Хирошимагийн атомын бөмбөгдөлтөөс амьд үлдэж, Бразилд энхтайвны төлөө тэмцдэг байсан Морита Такаши 100 насандаа таалал төгсчээ. Түүнийг Даваа гаригт Сан Пауло хотын эмнэлэгт нас барсан хэмээн ар гэрийнхэн нь мэдээлэв.
Морита цагдаагийн албан үүргээ гүйцэтгэж явахад нь атомын бөмбөг Хирошима хотод унаснаар цацрагт хордож, түлэгдсэн. Тэрээр 1956 онд гэр бүлийн хамт Сан Пауло руу нүүж, Япон хүнсний дэлгүүр ажиллуулж байжээ. Гэхдээ цацраг туяанаас үүдэлтэй өвчтэй байсан тул эмчилгээ хийлгэдэг байсан аж. Морита 1984 онд атомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүсийн бүлгийг байгуулсан. Тэд гадаадад амьдарч буй амьд үлдсэн хүмүүст Японы засгийн газраас тусламж үзүүлэхийг уриалдаг байжээ. Улмаар 2019 оноос эхлэн засгийн газраас гадаадад амьдардаг амьд үлдсэн хүмүүст Японд байдаг амьд үлдсэн хүмүүсийн адил тусламж хүргэдэг болсон байна.
Бүлгээ татан буулгасны дараа Морита атомын бөмбөгдөлтийн эмгэнэлт явдал, энх тайвны ач холбогдлыг дэлхий нийтэд таниулахын тулд Португали хэл дээр жүжиг тавих зэрэг үйл ажиллагаанд оролцсон байдаг.
Эх сурвалж: NHK JAPAN
3,593.62




















































Холбоотой мэдээ