Жүжигчин Мэттью Перригийн үхэлд таван хүнийг буруутгажээ

Хуучирсан мэдээ: 2024.08.16-нд нийтлэгдсэн

Жүжигчин Мэттью Перригийн үхэлд таван хүнийг буруутгажээ

Жүжигчин Мэттью Перригийн үхэлд таван хүнийг буруутгажээ

Мансууруулах бодис их хэмжээгээр хэрэглэж нас барсан "Friends" цувралын жүжигчин Мэттью Перригийн үхэлд түүний туслах болон хоёр эмчийг буруутгасан байдаг. Тэгвэл Пүрэв гаригт кетамин их хэмжээгээр борлуулдаг хоёр наймаачныг удаан хугацааны мөрдөн байцаалтын дараа илрүүлж, баривчилсан гэж цагдаагийн албанаас мэдээлэв.

АНУ-ын прокурор Мартин Эстрада эдгээр хэрэгтнүүдийн талаар хэлэхдээ " Тэд жүжигчин Перригийн донтолтыг даамжруулж, баяжих санаатай байсан. Тэд түүнийг үхэлд хүргэж буйгаа мэдэж байсан" гэжээ.

Перригийн туслах болон хоёр эмч өөрсдийн гэм буруугаа хүлээсэн. Мөрдөн байцаалтын явцад тухайн эмч нар Перрид кетамин ашиглах эмчилгээ бичиж өгдөг байсан ба нас барахаас долоо хоногийн өмнө 50,000 ам.доллартой тэмцэх хэмжээний кетамины тун хэрэглүүлжээ. Энэ нь мэс заслын бүтэн мэдээ алдуулагчтай тэнцэх хэмжээ юм. Мөн туслах нь эмч нартай хамтран илүү мөнгө завшдаг байсан аж. Эмч нар Перригийн үхэлд буруутайг илтгэх мессеж цагдаа нар олсон байсан.

Үүн дээр эмч нарын нэг Сальвадор Пласенсиа "Энэ тэнэг хэр их мөнгө төлөх бол гэж би гайхаж байна" гэж туслах руу нь бичсэн байв.

Эмч Пласенсиа нь "мэргэжлийн дадлагаас гадуур, хууль ёсны эрүүл мэндийн зорилгогүйгээр" Перрид кетамин өгдөг байсан гэж прокурорын дүгнэлт гарсан. Тэрбээр жүжигчин Перригийн туслах Ивасамад хэрхэн эмнэлгийн бус аргаар кетамин тарихыг зааж өгсөн байна.

Перри нас барахаас дөрөв хоногийн өмнө Ивасама дор хаяж 27 удаа түүнд кетамин өгчээ.

Энэ хэрэгт буруутгагдаж буй бусад хүмүүс болох "Кетамин Хатан хаан" гэгддэг Жасвин Сангха, яллагдагч Эрик Флеминг, эмч Марк Чавес нар нь Пласенсиад кетамин нийлүүлдэг байжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж