Азийн улс төрийн намуудын олон улсын (ICAPP) Эмэгтэйчүүдийн жигүүрийн хурал өнөөдөр /2024.08.19/ Монгол Улсад эхэллээ. Хуралдаанд Азийн 15 улсын 20 гаруй улс төрийн намын 40 гаруй төлөөлөгч оролцож байна. Бүс нутгийнхаа эмэгтэйчүүдийн асуудлыг хөндөн ярилцаж, чадавхжуулдгаараа тус жигүүрийн хуралдаан онцлог болдог.
Хуралдааныг нээж УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд, МАН-ын СДМЭХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Номин үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах төвшинд оролцуулах, нөлөөллийг нэмэгдүүлэхийг онцлоод “Ази тивд эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцооны талаар хэлэлцэж, гарц шийдлийг эрэлхийлж байна. Энэ онд Азийн 20 гаруй улсад сонгууль болж , парламент дахь эмэгтэй гишүүдийн тоо нэмэгдсэн амжилттай жил байлаа. Монгол Улс жендэрийн үзэл баримтлалын хувьд дэвшилтэт улс билээ. Манай улсад парламентад 32 эмэгтэй гишүүн сонгогдож олон намын төлөөллийг хангаж, олон ургалч үзлээр хяналттай парламентыг бүрдүүлэхийг зорьж, эмэгтэйчүүдийн төлөөлөл ч олон улсын дундаж түвшинд хүрч, Азидаа тэргүүлсэн парламент бүрдсэн. Зөвхөн Монгол Улсад бус, Азийн бүс нутгийн хэмжээнд эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог нэмэгдүүлэхэд бодит хувь нэмрээ оруулж байна. Эмэгтэйчүүдийн манлайлал нь зөвхөн шийдвэр гаргах түвшинд төдийгүй, хүн амын амьжиргааны түвшин сайжруулах, хөгжлийн асуудлуудыг үр дүнтэй шийдвэрлэхэд чухал нөлөөтэй. Энэ удаагийн хуралдаанд бид жендерийн тэгш боломжийн бодлогыг хэрэгжүүлэх, парламентын гишүүний үүрэг гүйцэтгэхэд тулгардаг саад тотгорыг даван туулах арга замуудыг хамтдаа хайж, харилцан туршлага солилцоно. Хамтдаа Ази тив болоод бүс нутгийн хэмжээнд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлж, тогтвортой хөгжил, жендерийн тэгш байдлыг хангах томоохон алхамыг хийж чадна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын \АУТНОУБХ\ Байнгын хорооны дарга Чүн И Ёнг нээлтийн үгэндээ Эмэгтэйчүүдийн жигүүрийн хуралдааныг Монгол Улсад зохион байгуулж буйд баяртай байгаагаа илэрхийлээд АУТНОУБХ нь эрх тэгш нийгмийг цогцлооход чухал үүрэгтэйг онцоллоо. Хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид VIII хуралдааны онцлох орноор Монгол Улсыг зүй ёсоор нэрлэж байна. Учир нь 126 гишүүнтэй парламентад 32 эмэгтэй гишүүн сонгогдсон. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн 25 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна. Энэ бол Азийн улс орнуудад тэргүүн жишиг болох үзүүлэлт. ICAPP-ын олон улсын байгууллага нь нийгмийн олон бүлгийн нийтлэг эрх ашгийг илэрхийлсэн хэд хэдэн зөвлөлтэй. Азийн хамгийн том улс төрийн намын байгууллага болох ICAPP-ын хоёр салбар хуралдааныг Монгол Улсад зохион байгуулах эрхийг олгосон.
Монгол Ардын Нам 2004 оноос ICAPP-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлсэн бөгөөд 2013 онд Байнгын хорооны гишүүнээр элссэн юм. ICAPP нь Азийн 50 гаруй орны, 350 гаруй улс төрийн намыг эгнээндээ нэгтгэсэн, улс төрийн олон өөр үзэл баримтлалтай намуудын хамтын ажиллагааг таниулан сурталчлах, улс орнуудын итгэлцэл, харилцан ойлголцлыг сайжруулж, улс төрийн намуудын бүсийн хамтын ажиллагааны харилцааг идэвхжүүлэх зорилготой дэлхийн хэмжээний байгууллага юм.
JodyMoore 2024-08-19 46.8.110.185
Харуулах боломжгүй.
AleshaRobinson 2024-08-19 109.248.54.186
Харуулах боломжгүй.
StaceyBrantley 2024-08-19 109.248.54.131
Харуулах боломжгүй.
HeatherHunt 2024-08-19 95.182.126.197
Харуулах боломжгүй.
MirandaChandler 2024-08-19 188.130.128.38
Харуулах боломжгүй.
TamikaJohnson 2024-08-19 188.130.143.149
Харуулах боломжгүй.
FeliciaSimon 2024-08-19 109.248.138.149
Харуулах боломжгүй.
TamekaLewis 2024-08-19 45.87.253.147
Харуулах боломжгүй.
RohiniKey 2024-08-19 46.8.107.220
Харуулах боломжгүй.
SuzanneGomez 2024-08-19 46.8.56.188
Харуулах боломжгүй.
ToniTorres 2024-08-19 46.8.22.86
Харуулах боломжгүй.
ElizabethJohnson 2024-08-19 109.248.13.70
Харуулах боломжгүй.
TamikaAllen 2024-08-19 45.15.73.203
Харуулах боломжгүй.
TanyaOlson 2024-08-19 45.11.21.102
Харуулах боломжгүй.
MariaRodriguez 2024-08-19 109.248.54.131
Харуулах боломжгүй.
DebPhillips 2024-08-19 45.15.73.203
Харуулах боломжгүй.
DianaMarchetti 2024-08-19 94.158.190.26
Харуулах боломжгүй.
JamieTurner 2024-08-19 95.182.126.197
Харуулах боломжгүй.
LoriWilson 2024-08-19 94.158.190.26
Харуулах боломжгүй.
TiffanyBurden 2024-08-19 92.119.193.70
Харуулах боломжгүй.
LisaOlson 2024-08-19 188.130.189.39
Харуулах боломжгүй.
TiffanyPerry 2024-08-19 109.248.142.83
Харуулах боломжгүй.
MeganNelson 2024-08-19 109.248.205.139
Харуулах боломжгүй.
HeatherEnglert 2024-08-19 45.84.177.66
Харуулах боломжгүй.
LoriAnderson 2024-08-19 46.8.107.131
Харуулах боломжгүй.
JulieRowe 2024-08-19 188.130.129.211
Харуулах боломжгүй.
SueReichmann 2024-08-19 188.130.129.159
Харуулах боломжгүй.
HeidiVarsho 2024-08-19 46.8.223.11
Харуулах боломжгүй.
MaureenMathews 2024-08-19 109.248.142.2
Харуулах боломжгүй.
HeidiRamirez 2024-08-19 109.248.142.97
Харуулах боломжгүй.
... 2024-08-19 202.126.89.200
Азийн намууд манай авлигачдаас бузартчих вий дээ
JessicaMeyers 2024-08-19 46.8.17.71
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-08-19 203.217.139.240
найр наадам аялал айлчлал хурал зөвлөгөөн замаа алдлаа. яаж хөгжих вэ дээ.