Дэлхийн хамгийн өндөр нэг нумт төмөр замын гүүрийг Энэтхэгт барьжээ. Энэ нь Кашмирын хөндийн бүс нутгийг Энэтхэгийн бусад хэсэгтэй анх удаа холбох гүүр юм. Ченаб гол дээгүүр уг гүүрийг барихын тулд 20 гаруй жилийг зарцуулжээ. Гүүр барих зөвшөөрлийг 2003 онд олгосон ч бүс нутгийн газар зүйн байрлал, аюулгүй байдал, шүүх дээрх маргаантай асуудлууд зэргээс болоод ажил олон жил гацсан.
Төмөр замын нийт урт нь 272 км бөгөөд нэгээхэн хэсэг нь Жамму хот дахь Ченаб голын дээгүүр гарч буй нь энэ юм. Гүүрний өндөр нь Эйфелийн цамхгаас 35 метр өндөр буюу 335 метр. Тус гүүрээр Баккал, Каури хоёрын хооронд анхны галт тэрэг удахгүй зорчино.
Өвлийн улиралд их хэмжээний цас орсны улмаас Жамму хотоос гарах хурдны зам түгжирч, Кашмир хүрэх авто зам үндсэндээ хаагддаг аж. Шинэ төмөр замын шугам нээгдсэнээр Энэтхэгийн асуудалтай хилийн бүс нутагт стратегийн давуу тал олгох юм. Кашмирын Гималайн бүс нь хэдэн 10 жилийн турш Энэтхэг, Пакистаны зөрчилдөөний халуун цэг байсан. Цөмийн зэвсэгтэй хөршүүд 1947 оноос хойш хоёр ч удаа мөргөлдсөн байдаг.
"Шинэ төмөр замын гүүр нь цэргийн албан хаагчид, техник хэрэгслийг жилийн турш хилийн бүс рүү тээвэрлэх боломжийг олгоно" гэж гүйцэтгэгч "Afcons Infrastructure" компанийн дэд захирал Гиридхар Ражагопалан хэлжээ.
Төслийн инженерүүд эхэндээ алслагдсан бүс нутагт хүрэхийн тулд явган алхах юм уу луус унадаг байжээ. Өдгөө цаг агаарын ямар ч нөхцөлд Кашмирын хөндийд хүрэх боломжтой болсон нь бүс нутгийн эдийн засагт томоохон түлхэц болно гэж үзэж байна. 10 кашмир хүн тутмын долоо нь жимсний аж ахуй эрхэлж амьдардаг. Энэ нь ихэвчлэн хурдан мууддаг төрлийн жимс тул тариаланчид галт тэргээр Энэтхэгийн өмнөд хэсэгт нэвтрэх боломжтой болж буй нь давуу тал юм.
Түүнчлэн шинэ гүүр нь бүс нутгийн аялал жуулчлалын орлогыг ч нэмэгдүүлэх төлөвтэй байна. Жамму болон Кашмирын Сринагар хоёрын хооронд шууд галт тэрэг явах нь хямд төдийгүй аялах хугацааг хоёр дахин бууруулах аж.
Эх сурвалж: BBC
TanyaOlson 2024-08-16 45.11.21.102
Харуулах боломжгүй.
MariaRodriguez 2024-08-16 109.248.54.131
Харуулах боломжгүй.
DebPhillips 2024-08-16 45.15.73.203
Харуулах боломжгүй.
AmberHill 2024-08-16 188.130.129.16
Харуулах боломжгүй.
AmandaBrenner 2024-08-16 46.8.22.67
Харуулах боломжгүй.
LoriWilson 2024-08-16 94.158.190.26
Харуулах боломжгүй.
TiffanyBurden 2024-08-16 92.119.193.70
Харуулах боломжгүй.
LisaOlson 2024-08-16 188.130.189.39
Харуулах боломжгүй.
GinaMiller 2024-08-16 45.11.20.166
Харуулах боломжгүй.
CynthiaWoods 2024-08-16 46.8.110.16
Харуулах боломжгүй.
TiffanyPerry 2024-08-16 109.248.142.83
Харуулах боломжгүй.
MeganNelson 2024-08-16 109.248.205.139
Харуулах боломжгүй.
StephanieJohnson 2024-08-16 46.8.14.149
Харуулах боломжгүй.
HeatherEnglert 2024-08-16 45.84.177.66
Харуулах боломжгүй.
JaneSmith 2024-08-16 188.130.220.68
Харуулах боломжгүй.
StephanieMarie 2024-08-16 109.248.48.244
Харуулах боломжгүй.
LoriAnderson 2024-08-16 46.8.107.131
Харуулах боломжгүй.
SueReichmann 2024-08-16 188.130.129.159
Харуулах боломжгүй.
JenniferValente 2024-08-16 46.8.157.232
Харуулах боломжгүй.
KatieOwens 2024-08-16 185.181.246.101
Харуулах боломжгүй.
MaureenMathews 2024-08-16 109.248.142.2
Харуулах боломжгүй.
HeidiRamirez 2024-08-16 109.248.142.97
Харуулах боломжгүй.
JessicaMeyers 2024-08-16 46.8.17.71
Харуулах боломжгүй.
AndreaRasmussen 2024-08-16 109.248.12.199
Харуулах боломжгүй.
NataleeSpeaks 2024-08-16 212.115.49.220
Харуулах боломжгүй.
SarahCleghorn 2024-08-16 5.183.130.72
Харуулах боломжгүй.
KimberlyBrooks 2024-08-16 188.130.129.159
Харуулах боломжгүй.
KristiReed 2024-08-16 188.130.186.44
Харуулах боломжгүй.
AngieRobinson 2024-08-16 109.248.205.139
Харуулах боломжгүй.
TierraBarnes 2024-08-16 31.40.203.20
Харуулах боломжгүй.
AlexisCarter 2024-08-16 188.130.218.232
Харуулах боломжгүй.
TriciaFranklin 2024-08-16 109.248.15.87
Харуулах боломжгүй.
CourtneeGlover 2024-08-16 109.248.14.166
Харуулах боломжгүй.
StephanieHerrera 2024-08-16 109.248.54.98
Харуулах боломжгүй.
хүннү 2024-08-16 122.201.31.77
Хүний хүүхдүүд юм хийгээд байх юм. Манай хүүхдүүд “улс төрч” болж тоголоод нэг нэгийгээ татаж унгаасаар 40 шахам жил боллоо.
ЗОЧИН 2024-08-16 203.91.115.37
БАРУУН АЙМГУУД РУУ ТАМӨР ЗАМ ТАВИАСАЙ. ЖИЛД ХӨДӨӨГИЙН ЗАМ ДЭЭР 500 ҮХЭЭД БАЙХГҮЙ Ш ДЭЭ.
Нэргүй 2024-08-16 103.168.34.96
ZOV