Оросын зүүн хэсэгт орчих Камчатка мужийн Петропавловск хотод 7.0 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Орон нутгийн цагаар Ням гаригийн өглөө газар хөдлөлт болсон бөгөөд дараа нь галт уул дэлбэрч, хоёр км газар үнс нурам тархсан. Мөн гал уулаас үүссэн үнс дээшээ найман км хүрч байсан байна.
Шивелуч галт уул нь Камчаткад орших 180 мянга орчим хүн амтай далайн эргийн хот болох Петропавловск-Камчатскаас 280 милийн зайд оршдог. АНУ-ын Геологийн албаны (USGS) мэдээлснээр газар хөдлөлтийн голомт Петропавловск-Камчацкаас 88 км зайд, 48 км гүнд байжээ. Газар хөдлөлтийн улмаас их хэмжээний хохирол учраагүй гэж ТАСС мэдээлсэн. Гэхдээ одоогийн байдлаар барилга байгууламжид учирч болзошгүй эвдрэлийг шалгаж, нийгмийн байгууламжид онцгой анхаарал хандуулж байна.
Эх сурвалж:BBC
3,595.72






















































Холбоотой мэдээ