Хамтарсан засгийн газар 2024-2028 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ” гэж нэрлэв. Энэ хөтөлбөрийн амин сүнс нь, төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амьд сэрүүндээ хэлсэн үг байх аж. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үйл ажиллагааны хөтөлбөрийн төслөө танилцуулахдаа бахархалтайгаар,
“- Ардчилсан хувьсгалын удирдагч Санжаасүрэнгийн Зориг Улсын эрх ашиг нэгдүгээрт, Улс төрийн намын эрх ашиг хоёрдугаарт, Хувийн эрх ашиг эцэст нь байх тухай хэлсэн үгийг суурь зарчим болгож “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ” гэрээг гурван нам байгуулж, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг Улсын Их Хуралд өргөн барьж байна.” гэсэн юм.
Түүний илтгэлд “Зориг” гэдэг үг наймантаа дурдагдсан бөгөөд /Санжаасүрэнгийн Зоригоос гадна / “зоригтой алхмуудыг…”, “…зориг хэрэгтэй…”, “зориг гаргах…”, “зоригтой хийх…”, “зориг гаргаж…”/ гэхчилэн долоон удаа дурдагдав.
“Зориг” гэх үг бүхэлдээ энэ засгийн тулах цэг байх нь. Монгол хүнд биш, саруул ухаантай монгол хүнд итгэж явсан С.Зориг агсны дээрх үгийг өнөөгийн Монголын Засгийн газрын суурь зарчим болговол хаашаа зүглэх вэ?
УЛСЫН ЭРХ АШИГ НЭГДҮГЭЭРТ ГЭВ ҮҮ?
Улсын эрх ашиг гэдэгт юуг хамааруулж ойлгох вэ гэдгээс их зүйл хамаарна. Улс орны тусгаар тогтнол, эдийн засгийн хараат бус байдлыг ярьж байгаа бол зүйн хэрэг.
Харин Х.Нямбаатарын хэлдэг нийтийн эрх ашгийн төлөө хувийн өмчийг булаах тухай, Д.Амарбаясгалангийн мах үнэтэй байгаа шалтгааныг “шуналтай” махны ченжээс болсон тухай ярьж байгаа бол өөр хэрэг болно.
Улсын эрх ашгийг нэгдүгээрт тавьсан өнгөрсөн нийгэмд бид өөрсдийн биш бусдыг эрх ашгийг хамгаас дээгүүрт тавьсан. Тиймээс ч монгол хүн эх орондоо дэлгүүр /Орос дэлгүүр/ орохдоо хүртэл паспорт авч явдаг байсан нь үнэн чанартаа япончуудын “Хятад хүн болон нохой орохыг хориглоно” гэснээс өөрцгүй зүйл. Энэ байдлаас одоо бид салсан уу гэвэл хараахан үгүй. Шатахуун, эрчим хүчний хувьд хуучин эзнээсээ хамааралтай байгаа төдийгүй улс орны эрх ашиг, гадны хүчин зүйлс нэрийдлээр төрийн зүгээс байнга улс орны эрх ашгийн эсрэг шийдвэр гаргадаг билээ.
УЛС ТӨРИЙН НАМЫН ЭРХ АШИГ ХОЁРДУГААРТ БАЙХ УУ?
Намын эрх ашиг дээгүүрт эрэмбэлэгдсэн үед хүний эрх, эрх чөлөө, жирийн гишүүний үзэл бодол, тэр ч бүү хэл сонгогчдын сонголт шалаар хөглөрдөг болохыг бид сөрөг хүчингүй хамтарсан засгаас харж байна. Намын халхавчин дор их наядаар тооцогдох мөнгө хулгайлж, намын эрх ашгийн төлөө гишүүдээ золиосолж, намын эрх ашгийн төлөө бусдын хөрөнгийг булаан дээрэмдэж байна…
ХУВИЙН ЭРХ АШИГ ЭЦЭСТ НЬ…
Төрийн эрх мэдлийг нэмэгдүүлж, түүнээс эхлээд намаа санхүүжүүлж, намын дараа өөрсдөө хөлжих, өөрсдийнхөө дараа ойр дотнынхныхоо эрх мэдлийг зузаатгах тухай л яриа. Үнэн хэрэгтээ улс орон, иргэний тухай энд байхгүй.
ЭЦЭСТ НЬ Ч ЭРЭМБЭЛЭГДЭЭГҮЙ ХУВЬ ХҮНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ!
Самуэл Жонсон “Адгийн шаарнуудын эцсийн хоргодох газар нь эх оронч үзэл байдаг” гэж зүгээр ч нэг хэлсэнгүй. Хувь хүний эрх чөлөө, хувийн өмч, хүний эрхийг эсрэг зогссон хэн боловч эх орончийн дүрээр “эв хамтын үзэл”, “нийгмийн сайн сайхны төлөө” гэж ярьдаг аж. Засгийн газрын бодлого нь нэгдүгээрт улсын эрх ашиг нэрээр өөрсдийгөө, хоёрдугаарт тус тусын намын эрх ашгаа, гуравдугаарт хувь тоглолтондоо анхаарах тухай яриа болохоос монголчуудын сайн сайхны тухай яриа огтоос биш болой.
Ингэхдээ Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн “улсын төсвийн хөрөнгийг үржүүлэхийн хүрд болгон ашиглах” аж. Улсын төсвийг татвар төлөгчид бүрдүүлдэг. Төсвийг үржүүлнэ гэдэг нь илүү ихээр татварлана л гэсэн үг. Энэ биднийг төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг руу аваачих болохоос өнөөгийн бий болгосон дутуу дулимаг зах зээлээ чөлөөт зах зээлд хүргэхгүй. Эрх чөлөөний өлгий АНУ ардчиллыг анхнаасаа огтхон ч тунхаглаагүй. Харин эрх чөлөөг тунхагласан. Бүр тодруулбал хувь хүний эрхийг төрөөс болон иргэдээс хамгаалах зорилгоор төрийн оролцох ёстой хэм хэмжээг зааж өгчээ. Үүний хүчинд ч данхар төр бус хязгаарлагдмал төрийг бий болгож эдийн засгийн эрх чөлөө, хөгжил цэцэглэлтийг бий болгосон аж.
Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн уянгалаад буй Засгийн газрын дөрвөн жилийн хөтөлбөрийн төслийн илтгэлд “Эрх чөлөө” гэдэг үг хоёрхон оров.
- Эдийн засгийн эрх чөлөөний байдлын болон дэлхийн инновацын үзүүлэлтийг сайжруулж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 8,000-10,000 ам.долларт хүргэх эдийн засгийн төлөвлөгөөг эрчимтэй хэрэгжүүлэх шаардлагатай...
- Хүний эрх, эрх чөлөө, хуулийн байгууллагуудын хүний эрхийн мэдрэмжийн асуудал, тэр дундаа шүүхийн шатанд хилсээр хэлмэгдүүлж, эрүүдэн шүүх, ард түмэнд харгис хатуу, авлигачдад аядуу зөөлөн ханддаг шударга бус үйлдлийг таслан зогсоох, шүүхийн ил тод байдлыг хангасан эрх зүйн цахим реформыг хийх шаардлагатай.
Энэ нь эдийн засгийн өсөлтийг 17 хувьд хүргээд ч биелэгдэх боломжгүй ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх тухай сэрүүн зүүдэнд нь нэг удаа орсон бол нөгөө нь шүүх рүү халдах санаархлаа зөвтгөхийн тулд ашиглажээ.
Түүний илтгэлд хамгийн их дурдагдсан үг нь “төр”. Нийт 12 удаа төр гэх үгийг дараах байдлаар хэлжээ.
/”улс төрийн соёлын хувьд”, “Улс төрийн намын эрх ашиг”, “улс төржин”, “төрийн эрх мэдлийн”, “төрийн үйлчилгээнд”, “төрийн зүтгэлтнүүдийн”, “Төрийн өмчит компаниуд”, “төрийн бүтээмж”, “төрийн албаны чиг үүргийн”, “Төрийн албанд”, “Төр засаг”/
Харин “хүний эрх”-ийг хамгаалах талаар тэр огтхон ч дурсаагүй төдийгүй шүүх эрх мэдэл рүү дайрах санаархлаа хэлэхдээ ашигласан бөгөөд “хүний эрхийн мэдрэмж” гэж ашиглав. “Нийтийн сайн сайхны төлөө” гэх хуурамч багтай зүүнтнүүд “хүний эрхийн мэдрэмж” гэх үгийг ашиглан бүлгийн эрх ашгаа хувь хүний эрх ашгаас дээгүүрт тавьдаг. Эв хамтын коллектизм нь алсдаа бидний өнгөрсөн нийгэм рүүгээ аядуухан буцахад л хүргэх билээ.
С.ЗОРИГИЙГ ОДОО ТАЙВАН ОРХИЁ
Эрх баригчдын өөрсдийнх нь муулдгаар өнгөрсөн 30 жилийн алдаа завхарлын талаас илүүд нь С.Зоригоор “зоолж” ирэв. Энэ удаагийн сонгуулийн гол хөзөр нь мөн л түүнийг алсан алуурчид байв. Цаашдаа ч “Зоригийг” симбол болгох нь тодорхой болсон бөгөөд мөнөөх хөтөлбөрийн төсөлд наймантай “Зориг” гэх үг дурдагджээ. С.Зориг ардчилсан хувьсгалын том зүтгэлтэн мөн. Харин хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмийн төлөө Үндсэн хуульдаа заагаагүй ч гэлээ зорьж буй өнөөгийн бидэнд одоо түүний коллектизм хэрэггүй. Коллектизмын аюулыг 90 жилийн өмнө Айн Рэнд "Бид амьд хүмүүс" бүтээлдээ биччихсэн, түүнийг монгол хэлээр хэвлэчихсэн байхад сэрэмжлэхгүй бол тэнэглэл. С.Зориг алуулсан. Харин бид амьд хүмүүс… Амь үрэгдсэн С.Зоригийн төлөө хоосон солиоролд автах бус өөрсдийнхөө төлөө явцгаамаар байлтай… Өөд болоочийн ясыг нь өндөлзүүлэхгүй гэхдээ нэрийг нь дурдахаас ч цэрвэдэг ард түмэн бид биш бил үү?!
Монголын улс төр өнгөрсөн нийгэмд Орос эхнэрийн гал тогоонд байснаа өнөөдөр Алтан-Өлгийд шилжив. Мөд Баатарын хөнжилд шилжих нь холгүй байна…
иргэн 2024-08-19 103.212.118.125
Энэ Эбэгийн даалгавраар бичсэн бололтой. Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр Зоригийг дахин ярихаас эмээжээ янз нь.
JodyMoore 2024-08-19 46.8.110.185
Харуулах боломжгүй.
Zochin 2024-08-19 73.20.7.17
Zuv untsug gargajee. huvi hunii erh chuluu, huniihee amijirgaag deeshluulehiin tuluu l yavmaar baih yum. Zorig agsanaar heterhii ih showdaj baina.
AleshaRobinson 2024-08-19 109.248.54.186
Харуулах боломжгүй.
StaceyBrantley 2024-08-19 109.248.54.131
Харуулах боломжгүй.
MarshaRodriguez 2024-08-19 109.248.142.213
Харуулах боломжгүй.
LoriJohnson 2024-08-19 109.248.12.134
Харуулах боломжгүй.
HeatherHunt 2024-08-19 95.182.126.197
Харуулах боломжгүй.
MirandaChandler 2024-08-19 188.130.128.38
Харуулах боломжгүй.
TamikaJohnson 2024-08-19 188.130.143.149
Харуулах боломжгүй.
FeliciaSimon 2024-08-19 109.248.138.149
Харуулах боломжгүй.
TamekaLewis 2024-08-19 45.87.253.147
Харуулах боломжгүй.
RohiniKey 2024-08-19 46.8.107.220
Харуулах боломжгүй.
SuzanneGomez 2024-08-19 46.8.56.188
Харуулах боломжгүй.
ToniTorres 2024-08-19 46.8.22.86
Харуулах боломжгүй.
ElizabethJohnson 2024-08-19 109.248.13.70
Харуулах боломжгүй.
TamikaAllen 2024-08-19 45.15.73.203
Харуулах боломжгүй.
TanyaOlson 2024-08-19 45.11.21.102
Харуулах боломжгүй.
BenitaValenzuela 2024-08-19 188.130.220.5
Харуулах боломжгүй.
MariaRodriguez 2024-08-19 109.248.54.131
Харуулах боломжгүй.
DianaMarchetti 2024-08-19 94.158.190.26
Харуулах боломжгүй.
TiffanyRoberts 2024-08-19 109.248.128.71
Харуулах боломжгүй.
AmberHill 2024-08-19 188.130.129.16
Харуулах боломжгүй.
AmandaBrenner 2024-08-19 46.8.22.67
Харуулах боломжгүй.
LoriWilson 2024-08-19 94.158.190.26
Харуулах боломжгүй.
TiffanyBurden 2024-08-19 92.119.193.70
Харуулах боломжгүй.
LisaOlson 2024-08-19 188.130.189.39
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-08-19 66.181.161.61
сонин гарчигтай юм бэ,бид дагаад үхэх байсан юм уу
TiffanyPerry 2024-08-19 109.248.142.83
Харуулах боломжгүй.
MeganNelson 2024-08-19 109.248.205.139
Харуулах боломжгүй.
StephanieJohnson 2024-08-19 46.8.14.149
Харуулах боломжгүй.
HeatherEnglert 2024-08-19 45.84.177.66
Харуулах боломжгүй.
LoriAnderson 2024-08-19 46.8.107.131
Харуулах боломжгүй.
JenniferValente 2024-08-19 46.8.157.232
Харуулах боломжгүй.
ээ 2024-08-19 210.148.94.144
Улс төрийн намын эрх ашиг гэж чачгаа яриад байгаа юм. Улс төрийн нам гэж үзэл санааны нэгдэл болохоос ашиг сонирхолын нэгдэл байж яаж ч байж болохгүй. Улс орны эрх ашиг эсвэл хувь хүний хүний эрх чөлөө гэдэг хоёрхон зүйл ээ л ярь.
Зочин 2024-08-19 66.181.190.208
Ардчилагч болж жүжиглэдэг Гэмт хэргийн буюу Мафийн бүлэглэл Монголд нэгэнт бий болчихсныг аугаа Зориг анх мэдэрсэн. Тиймээс намын ашиг сонирхыг үндэсний эрх ашгаас дээгүүр тавих ёсгүйг онцолсон Их гэрээс байсан юм
KatieOwens 2024-08-19 185.181.246.101
Харуулах боломжгүй.
MaureenMathews 2024-08-19 109.248.142.2
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-08-19 76.220.74.140
Уг нь хүсвэл их л хялбархан юм байгаа юм шүү дээ. Дэлхийн хүчирхэг эдийн засагтай улс орнууд яаж хөгжөөд байгааг бид харж байна. Хууль зүйг ягштал баримтлахад л бүх зүйл ок болчихож байгаа юм. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж байгаа зүйл алга. Жишээ нь Амeрикадих бага хэмжээгээр хууль зөрчсөн л бол хариуцлага заавал хүлээнэ. Иргэд нь ч ямар ч эсэргүүцэлгүйгээр хуулиа дагана. Манайд болохоор
Саран 2024-08-19 122.201.31.100
Энд төрийн яам, засаг захиргаа цахим боллоо л гэх юм. Би 6 сард 1р одон авахад Бүх хүүхдүүдийн төрсний гэрчилгээ иргэний үнэмлэх канондуулаад бас өргөдөл авсан. Гэтэл одонгийн мөнгөө авахад бас дээрхи материалуудыг дахин бүрдүүлээд хороо дүүргийн халамжд өгөх хэрэгтэй гэнэ. Бүх материаль байсаар байхад дахин 2 ингэж явдал чирэгдэл үүсгэж яанаа.
HeidiRamirez 2024-08-19 109.248.142.97
Харуулах боломжгүй.
Зочин 2024-08-19 66.181.190.208
х***а цустнууд дээрэмчид танхайчуудын үүрАН-ыг дөрөөлж МАН-ыг улангасан дайрдаг нь нууц бишээ. Тэгээд ч цөөн хүнтэй жижиг орны улс төрд сөрөг хүчин зохимжүй үнэнг баталж, луйварчид нь хэрүүл өдөөгөөд ажил бүтдэгггүй гэдэг. Тэд эсрэг тэсрэг 2 хувааж үймээнээр завшдаг байна.
JessicaMeyers 2024-08-19 46.8.17.71
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-08-19 202.9.40.11
Монголчууд хоорондоо учраа ололцож улс орныхоо хөгжлийн төлөө хамтран тэмцэх болсон нь х*******н цустай зарим хүмүүс Л.Нарантөгс гэх мэт этгээдүүдэд огт таалагдахгүй байгаа бололтой. Манай улс төрийн намуудыг хооронд нь алалцуулж улсыг нь нэг байрандаа хөгжихгүй зогсонги байлгах нь х***а нарт их ашигтай нь ойлгомжтой. Энэ үйлсэд нь хувь нэмрээ оруулж эздээсээ их шан харамж авдаг урвагч Монгол хүнийг яаж цээрлүүлэх вэ. Эсвэл хэдүүл хэрүүлийн алимыг нь идээд байж байх уу. Монголчууд бодох хэрэгтэй
Хог шаарнууд 2024-08-19 66.181.160.15
Хог шаарнуудаас олигтой юм гарахгүй дээ. Ядаж л олигтой боловсрол байхгүй, ажлын ямарч туршлага байхгүй. Зөвхөн хор хутгах, шантааж хийх, өөрсдөө баяжих л ганц сонирхолтой. Нүүрсний хулгайчаа толгой дээрээ гаргачихдаг төр гэж байх уу? Хэлэх ч муу үг олдохгүй байна.
Нэргүй 2024-08-19 202.126.90.143
АРДЧИЛАГЧИД ГЭЖ ҮЛГЭРИЙН БААТРУУД АШГҮЙ БҮГДЭЭРЭЭ ШАХУУ ЗАЙЛЛАА ДАА
Нэргүй 2024-08-19 66.181.160.65
өмхий г***й сайтыг хаавал таарна
Зочин 2024-08-19 202.9.46.248
лхагваа х***а троллоо зайлаарай чиний золбин хятад Монголын том дайсан байна говь нутгаа хар хятадад алдаж байх шиг хар хятадтай Монголчууд алалцах цаг нь болсон бололтой
Сокол 2024-08-19 202.126.88.180
эби, үүл 2 юу яасан ш дэ
Зочин 2024-08-19 59.153.113.23
Зориг МАН-д байсан бол бас л алуулна
Нэргүй 2024-08-19 103.168.34.153
Одоо нөгөө сонгуулийн үед хүний адаг болоод байсан ЭЛБЭГ-ээгээ яахым дээ нэг юм хэлээч дээ Шааал дэмий баахан ард иргэдээ талцуулж талцуулчихаад эцэст нь нэг хөнжилд ороод дампуурлаадаа МАНай улс төр нэг иймэрхүү
Нэргүй 2024-08-19 122.201.31.80
Ямарч оронл байдаг юм эвслийн засаг
Нэргүй 2024-08-19 66.181.177.70
“Адгийн шаарнуудын эцсийн хоргодох газар нь эх оронч үзэл байдаг”
Зочтн 2024-08-19 66.181.182.128
Яг юу хэлэх гээд бгаам?
zochin 2024-08-19 174.95.6.103
ЧИМГЭЭ, СОДНОМДАРЖАА ТЭГЭЭД ТАМАЛСАН УЛСУУД ЯАСАН БЭЭ ЭБЭ !!!
Нэргүй 2024-08-19 174.95.6.103
Xүн тамалсан улсыг яаx вэ, Содномдаржаа Чимгээ нарыг яагаад яриxаа больчихов ккк
Нэргүй 2024-08-19 66.181.186.10
Сонгууль өнгөрсийм чинь одоо Ээби, Сооги, Чиимги нар огт хэрэггүй ээ…. Хэрээ Баатар гэдэг аюултай найруулагч,
Зоригийн хэргийг яриулаад байхаар хөдөөхий оркуудын цөс хөөрөөд хүн алнаа гэдгийг яс тооцоолсон л хүн дээ !
Зочин 2024-08-19 202.179.18.253
Төр засгийн бодлого, үйл ажиллагааг байнга мушгин гуйвуулж, харлуулдаг асман этгээдүүд өөдлөхгүй шүү.
Нэргүй 2024-08-19 188.162.254.39
Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!!!!
иргэн 2024-08-19 62.55.205.86
Уул нь та нар үхээд Зориг амьд байсан бол, ….
Эрдэнэ 2024-08-19 66.181.181.85
Тайван орхи гэдэг нь Элбэгдоржийг битий шоронд хий гэж байгаан бн, энэ хэргийг заавал илрүүлж хариуцлага тооцож ялыг нь эдлүүлэх ёстой шүү дээ. Энэ хэргийг битий сөх март гэдэг яриаг ямар бүлэглэлээс гаргаад байнаа.
Нэргүй 2024-08-19 66.181.182.27
МАН энэ намыг сонгоод л бай. Тэгвэл хүний эрх чөлөө улам л үгүй болно
Сайн нийтлэл болж 2024-08-19 139.5.216.240
Энэ сайтад байгаа овоо боловсролтой сэтгүүлч бол энэ Наранттөгс дөө. Энэ нийтлэлд гэхэд л улсын эрх ашиг гэдэг коллективизмаар түрий барьдаг нөхдийг шүүмжилсэн, индивидуализмыг хамгаалсан, мөн Айн Рэндийн Бид амьдарсаар байгаа шүү гэсэн санаа гарч байна.
ЗОЧИН 2024-08-19 203.91.115.44
МАН Ы ХУЛГАЙЧУУД ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ СОЦ АРГААР УДИРДАХ ГЭЖ ЮУ БАЙХ ВЭ. МАН ЫГ ТАРААГААД ЖАМ ЁСНЫ ХӨНЖЛИЙГ ӨӨРИЙНХ НЬ ХУУЛИАР ХӨГЖҮҮЛМЭЭР БАЙХ ЮМ. ХЭЛЭХ ҮГ ОЛДОХГҮЙ ЮМ АА. ЯАНА ДАА.
Нэргүй 2024-08-19 66.181.176.108
С.Зоргийн аллага хуучирсан сэдэв болонгуут "Элбэгдоржийн хонгил" гэдэг шинэ ороолон босгож ирэв. Эбэ улстөрөөс зайлаад 7 жил боллоо. Юмыг бий болгох нь нураахаас хэцүү гэдэггүй билүү? Тэр хонгилыг 2-3 нураагаад шинийг барьчих хугацаа өнгөрлөө Данхуудаа!!!! МАН бол бий болсон түүхээс эхлүүлээд бүгд худлаа.Нямка үхэж МАН тарсан цагт л Зоргийн хэрэг илэрч Монголд нар гийнэ.
Хулгайч нарыг дахин сонгож болохгүй 2024-08-19 66.181.160.15
Мэнгэт үхвэл тэр өдрийг монголын баярт өдөр болгон тэмдэглэж байх хэрэгтэй гэж санагдаж байна.
Нэргүй 2024-08-19 59.153.115.150
Орос МОнголыг эзэн боол болгож хоорондп нь хагаралдуулах санаа зөвхөн НАРАНТӨГСтөн маягын хужаагын үр садаас л гарах байх
Нэргүй 2024-08-19 66.181.181.63
дахиж С.Зоригийн үхлээр улс төрийн ПИ-АР хийсэн хүний толгойг ав. Данхыг хамгийн түрүүнд зайлуулах хэрэгтэй
Нарантөгс 2024-08-19 202.9.46.237
…амь үрэгдсэн Зориг гэгчийн төлөө хоосон солиоролд автах бус өөрсдийнхөө төлөө явцгаамаар байлтай..
зочин 2024-08-19 66.181.160.15
Зоригийн үхлээр ах , дүү , авгай нар нь хүртэл ашиг хонжоо хийгээд байхад чинь ,Оюунэрдэнэ улс төр хийхч энүүхэнд бизээээ …. Энэ маягийн улс төрийг "Зоригдох" гэдэг юм биш үү!!…. Түгжилдэх гэдэг шиг ..
Нэргүй 2024-08-19 66.181.186.254
Хэл ам нь гүйцэгдэхгүй нөхөр үү….kkk 😂
Нэргүй 2024-08-19 66.181.160.15
Бөөрөхий хэлтэй