Чуулган: Төсвийн тодотгол, холбогдох хуулиудыг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Хуучирсан мэдээ: 2024.08.19-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: Төсвийн тодотгол, холбогдох хуулиудыг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Чуулган: Төсвийн тодотгол, холбогдох хуулиудыг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
15: 55
2024-8-19

Чуулган: Төсвийн тодотгол, холбогдох хуулиудыг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

УИХ-ын Төсвийн байнгын хороогоор Монгол Улсын 2024 оны төсөвт тодотгол хийх тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийж чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Чуулганы хуралдаанд танилцуулгыг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулж, байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батжаргал танилцуулав. Үүний дараа УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа санал хураав. 

Ингээд чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын 2024 оны төсөвт тодотгол, төсвийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж, анхын хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв. Мөн өнөөдрйн чуулганы хуралдаанаар УИХ-ын Дэгийн тухай хууль болон зарим байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулснаар чуулганы хуралдаан өндөрлөв. 

 

10 : 20
2024-8-19

Чуулганы хуралдаан түр завсарлаж, үргэлжилнэ

УИХ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:

-Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар байнгын хороод хуралдана. Төсвийн байнгын хороо хуралдсаны дараа чуулганы хуралдаан үргэлжилнэ.

10 : 12
2024-8-19

76 гишүүн санал хураалтад оролцож байна

УИХ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:

-УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар таван асуудлыг хэлэлцэнэ. Наймдугаар сарын 16-ны чуулганы хуралдаанаар гишүүд төсвийн төслийн тухай илтгэл дүгнэлт болон төсвийн төсөлтэй холбогдуулан Ерөнхий сайд, ерөнхий аудитор, төсвийн тогтвортой байдлын зөвлөл, төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, хариулт авч дууссан. Одоо Дэгийн тухай хуульд заасны дагуу төсвийн төслийн тухай болон, хуульд заасан шалгуур, дунд хугацааны төсвийн мэдэгдлийн тусгай шаардлага, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн эсэх талаар санал хураана. Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Үндэсний баялгийн сангийн 2024 оны тухай хуулийн төслүүд нь төсвийн тухай болон төсвийн шалгуурт заасан дунд хугацааны тусгай шаардлага, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн эсэх дээр санал хураана. 

76 гишүүн санал хураалтад оролцсоноос 49 гишүүн дэмжиж санал дэмжигдлээ. 

Ингээд Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төсвийн байнгын хороо болон байнгын хороодод шилжүүллээ. 

Хоёрдугаарт, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл. Хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулна. УИХ-ын чуулганы наймдугаар сарын 16–ны өдөр гишүүд асуулт асууж, үг хэлж, хариулт авч дууссан. Одоо байнгын хорооны саналаар санал хураалтыг явуулна. Байнгын хорооны саналаар тус хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулна. 

Нийт гишүүдийн 82 хувь буюу 64 гишүүн дэмжиж санал дэмжигдлээ.

Гуравдугаар хэлэлцэх асуудал. Үндсэн хуулийн цэцийн гуравдугаар дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. УИХ-ын чуулганы наймдугаар сарын 16-ны хуралдаанаар гишүүд санал дүгнэлттэй танилцсан. Одоо байнгын хорооны саналаар санал хураалт явуулна. Санаол хураалтад Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн 26.1-т заасан хугацааг түр саатуулах байранд хүргэснээс эхэлнэ гэж заасан Монгол Улсын Үндсэн хуулийн 16.13 дахь заалтад тусгасан зэрэг. 69 гишүүн дэмжиж, санал дэмжигдлээ. 

09 : 37
2024-8-19

УИХ-ын чуулган хуралдана

УИХ-ын чуулган өнөөдөр /2024.08.19/ 10.00 цагт хуралдахаар товлогджээ. УИХ-ын чуулганы хуралдаанаар 2024 оны төсвийн тодотгол, 2025-2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг Засгийн газраас өргөн барьсан төслүүдийн нэг дэх хэлэлцүүлэг үргэлжлэх юм.

Мөн өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдахаар товлогдсон бөгөөд мөн Төрийн байгуулалтын байнгын хороо, Төсвийн байнгын хороод үдээс хойш хуралдахаар товлогдсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж