Хуучин хувцаст тавигдах шаардлага:
- Хувцсаа угаасан байх
- Урагдаж, муудаагүй байх
Мөн 10 килограммаас дээш хуучин гутлаа хандивлаад "Tsetse" тоглолтын тасалбар нэмж бэлгэнд авах боломжтой.
- Цоороогүй байх
- Ул нь салаагүй байх
- Урагдаж, муудаагүй байх
Судалгаанаас үзэхэд 1980 оноос хойш төрсөн хүмүүс 1980 оноос өмнө төрсөн хүмүүстэй харьцуулахад 2.5 дахин илүү хуучин хувцас хэрэглэх төлөвтэй байдаг. Орчин үед байгаль орчноо хамгаалах үүднээс залуучууд хуучин хувцас өмссөнөөсөө ичих бус бахархах шинэ хандлага гарч ирж буй. Шинэ хувцас үйлдвэрлэлийн байгаль орчинд үзүүлэх бохирдол асар их байдаг. Жишээ нь, нэг жинсэн өмд үйлдвэрлэхэд дунджаар 6800 литр ус зарцуулдаг ба өмсөхгүй нэг ширхэг футболкоо шүүгээндээ хадгалахын оронд хэрэгтэй хүнд нь өгчихвөл 2700 литр ундны ус хэмнэнэ гэсэн үг. Учир нь нэг килограмм даавууг хийхийн тулд 200,000 литр усаар зарцуулж, өнгө оруулахад нэг килограмм химийн бодис, үйлдвэрлэлтэд нь 23 килограмм хүлэмжийн хий ялгаруулдаг байна.
3,595.72






















































Холбоотой мэдээ