Т.Батцогтоор "удирдуулбал" АН нийслэлд унана!

Т.Батцогтоор "удирдуулбал" АН нийслэлд унана!

Т.Батцогтоор "удирдуулбал" АН нийслэлд унана!

Ирэх аравдугаар сарын 11-нд болох орон нутгийн сонгуульд 15 нам, нэг эсвэл оролцохоор бүртгүүлсэн. Энэ жилийн хувьд орон нутгийн сонгууль багагүй өрсөлдөөнтэй болж магадгүй байна. Ялангуяа Монголын нийт иргэдийн талаас илүү хувь нь ажиллаж, амьдардаг нийслэл хотод аль нам ялахаас улаанбаатарчуудын аж, амьдрал хамаарах юм.  Энэ удаагийн сонгуульд нийслэлд МАН-ыг Х.Нямбаатар удирдаж орохоор болсон. Тэрбээр сонгуулийн ажлаа аль эртнээс эхлүүлж, хотын даргаар томилогдсон өдрөөсөө  бараг"бэлтгэлдээ" орсон гэхэд болно. Түүний хувьд зуны турш камерын өмнө ажлаа хийсэн нь нэг талдаа нийслэлчүүдэд "танигдах" гэсэн тактик нь байх. Х.Нямбаатар бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гол найдвар, Улаанбаатар хот түүний стратегийн чухал цэг. Тиймээс Д.Сумъяабазарын бүх эрх мэдлийг Х.Нямбаатарт өгсөн нь учиртай.

Х.Нямбаатарын гол өрсөлдөгчид АН, ХҮН, Үндэсний эвсэл. Нийслэлийн АН-ын хорооУИХ-ын сонгуулиас хойш эзэнгүйдсэн. Уг нь нийслэлийн АН-ын даргаар Т.Батцогтыг сонгосон боловч УИХ-ын гишүүний сандал, суудлын төлөө намын хороогоо эзгүй орхисон гэмтэй. Тэрбээр "Нийслэлийн намын хорооны даргаа өгье, УИХ-д нэр дэвшье" гэж гуйсан гэх мэдээлэл ч цацагдсан. Нийслэлийн АН-ын даргын хувьд УИХ-ын сонгуульд хотын тойргуудад өрсөлдөж буй намын нөхдөө дэмжиж ажиллах ёстой байтал өөрөө БЗД-т өрсөлдөөд өвдөг шороодсон.

Ганц дүүрэгт ялалт байгуулж чадах нэр хүндгүй хүнээр удирдуулбал АН нийслэлд гарцаагүй унана гэж намын нөхөд нь болгоомжилж, түүнийг өөрчлөх ёстой гэсэн санал гаргах болсон байна.

Үнэндээ, нийслэлд АН-ыг ялуулж чадах кандитат, Х.Нямбаатартай өрсөлдөх хэмжээний улстөрч биш болохоо УИХ-ын сонгуулиар намынхандаа таниулсан, сонгогчдод ч харуулчихсан. Нөгөө талдаа нийслэлийн АН-ын гишүүд түүнд шүүмжлэлтэй ханддаг, БЗД-ийн намын хорооноос бусад хорооныхондоо хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй гэх.

Т.Батцогтын  энэ мэт асуудлаас болоод АН энэ удаагийн сонгуульд нийслэлд ХҮН намаас ч доогуур санал авч магадгүй дүр зурагтай байна. Т.Батцогттой нэг дүүрэгт өрсөлдсөн П.Наранбаяр гэхэд УИХ-д ялалт байгуулж, хамтарсан Засгийн газрын сайд болсон. Нөгөөтэйгүүр УИХ-ын сонгуульд АН нийслэлд ердөө 4 суудал авсан зэргийг тооцох юм бол Т.Батцогтыг сонгуулиас өмнө солихоос өөр аргагүй гэсэн үг. Хэрэв АН-д нийслэлд ялалт байгуулах хүсэл, сонирхол байгаа бол шүү дээ. АН-ын бас нэг өрсөлдөгч нь Н.Номтойбаярын Үндэсний эвсэл. Үндэсний эвслээс жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон Д.Пүрэвдаваа нь Т.Батцогтын эсрэг хэрхэн ажиллахаа сайн мэднэ. Нэг намд, нэг дүүрэгт хамтран ажиллаж байсан тэд өнөөдөр "хонь, чоно" болцгоосон гэх. Тэгээд ч Үндэсний эвсэл  шинэ засагт хамтраагүй, сөрөг хүчнээ хийхээ зарласан. Энэ нь улс төр талаасаа нэмэх оноо цуглуулах биз ээ. Ингээд дүгнэхээр АН аль хэдийнэ нийслэлд буугаад өгчихсөн харагдаж байна.

Б.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

56 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

SuzanneGomez 2024-08-16 46.8.56.188

Харуулах боломжгүй.

Avatar

ToniTorres 2024-08-16 46.8.22.86

Харуулах боломжгүй.

Avatar

ElizabethJohnson 2024-08-16 109.248.13.70

Харуулах боломжгүй.

Avatar

StacyJones 2024-08-16 46.8.106.75

Харуулах боломжгүй.

Avatar

TamikaAllen 2024-08-16 45.15.73.203

Харуулах боломжгүй.

Avatar

TanyaOlson 2024-08-16 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

MariaRodriguez 2024-08-16 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

AmberHill 2024-08-16 188.130.129.16

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaBrenner 2024-08-16 46.8.22.67

Харуулах боломжгүй.

Avatar

LoriWilson 2024-08-16 94.158.190.26

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyBurden 2024-08-16 92.119.193.70

Харуулах боломжгүй.

Avatar

LisaOlson 2024-08-16 188.130.189.39

Харуулах боломжгүй.

Avatar

KariPeterson 2024-08-16 46.8.57.30

Харуулах боломжгүй.

Avatar

CynthiaWoods 2024-08-16 46.8.110.16

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyPerry 2024-08-16 109.248.142.83

Харуулах боломжгүй.

Avatar

MeganNelson 2024-08-16 109.248.205.139

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieJohnson 2024-08-16 46.8.14.149

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherEnglert 2024-08-16 45.84.177.66

Харуулах боломжгүй.

Avatar

LoriAnderson 2024-08-16 46.8.107.131

Харуулах боломжгүй.

Avatar

IreneTaylor 2024-08-16 185.181.246.239

Харуулах боломжгүй.

Avatar

SueReichmann 2024-08-16 188.130.129.159

Харуулах боломжгүй.

Avatar

RachaelCathey 2024-08-16 109.248.143.4

Харуулах боломжгүй.

Avatar

MaureenMathews 2024-08-16 109.248.142.2

Харуулах боломжгүй.

Avatar

HeidiRamirez 2024-08-16 109.248.142.97

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaMeyers 2024-08-16 46.8.17.71

Харуулах боломжгүй.

Avatar

AndreaRasmussen 2024-08-16 109.248.12.199

Харуулах боломжгүй.

Avatar

NataleeSpeaks 2024-08-16 212.115.49.220

Харуулах боломжгүй.

Avatar

SarahCleghorn 2024-08-16 5.183.130.72

Харуулах боломжгүй.

Avatar

KimberlyBrooks 2024-08-16 188.130.129.159

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaDionne 2024-08-16 185.181.244.29

Харуулах боломжгүй.

Avatar

KristiReed 2024-08-16 188.130.186.44

Харуулах боломжгүй.

Avatar

AngieRobinson 2024-08-16 109.248.205.139

Харуулах боломжгүй.

Avatar

TierraBarnes 2024-08-16 31.40.203.20

Харуулах боломжгүй.

Avatar

AlexisCarter 2024-08-16 188.130.218.232

Харуулах боломжгүй.

Avatar

MeganMoore 2024-08-16 45.87.252.72

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-16 66.181.160.85

Зайлцгаа

Avatar

Del 2024-08-16 202.55.188.33

Нийслэлд ардчилсан намаас хэн ч байсан өвдөг шороодно

Avatar

Жонхуу 2024-08-16 202.9.46.247

хүүе энэ гөлгийг зайлуулаач

Avatar

Б 2024-08-16 202.55.191.130

Шийдвэр гаргах түвшинд МАН-ыг гаргачихаад өвөрт нь АН ХҮН орчихоо биз дээ? Одоо МАН орон нутагт гарахгүй бол гүйцэтгэх түвшинд байгаа сөрөг намынханд юм хийх бололцоо дээрээс нь олгох уу?

Avatar

сүхээ 2024-08-16 59.153.87.20

Бат үүл яасан юм бэ

Avatar

Б 2024-08-16 202.55.191.130

Батүүлийг жэнко бсда улс төрөөс зайлуулсан байх.

Avatar

TriciaFranklin 2024-08-16 109.248.15.87

Харуулах боломжгүй.

Avatar

АН.н гишүүдэд 2024-08-16 66.181.188.159

NEWS.mn энэ сайт Монголын хуулгай Хүзүүдорж.н хувийн өмч бөлгөө.

Avatar

Хэхэ 2024-08-16 66.181.188.159

Тэгээд танай Хүзүү удирдаад орчихвол яасын нэг мөр АН.г булшилчвал.

Avatar

Нэргүй 2024-08-16 66.181.186.10

АН-д хожуу орж ирсэн, ардчилалд гэхээсээ илүү авилгалд зүрх сэтгэлээ зориулсан Женкогийн мафийг Монголын нийгмээс хөөн зайлуулах хэрэгтэй бна даа !

Avatar

CourtneeGlover 2024-08-16 109.248.14.166

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-16 66.181.184.142

ENE CHDHGUI EEEE ORILHOOS OOR YMGUI

Avatar

Нэргүй 2024-08-16 66.181.190.151

Тэгвэл тэгээд Утсаар Элбэгдоржоор Удирдуулаад Унаач дээ Танайх тэгж л бичээд бгаа биздээ News.mnhaa‼️‼️‼️

Avatar

StephanieHerrera 2024-08-16 109.248.54.98

Харуулах боломжгүй.

Avatar

хх 2024-08-16 122.201.31.43

нэг дүүрэгт хэн ч биш нөхөр мэдээж ш дээ

Avatar

ЗОЧИН 2024-08-16 203.91.115.45

ЯАНА АА. АН НИЙСЛЭЛД ЯЛААСАЙ. КАМЕРИЙН ЖҮЖИГЧИН НЯН БАКТЕРИЙГ ЯЛАХ МУНДАГ ЛИДЕР ГАРААСАЙ. АН ЫГ БУРХАН ӨРШӨӨГ.

Avatar

Нэргүй 2024-08-16 66.181.186.10

Сүүлийн 2-3 сонгуулийн хугацаанд АН Баттулга,Эрдэнэ,Ту ваан нарын үймүүлэг завхруулгад нилээд автаж, өндөр бо ловсролтой,жинхэнэ ардчиллын үзэл санаатай удирдагч даа зайлуулж, тэдний орон зайд Женко,Бах нарын бөгсийг долоогч ………(ЕНБД), Шижир, Батцогт нарын зэрэг ямар ч боловсролгүй, шуналын туламнуудыг оруулж ирснээр АН нөлөө, нэр хүндгүй болж, шаварт хутгалдан, шалан дээр уналаа !!! Энэ чаралбаа нарыг үтэр зайлуулах хэрэгтэй !!

Avatar

Нэргүй 2024-08-16 103.212.116.246

Сонгуулиас өмнө энэ захиалгат биеэ үнэлэн бичигч АН ыг л гутаах гэж оролдож байгаа юмаа даа. Чааваас

Avatar

Ган-Эрдэнэ 2024-08-16 66.181.186.15

УИХ-ын сонгуулиар 7 мандаттай зүүн бүсэд нэр дэвшээд гутамшигтай ялагдсан Ганибалд АН-ын Генсек хийх ёс суртахууны эрх байхгүй. Нэг тойргоос гарч чадаагүй хүн яаж 21 аймгийн АН-ыг удирдаж орон нутгийн сонгуульд ялуулах вэ.
Гишүүн байж намынхаа 2 залуу гишүүнд хүртэл навс ялагдсан (Төмөрбаатар, Пүрэвхатан) нараас хамаагүй бага санал авч 10-т орж шившиг болсон. Хөдөөний оорк Ганибалаа чи АН ын нүүр царай болж чадахгүй ээ, 28 онд жагсаалтанд нуугдаж ахин гишүүн болох л мөрөөдөлтэй.

Avatar

Нэргүй 2024-08-16 66.181.186.10

Саяын сонгуулиар Хүүк дүүгээ гаргаж ирэхийн тул Батсуур ь, Ганибалын эсрэг "тусгай ажиллагаа" явуулсымөө, тэр бол муулах шалтгаан биш л дээ, хө !

Avatar

АН 2024-08-16 66.181.179.69

ТОДОРХОЙ Ш ДЭЭ. УНАХ НЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж