Блинкен Израильд айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2024.08.17-нд нийтлэгдсэн

Блинкен Израильд айлчилж байна

Блинкен Израильд айлчилж байна
U.S. Secretary of State Antony Blinken speaks during a joint news conference with Israeli Prime Minister Benjamin Netanyahu in Jerusalem, May 25, 2021. Menahem Kahana/Pool via REUTERS REFILE - CORRECTING SPELLING OF FIRST NAME

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өнөөдөр /2024.08.17/ Израильд айлчилж байна. Дохад Баасан гаригт өндөрлөсөн гал зогсоох хэлэлцээний эхний шаттай зэрэгцэн Блинкений айлчлалын мэдэгдэл гарав.

Энтони Блинкен Израильд очиж, Египет, Катарын дэмжлэгтэйгээр АНУ-аас өргөн мэдүүлсэн саналаар дамжуулан гал зогсоох, барьцаалагдсан хүмүүс болон хоригдлуудыг суллах хэлэлцээрийг байгуулах дипломат хүчин чармайлтаа үргэлжлүүлэх аж. Энэ санал нь Газын зурваст гал зогсоож, барьцаалагдсан бүх хүнийг суллаж, хүмүүнлэгийн тусламжийг Газын зурвас даяар түгээх, бүс нутгийн тогтвортой байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх юм. Мөн тэрбээр хэлэлцээг эцэслэхэд саад болж болзошгүй хүчин зүйлсээс зайлсхийхэд анхаарч ажиллана.

Блинкен тус улсад байх хугацаандаа Израилийн засгийн газрын гол төлөөлөгчидтэй уулзана.

Түүнээс өмнө АНУ-ын бусад өндөр түвшний албан тушаалтнууд, тухайлбал Тагнуулын төв газрын дарга Билл Бөрнс, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дээд албан тушаалтан Бретт МакГурк зэрэг хүмүүс бүс нутагт айлчилсан. АНУ болон түүний холбоотнууд хэдэн долоо хоногийн өмнө Тегеранд Хамасын томоохон албан тушаалтныг хөнөөсөн хэрэгт Иран эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариу арга хэмжээ авахаас болгоомжилсны үндсэн дээр уг цуврал айлчлалууд тохиож байна. Иран эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид ийм хариу арга хэмжээ авбал өргөн хүрээг хамарсан дайныг өдөөж магадгүй гэсэн болгоомжлол их байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж