Долоо хоногийн өрнийн зурхай 2024.VIII.19-25

Долоо хоногийн өрнийн зурхай 2024.VIII.19-25

Долоо хоногийн өрнийн зурхай 2024.VIII.19-25

Энэ долоо хоногийн /2024.08.19-08.25/ өрнийн зурхайг хүргэж байна. 


Хонь

Том мөрөөдлөө биелүүлэхэд тохиромжтой долоо хоног эхэлж байна. Нийгмийн шинэ хүрээллийг бий болгож, олон санал санаачлага туршсаныхаа үр шимийг хүртэнэ. Нэгэнт ажил дууссан тул одоо өөрийгөө батлах гэж оролдох шаардлагагүй. Бүх зүйл таны санаснаар болохгүй байж магадгүй ч нэг алхам ахиж чадсан гэдэгтээ итгээрэй. Ажил дээрээ мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргаж чадна. Гэхдээ гэнэтийн шийдвэр гаргах хэрэггүй. Санхүүгийн хувьд ч бас гэнэтийн шийдвэр, гэнэтийн хөрөнгө оруулалтаас зайлсхийх хэрэгтэй. Ганц бие ч бай хостой ч бай хонины ордныхон энэ долоо хоногт харилцаагаа гүнзгийрүүлж чадна. Хэт зоригтой байхаас зайлсхий. Хамтрагчдаа өөрийгөө илэрхийлэн орон зайг олго. Зүрх судасны үйл ажиллагаанд доголдол үүсч магадгүй.

Үхэр 

Бүтээлч долоо хоног. Энэ долоо хоногт багаар ажиллах, элдэв гэрээ хэлэлцээр хийхэд тохиромжтой. Мэргэжлийн талбарын оргил үе тань ч тохиож байж мэдэх юм. Албан тушаал ахих, төгсөлтийн шалтгалтаа сайн өгөх, олон нийтийн дунд манлайлах зэрэг ямар нэг байдлаар та өөрийгөө таниулж чадна. Маш их өөрчлөлт явагдах ч гэлээ та амар амгалан байж чадна. Дүр эсгэх шаардлагагүй. Бүх зүйл жам ёсоороо өрнөж байна. Санхүүгийн хуримтлалын төлөвлөгөөгөө эргэн харж, урт хугацааны хөрөнгө оруулалтын талаар бодолцоход гэмгүй. Хосууд зүрх сэтгэлээсээ ярилцах цаг гарга. Эрүүл мэндийн байдал харьцангуй сайн байх ч гэлээ хоолны дэглэмдээ анхаарал хандуулаарай. Ялангуяа амттан, хүнд хоолонд хэт дурлахаас зайлсхий.

Ихэр

Харилцаа холбоо бол энэ долоо хоногийг аврах гол хүчин зүйл. Таны гаргасан санал санаачлагыг баг хамт олон чинь эерэгээр хүлээж авах болно. Санхүүгийн байдал сайжрана. Гэнэтийн ашиг орлого орж ирж магадгүй. Нийгмийн амьдрал тань асар идэвхтэй байна. Олон нийтийн арга хэмжээний үеэр сонирхолтой хүнтэй танилцах магадлалтай. Гэхдээ цахим орчинд янз бүрийн буруу зүйлтэй орооцолдохоос сэрэмжлээрэй. Оюун санаа тань авхаалж самбаатай байх ч бие махбодь тавгүйрхэж магадгүй. Биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг өдөр тутамдаа хэвшүүлээрэй. Үл ойлголцлоос зайлсхийхийн тулд бүх зүйлийг тодорхой байлга. Зорьж байсан аялал, эсвэл сургуулиа зорих боломж гарч ирнэ. Сүүлийн үед ажил, амьдрал тань тэнцвэргүйтэж байсан бол энэ долоо хоногоос хавьгүй дээрдэнэ.

Мэлхий 

Таны хамгийн том хөрөнгө бол таны оюун ухаан. Бусдад зөвлөх эсвэл хамт ажиллагсаддаа дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээж магадгүй. Санхүүгийн байдал тогтворгүй байна. Аливаа зүйл төсөвлөх, шаардлагагүй зардал гаргахаас зайлсхий. Та хайртай хүмүүсийнхээ хэрэгцээнд онцгой мэдрэг байна. Таны өрөвч сэтгэл харилцааг бэхжүүлдэг байж болох ч эргээд өөрт тань дарамт нэмдэг юм биш биз. Ганц бие хүмүүс ижил үнэт зүйлтэй, ижил зорилготой хэн нэгэнд татагдаж магадгүй. Байгальтай ойр байх, бясалгал хийх зэргээр сэтгэл санааг тань амар амгалан байлгах зүйлсэд цаг гаргаарай. Хоол боловсруулах эрхтний эрүүл мэнддээ анхаарал хандуул. Дотоод эрч хүчээ тэнцвэртэй хадгалахын тулд сэтгэл хөдлөлөө хил хязгаартай байлга. Таагүй, гэнэтийн илчлэлт болж магадгүй.

Арслан 

Таны өөртөө итгэх итгэл, бүтээлч байдал дээд цэгтээ хүрч байна. Энэ долоо хоног шинэ төсөл эхлүүлэхэд тохиромжтой. Үүнийг дагалдаад санхүүгийн байдал ч сайжрах төлөвтэй байна. Мөн арслангийн ордныхны романтик байдал эрчимтэй байна. Сэтгэл татам байдлаа ашиглан хэн нэгэнд сэтгэлээ илэрхийлж болно. Хайртай хүнтэйгээ романтик аялал төлөвлөж, харилцаагаа шинэ шатанд гаргахад тохиромжтой. Дотоод эрч хүч тань бялхаж байгаа ч зарим зүйл дээр өөрийгөө хэт шахамдуулах хэрэггүй. Эрүүл байя гэвэл ажил, амралтаа тэнцүүлэх хэрэгтэй. Бүтээлч үйл ажиллагаа нь стрессээс ангижрахад тустай. Тохиолдлын харилцаагаа гэнэт нухацтайгаар авч үзмээр санагдах, эсвэл урт удаан үргэлжилсэн харилцаагаа таслах ч юм уу гэнэтийн өөрчлөлт гарч магадгүй.

Охин

Таны дүгнэлт хийх ур чадвар тун хурц байна. Үүнийхээ ачаар нарийн төвөгтэй асуудлыг хялбархан шийдэж чадна. Ерөнхийдөө нарийн ширийн зүйлсээ амжуулахад тохиромжтой долоо хоног. Санхүүгийн хувьд зарлага гаргахдаа болгоомжтой байж, томоохон худалдан авалт, хөрөнгө оруулалтаас зайлсхий. Хайр дурлалын харилцаанд тайван байдлыг эрхэмлэ. Өөрийнхөө тухай эргэцүүлэн бодож, хил хязгаар тогтоо. Харин та ганц бие бол хайр дурлал хайж явахын оронд өөрийгөө сайжруулахад анхаар. Эрүүл мэнддээ, ялангуяа хоолны дэглэм, дасгал хөдөлгөөнд анхаарлаа хандуулаарай. Бие махбодь, сэтгэл санаагаа хоргүйжүүлж, цэвэрлэхэд тохиромжтой долоо хоног. Өөр лүүгээ өнгийж, алс хэтийн төлөвөө ахин нэг бодож тунгаа. Хувь хүнийхээ хувьд өсч дэвжихийг бод. Ямар нэг бүтэлгүйтэлтэй учирвал өнгөц бус том зургаар нь нөхцөл байдлыг хараарай.

Жинлүүр

Тэнцвэртэй, эв найрамдалтай долоо хоног. Та багийн ажиллагааг илүүд үзнэ. Тэр бүү хэл маргаанд зуучлагчаар оролцохыг хүсч магадгүй юм. Санхүүгийн байдал тогтвортой байна. Гэхдээ хэт санаа амарч, тансаг хэрэглээнд хамаг мөнгөө зарцуулахаас зайлсхий. Хайртай хүнтэйгээ эв найртай байна. Та өөрийгөө энхийг сахиулагч мэтээр мэдэрч магадгүй юм. Алс ирээдүйн төлөвлөгөөгөө гэр бүлийн хүнтэйгээ ярилц. Ганц бие хүмүүсийн сэтгэл татах чадвар өндөр байна. Бие махбодийн болон сэтгэл санааны эрүүл мэндээ эн тэнцүүхэн анхаараарай. Романтик, бүтээлч зүйлд цагаа зарцуулаарай. Аливаа зүйл дээр ахиц дэвшил гаргалаа гээд тэр амжилт, сэтгэл ханамж гэсэн үг биш. Гагцхүү та өөрт тохирох замыг сонгож чадсан эсэхээс л сэтгэл ханамжийн түвшин хамаардаг гэдгийг санаарай.

Хилэнц 

Эрч хүчтэй, анхаарал төвлөрөл сайтай долоо хоног. Та нарийн төвөгтэй төслүүдийг шийдэмгий байдлаар шийдвэрлэж чадна. Санхүүгийн хувьд ямар нэгэн томоохон хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө судалгаа хийх нь зүйтэй. Хайр дурлалын харилцаа хүчтэй сэтгэл хөдлөлөөр дүүрэн байна. Үл ойлголцлоос зайлсхийхийн тулд нээлттэй бай. Ганц бие хүмүүс нууцлаг, төвөгтэй зан чанартай хэн нэгэнд татагдаж магадгүй. Хэт хүчтэй сэтгэл хөдлөл нь эцэстээ стресс үүсгэж магадгүй тул сэтгэл санааны эрүүл мэнддээ анхаарал хандуулаарай. Тэмдэглэл хөтлөх, дасгал хөдөлгөөн хийх зэргээр өөрийгөө тайвшруул. Найз нөхөд, аль эсвэл гэр бүлийн хүнтэйгээ хурцадмал харилцаатай удсан бол энэ долоо хоногт асуудлаа шийдвэрлэж чадна. Эцэстээ та юу хүсч байгаагаа тодорхойлох зоригтой болно.

Нум 

Карьераа ахиулах, гадаадад аялах, эсвэл суралцах зэргээр шинэ боломжийн үүдийг нээх долоо хоног. Санхүүгийн хувьд хөрөнгө оруулалт хийхэд алдах зүйлгүй боловч нарийн судалгаагүйгээр юу ч хийх хэрэггүй. Хайр дурлалын харилцаандаа эрэл хайгуул хийх долоо хоног. Ганц бие эсвэл хостой эсэхээс үл хамааран та шинэ зүйл туршиж үзмээр санагдана. Хайртай хүнтэйгээ сонирхолтой зүйл хийнэ. Сэтгэлгээгээ нээлттэй байлга. Байгальд ойр байх нь эрүүл мэндэд нэн тустай. Адал явдалтай, өсч хөгжих долоо хоног. Таны өөдрөг үзэл олон шинэ боломжийг өөртөө татна. Цагийн хуваарь, өдөр тутмын амьдралын хэмнэлээ хааяа нэг өөрчлөөд үзэх хэрэгтэй. Нэгэн цагт анхаарлыг тань татдаг байсан зүйл сонин биш болж хувирна. Сарын эхээр хурцдаж байсан нөхцөл байдал намжиж гэрт ч, ажил дээр ч тайван байна.

Матар

Стратегийн өсөлт, мэргэжлийн амжилтын долоо хоног. Урт хугацааны төлөвлөлт, тууштай байдал нь таны карьерт сайнаар нөлөөлнө. Санхүүгийн хувьд хөрөнгө оруулалт, хуримтлалын төлөвлөгөөгөө эргэн харахад тохиромжтой. Та энэ долоо хоногт харилцаанаасаа илүү карьертаа анхаарлаа хандуулж магадгүй. Гэсэн хэдий ч хайртай хүмүүстэйгээ хамт байхад цаг гаргавал амьдрал тань илүү тэнцвэртэй болно. Ганц бие хүмүүс хүсэл тэмүүлэлтэй хэн нэгэнд татагдана. Та тэсвэр хатуужилтай хүн боловч сэтгэцийн эрүүл мэндээ үл тоомсорлож болохгүй. Бясалгал, дасгал хөдөлгөөн зэрэг стресс тайлах аргыг хэрэгжүүлж байх хэрэгтэй. Таны үнэт зүйлд гэнэтийн өөрчлөлт гарч магадгүй. Яг одоо та хэн нэгнээс урам хугалах үг сонссон ч алс хэтдээ таныг ялалтад хүргэх шийдвэр ч байж мэднэ.

Хумх

Санаачлагатай долоо хоног. Карьераа ахиулах шинэ санаанууд танд төрнө. Шинэ технологи эсвэл ирээдүйд амжилт олох магадлалтай шинэ бизнест хөрөнгө оруулахад тохиромжтой. Хайр дурлалын харилцаанд өөрчлөлт гарч магадгүй. Өөрчлөлтийг хүлээн авч, өөрийн өвөрмөц үзэл бодлыг илэрхийлэхээс бүү ичиж, санаа зов. Ганц бие хүмүүс ижил сонирхолтой хэн нэгэнтэй танилцаж магадгүй. Эрч хүчтэй байхын тулд оюун санаа хөгжүүлдэг үйл ажиллагаанд цаг гарга. Хайрцагнаас гадуур сэтгэх нь амжилт авчирна. Мөн хөдөлгөөнгүй байхаас зайлсхийж, алхах, бүжиглэх гэх мэтээр бүтээлч байгаарай. Юм бүхэнд хэт эмзэг мэдрэмтгий хандах хэрэггүй. Одоо үргэлжилж буй бүхэн мөнхийн биш, хоромхон зуурынх гэдгийг санаарай. Хэрэгтэй үед хэн алга, хэн таны хажууд байна гэдгийг анзаар.

Загас 

Энэ долоо хоногт таны зөн совин таны хамгийн сайн хөтөч болно. Ажил мэргэжлийн шийдвэр гаргахдаа зөн совиндоо итгэ. Мөнгө зээлэх, зээлдүүлэхдээ болгоомжтой байгаарай. Бүтээлч байдал, авъяасаа өнгөлөн тодруулж чадвал гэнэтийн боломжууд гарч ирнэ. Хайр дурлалын харилцаанд сэтгэл хөдлөл тань өндөр байна. Ганц бие хүмүүс хүчтэй сэтгэл хөдлөл мэдэрнэ. Өөрийн жинхэнэ мэдрэмжээ нээлттэй илэрхийл. Сэтгэл санааны эрүүл мэнд нэн чухал гэдгийг сана. Бясалгах юм уу ямар нэг бүтээлч зүйл хийж, сэтгэл санааны эрүүл мэндээ тэтгээрэй. Эрүүл хил хязгаарыг тогтоох замаар стрессээс зайлсхий. Цахим орчин гэх мэт анхаарлыг тань сарниулдаг зүйлсээс завсарлага ав. "Бүү саад бол" горимд шилжихэд эхэндээ ганцаардах ч алсдаа маш их зүйлийг тодорхой болгож өгдөг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

SarahCanty 2024-08-19 188.130.210.190

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherHunt 2024-08-19 95.182.126.197

Харуулах боломжгүй.

Avatar

MirandaChandler 2024-08-19 188.130.128.38

Харуулах боломжгүй.

Avatar

TamikaJohnson 2024-08-19 188.130.143.149

Харуулах боломжгүй.

Avatar

FeliciaSimon 2024-08-19 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

TamekaLewis 2024-08-19 45.87.253.147

Харуулах боломжгүй.

Avatar

RohiniKey 2024-08-19 46.8.107.220

Харуулах боломжгүй.

Avatar

SuzanneGomez 2024-08-19 46.8.56.188

Харуулах боломжгүй.

Avatar

ToniTorres 2024-08-19 46.8.22.86

Харуулах боломжгүй.

Avatar

ElizabethJohnson 2024-08-19 109.248.13.70

Харуулах боломжгүй.

Avatar

TamikaAllen 2024-08-19 45.15.73.203

Харуулах боломжгүй.

Avatar

TanyaOlson 2024-08-19 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

MariaRodriguez 2024-08-19 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

JamieTurner 2024-08-19 95.182.126.197

Харуулах боломжгүй.

Avatar

AmberHill 2024-08-19 188.130.129.16

Харуулах боломжгүй.

Avatar

LoriWilson 2024-08-19 94.158.190.26

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyBurden 2024-08-19 92.119.193.70

Харуулах боломжгүй.

Avatar

LisaOlson 2024-08-19 188.130.189.39

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyBroussard 2024-08-19 188.130.143.245

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyPerry 2024-08-19 109.248.142.83

Харуулах боломжгүй.

Avatar

MeganNelson 2024-08-19 109.248.205.139

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieJohnson 2024-08-19 46.8.14.149

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherEnglert 2024-08-19 45.84.177.66

Харуулах боломжгүй.

Avatar

LoriAnderson 2024-08-19 46.8.107.131

Харуулах боломжгүй.

Avatar

IreneTaylor 2024-08-19 185.181.246.239

Харуулах боломжгүй.

Avatar

JulieRowe 2024-08-19 188.130.129.211

Харуулах боломжгүй.

Avatar

RachaelCathey 2024-08-19 109.248.143.4

Харуулах боломжгүй.

Avatar

KatieOwens 2024-08-19 185.181.246.101

Харуулах боломжгүй.

Avatar

MaureenMathews 2024-08-19 109.248.142.2

Харуулах боломжгүй.

Avatar

HeidiRamirez 2024-08-19 109.248.142.97

Харуулах боломжгүй.

Avatar

EvelynLee 2024-08-19 188.130.142.59

Харуулах боломжгүй.

Avatar

AndreaRasmussen 2024-08-19 109.248.12.199

Харуулах боломжгүй.

Avatar

Pkdjxsooso 2024-08-19 202.126.90.250

Пээ манж хужаагууд монголыг монголоор хорлох хорлох ажил хийдгийн бн гайгүй улсуудруу шавж хулгайн газраа баталгаажцулахда монголоор өөрөөр нь баталгаажуулах гэж байна. Монголыг гэсэн гишүүдийг урвуулж авах гэж янз бүрээр башир арга хэрэглдэг. Манж зантай ганцаардуулна. Юм санал болгочоол өмхүүлж гарцгүй болгож нээнтэглнэ. Айлан. Тархи угаан зөв явааруу дайруулна. Муу бузар бүрдийн хийнэ. Хорвоогийн бузрууда магтан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж