Японы ерөнхий сайдын суудалд горилогсод

Хуучирсан мэдээ: 2024.08.17-нд нийтлэгдсэн

Японы ерөнхий сайдын суудалд горилогсод

Японы ерөнхий сайдын суудалд горилогсод
Japan's Prime Minister Fumio Kishida attends a bilateral meeting held by U.N. Secretary General Antonio Guterres (not pictured), on the sideline of the G7 leaders' summit in Hiroshima, western Japan May 21, 2023. REUTERS/Androniki Christodoulou/Pool

Японы ерөнхий сайд Фүмио Кишида ирэх сард болох Либерал ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөхгүй гэх гэнэтийн мэдэгдлийг саяхан хийсэн. Энэ мэдэгдлийн дараа засгийн газрын одоогийн болон хуучны хэд хэдэн гишүүн сонгуульд өрсөлдөх бодолтой байгаагаа илэрхийлжээ.

Өрсөлдөөнд бүх сайд оролцох боломжтой гэдгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшимаса Хаяаши хэлжээ. Гэхдээ Кишидатай ойр холбоотой гэж хэлэгддэг Хаяаши өөрөө оролцох эсэхээ хэлээгүй.

СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨНӨ ГЭДГЭЭ ХЭН ХЭН МЭДЭГДЭВ  

Дижитал яамны сайд Таро Коно:

-Цахим сүлжээг сайн мэддэг, шинэчлэлтийг эрхэмлэгч Коно сайдын албан тушаалд ажилласан туршлагаа ашиглах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. 1990-ээд онд Либерал ардчилсан намыг удирдаж байсан Йохэй Коногийн хүү тэрбээр Гадаад хэргийн болон Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан туршлагатай.

Эдийн засгийн аюулгүй байдлын сайд Санаэ Такаичи:

-Аюулгүй байдлын асуудлаар хатуу байр суурьтай гэдгээрээ алдартай эмэгтэй улстөрч. Тэрбээр хууль тогтоогчидтой хамт хүчирхэгжиж, баян чинээлэг Японыг хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой гэдгээ хэлжээ.

Эдийн засгийн аюулгүй байдлын сайд асан Такаюки Кобаяаши:

-Тэрбээр Төлөөлөгчдийн танхимд дөрөв дэх удаагаа сонгогдсон хууль санаачлагч. Тэрбээр "Миний хийж чадах цорын ганц зүйл бол улстөрчийн хувьд чадвараа сайжруулах явдал" гэж хэлжээ.

Аж үйлдвэрийн сайд Кэн Саито:

-Түүнийг нэр дэвшээч гэж олон хүн санал тавьсан тул тэр хүмүүсийн дуу хоолойг нухацтай сонсох хэрэгтэй гэж боджээ. Тэрбээр хэд хэдэн сайдын алба хашиж байсан туршлагатай.

Эдгээр сайдаас гадна олны дунд нэр хүндтэй Батлан хамгаалахын сайд асан Шигэрү Ишиба, Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дара Тошимицү Мотэги, Байгаль орчны сайд асан Шинжиро Коизүми нар нэрээ дэвшүүлж магадгүй байна.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж