АНУ-ын "Орбис" эмнэлэг УГТЭ-тэй хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2024.08.16-нд нийтлэгдсэн

АНУ-ын "Орбис" эмнэлэг УГТЭ-тэй хамтран ажиллана

АНУ-ын "Орбис" эмнэлэг УГТЭ-тэй хамтран ажиллана

Дэлхийд цор ганц, иж бүрэн тоноглогдсон МД-10 хөлөг онгоцонд суурилсан АНУ-д Магадлан итгэмжлэгдсэн Нүдний сургалтын эмнэлэг болох "Орбис "нүдний нисдэг эмнэлэг нь гурван долоо хоногийн хугацаатай Монгол Улсад нүдний эмч мэргэжилтнүүдэд ажлын байрны сургалт зохион байгуулахаар иржээ.

✅ Орбис Нүдний Нисдэг Эмнэлэг нь энэ удаа ЭХЭМҮТ, УГТЭ-тэй хамтран, хүүхэд болон насанд хүрэгчдийн нүдний төрөлжсөн тусламж үйлчилгээний баг бүрэлдэхүүний мэдлэг, чадварыг дээшлүүлэх, нүдний тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, мөн түүнчлэн, ард иргэдийн нүдний эрүүл мэндийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхэхд хувь нэмэр оруулах зорилгоор үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

✅Орбис Нүдний Нисдэг Эмнэлгийн энэхүү сургалтын төсөл Монгол Улсад 9 дэх удаагаа айлчилж байгаа бөгөөд тус нисдэг эмнэлэг анх 1989 онд ирж байсан бол хамгийн сүүлд 2018 онд Монгол улсад ирж байсан. Мөн биечлэн ирэх боломжгүй байсан Ковид цар тахлын жилүүдэд ч үйл ажиллагаагаа тасалдуулалгүй дөрвөн удаагийн виртуал буюу онлайн сургалтыг амжилттай зохион байгуулжээ.

✅Энэ жилийн сургалтын хөтөлбөрт танхимийн сургалтаас гадна нисдэг эмнэлэг доторх мэс заслын дууриамал орчны дадлага сургалтттай хослуулсан сургалтыг Монгол улсын нүдний төрөлжсөн мэргэшлийн эмч, сувилагч, резидэнт эмч, мэдээгүйжүүлгийн эмч, сувилагч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер техникч нарт чиглэсэн сургалтуудыг зохион байгуулна.

✅Дээрх дууриамал орчны мэс засал сургалтуудыг нярай хүүхдийн харааны бэрхшээл, катаракт, хялар ба нөхөн сэргээх мэс засал, насанд хүрэгчдийн глауком, нөхөн сэргээх, торлогийн мэс заслуудын чиглэлээр голлон ажиллах болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж