Н.Чинчулуун: Гэр бүлтэй болох боломжоо Бусдын төлөө хойш тавьсан | News.MN

Н.Чинчулуун: Гэр бүлтэй болох боломжоо Бусдын төлөө хойш тавьсан

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Н.Чинчулуун: Гэр бүлтэй болох боломжоо Бусдын төлөө хойш тавьсан

Монголын эмэгтэйчүүдийн сангийн захирал Н.Чинчулууныг “Ярилцах танхим”-даа урилаа. Тэрбээр Монгол Улсаас Нобелийн шагналд нэр дэвшээд буй есөн эмэгтэйн нэг юм.

-Таны  бага нас хэрхэн өнгөрсөн бэ. Энэ асуултаар яриагаа эхэлье?

-Бусдын л адил цэцэрлэг, бага, дунд сургуулиа төгссөн. Аав ээжийнхээ хайранд өлгийдүүлж өссөн дөө. Дүү нараа өсгөж хүмүүжүүлсэн. Нийгмийн идэвхтэй, сургуулиас зохион байгуулж байгаа ажилд гар бие оролцдог хүүхэд байсан.

-Ямар мэргэжилтэй болохыг хүсдэг байв. Зураач болохыг мөрөөддөг байсан хэмээн намтарт тань бичсэн байна лээ?

-Ажил дээр ч  амьдрал дээр олны дунд гялалзаж байгаа хүмүүсийг хараад сэтгэл хөдөлж энэ хүн шиг л болох юмсан гэж боддог байсан. Эхлээд багш болохыг мөрөөддөг байсан юм. Дараа нь мөрөөдөл маань жүжигчин болох хүслээр солигдлоо. Тэгснээ болиод ерөөсөө зураач болъё гэж боддог болсон. Бас загвар зохион бүтээгч болдог ч юм уу гэж боддог байлаа. Манай аав зураач, барималч хүн. Аавынхаа ажлаас хийлцээд шаазан дээр янз бүрийн хээ наагаад суучихдаг байсан. Шаазангийн зураач болохыг хүсдэг байсан юм. Гэхдээ үүгээрээ мэргэжиж чадаагүй. хөгжүүлсэн бол амжилтад хүрэх л байсан байх.

-Тэгээд яагаад хуульч мэргэж­лийг эзэмшчихэв?

-Боломж л энэ мэргэжлийг эзэмшихэд хүргэсэн. Монгол Улсын их сургуулийн хуулийн ангид элсэх боломж надад тохиож билээ. Миний үеийнхэн социализмын үед өсч, сурч боловсорсон. Энэ үед л шүүгчийн ажил хийж амьдралын гараагаа эхэлсэн дээ.

-Одоо та эмэгтэйчүүдийн төлөө төрийн бус байгууллагыг удирдаж байна. Яагаад энэ замыг сонгох болов?

-Шүүгчээр ажиллаж байхдаа эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхаж байгаа тохиолдолтой олон таарсан. Залуу шүүгч учраас намайг ч ялгаварлан гадуурхдаг байсан. Ажил дээр тулгарсан асуудал, хүний амьдралыг шийдэх үедээ эмэгтэйчүүдэд тулгардаг олон бэрхшээлийг олж харсан. Гэр бүл, эцэг эхийн олгосон хүмүүжил, олж авсан мэдлэг боловсрол маань намайг шударга байхад сургасан. Тиймээс ч үр хүүхэд, хамт олноо, цаашлаад нийгмийг шударга болгохын төлөө энэ замыг сонгосон юм.

-Анх энэ замыг сонгож, иргэний нийгмийн байгууллагад ажиллаж эхлэхдээ өмнөө ямар зорилго тавьж байснаа бидэнтэй хуваалцаач?

-Шударга нийгмийг бий болгоход эмэгтэйчүүд өөрсдөө хүчирхэг байх хэрэгтэй юм байна гэсэн зорилгыг өмнөө тавьсан. Би хүний эрх, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө иргэний нийгмийн байгууллагад 16 дахь жилдээ ажиллаж байна. Хууль тогтоомжийг боловсронгуй болгох, эмэгтэйчүүдийг чадавхижуулах тал дээр олон зүйл хийж ирсэн. Хамгийн гол нь тэгш харилцааг нийгмийг бий болгохын төлөө эмэгтэйчүүд хүчирхэг байх ёстой.

-Өнгөрсөн 16 жилийн хугацаанд ямар ахиц дэвшил гарсан гэж үзэж байна вэ?

-Ахиц дэвшил, амжилт арвинтай. Анх хүмүүс гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн дарамт мэдэхгүй, ойлгодоггүй, эсэргүүцэл үзүүлдэг байсан. Одоо бол өөрөөр хүлээж авдаг болсон. Бид ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой ажлыг эхлүүлээд байгаа. Анхны нэр томъёонуудыг гаргаж ирэх, залуучуудыг энэ байдлаас татаж гаргах, сургах, ойлгуулах гээд хийх ажил их байдаг. Үүнд маш их цаг хугацаа зарцуулсан. Түүний хүчинд маш том эвсэл, бүлгүүдийг байгуулсан байна. Тодорхой хэмжээгээр хууль тогтоомжид өөрчлөлт оруулсан байна. Улсын хэмжээнд 420 гаруй сургагч багштай боллоо. Гэхдээ бас энэ хугацаанд ухралтууд ч гарсан.

-Танайх төрийн бус байгууллага. Хөрөнгө мөнгөнийхөө эх үүсвэрийг хаанаас олдог вэ. Хүндрэлтэй зүйл байх уу?

-Цэцэг тарихад ямар их арчилгаа шаардлагатай байдаг билээ дээ. Яг түүн шиг чадавхийг нэмэгдүүлэхийн тулд байнга араас нь явж, хөөцөлдөж байх хэрэгтэй. Үүнийг тогтвортой байлгахын тулд биднээс маш их хөрөнгө, мөнгийг шаарддаг юм. Манай байгууллага мөнгө олох асуудалд бүх цаг заваа зарцуулдаг. Эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг хүчирхэгжүүлэх, чадавхижуулах ажлаа үргэлжлүүлэхийн тулд хувь хүмүүсээс хандив цуглуулж, янз бүрийн аргаар мөнгө хуримтлуулж байна. Монголын эмэгтэйчүүдийн сан олон улсын санхүүжүүлэгч байгууллагуудтай харилцаа холбоотой ажилладаг. Гэхдээ олон жил яриа хэлэлцээр хийж, харилцаа холбоо тогтоосны үндсэн дээр багахан хэмжээний мөнгө авдаг болсон. Түүнийгээ эмэгтэйчүүдийн байгууллага, бүлгүүдэд, тэдний хэрэгжүүлж буй төслүүдэд хуваарилдаг юм. Эмэгтэйчүүд хамтраад ийм ажил хийх гэж байна, мөнгө өгөөч гэхэд тусладаг хүн их ховор байлаа. Гэхдээ бид үүнийг эвдэж чадсан. Одоо бол хүмүүс эмэгтэйчүүдийн байгууллага, бүлгүүдэд мөнгө, хөрөнгөөр тусалдаг болсон. Бидэнд 4000 гаруй хүн мөнгө хандивладаг. Мөн 200 гаруй байгууллага хөрөнгө, мөнгөний туслалцаа үзүүлдэг. Тэдэнд хийж буй ажлаа ойлгуулна, сурталчилна, арга хэмжээндээ оролцуулна, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн газруудаа танилцуулдаг. Хамгийн гол нь та бүхний тус дэмээр ийм үр дүн гарлаа гэдгийг танилцуулж байнгын харилцаа холбоотой байх нь чухал. Эмэгтэйчүүдийн байгууллагыг сүүлийн үед хүмүүс их ойлгодог болсон. Хариуцлага ч өндөржиж байна. Нийгмийн шударга ёс, ардчилал, тэгш эрх, эмэгтэйчүүдийн оролцоог дэмждэг олон эрэгтэй бидэнд дэмжлэг үзүүлдэг юм.  Эдгээрээс олсон мөнгөө бид эмэгтэйчүүдийг чадавхижуулах тэдний амьжиргаа, байр суурийг дээшлүүлэхэд зарцуулдаг.

-Эмэгтэйчүүдийг чадав­хижуулахад хэдий хэмжээний хөрөнгө мөнгийг зарцуулсан. Тооцоолж үзсэн үү?

-Үүнийг тооцож үзсэн. Нийт 200 гаруй төсөлд санхүүжилт хийсэн байна. Би өөрөө төслийн удирдагч хийж, заавар зөвлөгөө өгдөг. Төсөлд хамрагдсан нийт хүмүүсийг тооцоод үзвэл их л тоо гарах байх.Хийсэн ажлынхаа үр дүнг эргээд бодоход үр дүн гарчихсан ч юм шиг санагдах юм. Гэтэл нийгмийн байдлыг бүхэлд нь харахад дээшлээгүй улам л дордоод байгаа шиг  санагддаг. Ядуурал, ажилгүйдэл нэмэгдэж байна. Ард иргэд бэлэнчлэх сэтгэлгээтэй болжээ. Төр нь эмэгтэйчүүдийг хууль, бодлого, хандлагаараа хааж боодог тэр л хэвээрээ. Эмэгтэй хүнтэй ярихдаа хүртэл дооглосон, тохуурхсан байдлаар харьцдаг. Бидний хүчин чадал, биднийг дэмжих боломжууд үнэхээр хязгаарлагдмал байна.

-Монгол эмэгтэйчүүдийн амьдарч буй энэ нийгмийг та хэрхэн тодорхойлох вэ?

-Олон жил энэ талаар ажиллаж, судалгаа хийсэн. Хүнд л байна. Зарим нь ярьдаг юм. “Өө бид өөрөө өөрийнхөөрөө амьдраад явж л байна, болж л байна” гэж. Нэг хэсэг нь болж байгаа. Гэхдээ болж байгаа мэт санагдавч цаанаа бүтэхгүй байгаа эрх нь хязгаарлагдмал гээд олон асуудал байна. Түүнийгээ мэдэхгүй, мэдрэхгүй байгаа юм. Гэтэл нөгөө нь бүр үүнээс ч дор байдалтай байгаа. Улам л доройтоод байна.

-Энэ юунаас болоод байгаа юм бол?

-Эмэгтэйчүүд маань өөрсдөдөө тулгарсан асуудлаас их ичдэг, айдаг. Эрэгтэйчүүдийн үзэл бодлыг зөв ч бай, буруу ч бай хүндэлдэг. Тэдний шийдвэрийг зөв гэж үзээд хүлээн зөвшөөрч, дэмждэг. Шийдвэр гаргах түвшний ажлыг эрэгтэй хүмүүст үлдээдэг. Өөрөө хойш суудаг. Энэ ахуйн сэтгэлгээ нь гүнзгийрчихсэн байна. Эмэгтэй хүн өөрийнхөө хүч бололцоо, нөөцийг гэрийн эзэгтэй, хүүхдийн эх гэдэг ажилдаа илүү зарцуулаад байна. Гэтэл гэр бүл, хань ижил, хамт олон нь дэмждэг, ойлгодог тусалдаг эмэгтэйчүүд тодорхой байр суурь, статуст амархан хүрдэг юм. Манай эмэгтэйчүүдэд нийгэм, эдийн засаг, улс төр, урлаг, спорт гээд бүх л салбарт байр суурьтай байх эрх, чадамж нь байгаа.

-Тэгэхээр та өөрийн хүчээр энэ нийгмийг өөрчлөхийн тулд улс төрд хүчээ үзье. Шийдвэр гаргах түвшний ажил эрхлье гэж бодож байв уу?

 -Бодолгүй яах вэ. Нэгдүгээрт тэр боломж нь надад ерөөсөө олдсонгүй. Эмэгтэйчүүдийг дэмжсэн хууль, бодлого огт алга. Хоёрдугаарт сонгуульд зарцуулдаг тэр их мөнгө нь байсангүй. Одоо хаа сайгүй мөнгөний сонгууль болж байна. Мөнгөтэй хүмүүсийг дуурайгаад үүнд нь оролцоод явбал ялж чадахгүй. Тэгээд ч тэр их мөнгө нь ч алга. Сонгогчид ч үүнийг дэмжээд өөгшүүлээд байна уу даа.  Жинхэнэ утгаар нь тэгш эрх, оролцоотой, амьдралын баталгаатай  нийгмийг байгуулах, сонгох  хэмжээний мэдлэг боловсрол, суралцах нөхцөл эмэгтэйчүүдэд алга.

-Бэрхшээл тулгарсан олон эмэгтэйчүүд туслаач хэмээн танд хандаж байсан байх?

-Тийм ээ. Хувь хүмүүсээс авхуулаад бүлэг хүмүүсийн асуудал энд яригдана. Би болохгүй байна, бүтэхгүй байна. Хөдөө гэр рүүгээ явах гэсэн мөнгө байхгүй гээд олон л хүн ирнэ. Тэр бүхэнд хувийнхаа мөнгөнөөс өгөөд тэрийгээ тэг, энийгээ ингэ гээд туслахыг хичээдэг. Хамгийн гол нь  нэг удаа мөнгө өгөх биш цаашид амьдрах аргыг нь зааж өгөх чухал. Бие биедээ тусалдаг сайхан зан чанар монгол хүн бүрт шингэсэн байдаг.  Харин нийтээрээ хамтраад хөгжих гэхэд туслалцаа үзүүлдэг ийм соёл бидэнд төлөвшсөнгүй.

-Танай байгууллага одоо ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Бид өнгөрсөн зургаан сард өрх толгойлсон, олон хүүхэдтэй эхчүүдийг чадваржуулах төслийн уралдаан зарласан. Гучаад төсөл хүлээж аваад түүнтэйгээ танилцаж байна даа. Зарим нь төсөлдөө үнэхээр сайхан санааг тусгасан байна. Түүнд нь бид дуртайяа хөрөнгө мөнгийг нь гаргаж өгөх болно. Заримд нь бага зэрэг сайжруулах, аргуудыг нь өөрчлөх асуудлууд ч байна. Анх гар урлалаар бид маш их ажлыг хийсэн. Үзэсгэлэнгүүдийг олон жил дараалан зохион байгуулж, уламжлалт урлагийг орчин үетэй хослуулах сургалтыг явуулж байлаа. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх ажлуудыг ч хийж байлаа. Үүний хүчинд гар урлал их сэргэж, шинэ шинэ өөрчлөлтүүд орж ирсэн. Бидэнд маш их боломж байна. Энэ үйл ажиллагааг явуулж эхэлснээс хойш гар урлал хийж сурсан эмэгтэйчүүд хэдэн мянгаар тоологдоно. Тэд арьс ширнийхэн, хатгамлынхан,  эсгийнийхэн хэмээн хуваагдаж бүлэг болоод үүгээрээ дагнаад үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ энэ багахан хэмжээний орлого олох л эх үүсвэр. Зүй нь бол эмэгтэйчүүд ийм юмны хойноос хөөцөлдөөд явж байх ёсгүй.

-Юуны хойноос хөөцөлдөж, ямар байх хэрэгтэй гэж?

-Манай нийгэм, амьжиргааны түвшин ийм юм. Уг нь эмэгтэйчүүд яаж компани байгуулах, түүнийгээ хэрхэн удирдах талаар бодоод явж байх ёстой. Барилга, хүнсний компаниудыг удирдах гээд том том ажил руу орж эрэгтэйчүүдтэй эн зэрэгцэх хэрэгтэй. Гэтэл ийм хэмжээнд хүрэх гэхээр нөгөө л хөрөнгө мөнгөний асуудал гарч ирээд байна. Тэр хэмжээний мөнгийг бид гаргаж өгч чадахгүй байгаа. Хувь хүний цаашилбал манай байгууллагын хүчин чадал үүнд хүрэхгүй. Тэгэхээр монголд байгаа нийт эмэгтэйчүүдийн байгууллагууд, бүлгүүд нэгдэж нэгдсэн нэг шийдвэр зорилгод хүрч байж энэ амжилт ирнэ.

-Таны хэлсэн амжилтыг авчрахын тулд бүх эмэгтэйчүүд хамтрах  боломж байгаа юу. Та тэднийг нэгтгэх оролдлого хийж байв уу?

-Эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, түвшин эрс ялгаатай. Зарим нь дээд боловсролтой, зарим нь бага боловсролтой. Дээрээс нь хоорондоо зохицож ажиллахдаа маш муу. Монголчууд хамтарч багаар ажиллахдаа муу, хувь хувиа бодсон зан чанартай. Нүүдлийн соёл иргэншилтэй. Хувь хувийнхаа ажлыг хөөцөлдөөд сурчихсан. Бүгдээрээ нэгдээд өөрийнхөө биш нийтийн төлөө зүтгэх ийм зан чанарыг сураагүй. Нэг юмыг эхлүүлээд, санхүүжилт аваад төсөл хэрэгжүүлдэг л дээ. Тэгээд тэр арга хэмжээ нь дуусвал тараад явчихдаг. Бидэнд нэг удаагийн арга хэмжээ биш тогтвортой амьжиргаа хэрэгтэй.

-Хөдөөгийн эмэгтэйчүүд хөгжих боломж алга хэмээн хүмүүс ярьдаг. Тэднийг  хөгжүүлэх, чадавхижуулах тал дээр танай байгууллагаас ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Энэ  чиглэлээр бид маш том зорилгыг өмнөө тавьсан. Стратеги боловсруулсан байгаа. Аймгуудыг таван бүсэд хуваагаад хамгийн түрүүнд манлайлагчдыг бэлтгэж эхэлсэн. Улмаар тэд маань сум, баг руугаа хандсан арга хэмжээг хэрэгжүүлэх юм. Ийм туршилтыг сүүлийн дөрвөн жилд хийлээ. Завхан аймагт уг ажлыг зохион байгуулсан. Тус аймгийн эмэгтэйчүүд үнэхээр гайхамшигтай болж эхэлсэн. Бүх сумдын лидер эмэгтэйчүүдийг бэлдсэн л дээ. Тэд маань бүлгийн зохион байгуулалтад орчихсон байгаа. Эмэгтэйчүүд маань бидний зохион байгуулсан арга хэмжээнүүдэд оролцсоны дараа санаа бодол нь эрс өөр хэмжээнд очсон байдаг юм. Нийгмийн идэвх нь ч сэргэж ирдэг. Аливаа юманд чинь санаа өгөхөөс нааш хөдөлдөггүй юм байна шүү дээ. Манай сангийн эмэгтэйчүүд олон улсын, дэлхийн хэмжээний хүмүүсээс суралцаж байгаа. Хурал, зөвлөлгөөнд ч их оролцдог. Монголд ч гэсэн гадаад дотоодоос олон хүн ирж өөрийнхөө туршлагаас хуваалцдаг юм. Шинэ технологийг оруулж ирдэг болсон. Түүнийгээ эмэгтэйчүүддээ зааж сургаж байгаа. Энэ сарын 13-17-нд зүүн аймгуудын эмэгтэйчүүдийн бүлгүүдийн сургалтын аяллыг хийхээр төлөвлөсөн. Нийт  25 лидер эмэгтэй ирнэ. Тэднийг ирэхээр нь таван өдөр сургалтаар “бөмбөгдөнө”.

-Ямар сургалт явуулах юм бэ?

-Яагаад бид өнөөдөр төрөөс тогтоож өгсөн 100 ам.долларын цалинг хүлээн зөвшөөрөөд, хүргэж ядан хулгайч шиг амьдрах ёстой юм бэ. Яагаад бид нарт хангалттай цалин байхгүй байна вэ. Бидэнд үр хүүхдээ хүссэнээрээ амьдруулах, сургах орчин нөхцөл яагаад байхгүй байна гэдгийг ярилцана. Энэ хэвээрээ хэдэн жил явах юм бэ. Бидэнд нөөц бололцоо байна уу, бид юу хийх ёстой вэ гэдгийг эмэгтэйчүүдтэйгээ ярилцаж, зөвлөлдөн тэдний сэтгэхгүй, амьдрах арга барилыг өөрчлөхийг хичээдэг. Өнөөдөр мянган ам.долларын цалин авч байж амьдрах боломж бүрдэнэ. Өрх толгойлсон эмэгтэйчүүдэд өөрөөсөө гадна нэг л хүнийг тэжээж чадах бололцоо байна. Гэтэл эмэгтэйчүүд 3-5 хүүхэд тэжээгээд л явж байна шүү дээ. Нийгмийн энэ эмгэнэл ядуурал, хоосрол улам бүр газар авч байна. Тиймээс эмэгтэйчүүдийн хөдөлгөөнийг хүчтэй өрнүүлж, тэдний дуу хоолойг олон нийтэд хүлээн зөвшөөрүүлж, улс төрд өөрийн гэсэн байр суурьтай болгох хэрэгтэй. Тэгж байж л бодлогод нөлөөлнө, хуулийг өөрчилж төсвийг хянах боломжтой болно.

-Одоо төр засгийн удирдлагад маш цөөхөн эмэгтэй хүн байна шүү дээ?

-Тийм ээ. Бидний дуу хоолой хүрэхгүй байна. Нэгдэх хэрэгтэй. Одоо улс төрд, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь маш бага байгаа нь үнэн. Ердөө гуравхан хувь. Үүнийг дор хаяж 30 хувьд хүргэх хэрэгтэй. Эмэгтэйчүүдэд өөртөө итгэлгүй, шийдвэр гаргах ажлыг эрэгтэйчүүдэд даатгадаг гээд маш их алдаа байна. Түүнийгээ өөрчлөх хэрэгтэй.  Эмэгтэй хүн төсвийг маш сайн хянаж чаддаг. Тиймээс улсын төсвийг ч сайтар хянаж, ухаалгаар зарцуулах чадвар бидэнд бий. Энэ нийгмийг өөрчлөхөд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо их хэрэгтэй. Манай байгууллага “Мянга мянган цэцэг дэлбээлүүлж нийгмийн өөрчлөлтийг бий болгоё” гэсэн уриатай ажилладаг юм. Энэ асуудалд эрэгтэйчүүд, хүүхдүүд, ахмадын оролцоо ч маш чухал. Хүмүүс хоорондоо хамтарч чадвал асар их амжилтыг авчирна. Гэхдээ үүнд хугацаа их шаардагдах юм шиг байна. Миний үзэж буйгаар 20 жилийн дараа арай гайгүй болж магадгүй.

-Одоогийн нийгэмд хүн ямар байх ёстой вэ?

-Энэ нийгэм хүнээс асар их хүч чадал, мэргэжил, мэдлэгийг шаарддаг. Дээр үед бол байдал өөр байсан. Өмнө нь сургуулиа төгсөөд дээд сургуульд ордог. Тэгээд төгсөөд нэг газар томилогдоод оччихдог. Цалин мөнгө нь амьдралд хүрчихдэг боломжийн баталгаатай байсан. Гэхдээ дээрээс юу гэж зааж өгнө түүнийг л хийдэг байсан. Нэг бүтээгдэхүүн хийгээд зах дээр зарчихаж ч болдоггүй байлаа. Харин одоо бол хүн өөрийнхөө юу хүсч байгааг чөлөөтэй хэлдэг болсон. Шинэ бүтээл, оновчтой санал гаргадаг болсон байна. Үүнийг одоогийн эмэгтэйчүүд сайн ашиглаж нийгэмд эзлэх байр суурь, чадавхиа дээшлүүлэх хэрэгтэй.

-Танай удирдах зөвлөлд ямар хүмүүс байдаг вэ. Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийн гэргий байдаг байх аа?

-Манайд тал бүрийн мэдлэгтэй, байр суурьтай, боловсролтой хүмүүс ажиллаж байгаа. Ш.Цэвэлмаа эгч Монголын эмэгтэйчүүдийн сангийн удирдах зөвлөлийн тэргүүнээр ажилладаг. Олон улсын байгууллагад ажилладаг, эрдэмтэн докторууд, зохиолч, хэвлэл мэдээллийнхэн гээд олон сайхан хүмүүс Монголын нийт эмэгтэйчүүдийн чадавхийг дээшлүүлэхээр сэтгэл нэгдээд ажиллаж байна. Удирдах зөвлөлд 27 хүн ажилладаг.

-Хүн бүрт хүн болж төрсний утга учир, амьдарлын зорилго байдаг. Нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж, олон хүний амьдралд тус дэм болсныг  тань үнэлэн Нобелийн шагналд нэр дэвшүүллээ?

-Нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж хүмүүст урам зориг хайрладаг болохоор би ажилдаа их дуртай. Намайг Нобелийн шагналд нэр дэвшүүлсэнд баяртай байгаа. Би нэг охинтой. Охин маань надад тусалсаар байгаад миний ажилд дуртай болсон. Одоо насанд хүрээгүй мөртлөө хүүхэд төрүүлсэн эхчүүдийг чадавхижуулах зорилготой “Гүнж” төвийг удирддаг юм. Энэ ажилдаа сүүлийн 5-6 жилийг зарцуулсан. Миний араас орчихлоо доо.  Миний хүсэл мөрөөдөл бол энэ нийгмийг илүү сайхан болгох. Эмэгтэйчүүд хүүхдүүд хаана ч гэсэн уйлдаггүй, гуньдаггүй байгаасай. Бие биедээ тусалдаг, хүндэтгэлтэй ханддаг, хөдөлмөрч байгаасай. Ийм сайхан нийгмийг бий болговол гоё доо л гэж боддог. Олон орноор явж үзсэн. Тэр болгонд харьцуулж үздэг. Зарим улсад их гоё байдаг. Тэгээд л шаналж эхэлдэг. Яаж ийм болгох вэ, хаанаас эхлэх вэ гэж. Миний хийж чадах зүйл юу билээ хэмээн эргэцүүлдэг. Миний хүч чадал бүгдийг нь өөрчлөхөд хүрэхгүй учраас эмэгтэйчүүдийн асуудлыг барьж авсан. Би энэ ажлаа хийхийн тулд гэрийн эзэгтэй байх, гэр бүл зохиох боломжоо хүртэл хойш нь тавьсан. Гэхдээ ганц ч удаа үүндээ харамсч байсангүй. Маш их эмэгтэйчүүд надад талархдаг. Хаана ч очсон хайр гэрэлтсэн харцаар хардаг болохоор би үнэхээр аз жаргалтай байдаг юм. Нийт эмэгтэйчүүддээ хандаж “Юу чиний сэтгэлийг зовоож байна. Үүнийгээ өөрчлөхийн тулд юу хийж чадах вэ. Түүнээсээ л бүхнийг эхэл” хэмээн захъя даа.

Т.УРАНГЭРЭЛ

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-09-03 202.179.7.10

амжилт хүсье

Avatar

Зочин 2010-09-03 182.160.40.233

тэгээд бүр 9 эмэгтэй Нобелийн шагналд нэр дэвшээд байгаа юмуу ёстой галзуурчихаж л гэж хэлий дэ өөр үг олдохгүй нь би уг нь ийм үг хэрэглэдэггүй л дэ энэ удаад бол хэрэглэхээс

Avatar

Зочин 2010-09-03 182.160.40.233

юун Нобелийн шагнал вэ

Avatar

geriin ezegtei 2010-09-03 202.170.82.5

Tanii yariltslaga tanai baiguullagiin uil ajillagaa zorilgo chiglel ih taalagdlaa Bi ch bas udirdagch bhiig husdeg gehdee neg l boldoggui yum aa Tanaid gishuuneer elsej suraltsmaar bn Haana handah ve utas haygaa uguuch

Avatar

Зочин 2010-09-03 173.10.139.205

eo eo mongoldoo ch nerd garaagvi emegteichvvd yu hiisen gej ter tom shagnald ner ni devshdeg yum bol oilgohgvi yum

Avatar

амина 2010-09-03 202.179.23.7

заримдаа хүн чин сэтгэлийн үгээ илэрхийлэхэд сайны хажуугаар саар гэдэг шиг утгын алдаа дагадаг нь энэ хорвоогийн бүх зүйлс төгс биш гэсэн агууламж
энэ хүний илэрхийлж буй санаа нь өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудалын тухай хамтдаа нийгмээ шинэчлэхийг хүссэн зөв санаа байна

хүн мэдлэгтэй байхад мэдээлэлтэй байхад тодорхой хэмжээгээр төрөл бүрийн аюулаас хол байж өөрийгөө хамгаалж сурдаг болохыг олон нийтэд сургаж байгаа нь талархууштай

хүн ер нь юу тарина түүнийгээ л хурааж авна шүү дээ
САЙХАН ЗӨВ СЭТГЭЛТЭЙ ХҮМҮҮС Л ИРЭЭДҮЙГ ГЭРЭЛТҮҮЛНЭЭ

Avatar

sar 2010-09-03

tani yariltslagiig unshlaata namag huhed bhin l iim tsoglog emegtei bsantand ajlin amjilt husietantai holbogdoh bolomj olduul nutagtaa ene malaar hamtran ajillamaar bnolon jiliin umni bi neg tusul bicheed ta demjij 800 dollar ugsunene munguur ih ajil hiisenbi ch ajlaasaa garsan gemel ene mungiig mne hamt ajillaj bsan heg emegtei avaad alga bolsn gedgiig ajlinhanaasaa sonsood sanaa zovood dahin tantai holbogdoj chadaaguitusliin guitsetdeliig tanaihaas irj shalgahad baahan huuramch material uzuuleed argalsan bsaniim humuus end tendgui bgaag anhaaraa

Avatar

Зочин 2010-09-03

Мод тарих ажлыг зохион байгуулсан африк эмэгтэй нобелийн шагнал авч байхад нэлээд олон хүнд тусласан хүн яагаад нобелийн шагналд дэвшиж түүнээс чинь хүртэж болдоггүй гэж асуумаар байна Үнэхээр олон нийтийн ажилд өөрийгөө зориулвол гэр бүл ч хоёрдугаарт болох юм шүү Монгол орны эмэгтэйчүүд нийгэмдээ их юм бүтээж байна Лалын орон биш дээ төрийн ажилд эмэгтэйчүүд бүрэн дүүрэн оролцох ёстой Татар орон олон сайхан эмэгтэй сайдууд байдгийг мэднэ тэгэхээр Монгол орон хоцрогдолтой болжээ Амжилт хүсье Чинчулуундаа хурай хурай болтугай

Avatar

hehehe 2010-09-03 202.55.191.60

hahaha

Avatar

zochin 2010-09-03 202.179.19.233

tand ajlin undur amjilt mun az jargal huse manai niigemd uneheeriin emegteichuudiin oroltsoo chuhal emegteichuud bid huchtei shu dee

Avatar

Zochin 2010-09-03 202.179.19.233

Saihan yariltslaga bna Emegteichuudiin tuluu ajillaj baigaa tsuuhun heden hunii neg gej bodoj bna amjilt husie

Avatar

he he 2010-09-03 202.179.19.233

Erhem kkkk gej bichsen nuhor yostoi haranhui gedegee yund gaihuulna ve neg sedeviin aguulgiig ch oilgoogui yostoi uuroo kkkk bn daa

Avatar

eenee 2010-09-03 202.70.36.5

oxin ni gaigui huuhen baidiish dee kk mair tach

Avatar

kkkkk 2010-09-03 147.46.166.239

энэ зүгээр фельетон биз дээ элгээ хөштөл инээлээ кккккк тэгээд бүүр нобелын шагналд нэр дэвшсэн үү ккккккккккк үнэхээр энэ асуусан болоод хариулсан нөхдүүд огтхон ч тоглосон шинж байхгүй бол миний улс яанаа иииииииииии бүүр зүрх өвдчихлөө үгүй бурхан минь арай ч ийм хүмүүс байдаггүй байлгүй дээ ааан насанд хүрээгүй охин нь бас яаж байна гэнээ еээ бурхан минь энэ харанхуй мунхаг зовлонт ард түмнийг минь өршөө

Avatar

Ch Ch 2010-09-03 202.131.246.131

Tand Bayreuth hurgej emegteichuudiin erhiin toloo Tania noir hooloo martan hiisen buhend amjilt husij Ba mongol ulsaas neg Ch gesen henii Ch demjleggui zovhon ooriinhoo hiisen ajlaar nobeliin chagnald ner devchsen tand amjilt husieee

Avatar

Зочин 2010-09-03 220.111.72.234

Busdiin tuluu gedeg ug ni taalagdahgui bainaa Busdiin tuluu uuriiguu hohirson gej bodoj baigaa bol tom enduurel shuu

Avatar

Zochin 2010-09-03 202.170.67.15

Enen chin harin teneg gar bna daa Yamarch er hun iim olon niitin ajil hiideg enegteig ehneree bolgohiig husehgui Getel yu gene be Busdiin tuluu l barag l Huntei suulkgui Odinoro yavna gene uu Hohi n sht hen chamaig inge gee ve Asuudaltai avgai bnaa chi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж