Т.Аубакир: Л.Гантөмөр дарга та зарчимтай байх хэрэгтэй

Т.Аубакир: Л.Гантөмөр дарга та зарчимтай байх хэрэгтэй

Т.Аубакир: Л.Гантөмөр дарга та зарчимтай байх хэрэгтэй

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2024.08.19/-ийн хуралдаанаар 2024 оны төсвийн тодотгол болон төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг төсөвтэй холбоотой хэлэлцүүлэг хийж байна. Мөн тус байнгын хорооны хуралдаанаар Төсвийн зарлагын дэд хорооны даргын томилгоог хэлэлцэж, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг томилох санал гаргасныг хэлэлцлээ. Гэвч УИХ-ын гишүүд Төсвийн хяналтын зарлагын дэд хорооны даргад Ардчилсан намаас бус  ХҮН, Ногоон нам зэрэг цөөнхөөс сонгох нь зөв гэдэг байр суурийг илэрхийлэв. Хуулиараа УИХ дахь цөөнхийн бүлгээс томилох хуулийн зохицуулалттай. Ардчилсан нам өөрөө Засгийн газарт хамтарч байгаа учраас ХҮН, Ногоон нам зэрэг цөөнхөөс сонгох нь зөв гэсэн байр суурийг илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Т.АУБАКИР:

-Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргад Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн байна. Ардчилсан цөөнх боловч Засгийн газарт хамтарсан, төсвийг захиран зарцуулах эрхийг зарим сайд нар нь ч авсан. Энэ хорооны даргад цөөнхөөс нэр дэвшүүлж, олонхдоо хяналт тавих гэж л томилдог албан тушаал шүү дээ. Өөрсдөө захиран зарцуулаад өөрсдөө хяналт тавих буюу УИХ дахь Ардчилсан намаас Төсвийн хяналтын зарлагын дэд хорооны даргад нэр дэвшүүлэх өөрөө хууль зөрчиж байна гэж үзэж байна. Энэ байнгын хороонд Үндэсний эвсэл, Ногоон намын төлөөлөл байгаа учраас эндээс сонгоод явах нь зөв болов уу. МАН, АН, ХҮН нэгэнт зориг гаргаад хамтарсан учраас энэ асуудалд зоригтой шийдэл гаргах нь зөв. Л.Гантөмөр дарга та зарчимтай байхаар энэ хамтарсан Засгийн газарт орж ирсэн учраас засагт хамтраагүй цөөнхөөс дарга томилох нь зөв болов уу гэсэн санал гаргаж байна.

УИХ-ын гишүүн Ж.БАЯСГАЛАН:

-Бид хууль тогтоох дээд байгууллага учраас хуулиа мөрдөөд явах нь зөв. Цөөнхийн бүлэг "Төсвийн зарлагын дэд хороо"-г ахлах ёстой гэдэг хуулийн заалт байгаа. Бид хуулиа л мөрдөх ёстой.

УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:

-Цөөнх гэж Үндсэн хуульд заасан этгээд өөрөө Засгийн газрыг бүрдүүлж, олонхын нэг хэсэг болсон. Б.Чимид багшийн хэлснээр Засгийн газрыг байгуулахдаа ард түмний хийсэн сонголтыг баримтлах ёстой гэж хэлж байж. Тэрээр, ард түмэн аль намд хэдэн хувийн санал өгч, ямар бүрэлдэхүүнтэй Засгийн газар байгуулахыг УИХ шийдэх эрх зүйн үндсийг Үндсэн хуульд тодорхойлсон. Үүнийг яаж хэрэгжүүлэхийг УИХ болон дэгийн хуулиар тодруулдаг.  Ард түмэн ямар сонголт хийснийг Засгийн газар байгуулахад баримтлахад баримтална гэсэн ярилцлага ч байдаг. Тэр утгаараа АН-ын бүлгийг цөөнх гэж үзээд, Төсвийн хяналт, зарлагын дэд хорооны даргад томилох нь өөрөө сонирхлын зөрчил үүсгэнэ. Энэ удаагийн төсөв 120 их наяд буюу 40 тэрбум ам.долларын төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалт хэрэгжүүлэх бөгөөд түүнийг нь Ардчилсан намын дарга Л.Гантөмөр сайд эрхэлж хэрэгжүүлнэ. Мөн ХҮН намын төлөөлөл оруулах гэхээр бүх төрийн өмчийн компаниудын худалдан авалтыг Т.Доржханд сайд хэрэгжүүлнэ. АН-ын дарга Л.Гантөмөрийн төсвийг АН-ын гишүүн, ХҮН намын Т.Доржхандын хэрэгжүүлэх төслийг ХҮН намын төлөөлөл хянана гэж байхгүй. Энэ өөрөө улс төрийн хувьд асуудал үүсгэнэ. Анхнаасаа Үндсэн хуулиа “нулиад” явчихсан, цөөнх Засгийн газарт ордог Үндсэн хуульгүй. Тиймээс бид Үндсэн хуулийн хүрээ раманд багтааж УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой. УИХ дахь цөөнх болох Үндэсний эвсэл, Ногоон намаас сонгох нь хуулийн зөрчилгүй.

УИХ-ын гишүүн Б.ТҮВШИН: 

-Бид хууль биелүүлэх үүрэгтэй. Хуульд заасан үг, заалтыг зөрчвөл бид хууль зөрчсөн болно. Засгийн газар, УИХ-ын бүлэг бол тусдаа байгууллагууд. Нэг нь хууль тогтоох, нөгөө нь гүйцэтгэх эрх мэдэл хэрэгжүүлдэг байгууллага. Энэ асуудал Засгийн газарт хамтарсантай ямар ч хамааралгүй тусдаа бүлгийн байр суурь байх ёстой. Тиймээс бид хуульд заасан үндэслэлээр асуудлаа шийдээд явах нь зөв болов уу.

Төсвийн байнгын хорооны дарга Ц.ДАВААСҮРЭН:

-Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хэлээд байгаа бас үндэслэлтэй. УИХ-ын Дэгийн тухай хуулийн 27.10-т цөөнхийн бүлгийн гишүүдээс дэд хорооны даргыг томилно гэсэн заалт бий. Хуульд өөрчлөлт хийгээгүй учраас агуулга талаас нь яриад байж болохгүй.

Байнгын хорооны гишүүд Ардчилсан намын бүлгээс нэр дэвшүүлсэн Д.Цогтбаатарыг дэмжээгүй учраас Ардчилсан намаас Б.Түвшинг нэр дэвшүүлсэн ч дахин олонхын санал авч чадаагүй учраас энэ асуудлыг түр хойшлуулж, байнгын хорооны хуралдаанаар 2024 оны төсвийн тодотгол болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

44 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MaritzaMitchell 2024-08-19 109.248.54.186

Харуулах боломжгүй.

Avatar

JodyMoore 2024-08-19 46.8.110.185

Харуулах боломжгүй.

Avatar

AleshaRobinson 2024-08-19 109.248.54.186

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyBrantley 2024-08-19 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-19 103.161.242.98

ednuus odoo 4 kil ingek xereldeed l uy ch xiixgui ni todorxoi teneg oyunerden medseer baij yax gek iam olon said nariig AN d ogsiim boloo erguu mal

Avatar

HeatherHunt 2024-08-19 95.182.126.197

Харуулах боломжгүй.

Avatar

MirandaChandler 2024-08-19 188.130.128.38

Харуулах боломжгүй.

Avatar

TamikaJohnson 2024-08-19 188.130.143.149

Харуулах боломжгүй.

Avatar

FeliciaSimon 2024-08-19 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

TamekaLewis 2024-08-19 45.87.253.147

Харуулах боломжгүй.

Avatar

SuzanneGomez 2024-08-19 46.8.56.188

Харуулах боломжгүй.

Avatar

ToniTorres 2024-08-19 46.8.22.86

Харуулах боломжгүй.

Avatar

ElizabethJohnson 2024-08-19 109.248.13.70

Харуулах боломжгүй.

Avatar

TamikaAllen 2024-08-19 45.15.73.203

Харуулах боломжгүй.

Avatar

TanyaOlson 2024-08-19 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

BenitaValenzuela 2024-08-19 188.130.220.5

Харуулах боломжгүй.

Avatar

MariaRodriguez 2024-08-19 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

DianaMarchetti 2024-08-19 94.158.190.26

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaBrenner 2024-08-19 46.8.22.67

Харуулах боломжгүй.

Avatar

LoriWilson 2024-08-19 94.158.190.26

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyBurden 2024-08-19 92.119.193.70

Харуулах боломжгүй.

Avatar

LisaOlson 2024-08-19 188.130.189.39

Харуулах боломжгүй.

Avatar

GinaMiller 2024-08-19 45.11.20.166

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyPerry 2024-08-19 109.248.142.83

Харуулах боломжгүй.

Avatar

MeganNelson 2024-08-19 109.248.205.139

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieJohnson 2024-08-19 46.8.14.149

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherEnglert 2024-08-19 45.84.177.66

Харуулах боломжгүй.

Avatar

LoriAnderson 2024-08-19 46.8.107.131

Харуулах боломжгүй.

Avatar

IreneTaylor 2024-08-19 185.181.246.239

Харуулах боломжгүй.

Avatar

HeidiVarsho 2024-08-19 46.8.223.11

Харуулах боломжгүй.

Avatar

EricaJohnny 2024-08-19 185.181.247.125

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-08-19 43.228.130.188

Одоо шинээр байгуулагдсан засгийн газар нь үндсэн хууль зөрчсөн бн гээд цэцэд өгөхөд бүх юм өөрчлөгдөнө.Чадах чадахгүй хөөрсөн олон сайд нар нурах болно. Хэн үндсэн хуулийн цэцэд өгөхийг харах үлдлээ.

Avatar

Зочин 2024-08-19 43.228.130.188

Засгийн газар байгуулахдаа үндсэн хууль зөрчсөн юм шүүдээ

Avatar

KatieOwens 2024-08-19 185.181.246.101

Харуулах боломжгүй.

Avatar

MaureenMathews 2024-08-19 109.248.142.2

Харуулах боломжгүй.

Avatar

HeidiRamirez 2024-08-19 109.248.142.97

Харуулах боломжгүй.

Avatar

EvelynLee 2024-08-19 188.130.142.59

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-19 202.9.40.11

Үндэсний эвсэл, Ногоон намаас хүн сонгох нь шударга бөгөөд шинхэнэ хяналт тавих боломжтой болно. Өөрсдийгөө хянана гэж байхгүй.

Avatar

Бодит түүх 2024-08-19 103.10.21.104

Хасаг хуцдаг боллооо шүүү

Avatar

Нэргүй 2024-08-19 202.126.90.150

ehnii setgegdel yag zuv.2 nuurtei hun de

Avatar

Нэргүй 2024-08-19 202.131.243.203

Аубакир гишүүн хэлэх гэснээ шууд хэлчихдэг сайн эр юм

Avatar

Нэргүй 2024-08-19 66.181.186.10

Хойноос ирээд хот манай, хотонд ороод хонь манай болох нь уу ? Муу цагаачин хасагийн үлдэнгэр битгий их хуцаара й, дараагийн сонгуулийн тойргийг өөрөөр зурахад л чи муу сураггүй ш дээ ! Хирээ мэдээрэй…. бөөс минь !

Avatar

зочин 2024-08-19 66.181.160.15

Юуугаааа солиороод байгаан …Зөв л юм хэлсэн байна шдээ …
Солиотой пяхлуу чинь ,..Шархадандаа очиж эмээ уугаач …

Avatar

Нэргүй 2024-08-19 66.181.186.10

Дараагийн срнгуулиар Баян-Өлгийг Баруун аймгуудын той рогт багтаагаад зурах хэрэгтэй, тэгээд л гүйцээ ! Энэ муу хасахын зөв буруу ярих еөөөр хамаагүй шүү !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж