Хамтарсан засагт өгсөн Ц.Элбэгдоржийн зөвлөгөө!

Хамтарсан Засгийн газар-2024

Хамтарсан засагт өгсөн Ц.Элбэгдоржийн зөвлөгөө!

Хамтарсан засагт өгсөн Ц.Элбэгдоржийн зөвлөгөө!

2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд МАН, АН, ХҮН нам хамтарсан Засгийн газар байгуулж, 2024 оны төсөвт тодотгол хийхнээр ээлжит бус чуулган зарлан, хуралдуулж буй. УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, 2024 оны төсвийн тодотгол, 2025-2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг олон чухал асуудал хэлэлцэж буй.

Тэгвэл энэ чухал асуудал хэлэлцэж байгаа үед хамтарсан Засгийн газар юуг анхаарах ёстой талаар Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөжээ.

Тэрбээр өөрийн цахим хуудастаа,  Улсын Их Хурлын ээлжит бус чуулган эхэлжээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах болон ирэх жилүүдэд хийх ажлаа төлөвлөж хэрэгжүүлэх хариуцлагатай босгонд Монгол улс тулж ирэв. Засгийн газар болон УИХ-ын гишүүдийн анхааралд:

  • 1.Төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн болгох. Иргэдээ эдийн засгийн харилцаанд идэвхтэй оролцуулах, хөрөнгө орлогыг нь нэмэх, эдийн засгийг тэлэх, компанийн засаглалыг сайжруулах хөшүүрэг болгох. ДНБ-д эзлэх олон нийтийн болон хувийн өмчийн оролцоог тууштай өсгөх.
  • 2.Улс төрийн намын ноёрхогч байдлыг халж, хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахыг хориглож, намын холбогдох дүрэм журмыг СЕХ-ноос баталж хэрэгжүүлдэг байх. Намын бүртгэлийг шүүх хийдгийг зогсоох. Намын болон сонгуулийн хуулийн өөрчлөлтийг сонгуулийн дараах нэг жилд багтаан хийж дараагийн сонгууль хүртэл үл өөрчлөх, тогтвортой мөрдөх соёлыг хэвшүүлэх.
  • 3.Иргэдийн улс төрийн эрхийг хэрэгжүүлэх  хуулийг баталж иргэний төрийн хэрэгт шууд оролцох Үндсэн хуулийн болон олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ төр биелүүлж ажиллах. Мөн Ил тод байдлын хуультай болж улс төрийн өндөр албан тушаалтнууд, Засгийн газрын гишүүн, Засаг дарга нарын ажил уулзалтыг ажлын өдөр минутаар, амралтын өдөр цагаар гаргаж өдөр тутам тайлагнадаг, олон нийтээс түүнд нь хяналт тавьдаг болох.
  • 4.Эрчим хүч болон шатах тослох материалын хамаарлыг арилгах, Богд уулын төмөр замыг барих, Сайншанд болон Дархан хүртэлх урд хойт орцын төмөр замыг давхарлах, УБТЗ-ын гадаад дахь хувь эзэмшлийг шийдвэрлэх. Сэргээгдэх эрчим хүчний боломжоо бүрэн ашиглах.
  • 5.Төсвийн алдагдал, татварын дарамт, улсын зээлжих зэрэглэл, өрсөлдөх чадварын болон авлигын үзүүлэлтийн өсөлт бууралтыг Засгийн газар, тухайн сайдын албан тушаалын хариуцлагатай шууд уялдуулж хуульчлан хэрэгжүүлэх.
  • 6.Ган, зэс, нүүрс, газрын ховор элемент, ураны болон боломжит бүтээгдэхүүний анхан шатны боловсруулалтыг хилийн дотор хийж, нэмүү өртөг шингээсэн экспортын чадавхитай болох стратегийг ажил болгох. Зэс, газрын ховор элемент оролцсон бүтээгдэхүүнийг сонирхогч талтай хамтран үйлдвэрлэх боломжийг эрж хайх. Газрын шинэтгэлийг хийж, иргэндээ газар өмчлүүлэх замаар нийт иргэдээ хөрөнгөжүүлэх өөрийн улсын өвөрмөц давуу талаа иж бүрэн ашиглах.
  • 7.Төрийн үйлчилгээг дижиталчлах, шаардлагатай үйлчилгээг худалдааны төвүүдээр дамжуулж, дагуулж орон тоо, зардал хэмнэлтийг нэвтрүүлэх. Төрийн үйлчилгээг гэрээгээр олон нийт, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх орчныг бүрдүүлж ажиллах. ДНБ-д эзлэх төрийн зардлыг 25 хувиас доош байлгаж хэвших.
  • 8.Өмчийн эрхийн болон Гэрээний эрхийн бие даасан, жишиг хуультай болох. Ингэснээр хувийн хэвшлийг дэмжих, шинээр хөрөнгө оруулалтыг татах, итгэлцлийг урт хугацаанд хадгалах боломж бүрдүүлэх.
  • 9.Дэлхийн Монголчуудаа дэмжиж, Монгол улсад ирж очих, ажиллаж амьдрах, аялж жуулчлах, хөрөнгө оруулах, хамтарч ажиллах чадавхийг нь иж бүрэн ашиглах. Хөнгөлөлттэй статус, эрх боломж, бичиг баримтаар хангах ажлыг хийж хэрэгжүүлэх. Засгийн газрын чиглэлийн агентлагийг дээрх байдлаар үүрэгжүүлж, парламентад бие даасан бүтэц, бүлэг байгуулж ажиллах.
  • 10.Мэдээллийн урсгал дахь Засгийн газрын болон тусгай сонирхлын оролцооны хэмжээ хязгаарыг тогтоож, эрх зүй хариуцлагын орчныг бүрдүүлж, иргэдийнхээ оюун санааны болон эрх чөлөөний дархлааг нэмэгдүүлж тууштай хамгаалах.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж