Сэрэмжлүүлэг: Аюулт үзэгдлийн улмаас 7 хүн нас барж, 3 хүн гэмтжээ

Сэрэмжлүүлэг: Аюулт үзэгдлийн улмаас 7 хүн нас барж, 3 хүн гэмтжээ

Сэрэмжлүүлэг: Аюулт үзэгдлийн улмаас 7 хүн нас барж, 3 хүн гэмтжээ

Онцгой байдлын ерөнхий газарт өнгөрсөн амралтын өдрүүдэд гал түймэр, осол аваарын дуудлага цөөнгүй иржээ. Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.08.12-18/  нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 4 иргэний амь насыг авран хамгаалсан. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 7 хүн нас барж, 3 хүн гэмтэж бэртсэн байна. Нийт дуудлагын 52 нь  гал түймэр, 19 нь  хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 7  нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна.

  • Завхан аймаг, Тосонцэнгэл сум Дархан-Уул байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.18-ны өдрийн 18:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр алба хаагчдыг  очиход иргэн Э-ийн 10х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 3х4 метрийн хэмжээтэй граж, 10х6 метрийн хэмжээтэй мужааны байрны дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
  • Сэлэнгэ аймаг, Шаамар сум Дулаанхан баг байшин шатаж байна гэсэн  дуудлагыг 08.18-ны өдрийн 23:34 цагт хүлээн авсан./23:36 цагт/ Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 6х5 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо хог шатаж байна гэсэн дуудлагыг 08.19-ний өдрийн 01:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид очиж  ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 36 дугаар  хорооны “Задгай”-д /Шинэ зуун айл төвийн хажууд/ 2 суудлын автомашин мөргөлдөж 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 08.18-ны өдрийн 16:07 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ийн  "Приус-20" загварын суудлын автомашин, иргэн Н-ийн  "Ланд крузер-78" загварын суудлын автомашинтай мөргөлдөж, "Приус-20" загварын суудлын автомашинд зорчиж явсан иргэн Б /30 настай, эмэгтэй/ хавчуулагдсан байсныг ажиллаж эсэн мэнд гаргаж НТТТ-д шилжүүлэн өгсөн.

Төв аймаг, Лүн сум Өгөөмөр багийн “Улаан-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 175 км, сумын төвөөс баруун зүгт 8 км-т/ “Туул” голын усанд 1 хүн сэлэхээр ороод осолдсон тухай дуудлагыг 08.11-ний өдрийн 19:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбарын 5 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр анги, Үндэсний аврах бригад, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн И /23 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 08.17-ны өдрийн 06:00 цагаас эхлэн 08.18-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, "Балын тохой" гэдэг газар /анх осолдсон газраас зүүн хойд зүгт 17 км/-аас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум Хонгор морьт багийн "Орхон Сэлэнгийн  бэлчир" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 17 км-т/ “Сэлэнгэ” мөриний эрэг дээр 5 хүн аялж байснаас 1 хүн нь живсэн тухай дуудлагыг 08.18-ны өдрийн 16:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн Л /24 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JodyMoore 2024-08-19 46.8.110.185

Харуулах боломжгүй.

Avatar

AleshaRobinson 2024-08-19 109.248.54.186

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyBrantley 2024-08-19 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherHunt 2024-08-19 95.182.126.197

Харуулах боломжгүй.

Avatar

MirandaChandler 2024-08-19 188.130.128.38

Харуулах боломжгүй.

Avatar

TamikaJohnson 2024-08-19 188.130.143.149

Харуулах боломжгүй.

Avatar

FeliciaSimon 2024-08-19 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

TamekaLewis 2024-08-19 45.87.253.147

Харуулах боломжгүй.

Avatar

RohiniKey 2024-08-19 46.8.107.220

Харуулах боломжгүй.

Avatar

SuzanneGomez 2024-08-19 46.8.56.188

Харуулах боломжгүй.

Avatar

ToniTorres 2024-08-19 46.8.22.86

Харуулах боломжгүй.

Avatar

ElizabethJohnson 2024-08-19 109.248.13.70

Харуулах боломжгүй.

Avatar

KathleenJohnson 2024-08-19 46.8.156.176

Харуулах боломжгүй.

Avatar

TamikaAllen 2024-08-19 45.15.73.203

Харуулах боломжгүй.

Avatar

TanyaOlson 2024-08-19 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

MariaRodriguez 2024-08-19 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

DebPhillips 2024-08-19 45.15.73.203

Харуулах боломжгүй.

Avatar

SashaMaldonado 2024-08-19 45.90.196.132

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaBrenner 2024-08-19 46.8.22.67

Харуулах боломжгүй.

Avatar

LoriWilson 2024-08-19 94.158.190.26

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyBurden 2024-08-19 92.119.193.70

Харуулах боломжгүй.

Avatar

LisaOlson 2024-08-19 188.130.189.39

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyBroussard 2024-08-19 188.130.143.245

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyPerry 2024-08-19 109.248.142.83

Харуулах боломжгүй.

Avatar

MeganNelson 2024-08-19 109.248.205.139

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieJohnson 2024-08-19 46.8.14.149

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherEnglert 2024-08-19 45.84.177.66

Харуулах боломжгүй.

Avatar

LinaFernandez 2024-08-19 194.32.229.173

Харуулах боломжгүй.

Avatar

LoriAnderson 2024-08-19 46.8.107.131

Харуулах боломжгүй.

Avatar

SueReichmann 2024-08-19 188.130.129.159

Харуулах боломжгүй.

Avatar

RachaelCathey 2024-08-19 109.248.143.4

Харуулах боломжгүй.

Avatar

KatieOwens 2024-08-19 185.181.246.101

Харуулах боломжгүй.

Avatar

MaureenMathews 2024-08-19 109.248.142.2

Харуулах боломжгүй.

Avatar

HeidiRamirez 2024-08-19 109.248.142.97

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaMeyers 2024-08-19 46.8.17.71

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж