“Хуучин хувцсаа хандивлах өдөрлөг” наймдугаар сарын 18-ны өдрийн 17:00-20:00 цагийн хооронд "Төв цэнгэлдэх хүрээлэн"-д зохион байгуулагдав.
Тус өдөрлөгт таван килограммаас дээш өмсөхгүй, хуучин хувцсаа хандивлавал, есдүгээр сарын 7-нд “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д болох “TsetseVSBilgee” тоглолтын тасалбар өгнө гэсэн мэдээлэл явсны дагуу өчигдөр өмсөхгүй хувцаснуудаа аваад Төв цэнгэлдэхийг зорьсон юм.
Монголчуудын дийлэнх нь танихгүй хүнд хуучин хувцсаа өгөх дургүй, хүний хуучин хувцас өмсдөггүй гэх сүсэгтэй хүмүүс учир очих нь юу л бол гэж бодож байлаа. Цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талын хүүхдийн тоглоомын талбайн хажууд ангилан ялгах цэг, хүлээн авах асар, тасалбар авах цэг гэсэн зургаан асар байрлуулжээ.
17:30 цагийн үед санасныг бодоход хүмүүс маш их очсон, дугаарлан зогссон байдалтай байв. Аль хэдийнэ 50 том хайрцаг дүүрсэн хоёр портер машинд ачин хадгалах байр руу зөөхөд бэлэн болжээ. Дугаарлаж байгаад өөрийн авч очсон хувцсаа, хувцас хүлээн авах цэг гэсэн асарт, угаасан, элэгдэлгүй эсэхээ шалгуулан өгөв. Бидний нэрлэдгээр 50-ийн тор цамц, өмд гэх мэт хувцас зургаан килограмм орчим боллоо. Тэнд ирсэн хүмүүс тор, шуудай, чемодан, хайрцагт өмсөхгүй хувцсаа угаагаад нямбайлан эвхээд, ангилаад ирсэн байлаа. Зургаан асар хайрцагтай хувцаснуудаар дүүрчээ. Тэнд хувцсаа хандивлахаар ирсэн хүмүүсийг харахад дийлэнх нь залуу хүмүүс байсан юм.
Хажуугаар нь зөрөх хүмүүс аяныг хэзээ хүртэл үргэлжлэх, цаашид ингэж зохион байгуулбал зүгээр юм зэргээр сэтгэгдлээ хэлж байв.
ХЭРЭГЛЭХЭЭ БОЛЬСОН ХУВЦСАА ХЭРЭГТЭЙ ХҮМҮҮСТ НЬ ӨГЧ БАЙГААРАЙ ГЭЖ УРИАЛМААР БАЙНА
“Монголд хуучин хувцсаа хандивлах аян бараг зохион байгуулдаггүй. Мөн хуучин, өмсөхгүй хувцас өгөх тогтсон цэг байхгүй. Хуучраагүй хэдий ч өмсөхөө больсон хувцаснууд шүүгээнд маш их зай эзэлдэг. Өмсөхгүй хувцсаа ихэвчлэн хамаатан садандаа өгдөг байсан. Бас “Метро экспресс” хувцас угаалгын газар хуучин хувцас авдаг тэнд ихэвчлэн өгдөг. Өнөөдөр гэрийн хажууд ойрхон “Хуучин хувцсаа хандивлах өдөрлөг” зохион байгуулагдаж байхаар нь өмсөхгүй зүйлсээ аваад ирлээ. Миний хандивласан хувцас таван килограмм боллоо. Тоглолтын тасалбар авсан.
Хотжилт ихсэхийн хэрээр хог хаягдал маш их гарч байгаа. Хэт их хуучраагүй мөртлөө загвар нь таалагдахаа больсон ч юм уу, эсвэл зүгээр л өмсөхгүй хэр нь шүүгээнд байж байдаг хувцаснууд өөр хэн нэгэнд хэрэгтэй байж болно.
Хувцаснууд материалаасаа шалтгаалаад байгальд задрах хугацаа нь өөр өөр байдаг. Тэгэхээр байгаль орчинд ээлтэй байх үүднээс хэрэггүй худалдан авалт хийхээ багасгах хэрэгтэй. Мөн хэрэглэхгүй хэт хуучраагүй хувцсаа шатааж агаарын бохирдол үүсгэж байснаас хэрэгтэй хэн нэгэнд хандивлах нь маш зөв гэж би хувьдаа боддог. Тиймээс хэрэглэхээ больсон хувцсаа хэрэгтэй хүнд нь өгч байгаарай гэж уриалмаар байна. Би өөрөө иймэрхүү аянд оролцохыг хичээдэг гэж Ч.Номингэрэл хэлсэн юм.
Тус аянд оролцохоор ирсэн М.Тулгын хувьд хоёр шуудай хувцас буюу 51 килограмм хувцас хандивлажээ. Тэднийх ам бүл зургуулаа аж. Тиймээс хэрэглэхээ больсон хувцаснууд маш их гардаг гэнэ. Төдийлөн хадгалах, шатаах газар байдаггүй учир бөөгнүүлж байгаад хүмүүст өгдөг байна. Өөрсдөө ч мөн “Thrift shop” буюу хуучин барааны дэлгүүрээр үйлчлүүлдэг аж. Тэрбээр, шинэ хувцас бараг худалдаж авдаггүй, энэ нь байгаль орчинд ээлтэй үйлдэл гэж боддог. Хуучин хувцас авч борлуулдаг дэлгүүр олон болбол зүгээр гэсэн юм.
Бидний аав ээжийн үеийнхэн өөрсдийн хувцсаа танихгүй хүнд өгдөггүй, хүний хуучин өмсөхгүй гэх хандлагатай байдаг бол залуучуудын хандлага өөрчлөгдөж залуус хэрэглэхээ больсон зүйлсээ хэрэгтэй хүнд нь өгч, түүнийгээ буян гэж бодохоос гадна байгаль орчин ээлтэй үйлдэл гэж хардаг болжээ.
“TSETSEvsBILGEE” ТОГЛОЛТЫН ТАСАЛБАРЫГ ТҮРҮҮЛЖ ИРСЭН 1000 ХҮНД ӨГСӨН
Тус аяныг санаачлан зохион байгуулж буй, “XMF” фестивалийн зохион байгуулагч Б.Жигмидорж тэрбээр, орон сууцанд амьдардаг айлууд өмсөхгүй хувцсаа хийх, хадгалах газар хомс, тэр бүр хүнд өгөөд байх боломж байдаггүй зэрэг асуудал тулгардаг. Үүнээс үүдэж өөрсдийн өмсөхгүй хувцсаа хэрэгтэй хүнд нь хандивлая гээд уг аяныг анх удаа зохион байгууллаа. Гаднын улсуудад хуучин хувцас авдаг сангууд их байдаг. Тэдгээр сангаар дамжуулаад хэрэгтэй хүмүүст нь тараадаг. Монголд хуучин хувцас авдаг газрууд байдаг ч зорилтот хүмүүст өгдөггүй юм билээ. Харин дахин боловсруулаад, өөр загварт оруулаад худалддаг газрууд байдаг. Бидний хувьд ашгийн бус учраас зорилтот хүмүүстээ өгнө. Хандивт хувцсаа өгч буй иргэдэд, хувцас нь урагдаагүй, хэт их хуучраагүй буюу дахин ашиглах боломжтой, угаасан байх шаардлагыг тавьсан. Мөн гутлын хувьд, цоороогүй, ул нь салаагүй, урагдаж, муудаагүй зэргийг нь харж авсан байгаа. Энэхүү аян Улаанбаатарын иргэдэд маш их таалагдсан байх. Дүүрэг болгоноос хүмүүс ирж хандивт нэгдлээ. Нийслэлийн захын гэр хорооллуудад амьжиргааны түвшнээс доогуур амьдралтай, өмсөх хувцас байтугай өдрийн хоолгүй олон мянган хүн бий. Тиймээс уг аяныг зохион байгуулсан. Иргэдийн хандивласан хувцсыг дахин ангилж ялгаад, Төрийн бус байгууллагуудтай хамтран дээр хэлсэн амьжиргааны түвшин доогуур зорилтот бүлгийн иргэдэд өгнө. Гурван цагийн дотор 180 хайрцаг, 5000 гаруй килограмм буюу дөрвөн портер машин хувцас цугларсан. Тус аяны хүрээнд “TsetseVSBilgee” тоглолтын 1000 тасалбарыг түрүүлж ирсэн хүмүүст өгсөн” гэв.
Хувцас үйлдвэрлэл бол дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их нөлөө үзүүлж буй салбар юм.
Хүн төрөлхтөн жил бүр 80 тэрбум шинэ хувцас үйлдвэрлэдэг гэх судалгаа бий. Энэ нөхцөл байдлыг өөрчлөхгүй бол 2030 он гэхэд хувцас үйлдвэрлэлийн салбараас гарч буй нүүрстөрөгчийн хэмжээ 2.5 тэрбум тоннд хүрэх төлөвтэй байгаа аж. Энэ нь 230 сая машины нэг жилд ялгаруулдаг утаатай тэнцэх хорт бодис гэнэ.
Тиймээс бид бага худалдан авалт хийж удаан хэрэглэх, хуучирсан хувцсаа хаяхын оронд хандивлах нь хүрээлэн буй орчноо хамгаалахад оруулж буй чухал хувь нэмэр юм. Их Британи улс л гэхэд 2017 онд 11 мянган хандивын дэлгүүрээр дамжуулж 330 мянган тонн хувцсыг газарт булахаас сэргийлж, хэрэгцээт хүмүүст нь хандивлажээ.
Нэргүй 2024-08-19 103.57.92.78
дэмжиж байна хаяж болохгүй шинээрээ хувцаснуудаа яахаа мэдэхгүй хадгалж байхаар хэрэгтэй хүмүүст нь өгсөн нь зөв шүү
HeatherHunt 2024-08-19 95.182.126.197
Харуулах боломжгүй.
MirandaChandler 2024-08-19 188.130.128.38
Харуулах боломжгүй.
TamikaJohnson 2024-08-19 188.130.143.149
Харуулах боломжгүй.
FeliciaSimon 2024-08-19 109.248.138.149
Харуулах боломжгүй.
TamekaLewis 2024-08-19 45.87.253.147
Харуулах боломжгүй.
RohiniKey 2024-08-19 46.8.107.220
Харуулах боломжгүй.
SuzanneGomez 2024-08-19 46.8.56.188
Харуулах боломжгүй.
ToniTorres 2024-08-19 46.8.22.86
Харуулах боломжгүй.
ElizabethJohnson 2024-08-19 109.248.13.70
Харуулах боломжгүй.
TamikaAllen 2024-08-19 45.15.73.203
Харуулах боломжгүй.
TanyaOlson 2024-08-19 45.11.21.102
Харуулах боломжгүй.
BenitaValenzuela 2024-08-19 188.130.220.5
Харуулах боломжгүй.
MariaRodriguez 2024-08-19 109.248.54.131
Харуулах боломжгүй.
DebPhillips 2024-08-19 45.15.73.203
Харуулах боломжгүй.
SashaMaldonado 2024-08-19 45.90.196.132
Харуулах боломжгүй.
TiffanyRoberts 2024-08-19 109.248.128.71
Харуулах боломжгүй.
AmandaBrenner 2024-08-19 46.8.22.67
Харуулах боломжгүй.
LoriWilson 2024-08-19 94.158.190.26
Харуулах боломжгүй.
TiffanyBurden 2024-08-19 92.119.193.70
Харуулах боломжгүй.
LisaOlson 2024-08-19 188.130.189.39
Харуулах боломжгүй.
CynthiaWoods 2024-08-19 46.8.110.16
Харуулах боломжгүй.
TiffanyPerry 2024-08-19 109.248.142.83
Харуулах боломжгүй.
MeganNelson 2024-08-19 109.248.205.139
Харуулах боломжгүй.
StephanieJohnson 2024-08-19 46.8.14.149
Харуулах боломжгүй.
HeatherEnglert 2024-08-19 45.84.177.66
Харуулах боломжгүй.
StephanieMarie 2024-08-19 109.248.48.244
Харуулах боломжгүй.
LoriAnderson 2024-08-19 46.8.107.131
Харуулах боломжгүй.
IreneTaylor 2024-08-19 185.181.246.239
Харуулах боломжгүй.
JulieRowe 2024-08-19 188.130.129.211
Харуулах боломжгүй.
SueReichmann 2024-08-19 188.130.129.159
Харуулах боломжгүй.
HeidiVarsho 2024-08-19 46.8.223.11
Харуулах боломжгүй.
KatieOwens 2024-08-19 185.181.246.101
Харуулах боломжгүй.
MaureenMathews 2024-08-19 109.248.142.2
Харуулах боломжгүй.
HeidiRamirez 2024-08-19 109.248.142.97
Харуулах боломжгүй.
KimGoren 2024-08-19 46.8.23.87
Харуулах боломжгүй.
зочин 2024-08-19 122.201.23.93
Гутал, ботинки, усны гутал хэрэгтэй бна.37 размер өгч туслаач! Дэлгүүрээс авъя гэхээр үнэтэй юмаа
Нэргүй 2024-08-19 202.70.43.34
Mongolchuudin Amidral mundag deeshilsen bgaanshu
Нэргүй 2024-08-19 139.5.216.227
улныхан нь голоод шаанаа харж л байгаарай биднийг доромжиллоо гээд , бараг нулимна
Зочин 2024-08-19 59.153.115.188
Байнгын цэгтэй болчихвол сайхансан
Нэргүй 2024-08-19 59.153.112.39
update zahialga
set date= convert(nvarchar(MAX), DATEADD(day, -1, GETDATE()), 23)
where date>=convert(nvarchar(MAX), GETDATE(), 23)
update systemvalues set currentdate = convert(nvarchar(MAX), DATEADD(day, -1, GETDATE()), 23), currentstate='0'
update deletedproducts
set deleteddate = convert(nvarchar(MAX), DATEADD(day, -1, GETDATE()), 23)
where deleteddate >=convert(nvarchar(MAX), GETDATE(), 23)
AndreaRasmussen 2024-08-19 109.248.12.199
Харуулах боломжгүй.
MGL 2024-08-19 43.242.241.151
Зөвөө дэмжиж байна. Том хотхон дотор байдаг хогийн цэгийн ангилан ялгасан хогийг үнэлээд авчихдаг болвол үр дүн нь бүр их байх даа. Баахан лааз, жил, хуванцар ялгаад төмөр торонд хийх юм, даанч нийлүүлээд, холиод аваад явчих юм. Хуванцар, шил, лааз авдаг аж ахуйн нэгжүүд ангилсан хогийг нь үнэлж авах талаар том хотхон, хорооллын СӨХ-үүдтэй гэрээ байгуулж, хамтарч ажиллавал өдөр бүр хэдэн тонн шил, хуванцар, лааз, цаас гарч байгаа даа. Хэрэв ингээд эхэлбэл хүмүүс хүнсний хаягдлаа тусад нь ялгана
Бөбөө 2024-08-19 202.9.46.183
уухаа больсон хагас хугас шил юм хандивлаарай, сав түүгчдэд тарааж өгнө
Уншигч 2024-08-19 66.181.185.82
маш зөв, сайтар ухуулж, шашны байгууллагуудыг ч энэ ажилд санал зөвлөгөө өгүүлэхэд ашиглаж болно, дэмжиж байна шүү. дахин дахин амьдарч буй орчинд нь ойрхон зохион байгуулаарай, өөрөөр хэлбэл хороолол бүрд. амжилт.
батхүү 2024-08-19 139.5.216.80
sain bna