ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГА: "ЗАСАГТ БҮХ АЧААГ ҮҮРҮҮЛЭЭД, ХӨЛӨӨ ЖИЙГЭЭД СУУЖ БОЛОХГҮЙ" 

ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГА: "ЗАСАГТ БҮХ АЧААГ ҮҮРҮҮЛЭЭД, ХӨЛӨӨ ЖИЙГЭЭД СУУЖ БОЛОХГҮЙ" 

ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГА: "ЗАСАГТ БҮХ АЧААГ ҮҮРҮҮЛЭЭД, ХӨЛӨӨ ЖИЙГЭЭД СУУЖ БОЛОХГҮЙ" 

-"Ньюс агентлаг" өнгөрсөн долоо хоногт хэн, юу ярьсныг онцлох ярилцлага булангаараа хүргэж байна.-


"ЗАСАГТ БҮХ АЧААГ ҮҮРҮҮЛЭЭД, ГИШҮҮД ХӨЛӨӨ ЖИЙГЭЭД СУУЖ БОЛОХГҮЙ" 

Парламентад суудалтай намуудаас МАН, АН, ХҮН нам хамтран засгийн эрх байгуулсан. Тэдгээр намууд засагт хамтрах гэрээ байгуулсан. Тиймээс  улс төрд өрнөж буй үйл явдлын талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс тодруулга мэдээлэл авсан юм.

 

-Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар ямар асуудал хэлэлцэв. Танай намын гишүүд Засгийн газарт хамтарч байгаа намуудын дунд байгуулсан гэрээг хэр дэмжиж байгаа вэ? 

-Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудлуудын хүрээндхамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд тусгах мөрийн хөтөлбөр учраас МАН, АН, ХҮН намаас аль аль нь өөрийн намын мөрийн хөтөлбөрт тусгасан зүйл заалтыг шингээх гэж оролдож байна. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт олон зүйл тусгагдсан. Хамгийн гол нь яах гэж хамтарч байна, хамтраад юу хийх гэж байна гэсэн асуултад хариулт өгөхүйц хөтөлбөр орж ирсэн. Нэгдүгээрт, олон нийтээс “Ийм ажил хийхгүй байсан юм бол яах гэж хамтарсан юм бэ” гэдэг  шүүмж, яриа, асуултад хариулахын тулд том төсөл хөтөлбөрүүдээ хөдөлгөхийг зорьж байна. Тухайлбал, эрчим хүчний хараат байдлаас бие дааж гарах хэрэгтэй байна.

Улсаа хөгжүүлэхийн тулд эдийн засгийн баталгаатай хөшүүрэгтэй болох нь чухал учраас олборлолтоос баяжуулах үйлдвэрүүдийг бий болгох төсөл хөтөлбөрүүдээ хөдөлгөх хэрэгцээ зайлшгүй байна. Түүнчлэн говийн бүс рүү ус татах хэрэгтэй байна гэх мэт зорилтот зүйл заалтууд тусгасан байна.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.


"ЭРЧИМ ХҮЧНИЙ РЕФОРМ НЬ СУДАЛГААНД СУУРИЛСАН ЦОГЦ ШИЙДЭЛ БАЙХ ЁСТОЙ"

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, Монгол Улсын зөвлөх инженер Э.Түвшинчулуунтай ярилцлаа.

-Наадмын дараа намар гэдэг. Өнгөрсөн өвлийн хүндхэн давсан эрчим хүчний салбарын асуудал өнөөдөр ч чухал сэдэв. Яг одоогийн нөхцөлд эрчим хүчний салбар ямар байна вэ. Бид ирэх өвөлд бэлэн үү?

-Цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ тариф бодит өртөгтөө хүрэхгүй байгаагаас эрчим хүчний салбар 2024 онд 274 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар байна. Мөн төвийн бүсийн дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангаж байгаа гурван нүүрсний уурхайн алдагдал 81 тэрбум төгрөг байхаар байна. Иймд хөрөнгийн дутагдалтай холбоотойгоор зайлшгүй шаардлагатай засвар, шинэчлэлийн ажлууд хойшлох, ажиллагсдын цалинг хугацаанд нь олгох боломжгүй болох, түлш шатахуун, сэлбэг материалын хангамж тасалдаж үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөлийг үүсгэж байна.

Санхүүгийн ийм хүндрэлээс гадна техникийн хувьд хүндрэлтэй асуудлууд гарч байна. Тухайлбал, дулааны цахилгаан станц, шугам сүлжээний тоноглолын 19 хувь, шугам сүлжээний 40 хувийнх нь ашиглалтын хугацаа дуусаад байна. Мөн эх үүсвэрийн дутагдалтай холбоотойгоор 2023 онд 115 МВт чадлын дутагдал үүссэн.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.


"ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАРДАЛ ЭДИЙН ЗАСГИЙГ ХҮНДРҮҮЛЖ БАЙНА"

Эдийн засагч, судлаач Н.Энхбаяртай ярилцлаа.

Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал эхний долоон сарын байдлаар ямар дүр зурагтай харагдаж байна. Сонгуулийн жил байсан учраас төсөв нэлээд тэлсэн гэх шүүмжлэл бий шүү дээ?

-Сонгуулийн жилийн төсөв Монгол Улсын хувьд бусад жилийн төсвөөс илүү өндөр байдаг жишиг тогтож байна. Сонгуулийн жил илүү их амлалт өгч, түүнийг дагаад төсвийн зарлага тэлдэг. Энэ онд 27 их наяд төгрөгийн төсөв баталсан. Төсвийн зарлага байж болох хамгийн дээд хэмжээндээ хүрлээ гэж харж болно. Ковидоос хойш Монгол Улсын гадаад худалдаа эерэг сайн үзүүлэлттэй байна. Экспортын хувь хэмжээ нэмэгдэж байна. Гадаад худалдаа, экспортын хувь хэмжээ 15.2 тэрбум ам.долларт хүрсэн. Тэгэхээр он гарсаар эхний хагас жилийн үзүүлэлтээр эерэг үзүүлэлтүүд хэвээр хадгалагдаж байна. Гэхдээ болгоомжлох үзүүлэлтүүд ажиглагдаж байна. Гаалийн ерөнхий газраас 2024 оны эхний долоон сарын гадаад худалдааны статистик мэдээллийг гаргасан. Эндээс харахад Монгол Улсын нүүрсний экспортын биет хэмжээ хурдацтай өсч байна. Өмнө нь бид жилд 36-40 сая тонн нүүрс экспортлодог байсан бол энэ оны эхний долоон сарын байдлаар 47 сая тонн нүүрс экспортод гаргасан байна. Бүтэн жилийн хугацаанд гаргадаг байсан нүүрсийг эхний долоон сарын байдлаар гаргасан гэдэгт бага зэрэг эргэлзэж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12 сая тонноор нэмэгдсэн үзүүлэлт байна.

Гэтэл энэ хугацаанд Монгол Улсын боомтын хүчин чадал нэмэгдсэн эсэхийг аваад үзвэл Гашуунсухайт дээр жолоочгүй автомат машин ашиглаж эхэлсэн. Бусдаар боомтын хүчин чадал нэмэгдсэн зүйлгүй байна. Хэдийгээр энэ оны эхний долоон сарын байдлаар 47 сая тонн нүүрс гаргасан боловч эндээс олох орлого бага хурдтай өсч байна.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

HeatherHunt 2024-08-17 95.182.126.197

Харуулах боломжгүй.

Avatar

MirandaChandler 2024-08-17 188.130.128.38

Харуулах боломжгүй.

Avatar

TamikaJohnson 2024-08-17 188.130.143.149

Харуулах боломжгүй.

Avatar

FeliciaSimon 2024-08-17 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

TamekaLewis 2024-08-17 45.87.253.147

Харуулах боломжгүй.

Avatar

SuzanneGomez 2024-08-17 46.8.56.188

Харуулах боломжгүй.

Avatar

ElizabethJohnson 2024-08-17 109.248.13.70

Харуулах боломжгүй.

Avatar

TanyaOlson 2024-08-17 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

MariaRodriguez 2024-08-17 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

DebPhillips 2024-08-17 45.15.73.203

Харуулах боломжгүй.

Avatar

DianaMarchetti 2024-08-17 94.158.190.26

Харуулах боломжгүй.

Avatar

AbbyHall 2024-08-17 188.130.128.43

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaBrenner 2024-08-17 46.8.22.67

Харуулах боломжгүй.

Avatar

LoriWilson 2024-08-17 94.158.190.26

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyBurden 2024-08-17 92.119.193.70

Харуулах боломжгүй.

Avatar

LisaOlson 2024-08-17 188.130.189.39

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyPerry 2024-08-17 109.248.142.83

Харуулах боломжгүй.

Avatar

MeganNelson 2024-08-17 109.248.205.139

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieJohnson 2024-08-17 46.8.14.149

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherEnglert 2024-08-17 45.84.177.66

Харуулах боломжгүй.

Avatar

LoriAnderson 2024-08-17 46.8.107.131

Харуулах боломжгүй.

Avatar

IreneTaylor 2024-08-17 185.181.246.239

Харуулах боломжгүй.

Avatar

SueReichmann 2024-08-17 188.130.129.159

Харуулах боломжгүй.

Avatar

MaureenMathews 2024-08-17 109.248.142.2

Харуулах боломжгүй.

Avatar

HeidiRamirez 2024-08-17 109.248.142.97

Харуулах боломжгүй.

Avatar

AndreaRasmussen 2024-08-17 109.248.12.199

Харуулах боломжгүй.

Avatar

-#; 2024-08-17 132.194.13.88

2014xoish

Avatar

-TZ Dagyyx ylcuin MEDELD; Xamaapalgyi baix ylcuun yildberleluin. zyrag abch bsn,Nyraaj ## - 2024-08-17 132.194.13.88

oydsf zasaglalaar1g; sofmi

Avatar

NataleeSpeaks 2024-08-17 212.115.49.220

Харуулах боломжгүй.

Avatar

SarahCleghorn 2024-08-17 5.183.130.72

Харуулах боломжгүй.

Avatar

RachaelPatil 2024-08-17 109.248.142.97

Харуулах боломжгүй.

Avatar

KimberlyBrooks 2024-08-17 188.130.129.159

Харуулах боломжгүй.

Avatar

KristiReed 2024-08-17 188.130.186.44

Харуулах боломжгүй.

Avatar

AngieRobinson 2024-08-17 109.248.205.139

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-08-17 202.9.46.65

хар хятадад хямдаар нvvрс нийлvvлэхээ болих хэрэгтэй.

Avatar

TierraBarnes 2024-08-17 31.40.203.20

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-17 103.212.116.62

Ха ха засаг гэж намуудын өлөнгүүдийн бүлэглэл бус уу. Намуудын өлөнгүүдийг сайд болгож амы нь таглав гэж

Avatar

Нэргүй 2024-08-17 202.126.88.218

Халамжийн мөнгөөр бүтэн өдөр орон сууцны хорооллуудаар сэлгүүцдэг гэр хорооллынхныг зайлуулаач ээ! Монголын ядуус халамжийн мөнгөөр үнэтэй ресторануудаар орж, хоол идээд байна.

Avatar

Зочин 2024-08-17 103.57.92.228

Засаг нь хувийн хэвшлээ эхлээд дэмсэн шиг дэмжих хэрэгтэй ш дээ.

Avatar

AlexisCarter 2024-08-17 188.130.218.232

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-08-17 192.82.92.42

Тер нь еерее данхайгаад, дээрэмдээд ажил хийлгэхгуй байна!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж