн нөөц, улсын тэмдэгтийн хураамж зэрэгт үндэслэж гадаадад гаргах зөвшөөрлийг олгодог. Нэг идлэг шонхор шувууны байгаль, экологийн эдийн засгийн үнэлгээ нь 26 сая 100 мянган төгрөг байдаг. Үүний 80 хувийг байгалийн нөөц ашигласны төлбөрийн хуулийн дагуу тухайн сум орон нутгийн дансанд төвлөрүүлдэг. Мөн үүний 50 хувийг “Байгалийн нөөц ашигласны тухай” хуулийн дагуу тухайн амьтны нөөцийг хамгаалах мөн байгаль хамгаалах бусад арга хэмжээнд зарцуулдаг.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газрын Ахлах мэргэжилтэн, улсын ахлах байцаагч Д.Сонин-Эрдэнэ: 

-Шонхор шувууг тодорхой тоогоор соёлын зориулалтаар барих Засгийн газрын тогтоол бий. Энэ тогтоол болон сайдын гэрээ зэргийг үндэслэн гадаадын иргэд шувуу барих зөвшөөрөлтэй болдог. Гэтэл зохих зөвшөөрөлгүйгээр барьсан, гэрээнд заасан тоо хэмжээнээс хэтрүүлсэн зэрэг зөрчлийг илрүүлж зарим шувууг буцаан байгальд нь тавих арга хэмжээ авсан.  Цаашид хяналт, шалгалтыг эрчимжүүлнэ.

Өнөөдрийн байдлаар:

-Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэн Г-ээс гомдол гаргасан. Үүний дагуу ажлын хэсэг гарч Тарагт, Өлзий, Зүүнбаян-Улаан зэрэг суманд хяналт, шалгалт зохион байгууллаа. Шалгалтаар долоон отог, 13 тээврийн хэрэгслийг шалгасан. Ногтруу, тагтаа зэрэг 52 шувууг зөвшөөрөлгүй, зөвшөөрлөөс хэтрүүлэн барьсныг илрүүлж байгальд нь эргүүлэн тавьсан. Мөн захиргааны шийтгэл оногдуулж зөвлөмж хүргэсэн.

-Төв аймагт идлэг шонхор шувуу барьж байгаа гадаадын иргэдийн суурин отог олноор байршдаг. Иймд бүх отогийг шалгах чиглэл өгсөн. Ингээд Баян, Сэргэлэн, Алтанбулаг сумын нутагт байрлаж буй 10 отогт хяналт, шалгалт хийсэн. Шалгалтаар мөн зөвшөөрөлгүй барьсан есөн шувууг илрүүлж, байгальд нь эргүүлэн тавилаа.

-Баянхонгор аймгийн нутагт шалгалт хийхэд өгөөшид ашиглах 50 тагтаа, 14 ногтрууг зөвшөөрөлгүй барьсныг илрүүлж 1.1 сая төгрөгийн нөхөн төлбөр төлүүлсэн.

-Говь-Сүмбэр аймагт Монгол Улсын иргэд тагтаа, ногтрууг зөвшөөрөлгүй барьж араб иргэдэд худалдан борлуулахаар явж байсныг илрүүлсэн. Нийт 90 шувууг байгальд нь эргүүлэн тавьсан гэлээ.

Дашрамд дурдахад, Монгол Улсад 2022 онд тусгай зориулалтын ан, тэр дундаа идлэг шонхор шувуу ашигласны нөөц төлбөрт 14 тэрбум төгрөг 12 аймагт төвлөрүүлсэн бол улсын тэмдэгтийн хураамжаар 30 гаран сая төгрөг төвлөрүүлжээ.

Хуулиараа тус шувууг жил бүрийн зургадугаар сарын 15-наас арваннэгдүгээр сарын 15-ны хооронд барихыг зөвшөөрдөг байна. Харин 2023 онд  Өвөрхангай аймгийн 12 суманд нийт 39 шонхор шувууг барьж, төлбөр хураамж болох 814 сая төгрөгийг аймгийн сумдын санд төвлөрүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JodyMoore 2024-08-19 46.8.110.185

Харуулах боломжгүй.

Avatar

AleshaRobinson 2024-08-19 109.248.54.186

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyBrantley 2024-08-19 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

MarshaRodriguez 2024-08-19 109.248.142.213

Харуулах боломжгүй.

Avatar

LoriJohnson 2024-08-19 109.248.12.134

Харуулах боломжгүй.

Avatar

SarahCanty 2024-08-19 188.130.210.190

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherHunt 2024-08-19 95.182.126.197

Харуулах боломжгүй.

Avatar

MirandaChandler 2024-08-19 188.130.128.38

Харуулах боломжгүй.

Avatar

TamikaJohnson 2024-08-19 188.130.143.149

Харуулах боломжгүй.

Avatar

FeliciaSimon 2024-08-19 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

TamekaLewis 2024-08-19 45.87.253.147

Харуулах боломжгүй.

Avatar

SuzanneGomez 2024-08-19 46.8.56.188

Харуулах боломжгүй.

Avatar

ToniTorres 2024-08-19 46.8.22.86

Харуулах боломжгүй.

Avatar

ElizabethJohnson 2024-08-19 109.248.13.70

Харуулах боломжгүй.

Avatar

TanyaOlson 2024-08-19 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

MariaRodriguez 2024-08-19 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

DebPhillips 2024-08-19 45.15.73.203

Харуулах боломжгүй.

Avatar

DianaMarchetti 2024-08-19 94.158.190.26

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaBrenner 2024-08-19 46.8.22.67

Харуулах боломжгүй.

Avatar

LoriWilson 2024-08-19 94.158.190.26

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyBurden 2024-08-19 92.119.193.70

Харуулах боломжгүй.

Avatar

LisaOlson 2024-08-19 188.130.189.39

Харуулах боломжгүй.

Avatar

GinaMiller 2024-08-19 45.11.20.166

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyPerry 2024-08-19 109.248.142.83

Харуулах боломжгүй.

Avatar

MeganNelson 2024-08-19 109.248.205.139

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieJohnson 2024-08-19 46.8.14.149

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherEnglert 2024-08-19 45.84.177.66

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieMarie 2024-08-19 109.248.48.244

Харуулах боломжгүй.

Avatar

LoriAnderson 2024-08-19 46.8.107.131

Харуулах боломжгүй.

Avatar

SueReichmann 2024-08-19 188.130.129.159

Харуулах боломжгүй.

Avatar

KatieOwens 2024-08-19 185.181.246.101

Харуулах боломжгүй.

Avatar

MaureenMathews 2024-08-19 109.248.142.2

Харуулах боломжгүй.

Avatar

HeidiRamirez 2024-08-19 109.248.142.97

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-19 202.9.40.11

Манай улсад 10 мянга гаруй шонхор байнга нүүдэллэн ирж зусдаг. Бид тэднээс дор хаяж 2 мянгыг нь гадаадын мөнгөтэй иргэдэд барих зөвшөөрлийг нь өгөх хэрэгтэй.Ямар монголд өвөлждөг, манай улсын мэдлийн шувуу биш учиргүй хайрлаад байх явдалгүй. Бид барихгүй бол бусад оронд хангалттай барьж мөнгө хийж байна. Бид гадны шувууг хайрлаад тэнэг тэнэг юм яриахд сууж байна.Гэтэл Казахстаныг нэг мужид 100 гаруй шонхор тоологдсон байхад тэдний захиргаа 42 шонхор барих зөвшөөрөл өгч байна. Гэтэл бид

Avatar

Хуцаа 2024-08-19 202.9.46.248

Торгууль арай юу хэдхэн тегрег хэдэн зуугаар нь амьтдыг алааж хаяхад гадны баас додоогчид амьтныг устгачихаад ацных нь хамгаалах конвенц вэ? арабы гуйлгачдыг шууд дээрэмдээчээ Монголчууд аа гадны халтарууд даварч дууслаа

Avatar

Нэргүй 2024-08-19 66.181.186.10

Арабын гуйлгачингууд гэнэ үү, тэд чинь ертөнцийн баячуу д шүү дээ, хө. Гуйлгачин гэдэг чинь харин чи бид нар л бай хоо .

Avatar

Нэргүй 2024-08-19 66.181.186.10

Гуйлгачингууд л дээрэмчин байдаг даа ! Саяын энэ Өвөрхангайн явдал бол нутгийн хэдэн нөхөд л дээрэм тонуул хийсэн хэрэг юм биш үү ?!

Avatar

Нэргүй 2024-08-19 122.201.31.224

Шонхор барьж л байсаншдээ

Avatar

Нэргүй 2024-08-19 202.126.91.165

шийтгэл нь дэндүү зөөлөн тул заадуул чинь бүр даварч байна. Хэдхэн төгрөгөөр төргуулиад ёстой хөх инээд хоцорч байна. Ингэж ч Монгол улс гадныхны доог болох гэж.

Avatar

Нэргүй 2024-08-19 66.181.186.10

Та бидний атаархуу сэтгэл та биднийг ихээхэн зовоон тарчилгаж бна доо !
Арабууд гэрээгээ хийгээд, зөвшөөрлөө аваад, төлбөрөө төлөөд, Өвөрхангай аймаг,12 суманд 812 000 ₮-ийн орлого
орсон бна ш дээ, бүх юм ном журмаараа болсон бна.
Ийм байхад худлаа эх оронч царайлж үймээн дэгдээдэг нь "намайг ядуу байхад, энэ муу баяжаад бна" гэсэн атаар хуу бодол сэтгэлээс л болж үймээн самуун дэгдээж бай гаа юмшүү дээ !
Уул нь шал дэмий л юм !!! Олон улст бол бидний тэнэг бөг өөд ядууг л гайхана ш дээ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж